| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0124/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/128 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/128
2023 07 06 2023/ШЦТ/128
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч И.*******,
шинжээч Э.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 2315000000132 дугаартай, 163/2023/0124/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогтой Дагважавын *******, 1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг,
урьд ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* аймгийн******* сумын 1 дүгээр баг Шинэ хорооны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өглөөний 05 цагийн орчим ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр М.ын толгойн тус газарт нь пүүзэн гутлаар цохиход уг үйлдлийг таслан зогсоох гэсэн И.*******г эсэргүүцэж өшиглөж зодож цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000132 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* аймгийн******* сумын 1 дүгээр баг Шинэ хорооны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өглөөний 05 цагийн орчим ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр М.ын толгойн тус газарт нь пүүзэн гутлаар цохиход уг үйлдлийг таслан зогсоох гэсэн И.*******г эсэргүүцэж өшиглөж зодож цохисны улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн: Нэмж хэлэх зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.*******гийн өгсөн: Бид хэд зэрэгцээд унтаж байсан ******* ахыг босохоор нь бие засах гэж байгаа юм байх гэж бодсон манай эхнэрийн миний тайлсан пүүзээр цохисон.Тэгээд салгах гэсэн төмсөг рүү жийсэн тэгээд өөрөө би мянгат малтай гээд яваад өгсөн төмсөг өвдөөд байхаар нь эмчилгээ хийлгээд ийм зүйл болсон гэх мэдүүлэг,
3. Шинжээч Э.Батбаярын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******г үзсэн үзэхэд И.*******гийн биед цээж, хүзүү, зүүн шуу, хэвлий, зүүн гуя, тээрхийд цус хуралт, зүүн шанаа, баруун бугалгад зулгаралт үүссэн, зүүн төмсөг эмзэглэлтэй байсан. Зүүн төмсөгний хуйханд учирсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаараад байгаа. Бэлэг эрхтэн эмзэглэлтэй байдаг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Цаашид нарийн шинжилгээ хийхээр цаанаа илүү цус хуралт үүссэн байхыг үгүйсгэхгүй. Цаашид үр тогтолтод нөлөөлөх боломжтой гэх мэдүүлэг,
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.ын өгсөн: “...Тэгээд унтаж байхад ******* харанхуйд босоод манай гэрийн үүдэнд байсан манай нөхрийн гутлыг аваад шууд над дээр ирээд миний хөнжлийг сөхөөд толгойны дух хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгээд би ухас гээд босох гэсэн чинь дахиад толгой руу маань хүчтэй цохиод би ухаан алдсан байсан... бас босож ирээд пийшин налаад зогсож байгаад манай нөхрийг ******* зодож байхыг хараад гэрэл ээ асаа гэж орилоод байсан гэсэн. Би тэрийгээ санахгүй байгаа. Тэгээд манай 10 настай охин аавыг аллаа гэж орилохоор нь ******* манай нөхөр *******г зодож байхыг болиулаад *******ийг цээж рүү нь түлхээд хананд налуулаад барьж байсан чинь ******* намайг янхан, гичий, гуйлгачид аа танай аав Мөнхбаяр гуйлгачин биз дээ би бол*******д том шүү хууль хяналтын байгууллагаа дуудаад өг, би хаанаас ч гарна мянгат малчин хүн шүү гээд хэл амаар доромжлоод орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч И.*******гийн өгсөн: “...******* орондоо ганцаараа яриад орилж байсан аа босоод явахаар нь гарч бие засах гэж байгаа юм болов уу гэж бодсон чинь буйдангийн хажууд байсан миний пүүзийг аваад манай эхнэрийг шууд толгой руу нь нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би та яаж байгаа юм гээд босоод цааш нь түлхээд зууралдаж ноцолдсон... би *******ийг тэврээд авсан чинь миний төмсөг рүү ******* өвдөглөсөн. Тэгээд салсны дараа ******* дахиад орилоод байхаар нь хүүхэд айчих байх гээд *******ийг гэрийнхнээсээ холдуулах гэсэн чинь ******* дахиад миний төмсөг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
6. Гэрч Б.Дээшлэхийн өгсөн: “...нэг мэдэхэд шөнийн 05 цаг өнгөрч байхад... ёоё гэж орилох дуунаар бүгд сэрээд босож ирсэн. Тэгээд харсан чинь толгойгоо бариад зогсож байсан. Тэгэхээр нь ын нөхөр ******* *******ийг эмэгтэй хүн цохилоо юу болов яав гээд орилсон чинь ******* *******г өшиглөсөн. Эргээд харахад ******* төмсөг хэсэг ээ барьчихсан эвхрээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
8. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №106 дугаартай дүгнэлт: “...И.*******гийн биед цээж, хүзүү, зүүн шуу, хэвлий, зүүн гуя, тээрхийд цус хуралт, зүүн шанаа, баруун бугалгад зулгаралт, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М., И.******* гэрч Б.Дээшлэх нарын өгсөн мэдүүлэг, шинжээч Э.Батбаярын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №106 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* аймгийн******* сумын 1 дүгээр баг Шинэ хорооны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өглөөний 05 цагийн орчим ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр М.ын толгойн тус газарт нь пүүзэн гутлаар цохиход уг үйлдлийг таслан зогсоох гэсэн И.*******г эсэргүүцэж өшиглөж зодож цохисны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь биед цээж, хүзүү, зүүн шуу, хэвлий, зүүн гуя, тээрхийд цус хуралт, зүүн шанаа, баруун бугалгад зулгаралт, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч И.*******гийн Д.******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж мэдүүлснийг гэрч Б.Дээшлэх, хохирогч М. нар давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №106 дугаартай “...И.*******гийн биед цээж, хүзүү, зүүн шуу, хэвлий, зүүн гуя, тээрхийд цус хуралт, зүүн шанаа, баруун бугалгад зулгаралт, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Мөн Д.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.*******ийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа нар гэм буруугийн талаар маргаагүй оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч И.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 70.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь хохирогч И.*******гийн эзэмшлийн 5750442110 тоот дансанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хохирол болох 256.000 төгрөгийг нийт 326.000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан хэлэлцэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Мөнтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нь гэм буруу дээр маргаагүй. Хохирол хор уршгийг төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн, архи уусан үедээ нэг нэгнийгээ хэл амаар доромжилж гомдоосон зүйл байна. Цаашид эвтэй найртай явах байх. Уулзаад ярихаар дуугүй хүн байна лээ. Шүүх улсын яллагчийн оногдуулсан торгуулийн ялыг хөнгөрүүлж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү. Хувийн байдлын хувьд бага насны хүүхдүүдтэй гэдгийг нь харгалзан үзнэ үү гэх саналыг,
Шүүгдэгч Д.******* нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 62-78 дугаар талд авагдсан******* аймгийн ******* сумын Бумбат багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой Дагважавын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 /зургаа зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаа зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ