Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/00067

 


 

 

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2020/00678

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Ц.Б-т холбогдох

 

Үйлчилгээний төлбөр 77 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК болон Ц.Б нарын хооронд 2015 оны 02 сарын 1-ний өдөр 49243 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг байгуулсан. Уг гэрээг скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Ц.Б нь гэрээний дагуу үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээнд заасны дагуу 2017 оны 11 сарын 22-ны өдөр үйлчилгээг зогсоосон. Ц.Б нь 2017 оны 10, 11 сарын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлтэй байх тул үйлчилгээний төлбөр 74 100 нотариатын зардал 3 500 төгрөг, нийт 77 600 төгрөгийг гаргуулж өгнө үү

гэжээ.

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Бт холбогдуулан үйлчилгээний төлбөр 77 600 төгрөг гаргуулахаар шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.6, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан үйлчилгээний төлбөр 77 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ббиелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгөөс 2 775 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 2 775 төгрөг улсын төсвөөс 2 775 төгрөг /2200203555168 нэхэмжлэхийн дугаартай төрийн даснаас 100200100941 данс/ аас тус тус гаргуулан нэхэмжлэгч С- ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ