Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

2023           05            31                                   2023/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О*******ад холбогдох эрүүгийн 2315001210111 дугаартай, 163/2023/101/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* *******сүрэнгийн О*******, Булган аймгийн ******* суманд 1970 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Номын булаг гэх газарт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, малчин, ам бүл 9, эхнэр 5 хүүхэд, ач, зээ нарын хамт амьдардаг, 53 настай, эрэгтэй,

-Урьд Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Банзар” гэх газарт хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2315001210111 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.О******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Банзар” гэх газарт хохирогч Д.*******ын биед баруун нүдний доор шарх бүхий” шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******ын өгсөн: Би *******ыг зодож гэмтээгээгүй. Би өөрөө хохирогч болсон. Энэ хэрэгт шүүгдэгч болоод зогсож байгаад харамсалтай байна. Хохирогч ******* өөрөө ирээд надад агсан согтуу тавьж намайг цохисон. Дэлгүүрээ хаах гээд гарахад ******* зогсож байхаар нь мөнгө авъя гэхэд намайг хулгайч гуйлгачин минь гээд цохиод авсан. Тэгээд би *******ын доор байхад Оюун-Эрдэнэ бид хоёр салгасан гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.*******ын өгсөн: "... 2023 оны 02 дугаар сарын 06-ны орой 20-21 цагийн орчим ******* сумын 2 дугаар багийн нутаг "Номын булаг” гэх газарт байрлах гэртээ 0.75 литрийн “Хараа ’ нэртэй архийг Хүрэл, Дашинчилэнгийн Баяа бид гурав хувааж ууж байгаад архи дуусахаар нь би манай гэрийн зүүн талд байрлах О******* дэлгүүр лүү ганцаараа явж байснаа санаж байна. Тэгээд нэг ухаан орсон чинь О*******ын дэлгүүрийн гадна О*******тай ноцолдож байтал О******* нь чулуугаар миний баруун талын нүд рүү нэг удаа цохичхоод гэр лүүгээ ороод хаалгаа түгжээд онгойлгож өгөхгүй байсан чинь нэ нь О*******ын хаалгыг гар утсаараа ярьж онгойлгоод О******* нь архи гаргаж ирээд надтай хамт хувааж ууж байхдаа намайг эмнэлэгт ороод юм мөргөж гэмтсэн гээд хэлчих гээд гуйгаад байхаар нь би эмнэлэг орж оёдол тавиулахдаа юм мөргөсөн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3. Гэрч Г.*******ийн өгсөн: “...Баруун талын нүдний хэсэгт оёдол тавьсан гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

4. Гэрч Х.*******ийн өгсөн: “... Mанай нөхрийн баруун талын нүдний доод хэсэг гэмтэж 3 оёдол тавьсан байсан ба баруун нүд хөхөрч нүдний цагаан хэсэг нь цус хурсан байсан. Тэгээд хэн цохисон талаар асуухад би О*******тай зодолдсон гэхээр нь яах гэж зодолдсон юм гэж асуусан чинь хэлэхгүй байсан ба тухайн үед ******* нь Дашинчилэнгийн эмнэлэг орж оёдол тавиулахдаа намайг ойчсон гээд хэлчих гээд байсан юм. Тэгээд би өглөө О*******ын эхнэр Төрөөс асуухад чамтай ярих юм байхгүй би *******той ярина гэсэн ба манай нөхрийг газар унасан гээд байсан. Мөн манай нөхрийг зодчихоод архи өгсөн байсан ба мөн өвөрт архи хийж өгөөд явуулсан байсан.Мөн манай нөхрийг ар гэрт нь хэлэхгүй эмнэлэг авч явсан мөн гэрт оруулж өгөхгүй гадна үлдээсэнд гомдолтой байна.О*******тай зодолдсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

5. Гэрч Ц.гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би дэлгүүрээ ажиллуулаад сууж байтал манай дэлгүүрийн гадаа О*******, ******* хоёр маргалдаад байсан *******, О*******ыг хүний юман дээр суусан гуйлгачин гээд байх шиг байсан. Тэгээд *******, О******* хоёр зодолдоод эхлэх шиг болсон би яг хараагүй.Тэгээд манай дэлгүүрт ороод ирэх байх гэж айгаад дэлгүүрээ хаагаад гараад явсан намайг гарахад ******* дээр нь гараад суучихсан О******* доор нь орчихсон хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

6. Гэрч Ц.гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би дэлгүүрээ ажиллуулаад сууж байтал манай дэлгүүрийн гадаа О*******, ******* хоёр маргалдаад байсан *******, О*******ыг хүний юман дээр суусан гуйлгачин гээд байх шиг байсан. Тэгээд *******, О******* хоёр зодолдоод эхлэх шиг болсон би яг хараагүй.Тэгээд манай дэлгүүрт ороод ирэх байх гэж айгаад дэлгүүрээ хаагаад гараад явсан намайг гарахад ******* дээр нь гараад суучихсан О******* доор нь орчихсон хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

7. Гэрч Б.нийн өгсөн: “... эгчийн дэлгүүрийн үүдэнд зодоон болоод байх шиг байсан. Тэгэхээр нь яваад очиход О*******, ******* хоёр зодолдож байсан. Намайг очиход ******* нь О*******ын дээр нь гараад суучихсан хоолойг нь боогоод байсан. Тэгэхээр нь би *******ыг татаж босгоод салгасан. Тэгээд би та 2 яагаад маргалдаад байгаа гэсэн чинь хоёр бие рүүгээ чи орилоод байсан би ойлгохдоо нохой устгалын мөнгө төгрөгөөс болж хоорондоо маргасан гэж ойлгосон. Тэгээд би харанхуй болсон хойно ялихгүй юман дээр хэрүүл зодоон үүсгээд байх юм боль гээд салгасан. Тэгээд би салгаж хаячхаад гэр лүүгээ яваад өгсөн юм. Тэгсэн чинь 20 минутын дараа манай гэрт ******* орж ирээд О******* миний хацрыг ийм болгочихлоо чулуу шидчих шиг боллоо гээд хацраас нь цус гарчихсан орж ирээд нойлын цаас байна уу? гэхээр нь би нойлын цаас авч өгсөн чинь хацраа дараад гараад явсан. Тэгээд би тэр оройноо хөдөө явах гэж байсан болохоор эгчтэй уулзаад О******* ахын гар утасны дугаарыг нь аваад О*******тай яриад та *******ын нүүр лүү чулуу шидчихсэн юм биш үү та *******той уулзаад наад асуудлаа шийд авгай нь мэдчихвэл бөөн юм болно шүү танай дэлгүүрийн довжоон дээр ******* сууж байна гэж хэлсэн чинь О******* Тадаа сууж байна аа за за ойлголоо ойлголоо” гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд маргааш нь хэнээс ч билээ нэг хүнээс сонссон чинь О******* *******ыг аваад Дашинчилэн рүү явсан сураг байсан өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

8. Гэрч Б.Эны өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Донойн ******* гэх хүн баруун талын нүднийхээ доод хэсэгт цус гарч хавдсан ирсэн.Тэгээд манай эмч Одончимэг эмч ирж үзлэг хийхэд яз цохигдсон байдалтай байсан. Шарханд анхдагч цэгцлэлт хийгээд 3 оёдол тавьж цэвэр боолт хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

9. Булган аймгийн Шүухийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт “... 1 .Д.*******ын биед баруун нүдний доор шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Эрүүл мэндийг түр хугацаагаар саниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.*******, гэрч, Г.*******, Х.*******, Б.нэ, Б.Эн нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Одонбатын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Д.О******* нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Банзар” гэх газарт хохирогч Д.*******той хувийн тараамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний доор шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  зэрэгт хамаарах хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Маргалдах явцдаа шүүгдэгч Д.О******* нь хохирогч Д.*******ын нүүрэн тус газар чулуугаар цохисон гэж хохирогч мэдүүлснийг давхар гэрч Х.*******, Б.нэ  нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт “... 1 .Д.*******ын биед баруун нүдний доор шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.З.Эрүүл мэндийг түр хугацаагаар саниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугүй гэж маргасан боловч дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр буюу чулуугаар учруулах боломжтой байна гэж үзсэн болно.

          Мөн Д.О******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.О*******ын бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.О*******ыг бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.О*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 232.825 төгрөгийн эмчилгээний зардалгыг нэхэмжилсэн тул шүүгдэгч Д.О*******аас  эмчилгээний зардалд 232.825 төгрөгийг  гаргуулж хохирогч Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, Номын булаг гэх газарт оршин суух Жүм ******* Донойн *******д гаргуулж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.О*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч Д.О******* нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Д.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  700.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 60-73 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоол, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.О******* нь ам бүл 9, эхнэр 5 хүүхэд, ач, зээ нарын хамт Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Номын булаг гэх газар амьдардаг, малчин зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* *******сүрэнгийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******аас эмчилгээний зардалд 232.825 /хоёр зуун гучин хоёр мянга найман зуун хорин таван/  төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, Номын булаг гэх газарт оршин суух Жүм ******* Донойн *******д /РД:ГМ72090210/-д олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ