| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00143/И |
| Дугаар | 00196 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00196
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00196 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, Төнхөн овогт Б-ийн О /.../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00143/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч Б.О-ийн аав Батдорж гэдэг хүн тус сумын Алаг толгой бригадад буюу Хаг бригадад амьдарч байсан. Би нэхэмжлэгч Б.О-тэй Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуульд 1-8 дугаар анги хүртлээ хамт сурч байсан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургууль найман жилийн сургуультай байсан учир бид нар наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Манхан суманд очиж сурдаг байсан. Б.О бид хоёр 1988 онд Ховд аймгийн Манхан сумын Эрдэнэ багштай 10 дугаар ангийг хамт төгсөж байсан. 1988 онд 10 дугаар ангиа төгсөөд улаан шугам давсан хүүхдүүд нь конкурс өгч, улаан шугам даваагүй хүүхдүүд нь сум сумынхаа мал аж ахуйн бригадад ажиллаж байсан. Тухайн үед Ховд аймгийн Манхан сумын сургуульд Мөнххайрхан, Манхан сумын хүүхдүүд сурдаг байсан. 1988 онд 10 дугаар ангиа төгсөөд Б.О нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Долоон нуур хэсэг буюу Хаг бригадад малчнаар очиж байсан.
1992 онд Д.Рэндаваатай гэр бүл болсон ба өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг толгой багт малчнаар ажиллаж байгаа.
1990-2000 оны ажилласан жил тэтгэврийн нөхөн даатгалын тухай хуулинд зааснаар хамрагдсан. Б.Оийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадын Долоон нуур хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Оийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадын Долоон нуур хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.О нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадын Долоон нуур хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 430 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадын 1988-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч П.Самбуугийн ...Б.О нь 1988 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг бригадын малчин болж байсан. Алаг бригад гэж байгаад 1984 оны үед Хаг бригад болж тасарсан юм. Тэр үед би Алаг бригадын тоо бүртгэгч болсон. Хаг бригадын дарга нь Ваз гэж хүн байсан. Б.О нь 1990 он хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1990 оноос хойш нөхрийн хамт мал маллах болсон.... гэх мэдүүлэг, гэрч Н.Батбаярын ....Б.О нь 1988 оноос хойш 1992 он хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад мал маллаж байгаад 1992 онд нөхөр болох Рэндаваатай гэр бүл болоод мөн л нэгдлийн мал маллаж байсан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 31, 22-23, 24-25, 32 дугаар тал/
Б.Оюунэгэрэл нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 89 дугаартай Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлсон нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа хэрэгт авагдсан болно. /хх-ийн 8-9 дүгээр тал/
Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн П.Самбуу, Н.Батбаяр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан 887501 дугаартай Батдоржийн Оийн Бүрэн бус боловсролын гэрчилгээний хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Төнхөн овогт Батдоржийн О / /-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Хаг бригадын Долоон нуур хэсэгт 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ