Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

2023           06           15                                  2023/ШЦТ/114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн 2215000570060 дугаартай, 163/2023/0110/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогтой Наранцэцэгийн *******, ******* аймгийн Хотонт суманд 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, ******* аймгийн ******* сум 7 дугаар баг, 25 дугаар гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 36 настай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

-******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жил /гурав/ 6 /зургаа/сарын хорих ялаар,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

- ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялаар тогтоож тус тус шийтгүүлсэн, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.******* нь Булган аймгийн ******* сумын 2-р багийн нутаг ******* гэх газарт оршин суух иргэн Ч.*******гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой бүс хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000570060 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.******* нь Булган аймгийн ******* сумын 2-р багийн нутаг ******* гэх газарт оршин суух иргэн Ч.*******гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой бүс хулгайлж Ч.*******д 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ хэргийг хийгээгүй. Намайг энэ гэмт хэргийг хийсэн гэж гүтгээд байна. Хэрэв намайг хийсэн гэж үзэж байгаа бол ******* аймгийн Өгийнуур сумаас Булган аймгийн ******* сум хүртэл явган явахгүй. Унаа хэрэглэсэн нотлох баримт байдаг болов уу. Яллах дүгнэлтэд ямар нэгэн унаа хэрэглэсэн талаарх зүйл байхгүй байгаа. ийн авч ирээд зараад өгөөч гэсэн бүсийг би зарж өгсөн. өөрөө ногоон мотоциклтой явсан гэж мэдүүлдэг. Тэгтэл намайг ногоон мотоциклтой явсан гэдэг. Хийгээгүй хэрэгт холбогдож байгаад гомдолтой байна. Би үнэн зөвөөр хэргээ шийдүүлмээр байна. Би анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Намайг юугаар явж очсоныг яаж нотлоод байгаа юм. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ ийн бүсийг зарж өгсөн гэдгээ хэлдэг. ийг яллагдагчаар татаж өгнө үү. Мөн Мөнгөн Батаа гэх айлд намайг хүргэж өгөхөд эхнэр нь байсан бол эхнэрээс нь яагаад мэдүүлэг аваагүй юм. Мөнгөн Батаатай би базууд. Утсаар мэдүүлэг авсан байсан. ийн үг хүчинтэй, миний үг хүчингүй байгаа дээр эргэлзээтэй байна. Би анхнаасаа ийг шалгаж өгөөч гэж хэлсэн. байсан бол чи тэгсэн биз дээ гэж хэлэх байсан. Үнэхээр хийсэн гэж байгаа бол хэзээ, яаж хийсэн талаар шалгах ёстой байсан. Аймагт гарсан хэрэг болгоныг чи гээд байх юм бол хэцүү байна. Би гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг яллагдагчаар татах үндэслэл болсон. Би ийн мотоциклыг унаж яваад т бүсийг зарсан. Мөнгөн Батаа гэх хүнээс дахин мэдүүлэг авч өгнө үү. Мөн эхнэрээс нь мэдүүлэг авсан бол үнэн зөвөөр хэлэх байх. Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. бид хоёр Бор гэж айлд очсон. Тэгэхдээ баруун талын шкафанд хийсэн байсныг эхнэр Туяа нь хараад надаас асуухаар нь Б.ийнх гэж хэлж байсан. Хийгээгүй хэрэгт холбогдсон нь хэцүү байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,

2. Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* гэх газарт байх манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Мөнгөн бүс хар өнгийн хурган дээл алдсан... Намайг хэргийн газарт очиход гэрийн гадуур цас ороод ямар нэг мөргүй болсон байсан. Гэрт ороход зөндөө гутлын мөр байсан хэдий ч хэлбэр дүрс нь мэдэгдэхүйц ганцхан мөр нь гэрийн гол хэсэгт баганы хооронд арзгар хээтэй уулын гутал мэт хээ анзаарагдаж байсан. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ дээл болон мөнгөн бүс алдсан гэж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгснөөс хойш гэрээ ахиад сайн үзэхэд дээл маань байсан. Тэгэхээр зөвхөн мөнгөн бүс алдагдсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 28-31 дэх тал/,

3. Иргэний нэхэмжлэгч О.ийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 5, 6-ны багцаа байхаа ******* аймгийн Өгийнуур суманд байх гэртээ байж байтал нутгийн ах болох ******* над дээр ирээд ахынх нь зүүж байсан нэг мөнгөн бүс байна ахад нь мөнгө хэрэг болоод зарах боллоо чи аваач 400.000 төгрөг гэхээр нь хямдхан байсан учраас би худалдаж авсан. Тухайн үедээ 200.000 төгрөгийг бэлнээр 200.000 төгрөгийг эхнэрийн данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/,

4. Гэрч С.ын өгсөн: “...Тухайн үед Н.*******т эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс үлдээж явсан асуудал байхгүй. Дээрх эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүсийг О.т Н.******* өгсөн талаар миний бие О.өөс сонсож мэдсэн. О. надад хэлэхдээ Н.*******ээс авсан эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүсийг цагдаа нар хурааж аваад бүсний эзэнд өгсөн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал/,

5. Гэрч П.ийн өгсөн: “...2021 оны 10 сарын дундуур би ******* аймгийн ******* сумын төв байхад Н.*******тэй таарсан. Тэгээд ******* намайг Өгийнуур сумын Мөнгөн Батаа гэх айл руу хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор хүргэж өгсөн нь үнэн. Тухайн Мөнгөн Батаа гэх айлд мөнгөн Батаа эхнэрийн хамт хоёулаа л байсан өөр хүн байгаагүй... *******ийг л хүргэж өгөх ажлаар явсан. Надад онцын ажил байгаагүй. Би хүргэж өгчихөөд орой нь шууд буцсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/,

6. Эд зүйлд үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

7. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

8. Тольдох оюуны өгөөж ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №220066 дугаартай шинжээчийн “... эрэгтэй мөнгөн бүс 510.000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 68-72 дахь тал/,

9. Н.*******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/,

10. П.ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 95-102 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан,эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

 Шүүгдэгч Н.******* нь Булган аймгийн ******* сумын 2-р багийн нутаг ******* гэх газарт оршин суух иргэн Ч.*******гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой бүс хулгайлж, Ч.*******д  510.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон  байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Ч.*******,иргэний нэхэмжлэгч О., гэрч Л.,С., шинжээчийн дүгнэлт, Хаан банкны дансны гүйлгээ,таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдолтой бөгөөд хохирогч, гэрч нарын  мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Тольдох өгөөж” ХХК-ын гаргасан шинжээчийн 220066 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас алдагдсан мөнгөн бүсний хохиролыг 510.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд шүүгдэгч Н.*******ийн  гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.*******д хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

         Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад ангилагддаг бөгөөд “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Н.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

         Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг  заавал шаардахгүй бөгөөд бусдын эд зүйлийг хулгайлах идэвхитэй үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг.

Харин хууль бусаар авсан гэж бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Н.******* нь бусдын эд зүйлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн бөгөөд  “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч Н.*******ийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  дүгнэлтийг,

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нь гэм буруугүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.******* нь би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй П. уг бүсийг зараад өг гээд би зарсан, надад бүс өгсөн талаар мөнгөн Батаа гэх хүн гэрчлэнэ гэж маргадаг боловч шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь хохирогч Ч.******* нь өөрийн амьдрах гэрээсээ мөнгөн бүс алдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулаад О.өөс алдагдсан эд зүйлийг хураан авч, таньж олуулах ажиллагаа явуулан хохирогч Ч.*******д хүлээлгэн өгсөн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О. нь Н.*******ээс уг бүсийг 450.000 төгрөгөөр худалдаж авч, 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч Н.*******ийн Хаан банкны эзэмшлийн 5920580668 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

       Түүнчлэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан,

Гэрч П.ийн “ ... 2021 оны 10 дугаар сарын дундуур би ******* аймгийн ******* суманд таарсан т эгээд ******* намайг Өгийнуур сумын Мөнгөн Батаа гэх айл руу хүргээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор хүргэж өгсөн нь үнэн. Тухайн Мөнгөн Батаа гэх айлд мөнгөн Батаа эхнэрийн хамт хоёулаа л байсан өөр хүн байгаагүй, би Н.*******т ямар ч бүс заруулахаар өгөөгүй гэх,

Гэрч С. /мөнгөн Батаа/ “ ... тухайн үед П. гэх хүн Н.*******ийг манай гэрт байхад ногоон өнгийн мотоцикльтой ирж уулзаж байсан, тухайн үед Н.*******т эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс үлдээж явсан асуудал байхгүй, дээрх эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүсийг О.т Н.******* өгсөн талаар миний бие О.өөс сонсож мэдсэн, О. надад хэлэхдээ Н.*******ээс авсан эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүсийг цагдаа нар хурааж аваад бүсний эзэнд өгсөн гэж хэлсэн гэх,

О. нь “ ... Н.*******ээс миний бие 450.000 төгрөгөөр дөрвөн хүчтэний хийцтэй ширэн бүс худалдаж авсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудар шүүгдэгч Н.*******ийн мэдүүлэг няцаагдах бөгөөд гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэн няцаах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.  

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын  үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

Шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдаагүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж   үзсэн болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.*******д  510.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролыг бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч  О. нь гомдолгүй, шүүх хуралдаанд суухгүй, бүс худалдсан 450.000 төгрөгийг нэхэмжлэх талаараа шүүхэд хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.*******ээс 450.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.т олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Н.*******ийн эдлээгүй үлдсэн 5 жил 10 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 4 сар 19 хоногоор тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 58 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох  саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

            Шүүх шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  2 жил 2 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ял дээр  урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сар 1 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 10 сар 19 хоногийг / 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон/ нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 19 хоногоор тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс энэ хэрэгтээ цагдан хоригдсон 58 хоногийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

1 дүгээр хавтаст хэргийн 128-242 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоол, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.******* нь хэрэгт холбогдохын өмнө ******* аймгийн ******* сум 7 дугаар баг, 25 дугаар гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 36 настай, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 4 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Наранцэцэгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд  ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 /таван/ жил 10 /арван/ сар 19 /арван есөн/ хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ жил 19 /арван есөн/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т оногдуулсан 8 /найм/ жил 19 /арван есөн/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх зааснаар цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ээс 450.000 төгрөгийг гаргуулж, ******* аймгийн Өгийнуур суманд оршин суух Хананбэрэгчүүд овогт Отгонбатын /РД:ГО97043018/-д олгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ