| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
2023 06 19 2023/ШЦТ/118
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох эрүүгийн 2315001680143, 163/2023/0111/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт Сүнжигдоржийн *******, ******* аймгийн ******* суманд 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* хороолол, 2-202 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй,
-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт байрлах хохирогч Ж.*******ын гэрт хонох үедээ ******* загварын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад зарж борлуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315001680143 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт байрлах хохирогч Ж.*******ын гэрт хонох үедээ ******* загварын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад зарж борлуулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүгдэгч С.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна
гэх мэдүүлэг,
2. Хохирогч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр айлд явж байгаад урд өмнө намайг *******ад багш байхад миний шавь байсан ******* гэх залуутай би аймгийн төвд тааралдсан. Тэгээд хонох айл байхгүй гээд байхаар нь гэртээ авч очоод манай гэрт хоносон. Манайд нэг хоночхоод маргааш нь бид 2 шил архи уугаад тэгээд миний утсаар ******* хүнтэй утсаар яриад байхаар нь би кодыг нь заагаад өгчихсөн байсан юм. Тэгсэн 03 дугаар сарын 25-ны орой унтахдаа утсаа дэрэн доогуураа хийгээд унтаад өглөө боссон чинь миний утас алга байсан. Тэгээд утас яасан талаар асуухад ******* мэдэхгүй гэж хэлэхээр нь чи авсан өөр хэн авдгийн гэхэд би аваагүй гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
3. Иргэний нэхэмжлэгч П.ын өгсөн: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэхэмжилж байгаа 275.000 төгрөгийг би өөрийн 5270256582 тоот дансаараа 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн асан одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
4. Гэрч Б.ийн өгсөн: “... Би 2023 оны 3 сарын үед байх яг өдөр хоногийг нь бол нарийн сайн мэдэхгүй байна. Ажил дээрээ дэлгүүрт сууж байхад урд өмнө харагдаж байгаагүй манай тэр хавьд байдаггүй өндөр шардуу царайтай улаан хацартай залуу орж ирээд ******* маркийн цэнхэр өнгөтэй гар утас худалдаж авах уу? гэж хэлсэн. Би тэгэхээр нь манай хуурай эгч болох эгч рүү утасдаад энд хүн гар утаа зарна гэж байна та утсаа сольж амжаагүй бол энэ утсыг үз гэж хэлсэн. Тэгээд эгч орж ирээд утсыг нь үзээд байж байснаа энд Булган суманд багшилдаг багшийн зураг байна гэж хэлэхэд манай эхнэртэй хамт ажилладаг юм тэр залуу хэлж байсан. Тэгээд утсаа авахаар тохироход бэлэн мөнгөнд өгмөөр байна надад карт байхгүй гэж тэр залуу хэлж байсан. Тэгээд эгчтэй хамт гараад явсан. Таны надад харуулсан зурагт байгаа залуу мөн байна. Түүнээс хойш ахиж манай дэлгүүрт орж ирээд миний данс руу мөнгө хүнээр мобайлдуулж хийлгээд бэлнээр аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
5. Сүлд Үнэлгээ ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр “Самсунг А23” загварын гар утас 500,000 төгрөг байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/, зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан,эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт байрлах хохирогч Ж.*******ын гэрт хонох үедээ ******* загварын 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад зарж борлуулсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Ж.*******ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П., П., шүүгдэгч С.Дэмжигдоржийн өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдолтой бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад ангилагддаг бөгөөд “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч С.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч С.*******ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч С.*******ийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,
Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч тус тус шүүх хуралдаанд оролцсон болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.*******т 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П. 275.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:
Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 63 хоног буюу 2 сар 3 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир: Шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Улсын яллагч өмнөх асуудлыг харгалзан ялын санал гаргаж байгаа дээр маргахгүй. Ялын хугацааг хамгийн бага хугацаагаар тогтоож өгнө үү. Хүний зүйлийг зөвшөөрөлгүй авсан нь буруу. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэж байгаа тул хамгийн багаар шийтгэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч С.*******: Тусгайлан гарах саналгүй гэх байрь суурийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 63 хоног буюу 2 сар 3 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 8 сар 3 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 49-58 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч шүүгдэгч С.******* нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* хороолол, 2-202 тоотод амьдардаг, малчин зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Сүнжигдоржийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 63 хоног буюу 2 сар 3 хоногийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн 8 /найман/ сар 3 /гурав/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 8 /найман/ сар 3 /гурав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ