Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/00466

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд баг, 131-5 тоотод оршин суух, Н.С /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-2-31 тоотод оршин суух, М.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд онлайнаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч М.М, шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Сшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Снөхөр М.Мтой 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр танилцаж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралтай байх хугацаанд 2012 оны 08 дугаар сарын 21-нд охин  М.Мтөрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. 2014 оны 05 дугаар сард нөхөр маань Солонгос улсад ажиллахаар гэрээгээр явсан. 5 жил ажиллаад Монголд ирэхдээ өөр хүнтэй сууж амьдарсан тул М.Мтой хамт амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охиноо өөрийн асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиндоо амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар тэтгэлэг төлнө гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Снь хариуцагч М.Мид холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Н.С, М.М нар нь 2011 онд танилцаж, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин М.М-ийг төрүүлсэн болох нь гэрлэгчдийн гэрлэсний болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч М.М нь 2014 оны 05 дугаар сард БНСУ-руу гэрээгээр ажиллахаар явсны улмаас гэрлэгчид тусдаа амьдрах болсон байх бөгөөд хариуцагч нь  БНСУ-аас ирээд өөр хүнтэй хамтын амьдралтай болсон байх ба, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, талууд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй байгаа зэргийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Охин М.Мнь төрсөн цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байх бөгөөд хүүхдийн эрх ашиг, өсөж торних орчин нөхцөл, хүүхдийн насны байдал, мөн хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байх тул охин М.М-ийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг М.Моос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасныг зохигчид анхаарвал зохино.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлэг 1,236,000 төгрөгнөөс тэмдэгтийн хураамж тооцож 34,214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3-д заасныг баримтлан Н.С М.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин М.М-ийг эх Н.С асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан М.М бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг М.Моор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэрлэгсэд дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Сулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Моос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.С олгож, 34,214 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчдод даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр үчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд янан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.7,120 дугаар зүлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөд зохигч,гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй,зохигчид хуульд заасн хугацааны дотор шийдвэрийг гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу толоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН