Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00555

 


 

 

 

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00555

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.М-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.М -д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Н.Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Ж.Мтэй танилцаж, 1998 оноос хойш 2017 он хүртэл хамтран амьдарч байгаад сүүлийн нэг жил тусдаа амьдарч байна. 2013.5.24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 1998 онд ууган хүү М.М, 2008 онд дунд охин М..Г, 2013 онд отгон хүү М. нар төрсөн. Ууган хүүг төрөөд 1 жилийн дараа Ж.М- өөр хүнтэй болсныг мэдсэн бөгөөд тэр намайг хөөсөн тул би хөдөө ажиллаж, амьдрахаар салаад явсан. Дараа жил нь бид эвлэрсэн боловч урьдын байдлыг сөхөлгүй, 2 удаагийн нөхрийн мэхлэлтийг хэрүүл үүсгэлгүй бусдад ч хэлээгүй өнгөрөөсөн боловч 20 жилийн өмнөх хэргээр байнга буруутгаж, хэрүүл маргаанаас болж хэн хэндээ итгэх итгэл хайр сэтгэлгүй болсон учир Ж.Мгээс гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдээ өөр дээрээ авч, насанд хүрээгүй хүүхдүүддээ эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид шүүх хуралдаанаас өмнө ярилцаж охин М.Г эцэг Ж.М-гийн, хүү М.А-ыг би өөрийнхөө асрамжинд авч хэн хэн нь тэтгэлэг авахгүйгээр тохирсон гэв.

 

Хариуцагч .Ж.М шүүх гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүний амнаас дам сонссон зүйлээрээ намайг гүжирдсэн агуулга нэхэмжлэлийн шаардлагад байсан. Би анх Н..Мтай гэр бүл болж ууган хүү гарсны дараа би нэг хүүхэнтэй танилцаж, ажилд нь тусалж гадаад явахад нь тусалж байснаас өөр зүйл байхгүй. Учир би эхнэрээ хуураагүй, одоог хүртэл үнэнч явдаг. Н.М намайг үргэлж хардаж, элдвийн юм зохиож ярьдаг байсан. Би хардалт хэрүүлээс залхаж улмаар бид бие биенээ ойлгохоо больсон учир гэр бүлээ цуцлуулж байгаа. Том хүү М.М насанд хүрч өөрийгөө аваад явж чадахаар болсон. Дунд хүү, бага охин хоёр маань хэдий бага ч би бүх зүйлээр туслаж, мөнгө өгч, дэмждэг. Миний бие олон жил үргэлжилсэн учиг өвчтэй бөгөөд сүүлийн үед маш их өвдөх болсон учир хааяа ажилдаа гардаггүй үедээ мөнгөггүй болдог. Тэр үед Н.М нааас 2 хүүхдийн мөнгө нэхэж ирдэг байсан бөгөөд би аль болох тусалхыг хичээдэг. Н.М хоёр хүүхдээ тэжээхэд хүнд учраас би дунд охиноо өөр дээрээ авахаар бид хоёр харилцан тохиролцсон бөгөөд хүүхдийн тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Ж.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Н.М, Ж.М нар 1998 онд танилцаж, гэр бүл болж 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.М.Г, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү М.А-н эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-9/

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад нилээн хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд охин М.М.Гг эцэг Ж.Мгийн, хүү М.А-ыг эх Н.Мгийн асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эх Н.М хүү М.А-ыг эцэг Ж.Мтэй, эцэгЖ.М охин М.Г эх Н.Мтай тус тус уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

 

Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү М.Арыг эх Н.Мгийн асрамжинд, охин М.Гг эцэг Ж.Мгийн асрамжинд тус тус үлдээж шийдвэрлэсэн ба гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг харилцан нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Н.М , Ж.М  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Гг эцэг -Ж.Мгийн асрамжинд, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү М.А-ыг эх Н.М-гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг, эх нь хүүхдүүдтэйгэй уулзуулахад болон хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.М, эцэг Ж.М нарт даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ