Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

 

 

2023           07            25                                   2023/ШЦТ/140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 2315000000168 дугаартай, 163/2023/0137/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Доржийн *******, ******* аймгийн ******* суманд 1998 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн *******,*******,******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, 25 настай,

 

-Урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Г.*******гийн “цээж рүү цохиж унагаах, уруул ам, гар руу нь өшиглөх” зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2315000000168 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Г.*******гийн “цээж рүү цохиж унагаах, уруул ам, гар руу нь өшиглөх” зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Санжаабямбын өгсөн: 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үед бид нар архи уугаад сууж байсан. Гэтэл цагдаа ирээд мотоцлийг маань хурааж авсан. ******* бас тэр үед мотоцикл хураалгачихлаа гээд ирсэн. Тэгээд хамт пиво ууж сууж байгаад бид нар төв рүү явсан. ******* гэр лүүгээ явсан. Бид нар дэлгүүр орж юм авчихаад Баяраа ахынд очсон. Тэнд уугаад сууж байсан чинь ******* орж ирээд утсаа алдчихлаа гэсэн. Ямар утас юм бэ? гэсэн чинь nokia гэсэн. Дахин дахин утас гаргаад өгчих гээд байхаар нь би түүнийг гадаа гаргаад цээж рүү нь цохисон. Тэгээд би гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.*******гийн өгсөн: “... Би******* хайрхны өвөрт 3 залуу сууж байхаар нь очсон чинь Санжаа, , Хишигсүрэн нар Сэнгүр нэртэй 2.5 л пиво ууж байсан. Тэгээд тэр гуравтай мэнд ус мэдээд ууж байсан пивоноос нь нэг удаагийн аягаар нэг аяга пиво уучхаад сумын төв рүү алхсан. Гэртээ ирээд байж байтал утас минь байхгүй байхаар нь******* хайрханы өвөрт очиж 3 залуутай уулзсан газарт очиж утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд 3-н залуутай уулзаж утсаа асуух санаатай найз болох Жагаа дээр очиж сумын төвөөр хайсан. Тэгсэн Санжаа, , Хишигсүрэн нар нь Баяраа гэдэг айлд 0.75 гр Хараа нэртэй архи хуваагаад ууж байсан. Тэхээр нь та гурав миний гар утсыг харсан уу? гэж асуусан чинь үгүй чиний утсаар яадаг юм авсан юм шиг харагдаад байна уу? гэж Санжаа хэрүүл хийгээд байхаар нь авсан бол өгчих гэсэн чинь л миний мөрөн дээрээс барьж аваад гэрээс гараад цээж рүү цохиж унагаад уруул ам, гар руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм гэсэн чинь чи амаа мэдээрэй гээд орилоод байхаар нь Баяраагийн хашаанаас гараад гэр рүүгээ явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

3. Гэрч Б.ын өгсөн: “...******* Хишигсүрэн бид гурав сумын төвийн хойно******* хайрханы өвөрт Сэнгүр нэртэй 2.5 л пиво уугаад сууж байхад ******* гэдэг хүн мотоциклоо цагдаа нарт хураалгасан гээд бид гурав дээр ирсэн. Бид хэдтэй пиво хуваалцаж уучхаад ******* төв рүү алхсан. Бид хэд мөн араас нь төв рүү алхаад Моби гэдэг нэртэй дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 гр архи аваад Баяраа ахынд очсон. Баяраа ахтай бид гурав авчирсан архиа хуваагаад ууж байтал *******, Жагаа гэдэг залуутай гэрт орж ирсэн. ******* та нар миний гар утсыг харсан уу? гэж асууж байсан. Тэгсэн Санжаа бид нар мэдэхгүй чи хөдөө уулын өвөрт хаясан байх гэж хэлсэн. Тэгсэн ******* та нар авсан бол гаргаад өгчих аавын утас байгаа юм гээд бид нар руу дайраад байсан чинь Санжаа гэрээс *******г аваад гарсан юм. Санжаа *******г унагаад толгой нүүр хэсэг рүү нь өшиглөж байхад араас нь тэвэрч авч салгасан. Тэгээд ******* Баяраа ахын хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

4. Гэрч С.ы өгсөн: “… “...Манай гэрт *******, Хишигсүрэн, нар Хараа нэртэй 0.75 гр 2 шил архитай орж ирсэн.Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэр гурвын авчирсан архийг уугаад сууж байтал гаднаас *******, Жагаа нар орж ирсэн. ******* мэнд мэдээд *******, Хишигсүрэн, нараас утас авсан уу? авсан бол өгчих гэж асууж байсан. Тэгсэн л ******* чиний утсыг аваагүй бид мэдэхгүй гэж хэлсэн. ******* аавын утас байгаа юм та нар авсан бол гаргаад өгчих гээд байн байн л гуйгаад байсан чинь ******* *******гийн мөрөн дээрээс нь барьж аваад чамд яаж хэлүүл ойлгох юм бэ? гээд манай гэрээс аваад гарсан. Гэрийн гадаа *******, ******* нар орилж хашхираад байсан. Араас нь гартал Санжаабямбыг тэврээд авсан ******* газар хэвтэж байснаа хувцсаа сэгсрээд уруул амаа бариад манай хашааны хаалгаар хамт ирсэн Жагаатай гараад явсан. Санжаабямбыг яаж байгаа юм бэ? миний дүү гэсэн чинь утсаа нэхээд байхын хөдөөл утсаа хаясан байх гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дaхь тал/,

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О. Насалмаагийн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7092 дугаартай: “… Магадлуулагч Г.*******гийн биед учирсан гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.*******тай хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Г.*******гийн “цээж рүү цохиж унагаах, уруул ам, гар руу нь өшиглөх” зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О.Насалмаагийн 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7092 дугаартай: “…Магадлуулагч Г.*******гийн биед учирсан гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлтээр хөнгөн хохирол учирчээ.

Шүүгдэгч Д.Санжаабямбын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Мөн Д.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.Санжаабямбын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Санжаабямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Санжаабямбын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд  баримтгүй 1.500.000 төгрөг, баримттайгаар 280.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Д.*******ас 280.000 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт оршин суух Үст овогт Гэндэнгийн ******* /РД:ЙЗ87091437/-д олгож, 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Санжаабямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Д.Санжаабямбын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Санжаабямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч Д.******* нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  800.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 33-53 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн *******ийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь Булган аймгийн *******,*******,******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Доржийн Санжаабямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Санжаабямбыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг 1 хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ас эмчилгээний зардалд 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт оршин суух Үст овогт Гэндэнгийн ******* /РД:ЙЗ87091437/-д олгож, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ