| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00487/и |
| Дугаар | 142/ШШ2020/00505 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2020/00505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 33б дугаар байрны 15 тоотод оршин суух, Г.Э
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, 33 дугаар байрны 01 тоотод оршин суух, С.Г холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Рагчаа овгийн Гэндэндарамын Энхцэцэг миний бие 2001 онд Гачин даваа овгийн Сумъяагийн Ганжаргалтай танилцаж дотно харьцаатай байгаад, хүү Г.Тэмүүгээг 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрүүлсэн, одоо 11 настай, Ерөнхий боловсролын 1-р сургуульд сурдаг.
Хариуцагч бид албан ёсоор гэрлээгүй, хамт амьдарч байгаагүй бөгөөд хүү Тэмүүгээг төрмөгц аавынх нь зөвшөөрлөөр С.Г овоглон төрсний гэрчилгээ авсан юм.
Миний бие нь хариуцагчтай нэг ам бүлд хамт амьдарч байгаагүй, хүү Г.Тч төрсөн цагаасаа эхлэн төрсөн эх миний асрамжинд амьдарч ирсэн. Хариуцагч нь тусдаа амьдралтай, эхнэр 4 хүүхэд, ач зээтэй бөгөөд би хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох асуудлаар хуулийн байгууллагад хандаж байгаагүй.
Нэхэмжлэгч миний төрсөн ээж, дүү нар гадаад улсад амьдардаг тул бид гадаадад зорчих зайлшгүй шаардлага гардаг. Хариуцагч С.Гнь тухай бүрд хүү Г.Тг гадаад орнуудад аялах, амрах, сурах, амьдрах зорилгоор авч явах, уг хугацаанд хүүгийн амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг ханган батлан даан авч явах, эргүүлэн авч ирэх, хүүг гадаад орнуудад зорчихтой холбоотой бичиг баримт бүрдүүлэх, гарын үсэг зурах гэх мэт эрхийг Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу надад итгэмжлэлээр олгосны үндсэн дээр бид гадаад улсад зорчдог байлаа.
Харин бид Европын холбооны улсад зорчихоор виз мэдүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад: “Насанд хүрээгүй хүүхдийг хууль ёсны дагуу асран хамгаалах бол эцэг эх 2 биечлэн ирж гарын үсэг зурах ба төрсний гэрчилгээнд эцэг эх 2 дурьдагдсан боловч зөвхөн виз мэдүүлэгчийн аль нэг нь хүүхэд асран хамгаалах эрхтэй бол холбогдох шүүхийн шийдвэрийг авч ирнэ” гэсэн албан шаардлагын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргалаа.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Гачин даваа овгийн Ганжаргалын Тэмүүгээг төрсөн эх Г.Эминий асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Гшүүхэд гаргасан тайлбартаа: С.Гминий бие нэхэмжлэгч Г.Эбид хоёр түр зуурын дотно харилцаатай болж хүү Г.Тэмүүлээг төрүүлсэн болно. Бид хоёр албан ёсоор гэрлээгүй, хамт амьдарч байгаагүй болно. Хүү, ээж хоёр жил болгон гадаад явдаг тэгээд заавал аав нь гадаад орны элчин сайдын яам визний асуудлаар заавал байх ёстой гэдэг. Би бол сүүлийн үед бие муу байгаа учраас очиж чадахгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу хүү Г.Тг төрсөн эх Г.Эийн асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохичийн тайлбар болон бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энь хариуцагч С.Гд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний төрсөн ээж, дүү нар гадаад улсад амьдардаг тул бид гадаадад зорчих зайлшгүй шаардлага байнга гарч хариуцагч С.Гнь тухай бүрд надад итгэмжлэлэл олгодог байсан боловч Европын холбооны улсад зорчих виз мэдүүлэхэд заавал эцэг, эх нь биечлэн байхыг шаардах, эсхүл асрамж тогтоосон шийдвэр шаарддаг гэж тайлбарлаж байна.
Г.Э, С.Гнар нь 2001 онд танилцаж дотно харилцаатай байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамт нэг гэрт амьдраагүй байх ба, хамт байх хугацаандаа 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Тг төрүүлсэн байх бөгөөд хүү Г.Тнь эцгээрээ овоглодог, хариуцагч С.Гнь хүү Г.Тгийн төрсөн эцэг мөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Хүү Г.Тнь төрсний цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдийн өсч төрсөн орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр эцэг С.Гнь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү Г.Тг эх Г.Эийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Г.Тг эх Г.Эийн асрамжид үлдээсүгэй.
2.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.Гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Эт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН