Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Буяннэмэх, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

улсын яллагч: Э.Бадрал

иргэдийн төлөөлөгч: Д.Баатар

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Гэрэлцэцэг

шүүгдэгч: Г.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Галбадрахын Цогтбаатарт холбогдох 201625031423 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжил автомеханик инженер, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, Эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 14 дүгээр гудамжны 734 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдсэн,

2005 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдсэн,

2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 513 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг ялын эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 27 хоногийн өршөөлийн тухай хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж суллагдсан, Боржигон овогт Галбадрахын Цогтбаатар, /РД:ЧМ87022677/

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Цогтбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 10 дугаар гудамж  281б тоотод бага насны буюу 12 нас 4 сар 05 хоногтой Ц.Энхжаргалыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан түүний бэлэг эрхтэнийг нь барих, хуруугаа хийх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

Шүүгдэгч Г.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны тэнд 10 цагийн үед явж байхдаа найз Дарьтайгаа таарсан. Би түүнд ажил хийж байгаа талаараа ярьсан. Тэгээд юм ярьж байгаад үдээс хойш дахин уулзахаар болоод салсан. Тэгээд 13 цаг өнгөрч байхад 9666 дугаартай утаснаас над руу Дарь залгаад “Чи 17 дугаар сургуулийн цагдаагийн хэлтсийн ар талын цагаан худаг дээр хүрээд ир” гэхээр нь би тэнд нь очсон. Тэгэхэд Дарь нь өөрийн найз болох Цагаандарьтай хамт байсан. Тэгэхэд л Дарь надтай Цагаандарийг танилцуулсан. Тэгээд бид юм ярьж байхад Дарийн нөхөр нь хүрч ирээд түүнийг аваад явсан. Тэгэхэд нь би “удахгүй явах хэрэгтэй боллоо, явлаа” гэтэл Цагаандарь гэгч хүн надад “чи жаахан байж байгаад явчих” гэсэн. Би түүнд “чамд надтай танилцах ямар шаардлага байгаа юм бэ” гэхэд “чи манай найзын найз юм чинь хоёулаа сайхан найзууд болъё” гэсэн. Тэгээд юм ярьж байхад тэр “чамд мөнгө байна уу” гэхээр нь би “5000 төгрөг байна, яах гэж байгаа юм” гэхэд тэр “идэх юм авах гэсэн юм” гэхээр нь би тэр мөнгөө түүний охинд нь өгөөд дэлгүүр рүү явуулсан. Тэгэхэд охин 3 ширхэг хиам, 2 ширхэг тамхи аваад ирэхээр нь хиамыг нь хувааж идээд явах гэтэл Цагаандарь надад хандан “чи надад мөнгө зээлээч” гэсэн. Би “боломжгүй байна” гэхэд тэр “чи хүнээс асуугаад мөнгө олоод өгөөч, уг нь манай нөхрийн цалин буусан боловч нөхөр маань согтуу унтаж байна. Хүүхдүүд хоолгүй байгаа учир надад 20.000 төгрөг зээлээч” гэхээр нь би “одоохондоо надад мөнгө байхгүй байна. Юу ч гэсэн ах руугаа залгаад асууя” гээд ах руугаа залгаад мөнгө зээлэх гэж ярьсан. Тэгэхэд ах маань “гэрт гудсан доор 8.500 төгрөг байгаа, өөр мөнгө байхгүй” гэсэн. Тэгээд удаагүй байж байхад Цагаандарь надад “чи манай охиныг дагуулаад ахынх руугаа очоод тэр мөнгийг охинд маань өгөөд явуулчих” гэхээр нь би түүний охиныг нь дагуулаад ахындаа орсон. Хохирогчийн хэлсэн шиг би гэрт тэр охинтой цуг цаашаа ороогүй. Зөвхөн үүдний пинд хамт ороод би цаашаа гэрт ороход охин үүдэнд байсан. Би тэгээд тэр охинд мөнгөө өгөөд учрыг нь хэлээд дагуулан зам гарч микронд суулгаж явуулсан. Би тэр охиныг оролдсон, тэгээд авч явж байсан бол түүнийг микронд суулгахаар 84 дүгээр буудал явж байхад тэр охин тэнд зогсож байсан хөдөлгөөнт эргүүлд болсон зүйлийн талаар хэлэх байсан. Мөн байшинд орилсон гэж хэлсэн. Гэвч тийм зүйл болоогүй, хэрвээ тэр охин орилсон байсан бол манай гэрийн урд зам засаж байсан хүмүүс болон, хөршүүд сонсох байсан. Тэгэхээр ийм л зүйл болсон гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гэрэлцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хүн эхэлж гэр оронгүй гэж байсан мөртлөө одоо гэр оронтой, эхнэр хүүхэдтэй байсан гэж ярьж байна. Энэ хүн миний охиныг авч яваад ийм үйлдэл хийсэн байна. Мөн миний охиныг оролдоогүй гээд хэргээ хүлээхгүй байна. Би гомдолтой байна. Би эмнэлгийн төлбөрийг нь төлүүлмээргүй байна. Гэхдээ баримт байхгүй. Тухайн үед 100.000 төгрөгөөр эм тариа авч байсан. Тэр баримтыг гаргаж өгч байгаагүй гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Уулын нэлээн дээр гараад нэг хашааны гадаа очиход хашаан дотроо улаан тоосгон байшинтай айлын хашаанд ороод нэг амбаар онгойлгоод хажууд нь байсан нэг хар өнгийн куртикнээс бахь гаргаж ирээд уг байшингийн  хаалганы цоожыг бахиар онгойлгоод дотор нь ороод намайг сандал дээр суу гэхээр нь би сандал дээр нь суусан. Тэгэхэд тэр хүн ямар халуун юм бэ гээд подволкоо тайлаад ах ус аваагүй юм байхдаа  гээд жүжиглэж байснаа  чиний энд чинь өвдөөд байна уу гээд миний гэдсэн дээр дарж үзсэнээ чиний зүрх чинь ямар хурдан цохилдог юм бэ гэснээ миний цээжийг барих гээд байхаар нь би болиулсан. Дараа нь намайг хэвтүүлж байгаад гэдсэн дээр нь дараад өгье гэхээр нь би үгүй гэсэн боловч миний гарнаас чанга атгаад татаад орон дээр хэвтүүлээд миний өмдийг шувтлах гэхээр нь би өмдөө дээшээ татахад дахиад миний өмдийг дотоожтой хамт доош шувтлахаар нь би хүн байна уу гэж хашгирсан чинь хэн ч сонсохгүй байхаар нь би уйлсан. Тэгээд миний бэлэг эрхтэнийг барьхаар нь би болиоч гэхэд ах нь ганцхан хөхмөөр байна гээд миний бэлэг эрхтэнрүү гараа хийгээд байсан.Тэр үед миний бэлэг эрхтэн аймар өвдсөн. Тэгээд би тэр хүнийг та болиоч гэхэд тэр хүн өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад ах нь хүнтэй унтаж үзээгүй би зүгээр л саая чинийх рүү хийхгүй миний том эрхтэн чиний жижигхэн эрхтэнлүү орхоор юу болох вэ гээд өөрөө гараараа бэлэг эрхтэнээ оролдоод байсан тэгснээ миний дээр гараад хөдлөөд байсан. Тэр үед тэр хүн намайг чи эмэгтэй хүн шиг дугарчих гээд байсан. Тэгхээр нь би та одоо юу яриад байгаан бэ гэхэд тэр хүн намайг хөхөө гаргачих гэхээр нь би үгүй гэхэд тэр хүн намайг тэгвэл ахынхаа боовыг жаахан хөхчих гээд байсан. Тэгэхээр нь би үгүй гээд эсэргүүцсэн. Тэгээд тэр хүн өөрийнхөө бэлэг эрхтэнээ оролдож байгаад ах нь одоо тавьлаа гээд байсан. Би тэр хүнд би таныг юу яриад байгааг чинь ойлгохгүй байна гэхэд тэр хүн одоо чи хараараа гэснээ өөрийнхөө боовноос цагаан өнгийн юм гойжуулсан. Тэгээд тэр хүн намайг одоо болсон яв гээд 8000 төгрөг өгөөд зам хүргэж өгөөд микро автобусанд суулгаад явуулсан гэх мэдүүлэг./хх-22-24/

Гэрч Г.Цагаандарь мөрдөн байцаалтанд өгсөн: Тэгээд бид хоёр таксинд суугаад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо 84-н буудлын тэр хавьд буугаад уул дээшээ өгсөөд нэг хашааны гадаа ирсэн.Тэр залуу ороод бараг 30 гаруй минутын дараа гарч ирсэн би гадаа нь хүлээгээд байж байсан юм. Тэгээд бид хоёр буцаж таксинд суугаад гэрт очсон. Тэгээд нөгөө залуу утас нь дуугараагүй байхад утсаар худлаа нэг хүнтэй яриад байсан. Надад хэлэхдээ эгч  рүүгээ ярьлаа надад 30000 төгрөг өгнө гэж байна. Танай хүүхдэд 15000 төгрөг өгье бас таарах палаж байгаа гэж хэлсэн. Тэр залууд би Энхжаргалыг Чингэлтэйн сургуулийн буудлын тэнд амьдардаг гэдгийг өмнө нь хэлсэн байсан.Тэгэхээр нь би мөнгө өгнө гэхээр нь итгээд Энхжаргалыг тэр хүнтэй хамт явуулсан.Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ хамт гэртээ ороод байж байтал манай охин цаг гаруй хугацааны дараа ирсэн гэх мэдүүлэг./хх-29-32/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6469 тоот дүгнэлтэнд:

            1.Энхжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй.

            2.Энхжаргалын охин хальс гэмтэлгүй байна.

            3.Ц.Энхжаргал нь бэлгийн замын халдварт өвчингүй. Үтрээнээс эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

            4.Ц.Энхжаргал нь 4-р бүлгийн цустай байна./хх-37/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 026 тоот дүгнэлт.

            1.Г.Цогтбаатар нь одоогоор сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

              Г.Цогтбаатар нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх баримт одоогоор үгүй байна.

            2.Г.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            3.Г.Цогтбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна./хх-43-45/

                       Шүүх сэтгэц эмгэг судлалын 977 тоот дүгнэлт

            1.Ц.Энхжаргал нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

                        -урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан баримт илрээгүй.

                        -Сэтгэцийн эмгэгийн хам шинж илрээгүй.

            2.Ц.Энхжаргал нь үзсэн харсан зүйлийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            3.Ц.Энхжаргалын сэтгэцэд учирсан хохиролыг тогтоох боломжгүй юм.

            4.Ц.Энхжаргалын сэтгэцэд цаашид өөрчлөлт орохыг тогтоох боломжгүй байна.

            5.Ц.Энхжаргалын сэтгэцэд цаашид гарах үр дагаварыг тогтоох боломжгүй байна. /хх-47-48/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл хх-14-17, нас тоолсон тухай тэмдэглэл хх-18, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл хх-19, насанд хүрээгүй хохирогчийг байцаасан тэмдэглэл хх-22-25, ял шалгах хуудас хх-82, иргэний үнэмлэхний лавлагаа хх-83, төрсөний бүртгэлийн лавлагаа хх-132, зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 Шүүгдэгч Г.Цогтбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 10 дугаар гудамж  281б тоотод бага насны буюу 12 нас 4 сар 05 хоногтой Ц.Энхжаргалыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан түүний бэлэг эрхтэнийг нь барих, хуруугаа хийх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Ц.Энхжаргалын... миний гарнаас чанга атгаад татаад орон дээр хэвтүүлээд миний өмдийг шувтлах гэхээр нь би өмдөө дээшээ татхад дахиад миний өмдийг дотоожтой хамт доош шувтлахаар нь би хүн байна уу гэж хашгирсан чинь хэн ч сонсохгүй байхаар нь би уйлсан…тэгээд миний бэлэг эрхтэнийг барьхаар нь би болиоч гэхэд ах нь ганцхан хөхмөөр байна гээд миний бэлэг эрхтэнрүү гараа хийгээд байсан…тэр үед миний бэлэг эрхтэн аймар өвдсөн…тэгээд би тэр хүнийг та болиоч гэхэд тэр хүн өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад ах нь хүнтэй унтаж үзээгүй би зүгээр л саая чинийхрүү хийхгүй миний том эрхтэн чиний жижигхэн эрхтэнлүү орхоор юу болох вэ гээд өөрөө гараараа бэлэг эрхтэнээ оролдоод байсан…тэгснээ миний дээр гараад хөдлөөд байсан…тэр үед тэр хүн намайг чи эмэгтэй хүн шиг дугарчих гээд байсан гэх мэдүүлгээр хх-22-24, гэрч Г.Цагаандарийн өгсөн…надад охин маань хэлэхдээ намайг тэр ах хүчиндсэн…миний дээр гарч байгаад оцогоноод  хөхөө бариулчих гээд байсан гэсэн…тэгэхээр нь би миний охин хийлгэсэн юм уу гэсэн чинь үгүй гэсэн…хх-31, гэрч Н.Гэрэлцэцэгийн өгсөн…манай охин биеийн байдал нь гайгүй байгаа боловч сэтгэл санааны хувьд их огцом ууртай…үгэнд орохгүй уйланхай болсон…урьд нь өмнө нь ерөөсөө тийм хүүхэд байгаагүй…тэр болсон үйл явдлаа үе үе бодоод сэтгэл санаагаар унадаг юм шиг надад санагдсан гэх мэдүүлэг хх-27, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-17/, хохирогч Ц.Энхжаргалыг  бага насны хүүхэд болохыг тодорхойлсон нас тоолсон тэмдэглэл, хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-20/, хүнд гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Цогтбаатар нь “…гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай…” болохыг тогтоосон Шүүх сэтгэц гэм судлалын 026 дугаартай дүгнэлт /хх-45/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Г.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Цогтбаатарыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гэрэлцэцэг ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Цогтбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Цогтбаатарт ял оногдуулахад ял хүндрүүлэх болон хөнгөрүүлөх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.