Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

            Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгчдийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хэрлэнтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт  ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2333000000013 тоот хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ** настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр ** хүүхдийн хамт, ******* аймгийн сумын 1-р баг гэх газар оршин суух хаягтай, урьд 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн Сум дундын 3-р шүүхийн 3/92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж 1 жилээр тэнссэн, 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 3/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн өдрийн 2021/шцт/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан, ***** овогт  ***** Б**** (РД:***********).

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Архангай аймаг ***** суманд төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, нөхөр 2 хүүхдийн хамт, ******* аймгийн сумын 1-р баг гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б**** овогт **** ******* (РД:*******).

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ***** сумын Б**** 00 багийн нутаг гэх газарт **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3,0 метр урттай,1,6 метр өргөн 20 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэж, тээвэрлэж ойн санд 215,236 төгрөгийн хохирол учруулсан Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 645,708 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн **** сумын **** ** багийн нутаг гэх газарт ***** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3,0 метр урттай, 1,6 метр өргөн 20 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэж, тээвэрлэж ойн санд 215,236  төгрөгийн хохирол учруулсан Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 645,708 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

         ТОДОРХОЙЛОХ нь:                                                                             

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн **** сумын ***** багийн нутаг гэх газарт **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3,0 метр урттай, 1,6 метр өргөн 20 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, ойн санд 645,708 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн **** сумын ***** багийн нутаг гэх газарт ***** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3,0 метр урттай, 1,6 метр өргөн 20 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр  бэлтгэн, ойн санд 645,708 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч Д.Б өгсөн: “...2023 оны 1 сард манай эхнэрийн дүү нар манайд ирж хоносон. Тэгээд өглөө нь тэр хоёр мод хийхээр хойшоо явсан. Тэгээд сүхээ аваад  ир гэсэн тэгэхээр нь би сүхийг нь аваачиж өгөөд мод хийсэн. Мод хийсэн нь миний буруу би буруугаа хүлээнэ...” гэх мэдүүлэг,

2.Шүүгдэгч С.А өгсөн: “...Манай дүү ирж хоноод маргааш өглөө нь бургас руу явсан сүх аваад ир гэхээр нь бид хоёр араас нь очсон. Тэгээд ******* бургас авчраад би хараад зогсож байсан. Би жижигхэн мод түүсэн. Тэгэхэд гэртээ ганцаараа үлдэж байхаар гээд нөхрөө дагаад явсан юм...” гэх мэдүүлэг,

3.Шинжээч Я.Б өгсөн:“...Цагдаагийн дэслэгч Эрдэнэбатын ирүүлсэн шинжээч томилох тухай тогтоолын дагуу дээрх ***** СБА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргаж 2023 оны 01 сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж хүргүүлсэн байгаа. Дээрх авто машин нь гэрчилгээ нь дээрээ 2000 онд үйлдвэрлэгдсэн машин гэж байгаа. Тухайн авто машин нь ашиглалтын хугацаа дууссан. Чанар байдлын хувьд муу мотор хороп доголдолтой явах эд анги нь муудсан машин байсан учраас зах зээлийн дундаж үнээр биш арай доогуур үнэлгээгээр тогтоосон байгаа. Зах зээл дээр ижил төстэй машин нь 3,000,000-3,500,000 төгрөгийн хооронд хэвийн ажиллагаатай машин нь иймэрхүү үнэтэй байсан. Дээрх машин нь чанар байдлын хувьд нэлээн муудсан. Өнгө үзэмж нь нэлээн муудсан байсан тул тухайн машины чанар байдлыг харгалзан үзэж 1,200,000 төгрөгөөр тогтоосон байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...Би Засаг даргын тамгын газарт 3 дахь жилдээ ажиллаж байна. ******* аймгийн Орхон голын эрэг дагуу байрлах бургас модноос иргэн *******, ******* нар нь хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан байна. ******* аймгийн Орхон сумын засаг даргын тамгын газраас иргэдэд бургас мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй /хх-ийн 72-р хуудас/,

2.Гэрч Р.С***** өгсөн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 багийн нутаг гэх газарт эргүүл хяналт шалгалт хийж явахад **** СБА дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүмүүс мод бэлтгэж байсныг илрүүлж холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн Орхон сум орон нутагт бургас мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар хуудас/

3.Гэрч Н.Т****** өгсөн: “... Би сумын удирдах хүмүүстэй 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 багийн нутаг гэх газарт эргүүл хяналт шалгалт хийж явахад 8**** СБА дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүмүүс мод бэлтгэж байсан. Ингээд шалгаж үзэхэд зөвшөөрөл байгаагүй. Орхон сум орон нутагт бургас мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/

4.Гэрч Э.**** өгсөн: “... би сумын ажлын хэсэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 12-нд ******* аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 багийн нутаг гэх газарт эргүүл хяналт шалгалт хийж явахад 8***** СБА дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүмүүс мод бэлтгэж байсан ингээд шалгаж үзэхэд зөвшөөрөл байгаагүй тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/,

5.Гэрч Б.****** өгсөн:“...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 09 цагийн үед ******* аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг "" гэх газраас өөрийн төрсөн эгч Г****** хамт эгчийн зээлээр авсан **** УБН улсын дугаартай Киа бонго жи-3 маркийн тээврийн хэрэгслээр бургас мод бэлтгэхээр Орхон голын бургас руу орсон. Тэнд ороод унасан бургас түүгээд байж байхад араас Б***** ах, эхнэр А**** эгч нар хойноос ирсэн. Тэд нар ирэхдээ ******* ах сүх авчирчихсан байсан бөгөөд ******* ах тухайн сүхээрээ ургаа бургас цавчсан. Тэрийг нь Гантуяа эгч ******* эгч бид гурав түүж бөөгнүүлсэн. Тэгээд ачиж байхад цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

6.2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-ийн 02-р хуудас/,

7.2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэн/хх-ийн 07-р хуудас/,

8.2023 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн/хх-ийн 09-10, 11-14-р хуудас/,

9.2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эд зүйл/эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн/хх-ийн 15-16-р хуудас/,

10.2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” ******* аймгийн Сайхан сум  дахь сум дундын прокурорын газрын прокурорын тогтоол/хх-ийн 21-р  хуудас/,

11.2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мод бэлтгэсэн сүхийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 хуудас/

12.2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины /Хьюндай портер маркийн ***** СБА улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны автомашин зах зээлийн өнөөгийн үнэн цэнэ нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны байдлаар 1,200,000 төгрөгийн үнэлгээтэй байна...гэх дүгнэлт/хх-ийн 27-28-р хуудас/,

13.2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Үнэлгээнд хамрагдсан модон иштэй төмөр сүх /хуучин/ 1 ш зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 20,000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх дүгнэлт/хх-ийн 36-37-р хуудас/,

14.2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээч А.Булганы “...******* аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлах ***** УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,3 метр өндөр, 1,6 өргөн 3,0 метр урттай харьцаагаар ачигдсан бургас мод нь 2.68 м.куб болж байгаа бөгөөд мод модон материалын экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.68 м.куб х 80,312 төгрөг х1/итгэлцүүр/=215.236/ хоёр зуун арван таван мянга хоёр зуун гучин зургаан/ төгрөг болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1-р хавсралтын дагуу нэг шоо метр модны эзлэхүүний мөнгөн үнэлгээг ойн сангийн 3 дугаар мужлалаар түлээний мод тул 1 итгэлцүүрээр үржүүлж тооцов” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51-р хуудас/

15.2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/29-61/068/03 дугаартай Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогтын: ... сумын иргэн *******, ******* нарын зохих зөвшөөрөлгүйгээр бургас мод бэлтгэсэн гэх хэрэгт Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн шинжээч А.Булганы гаргасан 2023-01-30-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх заалтыг үндэслэн тооцоход 215.236*3=645.708 төгрөг болж байна... гэх дүгнэлт /хх-ийн 62 хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

******* аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн шүүгдэгч ******* ******* нарыг бүлэглэж 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн **** сумын **** багийн нутаг гэх газарт ***** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 3,0 метр урттай,1,6 метр өргөн 20 ширхэг бургас модыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, ойн санд 645,708 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд  хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Харин зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь бэлтгэсэн модоо бэлтгээд машиндаа ачаад хөдлөөгүй байхад нь хяналт, шалгалт хийж явсан эрх бүхий албан тушаалтнуудтай таарч, тухайн хууль бус үйлдэл таслан зогсоогдсон болох нь хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэвч энэ байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлдэг.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “ойд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон ойн анги, эрх бүхий албан тушаалтан олгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь мод бэлтгэх эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, гэрч Н.****, Р*****, Э****** нар ....Орхон сум орон нутагт бургас мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй... гэх мэдүүлгээр шүүгдэгч *******, ******* нар нь ойд зохих зөвшөөрөлгүйгээр 2.68 м3 мод бэлтгэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн  2-т ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно... гэж заасан байх ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай шинжээч А.Булганы “...******* аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлах **** УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1,3 метр өндөр, 1,6 өргөн 3,0 метр урттай харьцаагаар ачигдсан бургас мод нь 2.68 м.куб болж байгаа бөгөөд мод модон материалын экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.68 м.куб х 80,312 төгрөг х1/итгэлцүүр/=215.236/ хоёр зуун арван таван мянга хоёр зуун гучин зургаан/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт/хх-ийн 50-51-р хуудас/,

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу шүүгдэгч нар нь 645,708 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***** нь шүүгдэгч нараас байгаль экологид 645,708 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нар нь 2023 оны 03  дугаар сарын 02-ны өдөр 645,708 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо төлсөн гэж дүгнэлээ. /хх-ийн 153-р хуудас/

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *******,******* нарт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул  шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлт гаргах шатанд улсын яллагч “...Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүхийг шүүгдэгч нарт буцаан олгох саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ***** СБА тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох саналыг гаргаж байна. Мөн 3 метрийн урттай 1.6 метрийн өргөнтэй 20 ширхэг модыг улсын орлого болгох саналыг гаргаж байна. Энэ хэрэгт хохирогч нарын нэхэмжилсэн 645,608 төгрөг төлөгдсөн. Төлөх төлбөргүй байна. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна. *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Шүүгдэгч нар гэм буруу дээр маргаангүй байгаа. Ийм учраас хэргийн зүйлчлэл дээр магаан байхгүй. Хавтаст хэргээс *******, ******* нарын хувийн байдлыг тодруулсан. *******гийн хувьд хөхний хорт хавдартай хагалгаанд орсон групптэй байдаг. Эхнэр нь нөхрийн асрамжид байдаг. Хорт хавдар гэдэг бол аюултай өвчин. Өөрөө гайгүй гэж байгаа боловч 2 сар болоод очиж үзүүлж харуулдаг. Энэ хоёрын хувьд амьдралын хувьд сайн биш 5 тугалтай үхэр тавиад богтой тийм л айл. Айлын мал малладаг 200,000 төгрөг авдаг гэж өөрсдөө хэлж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн арилгасан бол гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болдог. Ийм учраас *******, ******* нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ялын санкци оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгөөч гэж үзэж байна. Машины хувьд улсын яллагч улсын орлого болгоно гэж байгаа. Энэ дээр хураана гэж заасан байгаа. Тэр машин мод хийнэ гэж яваагүй сүх аваад ир гэхээр нь мод хийсэн ачаад байж байтал цагдаа ирсэн. Ямар нэгэн байдлаар машин бол хөдлөөгүй. Ингээд цагдаа нар ирсэн байгаа хураах шаардлага байна уу? амьдралыг нь харгалзан үзэж өөрсдөд нь буцаан олгох боломж байвал ингэж өгөөч гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нарыг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  шүүгдэгч нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 215,236 төгрөгийн үнэ бүхий 3.0 метрийн урттай 1.6 метр өргөн 20 ширхэг бургас модыг хураан авч улсын орлого болгов.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б****, С.А*** нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан **** СБА улсын дугаартай  Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслээр бэлтгэсэн модыг тээвэрлээгүй болох нь хэрэгт цугларсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон учир улсын орлого болгож шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хьюндай портер маркийн ***** СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 3.0 метрийн урттай 1.6 метр өргөнтэй 20 ширхэг модыг битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай  прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Д.Б***** олгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  нэг ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгож  шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г бусадтай бүлэглэн зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г бусадтай бүлэглэн зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5.Тэнсэгдсэн ялтан *******, ******* нарт хяналт тавихыг ******* аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 215,236 төгрөгийн үнэ бүхий 3.0 метрийн урттай 1.6 метр өргөн 20 ширхэг бургас модыг хураан авч улсын орлого болгосугай.

7.Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хьюндай портер маркийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 3.0 метрийн урттай 1.6 метр өргөнтэй 20 ширхэг модыг битүүмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3 дугаартай  прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Хьюндай портер маркийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******д буцаан олгосугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  нэг ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН