Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/335

 

 

 

 

 

 

 

 

 

2023        09            19                                   2023/ШЦТ/335

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Л.А  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-д  холбогдох эрүүгийн 2325000000415 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Л.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.А  нь 2023 оны 08 дугаар 06-ны шөнийн 05 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А ” ХХК-ийн төмөр замын далангийн ажлын талбайд хохирогч П.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, С.Б-ний эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгсэлд суухад нь чулуу шидэж хохирогч П.Б-н нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шархтай, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч П.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч С.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 3-7-р тал/

2. Хохирогч П.Б-н “Өчигдөр буюу 2023.08.05-ны орой өөрийн түрээсээр жолоодож байгаа **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийн барвааны сальник эвдэрсэн тул ажил үүрэг гүйцэтгэж байсан буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах төмөр замын далангийн барьж байсан ажлын талбайгаасаа хотын төв рүү орж ирээд сэлбэгээ авахдаа 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи 1 шилийг худалдан авч эргээд ажлын талбайд байрлах ажилчдын амралтын кемпэд машинаа янзалж байхдаа ганцаараа авсан архиа ууж дуусган. Эргээд Вокзалд байрлах хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи 2 шилийг худалдан аваад эргээд кемп дээрээ очиж Б, А, А  бид дөрөв **-** УАК улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгсэлд авсан 2 архийг хуваан ууж дуусаад Б  бид хоёр уг тээврийн хэрэгслийн кабины арын хэсэгт унтаад 2023.08.06-ны өдрийн өглөө 05 цаг өнгөрч байх үед сэрэхэд А , А  2 том савалгаатай пиво 1 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй Хараа архи 1 шилийг тус тус тавьчихсан уугаад сууж байснаа А  над руу хандаж чөтгөр шиг юм уу, уувал уу гээд надад өгөхөөр нь архинаас нь 1 татчихъя гээд 1 татсан. Тэгээд сууж байсан чинь А  нь надад 600 000 төгрөг байна, Эрдэнэт хотын төв рүү оръё гэхэд А  наад машинаа асаа гэж хэлэхээр нь би эзэн нь энд унтаж байна, согтуу яах гээд байгаа юм гээд түлхүүрийг сугалаад алчууранд боогоод урд кабены дотор урд хэсэг рүү шидсэн чинь яаж байгаа юм гээд А  надтай маргалдаж маргаан эхэлсэн. Хэрүүл маргаан хийгээд байхаар нь би машинаас буугаад өөрийнхөө машин руу явж байсан чинь А , А  хоёр хоёулаа бууж ирмэгцээ А  би жудо бөхөөр хичээллэдэг чамайг яав л яана даа гээд ар талаас хоолой хэсгээр минь гараараа боож газар унагаасан. Энэ үед манай Хөдөлмөр аюулгүй байдлын инженер Н  ирж болиулаад өөрөө амралтын монгол гэр лүү яваад орсон. Тэгээд би өөрийнхөө **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийн кабен рүү явж орон хаалгаа түгжихэд гадна талаас А  шороо, чулуу шидэж байгаад 2 гар нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний нэг том чулуу кабены зүүн талын хаалганы цонхыг хагалан нэвтрэн орж ирээд миний зүүн хөмсөг хэсгийг онож гэмтэл учруулсан. Машинаас буугаад ирсэн чинь А , А  хоёр байхгүй байсан. Н  инженер салгачхаад явчихсан болохоор энэ үйл явдлыг хараагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11-р тал/

3. Иргэний нэхэмжлэгч С.Б-н “Би өөрийн эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийг “А ” ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээгээр ажиллуулахдаа жолоочоор нь П.Б-г ажиллуулж байсан юм. Тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А  гэдэг залуу П.Б-тай маргалдан муудалцахдаа миний тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы цонх руу чулуу шидэж цонх хагалан П.Б-н биед гэмтэл учруулсан байна. Миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг А  гэдэг залуу барагдуулж хаалганы цонхыг янзалсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17-р тал/

4. Гэрч Б.Н гийн “А  Б руу хандаж би чамайг юу гэсэн юм гэсэн чинь би хэдий хазгар байгаа ч гэсэн чамтайгаа байх шүү үзье гэж байснаа харилцан хоорондоо заамдалцаж авахаар нь А  бид хоёр дундуур нь орж салгахад хэрүүлээ зогсоохгүй хэрэлдэж байснаа Б А-н хоёр хөлийг барьж газар унагаан ноцолдож байгаад А  дээр нь гараад газраас шавар аваад Б.-н  нүүрэнд нь түрхэж нялаад байсан, ямар нэгэн цохих үйлдэл гаргаагүй. Тэгээд А  бид хоёр дахин салгахад Б өөрийнхөө тээврийн хэрэгсэл рүү явж, би А  А  хоёрыг гэр байсан хэсгүүд рүү авч ирээд яагаад архи ууж байгаа юм, одоо амарцгаа гээд үлдээж би бусад ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх гээд ажилчдын цайны байр луу явж ороход бусад ажилчид Б цохиулчихсан байна хөмсөгнөөс нь цус гарч байна гэхээр нь би Б дээр явж очиход **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийн жолооч хөмсөгнөөс нь цус гараад шавраар бохирлогдсон сууж байсан. Мөн машиных нь жолооч талын хаалганы цонх, толь нь хагарчихсан, кабен дотор нь цустай нэг ширхэг чулуу байж байсан. А  А  хоёр байгаагүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-р тал/

5. Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 680 дугаартай “П.Б-н биед зүүн хөмсөгт шархтай, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг босон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 37-38-р тал/

6. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-ОРХ/7476 дугаартай “Хово машины зүүн талын хаалганы шил 1 ширхэг 120 000 төгрөг ажлын хөлс 30 000 төгрөг нийт 150 000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээний тайлан. /хавтаст хэргийн 43-45-р тал/

7. Яллагдагч А “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, би хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн өглөө би Б ийн ачааны тээврийн хэрэгслийг асаагаад Эрдэнэт хотын төв рүү жолоодож явна гэсэн шалтгаанаас П.Б бид хоёр маргалдахад П.Б машинтайгаа чамайг дайрна гээд өөрийнхөө машины кабен руу суухад нь би газраас чулуу шидэхэд хаалганы цонхыг хагалж, түүний нүүр хэсгийг нь шидсэн чулуу онож гэмтээсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийнн санал, дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар 06-ны шөнийн 05 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А ” ХХК-ийн төмөр замын далангийн ажлын талбайд хохирогч П.Б-тай н.Б ийн тээврийн хэрэгслийг асааж Орхон аймаг руу хүргэж өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, иргэн С.Б-ний эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгсэлд суухад нь чулуу шидэж хохирогч П.Б-н нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шархтай, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д  600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч П.Б-н “А  шороо, чулуу шидэж байхад 2 гар нийлүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний нэг том чулуу кабены зүүн талын хаалганы цонхыг хагалан нэвтрэн орж ирээд миний зүүн хөмсөг хэсгийг онож гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Б-н “А  гэдэг залуу П.Б-тай маргалдан муудалцахдаа миний тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы цонх руу чулуу шидэж цонх хагалан П.Б-н биед гэмтэл учруулсан байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Н гийн “Б цохиулчихсан байна хөмсөгнөөс нь цус гарч байна гэхээр нь би Б дээр явж очиход **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийн жолооч талын гадна хөмсөгнөөс нь цус гараад шавраар бохирлогдсон сууж байсан. Мөн машиных нь жолооч талын хаалганы цонх, толь нь хагарчихсан, кабен дотор нь цустай нэг ширхэг чулуу байж байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 680 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-ОРХ/7476 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, яллагдагч А “би газраас чулуу шидэхэд хаалганы цонхыг хагалж улмаар түүний нүүр хэсгийг нь шилсэн чулуу онож гэмтээсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.А  нь 2023 оны 08 дугаар 06-ны шөнийн 05 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А ” ХХК-ийн төмөр замын далангийн ажлын талбайд П.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж иргэн С.Б-ний эзэмшлийн **-** ОРБ улсын дугаартай Хово маркийн ачааны тээврийн хэрэгслийн цонхруу чулуу шидэж, П.Б-н нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шархтай, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч А үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-н эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шархтай, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 11.5х14х5 см хэмжээтэй 1 ширхэг чулууг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Л-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-г  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д  оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 11.5х14х5 см хэмжээтэй 1 ширхэг чулууг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС