| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00455/и |
| Дугаар | 142/ШШ2020/00504 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2020/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, зураа 1-24 тоотод оршин суух, Б.Э /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Даваат баг, зураа 9-5 тоотод оршин суух, Боржигон овогт Ц.Ц/Регистрийн дугаар: /-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь 2010 онд Ц.Цтай танилцаж байсан. Түүнээс хойш үерхэж, нөхөрлөж байгаад 2018 онд хотод үерхэж хамт амьдарсан. 2019 оны 03 дугаар сарын 29-нд Ц.Аыг төрүүлсэн. Үүнээс хойш сарын хугацаанд хамт амьдарч байгаад ээжийн бие муудсан шалтгаанаар хот руу буцаж 2019 оны 06 дугаар сар хүртэл ирэхгүй холбоотой байсан ч тэрнээс хойш холбоо тасарсан. Үүнээс хойш удаа дараа холбоо барих гэж оролдох бүрт холбогдоогүй, одоог хүртэл холбоо барихгүй байгаа тул хуульд заасан журмын дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Ц нь нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Хуульд заасан журмын дагуу тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна. Хүүгийн эцэг мөн биш гэж маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Цид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч хүүхдийн эцэг болохыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Б.Э, Ц.Ц нар нь 2010 онд танилцаж, гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдрах хугацаандаа 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү Ц.Аыг төрүүлсэн, хүү Ц.А нь эцгээрээ овоглодог болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Хүү Ц.А нь төрсний цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өсч төрсөн орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр эцэг Ц.Ц нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү Ц.Аыг эх Б.Эгийн асрамжинд үлдээж, зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Ц.А нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас хариуцагч Ц.Цаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.Ц нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү Ц.Аыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Ц.Цаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцон 32,529 төгрөг гаргуулж Төрийн санд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүү Ц.Аыг эх Б.Эгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар хүү Ц.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ц.Цаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 32,529 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН