Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/332

  2023          09           18                                   2023/ШЦТ/332

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн 2325000000439 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Э.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2а хороолол Гранд гарден **-***  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.М-г таксины жолоочтой янхандаад зайлахгүй яасан юм гэх зэргээр хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж газарт унаган цээж хэсэгт өшиглөж, нүүр толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Т.М-н “Миний бие Уурхайчин баг 3-22 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Талст” салонд үсчин хийж байгаад ажлын байраа сольж 3-17 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Өнөрөө салонд үсчнээр ажиллахаар болсон юм. Тэгтэл хуучин ажиллаж байсан салоны ажилчид намайг гаргаж өгнө гэж өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 15-ны орой 19 цаг өнгөрөөгөөд нөхөр Г-н  хамтаар “Талст салонд дээр очиж ганц нэг пиво уусан юм. Тэгээд орой 00 цаг өнгөрөөгөөд салоноос нөхрийн хамтаар гарсан. Тэгээд зам дээрээс такси бариад явж байснаа санаж нэг мэдсэн чинь би байрныхаа арын зам буюу Шүүхийн уулзварын ойролцоо зогсож байсан. Тэгээд гэрлүүгээ явах гэхэд согтуу байсан учраас жалгаар доошоо бууж чадахгүй байсан. Тэгээд зам дээр зогсож байтал Хөдөлгөөнт эргүүлийн машин явж байхаар нь гараа өргөөд тусламж гуйж гэрлүүгээ хүргүүлсэн. Тухайн 2 цагдаа манай байрны гадаа намайг хүргэж өгсөн. Гэртээ ороод би нөхөртэй хандаж чи яахаараа намайг хаяад явдаг юм бэ гэж уурласан. Тэгтэл манай нөхөр намайг чи тэр таксиныхаа жолоочтой янхандаад зайлахгүй яасын гэж хэлээд миний үснээс зулгааж үстээд газар унагаагаад дээрээс дэвсэх, өшиглөх зэргээр олон удаа намайг цохиж зодсон. Тухайн үед манай охин Хонгорзул ааваа болиоч гээд ноцолдож байж болиулсан. Тэгээд цагдаад манай охин дуудлага өгсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10-р тал/

2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл. /хавтаст хэргийн 11-13-р тал/

3. Насанд хүрээгүй гэрч Г.Х-н “2023 оны 08 дугаар сарын 16-ны 00 цаг өнгөрч байх үед манай аав гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд танай ээж чинь хайчсан янхандаад явчихсан уу ээж рүүгээ залга гээд манай дүү Н  руу уурлаад байсан. Дүү Н  ээжийн гар утас руу залгахад ээж гар утсаа авахгүй байсан. Тэгтэл аав уурлаад өрөөнүү дээр алхаад унтахгүй яваад байсан. Би унтлагын өрөөндөө унтах гээд хэвтэж байтал аав намайг том өрөөнд орж 2 дүүгийнхээ хажууд очиж унт гэж хэлсэн. Намайг том өрөө рүү оруулчхаад аав унтлагын өрөөнд байсан авдраас архи гаргаж уусан байсан. Хэсэг хугацааны дараа ээж гаднаас орж ирсэн. Тэгээд аав руу чи намайг яагаад таксины жолоочтой үлдээж байгаа юм бэ гэж хэлэхэд аав ээжийг чи яасан тэр таксиныхаа жолоочтой сайхан байсан уу янхандаж байгаад ирсэн үү гэж хэлээд ээжийг шууд үстэж газарт унагаагаад дээрээс нь дэвсэж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж, толгой руу нь гараараа цохиж, нүүрээр нь газар хавсарч цохисон. Нэлээн удаан аав ээжийг зодсон би хажуугаас нь салгах гэсэн боловч аавыг дийлэхгүй байсан хэсэг хугацааны дараа аав зодохоо болиод хүүхдийн өрөө рүү орсон. Ээж зодуулсан өрөөнийхөө шалан дээр эвгүй дугараад хөдөлж чадахгүй байсан. Тэгэхлээр нь би өвөөгийнхөө гар утас руу залгаж мөн цагдаад дуудлага өгч эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-р тал/

4. Сэжигтэн Э.Г-г  ийн “00 цагаас өмнө эхнэртэйгээ тухайн газраас хамт гараад такси бариад явж байснаа санаж байна үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд намайг Цагдаагийн газар дээр авчирсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17-р тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 724 дугаартай “Т.М-н биед 4-р хавирганд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 20-21-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2а хороолол Гранд гарден **-***  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.М-г таксины жолоочтой янхандаад зайлахгүй яасан юм гэсэн шалтгаанаар үснээс нь зулгааж газарт унаган хөлөөрөө цээж хэсэгт өшиглөж, гараараа нүүр толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь 4-р хавирганд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Г-г   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.М-н “миний үснээс зулгааж үстээд газар унагаагаад дээрээс дэвсэх, өшиглөх зэргээр олон удаа намайг цохиж зодсон” гэх мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч Г.Х-н “ээжийг шууд үстэж газарт унагаагаад дээрээс нь дэвсэж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж, толгой руу нь гараараа цохиж, нүүрээр нь газар хавсарч цохьсон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 724 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Г нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны шөнө согтууруулан ундаа хэрэглэж, согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2а хороолол Гранд гарден **-***  тоот гэртээ эхнэр Т.М-г таксины жолоочтой хардаж, үснээс нь зулгааж газарт унаган өшиглөж, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь 4-р хавирганд хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Г нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг үл ялих зүйлээр шалтаглан хардаж, шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Г-г   яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал үндэслэлтэй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор, уршиг, иргэний нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Т.М-н эрүүл мэндэд нь 4-р хавирганд хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

            Шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Э-ийн Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д шүүхээс оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Ш

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС