Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 160

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 20 дугаар байрны 28 тоотод оршин суух, Мянган хар үхэрт овогт Төмөрсүхийн Урантуяа /РД:ЖЭ-83072001/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, Цагаан эрэг, 2 дугаар хэсэг 021 тоотод оршин суух, Болд төмөр ерөө гол ХХК-д хүнд тээврийн жолооч ажилтай, Боржигон овогт Чүлтэмсүрэнгийн Баярсайхан /РД:МЮ-73060191/ -д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Т.Урантуяа, хариуцагч Ч.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Урантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Төмөрсүх овогтой Урантуяа миний бие хариуцагч Ч.Баярсайхантай 2005 оны 6 дугаар сарын 20-нд гэрлэлтийн 103 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 05 сарын 17-ны өдөр хүү Б.Анар ,2013 оны 9 сарын 18-ны өдөр охин Б.Анхилуун нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү ,охин хоёр маань эх болох миний бие Т.Урантуяагын асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Анар Б.Анхилуун нарыг миний асрамжид байх учир эцэг Ч.Баярсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие хариуцагч Ч.Баярсайхантай 2005 оны 6 дугаар сарын 20-нд гэрлэлтийн 103 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 05 сарын 17-ны өдөр хүү Б.Анар ,2013 оны 9 сарын 18-ны өдөр охин Б.Анхилуун нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү ,охин хоёр маань эх болох миний бие Т.Урантуяагын асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Анар Б.Анхилуун нарыг миний асрамжид байх учир эцэг Ч.Баярсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр 2004 онд танилцаад 2005 онд гэрлэлтээ батлуулсан. Тэр цагаас хойш 2016 он хүртэл Улаанбаатар хотод амьдарч байгаад би Сэлэнгэ аймагт ирсэн. Би ихэвчлэн хөдөө орон нутагт ажил хийдэг. Т.Урантуяа нь Улаанбаатар хотод өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож байсан. Сэлэнгэ аймагт ирээд бас нэг залуутай гэр бүлээс гадуур харилцаа тогтоосныг нь би олж мэдсэн. Тийм учраас би хардалтын улмаас архи ууж ирээд агсам тавих, хэл амаар доромжлох удаа байсан. Гар хүрч байснаа ч хүлээн зөвшөөрнө. Би Т.Урантуяатай эвлэрч хамтын амьдарлаа үргэлжлүүлэхийн тулд уучлал гуйсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Урантуяагийн тус шүүхэд гаргасан ... Ч.Баярсайханаас гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс үзэхэд; ...нөхөр болох Ч.Баярсайхан нь хардалтын улмаас удаа дараа эхнэр, хүүхэддээ агсам согтуу тавьж, бие, эрх чөлөөнд нь халдах зэргээр хүчирхийлэл үйлддэг байсаны улмаас тус тусдаа олон жил амьдарсан, мөн өөр хүнтэй гэр бүл болцгоосон зэрэг тэдний шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, хавтаст хэргийн 1-12, 24-26 дугаарт талд авагдсан эмчийн болон багийн засаг даргын тодорхойлолтууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэгсдийн гэрлэлтийн баталгааны хуулбар, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 2 хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (187.100:2х12=1.122.600 төгрөг*2=2.245.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 50.873 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Мянган хар үхэрт овогт Төмөрсүхийн Урантуяа, Боржигон овогт Чүлтэмсүрэнгийн Баярсайхан нарын 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсоныг 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 103 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2005 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн хүү Баярсайханы Анар, 2013 оны 09 сарын 18-нд төрсөн охин Баярсайханы Анхилуун нарыг эх Т.Урантуяагийн асрамжид үлдээж, Б.Анарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, Б.Анхилууныг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Баярсайханаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжид 50.873 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ д оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН