Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 112/ШШ2022/0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Нэхэмжлэгч: ******* аймгийн  ******* сумын Буянт багт байрлах “З Т К” ХХК-ийн захирал У.Б

        Хариуцагч: ******* Б.Д,  ******* аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, ******* аймгийн Орон нутгийн өмчийн  газрын  ХХААХҮЯам/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар лабораторын барилгын ажил гүйцэтгэгчийг шалгуулах тендерийн үнэлгээний хороонд холбогдох

          ******* аймгийн  ******* сумын Буянт багт байрлах “З Т К” ХХК-ийн захирал У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  Үнэлгээний хорооны 2021 оны 06 сарын 30-ны өдрийн №03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох,   2021 оны 06 сарын 30-ны өдрийн  03 дугаартай  “Гэрээ байгуулах эрх олгох тухай" Үнэлгээний хорооны дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох,   ******* аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай 2021 оны 08 сарын 02-ны өдрийн ХХААХҮЯам/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар лабораторын барилга /*******, *******/ угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яявуулаад,  хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг, хариуцагч Б.Б, хариуцагч *******, Засаг даргын орлогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нар /цахим/-аар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Нэхэмжлэгч З Т К ХХК-ийнзахирал Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд манай З Т К ХХКнь бүх баримтуудаа хуулийн дагуу бүрдүүлэн оролцсон. Тендер сонгон шалгаруулалтанд нийт 6 компани, туслан түншлэл нийт 13 компани оролцсон.

       Гэтэл ******* аймгийн Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 378 дугаартай албан тоотоор З Т К ХХК-ийгсүүлийн жилд буюу 2018, 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50-с багагүй ажил хийсэн байх гэж заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр манай компанийг тендерээс татгалзсан талаар мэдэгдэл ирүүлсэн. 

         Манай түншлэгч компани болох Т ХХКнь энэхуү шаардлагыг хангаж байгаа ба манай компанийг тендерээс хууль бусаар татгалзсан тул бид Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3921 тоот албан бичгээр тендерийн баталгааны хуулбар, баримт дутуу гэх үндэслэлээр манай компаний гомдлыг хянаагүй. “С Ц” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 буюу шаардлагад нийцсэн сайн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсан боловч “С Ц” ХХК нь ТОӨЗ-ийн 5.3 /в/-д 20-иас доошгүй мэргэжлийн болон туслах ажилтантай байх гэж заасныг хангаагүй, инженер техникийн ажилтнуудын 80%-иас доошгүй нь үндсэн ажилтан байна гэж заасныг хангаагүй, ТОӨЗ-ийн /в/-д зааснаар экскаватор, автокран, ковш, бульдозер, авто ачигч зэрэг тоног төхөөрөмж байхгүй буюу түрээсийн гэрээ ирүүлээгүй байхад тендерийн үнэлгээний хороо нь “С Ц” ХХК-ийг хууль бусаар тендерт сонгон шалгаруулсан байна. Өөрөөр хэлбэл ТОӨЗ-ийн 5.3 /в/-г хангаагүй бөгөөд “С Ц” ХХК-ийн түншлэгч Ш А ХХКнь ТОӨЗ-ийн 5.2 /в/-д заасан инженер техник, мэргэжилтэй ажилчдын нийгмийн даатгалын төлөлтийг 2019, 2020, 2021 оны 1,2,3,4,5-р сарыг ирүүлээгүй, ТОӨЗ-ийн 4.2.4-д заасан Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаа нь муу зээлийн ангилалтай, түншлэгч Ш А ХХКнь гэрээ хийсэн ажлаа эхлүүлээгүй, тендерт оролцох зааварчилгааны хүснэгтийн 5.2 /В/-д заасан автокран, эксватор, ковш, бульдозер, авто ачигч, түрээсийн гэрээ байхгүй, автотээврийн лавлагаа байхгүй, 5.3 /В/-д заасан дуусаагүй ажлын гүйцэтгэл 90 хувь гэж заасан боловч ******* аймгийн Мөнххайрхан сумын Соёлын төвийн барилгын ажил дууссан боловч улсын комисс хүлээж аваагүй, ******* сумын Цэвэрлэх байгууламжийн таван тэрбумын ажлын гүйцэтгэл дутуу, Улсын комисс хүлээж аваагүй, тендерт оролцох зааварчилгааны хүснэгтийн 5.2 /В/-д заасан 7 ажилтантай байх шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүдтэй байхыг нь мэдсээр байж Үнэлгээний хорооны дарга Б.Б, үнэлгээний хорооны гишүүн О.М, П.М нар нь “С Ц” ХХК-ийг сонгон шалгаруулахаар санал гаргаж, “С Ц” ХХК-д илт давуу байдал бий болгож, тендерт сонгон шалгаруулсан.

         Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7.Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна. “С Ц” ХХК нь тендерт оролцсон компаниудаас хамгийн бага үний санал ирүүлсэн байх бөгөөд санхүүгийн хувьд чадавхи муутай, зээлтэй компани юм. Үнэлгээний хороо нь шударгаар тендер сонгон шалгаруулаагүйгээс шалтгаалж манай З Т К ХХК-ийнхууль ёсны эрх ашиг хохирсон. “С Ц” ХХК РД:.......... нь 2021 оны 08 сарын 02-ны өдрийн ХХААХҮЯам/202102044 дугаартай Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /*******, *******/ угсралтын ажлын тендерт сонгон шалгарсан. “С Ц” ХХК-ийн тендерийн материалыг tender.gov.mn нээлттэй цахим сайтаас харахад дараах зөрчлүүдтэй байна. Үүнд:

ТОӨЗ-ийн 4.2.4-д нийгмийн даатгалын төлөлт 2019, 2020, 2021 оны 1,2, ,3, 4, 5 сарын төлөлтийг нийгмийн даатгалын шимтгэл 7, 8 дугаар маягтаар ирүүлнэ”.. гэснийг хангаагүй болно.

          “С Ц” ХХК нь ТОӨЗ-ийн 4.2.4-д заасан 2021 оны 5-р сарын Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 2,093,600 төгрөгний өртэй. “С Ц” ХХК нь Шүүхийн хавтаст хэрэгт 2021 оны 5-р сарын Нийгмийн даатгалын тайлан 6 хүн нийгмийн даатгалын шимтгэл  төлсөн гэж худалдан авах ажиллагааны хуулбарын тамгатай 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг хуурамчаар ирүүлсэн байна. Тус компанийн түншлэгч Х Ш А ХХКнь 2021 оны 5-р сарын нийгмийн тайлан ирүүлсэн боловч 1,577,659 төгрөгний өртэй  “С Ц” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Урбан девеполмент консалтинг” ХХК 2021 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг ирүүлсэн боловч 10,875,919 төгрөгийн өртэй /хх21-рт/. Үүнээс харахад 3 компани нь бүгд өртэй. Маргааш нь өрөө төлөөд бичиг хавсаргаад ирүүлсэн. 1000 төгрөгийн өртэй байхад тендерээс шууд унадаг. Гэтэл 3 компани нь өртэй байхад шалгаруулсан. “С Ц” ХХК-ийн 4.2.4-д заасан Монгол банкы мэдээллийн сангийн лавлагаа зээлийн муу ангилалтай /5хх-21-рт/, мөн ажил дуусах график буюу үе шатны ажлын хуваарь алдаатай. Би тусад нь татаж аваад хавсаргасан 3хх-46-рт байгаа. С Ц ХХКнь ТОӨЗ 4.4 (в)-д заасан Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл шаардсан байгаа. Үүн дээр байгаа баримтуудыг л бүрдүүлэх ёстой. Би маш нямбай харсан, олон инженерүүд хамт сууж байгаад шалгаж байгаад энэ заалтуудыг гаргаж ирсэн. Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн БА-3.4, БА-6.2 байхгүй. Туслан гүйцэтгэгч “Урбан девеполмент консалтинг” ХХК гэрээгээр гүйцэтгэсэн. Энэ гэрээ нь байгаа учир болно. БА-8.1 барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил гурван компанид бүгдэд нь байхгүй /4хх-187-рт/. ТОӨЗ 5.2 (б)-д заасан санхүүгийн тайлан ирүүлэх 3 жил буюу 2018 он, 2019 он, 2020 оны санхүүгийн тайлан ирүүлнэ гэж заасан байгаа. 2018 онд юу ч ирүүлээгүй. 2019 он, 2020 онд аудитаар баталгаажуулаагүй /3хх-102-рт/. ТОӨЗ 5.2 (в)-д заасан инженер техникийн ажилтан байгаа. Ерөнхий инженер-1, барилгын инженер-1, усан хангамж, ариутгах татуургын инженер-1, халаалт, агаар сэлгэлтийн инженер-1, цахилгааны инженер-1, дулааны инженер-1, дээрх инженерүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2019 он, 2020 он, 2021 оны 01-05 дугаар саруудын 7, 8 дугаар маягтын дагуу ирүүлэх буюу инженер, техникийн ажилтнуудын 80 хувиас доошгүй нь үндсэн ажилтан буюу 6 ажилтан нь үндсэн ажилтан байхаар байгаа. Гэтэл ганц ч инженер байхгүй. Т инженер нь 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан боловч 5 дугаар сард төлөөгүй учир хүчингүй болсон. Х 6 сар, О 12 сар, Ө 1 сар төлсөн байгаа. Л.Т нь 12 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч 5 дугаар сар төлөөгүй учир унасан. О нь 12 сар төлсөн боловч тухайн инженер нь холбооны инженер байгаа. Шаардлага хангасан нэг ч инженер байхгүй. ТОӨЗ 5.3 (б)-д заасан дуусаагүй ажилтай бол дуусаагүй ажлын явцын 90 хувийн гүйцэтгэлтэй байх энэ талаарх захиалагчийн тодорхойлолтыг заавал ирүүлнэ гэж заасан байгаа. Мөнххайрхан сумын 300 хүний суудалтай спорт заал байгаа. Мөнххайрхан сумын Засаг даргаас гомдол гаргадаг өдрөө асуусан. Та яагаад 14 зөрчилтэй компанид бичиг хийж өгдөг юм бэ? Гэхэд би хийж өгөөгүй, 10-аад хоног гуйсан гэж хэлж байсан. Би гомдол гаргаад Б.Б дарга дээр ороход аудитын Б гэдэг хүн Мөнххайрхан сумын  спорт заал 90 хувийн гүйцэтгэлтэй гээд тамга дараад өгч байсан. Мөнхайрхан сумыг төлөөлөөд аудитын тамгаар тендерт ордог. 5 тэрбум төгрөгийн төсөвтэй цэвэрлэх байгууламж ******* аймгийн Жаргалан сумд баригдсан. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/987 дугаартай тодорхойлолт ******* Д гаргаж өгсөн. Засаг даргын тодорхойлолтоор, аудитын тодорхойлолтоор тендерт ордог бол бид нар заавал хөөцөлдөж бичиг аваад байх шаардлагагүй. Бүгд хууль зөрчөөд зохион байгуулалттай явагдсан. Х ш А ХХК нь ТОӨЗ 5.3.1-ээр гэрээ хийсэн байгаа. Гэрээ хийсэн баримтаа оруулаагүй байгаа /2хх-7, 3хх-78-рт/. ТОӨЗ 5.2 (в)-д заасан мэргэжилтэн болон туслах ажилчид багадаа 20-оос доошгүй мэргэжлийн болон туслах ажилтантай байна гэж заасан. Хэл ам нь мэдэгдэхгүй, бичиг үсэг мэдэхгүй 14 ажилтны тодорхойлолт ирүүлсэн.  ТОӨЗ 5.3 (в)-д тухайн ажилд зайлшгүй ашиглах машин механизмуудыг заасан. Түншлэлээр хангана гэж Б.Б хэлж байсан. Түншлэлийн гэрээнд борлуулалтын орлого, ижил төстэй ажил, хөрвөх чадвараар түншлэхээр заасан. Х Ш А ХХК-ийнзахирал Б.Б гэж тамга дараад гэрээ байгуулсан. Зөвхөн түншлэлийн гэрээ нь тамгаараа хүчингүй болж байгаа. Автокраны түрээс нь шаардлага хангаагүй. Толгой компани машин байхгүй, түншлэгч нь машин байхгүй. ТОӨЗ 5.3 (д)-д түргэн хөрвөх чадвар гэж заасан. Авах ёстой зээлийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 45 хувиас багагүй байна. 860,940,000 төгрөгөөр хөрвөх чадвар авна гэж заасан. Х Ш А ХХКнь Төрийн банкны 700 сая төгрөгийн хөрвөх чадвар авсан. 160,940,000 төгрөг байхгүй. Энэ тендер 23-27 заалттай. Татаж авсан 06 дугаар сарыг 30-ны материалыг тулгаж байгаа. 3 компани нь нийгмийн даатгалын өртэй байгаа. Гэтэл араас нь нэхэмжлэл хавсаргаад мөнгө хийгээд явуулсан байгаа. 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх ёстой. 06 дугаар сарын 01-нд   мөнгө хийж болохгүй. Хэзээ ч арилахгүй. 2021 оны 05 дугаар сард өртэй гэдгийг хэн ч арилгаж чадахгүй. 23 заалтын 17-г зөрчсөн байдаг. Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны алба 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаартай тогтоол З Т К ХХК-ийнзахирал У.Бт гэсэн албан бичиг ирүүлсэн. 9 цаг ганцхан манай компанийг шалгасан байгаа юм. ТОӨЗ 5.3 (б)- д заасан үндэслэлээр манай компанийг унагасан. ТОӨЗ 6.1 (д)- д нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөрийг зөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүнтэй тооцохыг хамтран ажиллах гэрээгээр зохицуулна гэж байгаа. Борлуулалтын орлого, ижил төстэй ажил хоёр дээр би түншлэл авсан байгаа. Түншлэлээр хангана гэж заасан байхад танайх хангахгүй гэж байгаа. Дараагийнх нь машин механизм түрээсийн гэрээ алдаатай гэж байгаа. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

          2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх  хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч У.Бын зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй холбоотой тайлбарыг ярилаа. С ц ХХК нь ажил гүйцэтгэх байр байхгүй, мөн ТОӨЗ 4.4 (в)- д заасан Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэй байх. Тэгэхээр энэ 3 компани нь барилга байгууламж барих тендерт оролцож байгаа тохиолдолд барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил заавал байх ёстой. Гэтэл үнэлгээний хороо энэ заалтыг яаж үнэлсэн нь ойлгомжгүй. ТОӨЗ 5.2 (б)- д санхүүгийн тайланг сүүлийн 3 жил буюу 2018 он, 2019 он, 2020 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай гэж заасан боловч С Ц ХХКнь 2018 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй, 2019 он, 2020 оны санхүүгийн тайланг баталгаажуулаагүй байсан. Барилга хүлээж авсан тодорхойлолтыг шинээр гаргаж өгч байна гэж ойлголоо. Ямар нөхцөл байдал харагдаж байна гэхээр тухайн тендерийг ирүүлэхдээ зөвхөн 2018 он, 2019 он, 2020 оны санхүүгийн тайлан гэсэн. Мөн С Ц ХХКнь ТОӨЗ 5.2 (в)- д заасан инженер техникийн ажилтныг ажиллуулах ёстой. Мөн инженерүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2019 он, 2020 оны, 2021 оны 01-05 дугаар саруудын төлөлтийг нийгмийн даатгалын шимтгэл 7, 8 дугаар маягтын дагуу ирүүлнэ гэж заасан. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй. Нэг хүн шаардлага хангаж байгаа боловч 2021 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг ирүүлээгүй. ТОӨЗ 5.3 (б)- д дуусаагүй ажилтай бол дуусаагүй ажлын явцын 90 хувийн гүйцэтгэлтэй байх энэ талаарх захиалагчийн тодорхойлолтыг заавал ирүүлнэ гэж заасан. Энэ талаар албан бичгүүд явуулсан байгаа. Цэвэрлэх байгууламжийн чиглэлээр ямар ч ажил хийгдээгүй байна гэдэг. С Ц ХХК-ийнгүйцэтгэж байгаа Мөнххайрхан сумын спорт заалны ажил дуусаагүй. Мөн багадаа 20-оос доошгүй мэргэжлийн болон туслах ажилтантай байна гэж заасан боловч С Ц ХХК-ийнтодорхойлолт ирүүлсэн хүмүүс нь шаардлага хангахгүй. Шүүхээс бүртгэлтэй тээврийн хэрэгслийг гаргаж хүргүүл гэсэн байгаа. Үүнд автокран, бульдозер, экскаватор, гагнуурын аппарат зэрэг нь техникийн шаардлага хангадаггүй. ТОӨЗ 5.3 (д)- д түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 45 хувиас багагүй байх ба 860,940,000 төгрөг гэж заасан боловч С Ц ХХКнь 700,000,000 төгрөгийн тодорхойлолт ирүүлсэн боловч 160,940,000 төгрөгийн дутуу байдаг. Ийм зөрчилтэй зүйлүүд авагдсан байгаа. Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын хариуг авсан. Үүн дээр гомдлоосоо татгалзсан зүйл байхгүй. 2021 оны 06 дугаар сарын 30-нд Монгол Улсын Сангийн яамны хууль эрх зүйн худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гэж 199 тоот гомдол гаргасан. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариу хүргүүлсэн байдаг. Үүний утга нь хавсралт дутуу байна гэдэг. Сангийн яамд гомдлоосоо татгалзсан гэдэг бичиг хийж өгөөгүй. Анх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад давж заалдах шатны шүүхээр орсон байдаг. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж заасан байдаг. Тэгэхээр бид үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ гэж заасан байдаг. Тендерт оролцож байгаа компаниудад хамгийн гол зүйл нь тендерийн үнэ байдаг. Ийм учраас дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Сангийн яамнаас гомдлоо татсан гэж байна. 2021 оны 06 дугаар сарын  30-ны өдрийн 199 дугаартай “З т к” ХХК- ийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны хууль эрх зүйн бодлогын хэлтэст гомдол гаргасан байна. Гомдлын хариуг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албан тоотоор ирсэн байгаа. ******* аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны З Т К ХХК-ийнзахирал У.Б танаа гээд гомдлын хугацаа дуусаад тендерийн баталгаа буцаан олголт хийсэн байгаа. Сангийн яамнаас гомдол татсан гэж байна. З Т К ХХК-ийнбаримтыг Сангийн яамнаас аваагүй байх гэж бодож байгаа. Гомдлоосоо татгалзсан болохыг үүгээр мэдэгдье гэсэн хариу Сангийн яамнаас ирээгүй. З Т К ХХК-ийнзахирал У.Баас бичиг явуулсан үүний хариу гэж юм ирээгүй. Хувь хүнд өгсөн бичиг хавтаст хэрэгт орсон байгаа. Хуулийн дагуу гомдол гаргасан, гомдлын хариуг авсан үйл явц байгаа. У.Бын нэг албан бичгийг С Ц ХХК-ийнзүгээс авч хавтаст хэрэгт гаргаж өгсөн юм шиг байсан. Сангийн яамнаас та гомдлоо татсан гэдэг албан ёсны хариу ирээгүй байгаа. ******* аймгийн худалдан авах ажиллагааны албанаас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад бүх баримтуудаа З Т К ХХКхуулийн дагуу гаргаж өгсөн. Тендер шалгаруулалтад 6 компани оролцсон мэт харагдаж байгаа боловч туслан гүйцэтгэгч, түншлэг гээд нийт 13 компани оролцсон байгаа. Хавтаст хэрэгт авагдсан С Ц ХХК-ийн******* ******* угсралтын тендерийн материалуудыг нээлттэй цахим сайтаас харж байгаа. Зөвшөөрөл нь тодорхой байгаа. Шүүхээс хавтаст хэрэгт бичгийн хэлбэрээр авагдсан. Үнэн зөв, эргэлзээгүй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтаа цуглуулсан гэж үзэж байна. “С Ц” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг ирүүлээгүй байгаа. Тухайн компани цахимдаа байршуулна гэж байгаа. Нээлттэй хурлын тэмдэглэл дээр хэлсэн байгаа. “С Ц” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын тайлан ирүүлээгүй байгаа. Х Ш А ХХКнь 2021 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын  тайлан ирүүлсэн боловч 1,577,659 төгрөгийн өртэй байгаа. Туслан гүйцэтгэгч У д к ХХК нь 5 дугаар сард нийгмийн даатгалын тайлан ирүүлсэн боловч 10,875,000 төгрөгийн өртэй байгаа. “С Ц” ХХК 4.2.4-д заасан ажил гүйцэтгэх график байхгүй. Үе шатны ажлын хуваарь шаардлага хангаагүй гэдэг байдлаар гаргасан нөхцөл байдал байгаа. 5.2 (б) санхүүгийн тайлан ирүүлэх гэж байгаа. “С Ц” ХХК нь 2018 он санхүүгийн тайлан ирүүлээгүй, 2019 он, 2020 онд баталгаажуулаагүй байна. ТОӨЗ 5.2 (в)- д заасан инженер техникийн ажилтан байгаа. Ерөнхий инженер-1, барилгын инженер-1, усан хангамж, ариутгах татуургын инженер-1, халаалт, агаар сэлгэлтийн инженер-1, цахилгааны инженер-1, дулааны инженер-1, дээрх инженерүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 2019 он, 2020 он, 2021 оны 01-05 дугаар саруудын төлөлтийг нийгмийн даатгалын шимтгэлийн 7, 8 дугаар маягтын дагуу ирүүлэх буюу инженер, техникийн ажилтнуудын 80 хувиас доошгүй нь буюу 6 ажилтан тус компани дээр төлсөн байхыг шаардаж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт ийм баримт орж ирээгүй байгаа. Л-ийн Т ерөнхий инженер 2021 оны 05 дугаар сарын нийгмийн даатгалын тайлан ирүүлээгүй, Ц.О нь холбооны инженер тендер сонгон шалгаруулалт заагаагүй учир боломжгүй байгаа. ТОӨЗ 5.3 (б) дуусаагүй ажлын явцын 90 хувийн гүйцэтгэлтэй байх энэ талаарх захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ гэж байгаа. С Ц ХХКнь түрээсийн гэрээ байхгүй, авто тээврийн лавлагаа байхгүй байхад тендер сонгон шалгаруулсан. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Авилгатай тэмцэх газрын зөвлөмж бичиг байгаа. Зөвлөмжөөр тодорхой хэмжээний зөрчилтэй байна гээд зөвлөмж явуулсан байгаа. Энэ зөвлөмжөөр зөрчил илэрсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл бүгд тайлбараар мэтгэлцээд байх юм. Нотлох баримт ирүүлээд өөрийнхөө боломжоор мэтгэлцэх болов уу гэж бодсон. Өмнөх шүүх хуралдаан дээр ч гэсэн хэлж байсан. Гэтэл тайлбараараа яриад худалдан авах ажиллагааны албаны дарга тайлбар ирүүлсэн байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу тодруулсан гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасан ойлголт байгаа.  Энэ талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Захиргааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан зарчмыг баримтлах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3, 27.3, 27.1, 27.4, 28.11, 42.1, 42.1.3, 27, 28, 29 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Энэ хуулийн заалт тодорхой байгаа. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тендер зарлагдаад 2021 оны 06 дугаар сарын 30-нд тендер нээлт хийгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан байгаа. Энэ нөхцөл байдлаар З Т К ХХКсангийн яаманд гомдол гаргасан. Ингээд Засаг даргын орлогчтой гэрээ байгуулснаар дуусгавар болсон гэж үзээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа учир хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Өөр нэмж хэлэх зүйлийг Н.Оюунчимэг өмгөөлөгч ярих байх гэв.

          3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг: Хуульчдын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй мэтгэлцээн  явагдана. Хэргийн оролцогчдын болон өмгөөлөгч нарын тайлбараас дүгнэхэд З Т К ХХКөөрөө тендерийн шаардлага хангаж байсан эсэх дээр яригдаж байна. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх эрхгүй гэсэн хуулийн журамласан зохицуулалттай. Мэтгэлцэж байгаа асуудал нь З Т К ХХКөөрөө  шаардлага хангаж байсан эсэх. Тендерийн шаардлагыг хангаад сайн тендер гэж шалгарах боломжтой эсэх дээр нэхэмжлэгчээс бусад талуудын хувьд энэ талаар тайлбаруудыг хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захиргааны актыг хууль бус болохыг тооцуулах, хууль бус актыг үндэслэн гаргасан гэрээг бас хууль бусад тооцуулах гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгэхээс биш З Т К ХХКтухайн тендерийн шаардлагыг хангаж байсан эсэх, хамгийн сайн тендер гэж үнэлэх боломжтой байсан эсэх дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шаардаагүй асуудал. Энэ талаар хариуцагч болон гуравдагч этгээд сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас шүүх хууль зүйн хүрээнд дүгнэлт хийх байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүхэд нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг байгаа. Шүүхэд нөлөөлөх гэж байгаа юм уу, эсхүл нэхэмжлэгч талыг дарамтлаад байгаа юм уу, энэ хэрэг дуусахаар чамайг даа гэсэн заналхийлсэн, сүрдүүлсэн байдлыг үзүүлээд байна. Хариуцагчийн хувьд асуултад оновчтой тайлбар өгөхгүй байна. Бичгээр ирүүлсэн тайлбартаа нэлээд тодорхой хариулт өгсөн байсан. Шүүх хуралдаан дээр асуултад хариулж байгаа нь өөр хариултыг өгөөд байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахдаа зөрүүтэй шүүхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдолтой талаас нь зөрүүтэй нотлох баримтыг шүүх алийг үнэлэх вэ гэдэг дээр хэрэгт үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Гуравдагч этгээд болон худалдан авах ажиллагааны албаны дарга нар тайлбарлахдаа тендерийн баримт бичгийг сайн тендерийг шалгаруулсан гэж байна. Тухайлбал Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах журам байгаа. Энэ журам дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн тусгай архиваас гээд зааж өгсөн, шүүхийн архивын тухай хууль гэж байгаа. Ийм байдлаар шүүх дээр маргаан үүсдэг. Үүн дээр ямар дүгнэлт хийж байна вэ гээд үнэлгээний хорооны эрх бүхий хүнээс асуухаар тойруулаад тодорхой хариу өгөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ийм байгаа. С Ц ХХКнь 17 заалтыг дангаараа зөрчхөөс гадна түншлэгч Х ш А ХХК-тай нэгдээд ч өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангахгүй байна. Тендер шалгаруулах үйл ажиллагаа нь төрийн нэрийн өмнөөс төрийн хөрөнгөө бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан худалдан авах ажиллагаатай холбоотой хэм хэмжээ тогтоосон акт журмуудаа ноцтой зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл, мөн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт зэрэг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна. Эрх зүйн зөрчилтэй захиргааны акт нь хууль бус захиргааны акт байна гэж Захиргааны ерөнхий хуульд хуульчилж өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д зааснаар хууль бус акт болохыг тогтоолгох гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж тодотгосон байгаа. Нэхэмжлэгч эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж тодорхойлж нэхэмжлэл гаргасан байгаа. Яагаад нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох вэ гэхээр захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, ажиллагааны улмаас тендерт оролцогч З Т К ХХК-ийнхувьд холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны, шударга ёсны, тэгш эрхийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт, 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагааны зарчмууд зөрчигдсөн учраас тэгш боломжоор хангуулж чадсангүй, хууль эрх зүйн үндэслэлгүй компанийг сонгон шалгаруулалтад шалгаруулсан гэдэг үндэслэлээр эрх ашиг зөрчигдсөн гэж тодорхойлж байгаа. Нөгөө талаар захиргааны эрх зүй буюу захиргааны хэрэг маргаан өөрөө онцлогтой, хувийн эрх ашиг гэхээс илүүтэйгээр нийтийн эрх ашиг сонирхол, нөгөөтээгүүр захиргааны хэм хэмжээний зөрчил байгаа эсэх гэсэн үнэлэлт дүгнэлт, Төрийн захиргааны байгууллагын тухайд хуулиар болон хэм хэмжээний актаар тодорхойлсон журамласан тохиолдолд хэм хэмжээ зөрчиж байгаа эсэх дээр дүгнэлт хийх маргааныг үүсгэх боломжтойгоор зохицуулагдсан байгаа. З Т К ХХКболон С Ц ХХК-ийнхооронд эд хөрөнгө болон эд хөрөнгийн маргаантай холбоотой асуудал биш. Ийм ийм үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны талаар өмнөх шүүх хуралдаан дээр яригдаж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мөн яригдаж байна. ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар захирамж гаргаад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй байна гэдэг үндэслэлээр татгалзсан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад энэ хугацаанд гэрээ байгуулагдсан байна ийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шууд шүүхэд хандах эрх нь нээгдсэн учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна гэдэг дүгнэлтийг хийсэн байгаа. Одоо ажлын гүйцэтгэл 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдэг зүйлийг ярьж байна. Мэтгэлцээн дээр юу дуртайгаа ярьдаг илэрхийлдэг байдлаар явагдахгүй. Хуульд заасан журмын дагуу явагдана. Гэтэл тэр лавлагааг өөрөө гаргаж өгсөн юм. Ажлын гүйцэтгэл 45 хувьтай явагдаж байгаа гэдэг байдлаар лавлагааг гаргаж өгсөн байгаа. Гэтэл 60 хувьтай гэдэг байдлаар тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр аль талд гарахыг мэдэхгүй. Ажлын гүйцэтгэл явагдсан юм гэдэг байдлаар маргаан шийдвэрлэхээс татгалзах юм уу энэ үндэслэлээр шийдвэр гаргах боломжгүй. Төрийн нэрийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа төрийн эрх бүхий албан  тушаалтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад шүүх дээр ийм маргаан үүсээд нэгэнт тодорхой ажил эхэлсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хамгийн сайн тендерийн шаардлага хангахгүй байсан гэдэг тайлбар хэлээд байна. Хамгийн гайгүйг нь шалгаруулсан юм гэж тайлбар хэлээд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин тендер зарлах эрх нь байгаа. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалздаг. Хэн нэг нь заавал шалгарах мэтээр тайлбар хэлээд байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн үндсэн зарчмаа зөрчсөн. Тэгш эрхийг хангах, тэгш өрсөлдөх, ил тод байх зарчмаа зөрчсөн. Ийм учраас худалдан авах ажиллагааны тендерт оролцсон бусад субъектүүдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлээс эхлээд 27 дугаар зүйлийн 27.3-д заасан үнэлэх журам, 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасан, мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулах эрх олгосон үйл ажиллагаа буюу шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуульд заасан эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна. Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг үндэслэн байгуулагдсан захиргааны гэрээ нь хууль бус байх хууль зүйн үндэслэл шаардлагууд тогтоогдоод байна. Иймээс нэхэмжлэлийн 3 шаардлагаа хууль ёс байх гэдэг үндэслэлээр тогтоогдож байгаа. Дараа дараагийн эрх ашгаа сэргээлгэхээр эсхүл тендер дахин зарлуулах юм уу энэ асуудал шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж дараагийн маргаан үргэлжлээд явагдах боломжууд бүрдэх байх гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

            4. Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  ******* аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас       ХХААХҮЯам\202102044 дугаартай ХХААГазар, лабораторийн барилга \*******,******* сум\-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо 2021 оны 05-р сарын 31-ний өдөр хуралдаж, Тендерийн баримт бичгийг боловсруулан, ажлын тоо хэмжээг хавсарган мөн өдрөө  цахим системд уг тендерийг зарласан юм. Тус тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар цахим системд 30+1 өдөр зарлаж, 2021 оны 06-р сарын 30-ны өдөр нээхэд 6 компани оролцож, материалаа ирүүлсэн ба үнэлгээний хороо тэр өдрөө үргэлжлүүлэн хуралдаж, шийдвэрээ гаргасан болно. Учир нь:Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 7-р сарын 01 - ний дотор шалгаруулсан байх шаардлагатай ба орон нутгийн хөрөнгө оруулалтыг буцаан татуулахгүй зорилгоор нээгдсэн өдрөө үнэлгээний хороо бүтэн 10 цаг гаруй хуралдаж, шийдвэрээ гаргасан юм. Үнэлгээний хороо нь тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийн материалыг нэг бүрчлэн үзэж, хэлэлцэх явцад З Т К ХХК дараах үндэслэлээр хасагдсан юм. “З т к" ХХК нь үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар ТОӨЗ-ийн 5.3.6-д зааснаар сүүлийн жил буюу 2018, 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50% иас багагүй өртөгтэй барилга угсралтын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх гэсэн заалтыг хангаагүй, хүнд машин механизм түрээслэх гэрээний түрээслэгч нь зөрүүтэй  гарын үсэг, тамга тэмдэг, захирлын нэр зөрүүтэй гэсэн шалтгаанаар шалгараагүй тухайн үнэлгээний хорооны дүгнэлт гарсан болно. Ийнхүү үнэлгээний хороо нь хамгийн эцэст 6 компаниас үнэлгээний явцад хасагдсан 4 компаныг орхиод “З т к” ХХК, “С Ц” ХХК - ийн материалд санал хураахад хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр олонхийн саналаар “С Ц” ХХК-ийг шалгаруулсан болно. Харин “С Ц” ХХК  нь      “Х ш а" ХХК -тай түншлэлийн гэрээ, “У д к групп” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан тендерийн материалаа ирүүлсэн юм. Өөрөөр хэлбэл ерөнхий гүйцэтгэгч, түншлэл, туслан гүйцэтгэгч гэсэн 3 компанийн материалыг үнэлгээний хороо үзэж, олонхийн саналаар шалгаруулсан болно.

          1.”3 т к” ХХК  нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 199 тоот албан бичгээр Сангийн Яамны Хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргасан байснаа 7 хоногийн дараа 2021 оны 07  дугаар сарын 07-ны өдрийн 299 тоот албан бичигтээ “ ... Манай компаний гаргасан гомдол хуулийн үндэслэл, алдаатай тул гомдол саналаа татан авч байгааг үүгээр илэрхийлж байна. Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн агуулга бүхий бичиг өгч, гомдлоо татан авсан байна.

           Сангийн Яаманд “Д т “ ХХК гомдол гаргаж, Сангийн Яамны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6-1\4072 тоот албан бичгээр ”Д т” ХХК-ийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй, Захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэсэн хариу  ирсэн тул “ С ц” ХХК-д гэрээ байгуулах мэдэгдлийг өгч захиалагч гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн ба одоо ажил үргэлжлэн хийгдэж байна.  “ С ц” ХХК - нь ТОӨЗ -5.-2- (в) - д зааснаар ерөнхий инженер 1,барилгын инженер - 1, усан хангамж ариутгах татуургын инженер - 1, халаалт агаар сэлгэлтийн инженер - 1, цахилгааны инженер - 1, дулааны инженер -1, ХАБЭАжилтан 1, нийт 7 инженерийн ажилтантай байх шаардлага тавьсан ба ерөнхий инженерээр Л.Т, барилгын инженерээр Ц.О, Б.А Усан хангамж, ариутгах татуургын инженерээр Б.А\түншлэл\, Халаалт, агаар сэлгэлтийн инженерээр Д.Д \туслан\, Цахилгааны инженерээр Б.Э \түншлэл\, Цахилгаан холбооны инженерээр Б.Г, дулааны инженерээр Х.С \туслан\,  ХАБЭАжилтнаар С.П .Т.Х                        \түншлэл\ нарын 7 инженер, 2 ХАБЭАжилтныг ажиллуулахаар жагсаалтыг ирүүлсэн байна.

       “С Ц” ХХК болон “Х ш а” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэхэд мэргэжилтэй ажилтан 13 хүн , гэрээт ажилтнаар  6 хүн ажиллуулахаар жагсаалт ирүүлсэн байна. Нийт инженерийг оролцуулаад 27 хүн энэ ажилд ажиллахаар тооцоолсон байна. “С Ц” ХХК 13 үндсэн, 6 гэрээт ажилчид,”Х ш а” ХХК-с  8 ажилтан санал болгосон нь тендерийн баримт  бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2.в - д “ .мэргэжилтэй болон туслах ажилчид  багадаа 20-с доошгүй мэргэжлийн болон туслах ажилтантай байх гэсэн шаардлагыг хангаж байгаа юм. Инженер техникийн ажилтны давхцалгүй гэсэн мэдэгдлийг хавсаргав.  ТОӨЗ-5.2.в-д Түншлэлийн гишүүн “******* шинэ асар” ХХК-ний инженер Б.Э-ыг цахилгааны инженер, Б.А-ыг барилгын инженер,С.Пг ХАБЭАжилтнаар, туслан гүйцэтгэгч болох “У д к групп” ХХК-с Д.Д-ыг халаалт, агаар сэлгэлтийн инженерээр, Х.С-г дулааны инженерээр ажиллуулахаар санал ирүүлсэн бөгөөд НД 7,8 маягтын дагуу 2019, 2020 он болон 2021 оны 1 - 5 сарын НДШ төлөлтийн тайлан мэдээллийг ирүүлсэн нь тендерийн баримт бичиг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-5.2.в-д инженерүүдийн НДШ төлөлтийг 2019, 2020, 2021 оны 1 - 5  дугаар саруудын төлөлтийг НД  7,8 -р маягтын дагуу ирүүлэх ...” гэж заасан шаардлагыг хангасан гэж үнэлгээний хороо үзсэн юм. НД 7,8 маягтаас үзэхэд дээрхи 3 компани нь нийтдээ 34 - 37 хүний НДШ - ийг сүүлийн 3 жилийн тайлангаас харахад төлсөн байна.   “ С ц” ХХК - ны ирүүлсэн НД - ын тайланд 2021 оны 05 сарын байдлаар Нийгмийн даатгалын шимтгэлийн 2,093.600 төгрөгийн өртэй байсан боловч 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны гүйлгээгээр НДШ-ийн өр 2,093,600 төгрөгийг нийгмийн даатгалд төлж, төлсөн баримтаа тендерийн материалд хавсарган ирүүлсэн байсан тул үнэлгээний хороо өргүй гэж үзсэн болно.   

       ТОӨЗ-4.2.4-д зааснаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар “С Ц” ХХК нь 2015 онд ХХБанкнаас авсан 45,0 сая төгрөгийн зээл хэвийн ангилалд , 2020 онд төрийн банкнаас авсан 500,0 сая төгрөгийн зээл  хэвийн, 2021 оны 5-р сард Төрийн банкнаас авсан 500,0 сая төгрөгийн зээл  хэвийн ангилалтай байгаа нь Монгол банкны улсын байцаагчийн 2021 оны 06-р сарын 15-ны тодорхойлолтоор батлагдаж байна. Мөн харилцагч Төрийн банкны “ *******” салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27\552 тоот албан бичгээр “С Ц” ХХК-д 900,0 \ Есөн зуун \сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой болохыг тодорхойлсон ба 2021 оны 06-р сарын 15 - ны өдрийн 27\553 тоот албан бичгээр хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн төлбөрийн зөрчилгүй болохыг тодорхойлсон албан бичиг ирсэн байгаа нь санхүүгийн чадавхийг тодорхойлсон нэг үзүүлэлт болж байгаа юм.   ”С ц” ХХК  нь барилга угсралтын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны дотор дуусгахаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх үе шатны хуваарийг ирүүлсэн ба тусгай мэдэгдлээр уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан зураг төсөл, техникийн нөхцлийн дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхийг баталсан мэдэгдлийг тусад нь хийж өгсөн байна.

       “С Ц” ХХК  нь жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн тайлангаа тендерийн баримт бичигт ирүүлсэн ба 2017 оны санхүүгийн аудитыг “М м” ХХК 2018 оны 03.23-ны 1\269 тоотоор, 2018 оны аудитыг "Ф а” ХХК -ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны 1\096 тоотоор, 2019 оны аудитыг “ Ф а ” ХХК-ны 2020.02.03 -ны 1\12 тоотоор, 2020 оны аудитыг “Ф а” ХХК 2021 оны 03.26 -ны 1\41 тоотоор баталгаажиж байна.

       Тендерийн баримт бичгийг бид ирсэн материал дээр нь үндэслэдэг. Яагаад нийгмийн даатгалд өртэй байхад шалгаруулсан юм бэ гэдэг дээр тайлбар хэлэхэд С Ц ХХКнь нийгмийн даатгалын ерөнхий газраас 5 дугаар сарын байдлаар лавлагаа авсан байхад 2,093,600 төгрөгийн өртэй байна гэдэг лавлагаа байсан.  Үнэлгээний хороонд 4 дүгээр сарын тайлан ирсэн,  5 дугаар сарын нийгмийн даатгалын лавлагаагаар өртэй юм байна гэж үзэхэд 6 дугаар сард өрөө төлсөн баримтыг ирүүлсэн. Үнэлгээний хороо ярилцаад лавлагаа нь өртэй юм байна, өрөө төлсөн байна гэхэд нээхээс өмнө ирүүлсэн учир нийгмийн даатгалын газраас тодорхойлолт авах шаардлагагүйгээр өр хаасан гэж үзсэн. Х Ш А ХХКмөн адил тайлангаа ирүүлсэн байсан. Өрөө 2 хуваагаад төлсөн баримтаа ирүүлсэн байсан. Туслан гүйцэтгэгч компани мөн өртэй байсан. Тухайн өр нь хуримтлагдсан өр байна уу, тухайн сарын нийгмийн даатгалын өр байна уу гэхэд хуримтлагдсан өр байхгүй байсан. Мөнххайрхан сумын спорт заал, соёлын төвийн барилгын ажил хүлээж авсан акт байхгүй гэдэг зүйл яриад байна. 300 хүний суудалтай спорт заалны барилгыг хүлээж авахдаа актыг хавсаргаад ирүүлсэн байсан. Захиалагч болон төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргаас 90 хувийн гүйцэтгэлтэй талаар бичгийг авсан байсан учир энэ шийдэгдээд явсан байгаа. Үнэлгээний хороогоор худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн, гэрчилгээтэй хүмүүс оролцдог. Ямар үнэлгээний хороо оруулах талаар захиалагч өөрөө шийдвэр гаргадаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан байгаа. Монгол банкны зээлийн мэдээллийн сан байхгүй. Муу зээлтэй гэдэг зүйлийг яриад байх юм. Монгол банкны хэвийн зээлтэй, одоогоор ямар нэгэн асуудал байхгүй гэсэн бичиг нь авагдсан байгаа. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэсэн заалт байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд энэ хуулиар өөрт олгогдсон эрхийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж болох боловч ийнхүү эрхээ шилжүүлэх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар шалгарсан компанитай гэрээ байгуулах эрхийг аймгийн Засаг даргын орлогч Т.Жд олгосон. Энэ эрхийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Ж үнэлгээний хороог байгуулаад үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд үнэлгээний хорооны эрх үүргийг зааж өгсөн байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасан байгаа. Үнэлгээний хорооны хуралдаад шийдвэр гаргасан учир бид гэрээ байгуулсан байгаа гэв.

          6. Гуравдагч этгээд Бадрах шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  С Ц ХХКнь 2017 оны 10 дугаар сарын гэрээтэй Булган сумын 150 хүүхдийн цэцэрлэг, 2017 оны 10 дугаар сарын 06-нд улсын комиссын акт, 2017 оны 07 дугаар сард барьж ашиглалтад оруулсан байна. 1 тэрбум 365 сая төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэсэн. Тухайн ажил нь барилга угсралтын том ажил учир барилга барьсан байж орох ёстой. Улаанбаатар хотод 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн комиссын дүгнэлттэй 720 сая төгрөгийн 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад өгсөн байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт авагдсан байгаа. 2021 оны 03 дугаар сард комиссын акт гарсан 2 тэрбум төгрөгийн ******* аймагт барьсан орон сууцны барилга, Мөнххайрхан сумын соёлын төвийн ажил, комиссын акт 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн байгаа. Энэ ажилд орохын тулд ижил төстэй ажлын өртөг нь сүүлийн 3 жил аль нэг нь нийт батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй өртөгтэй барилга угсралтын ажил гэж бичсэн байгаа. Энэ ажилд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр толгой компаниараа тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийсэн байх ёстой. Ижил төстэй ажил гэсэн тохиолдолд засварын ажил ордог. Энэ тохиолдолд орохооргүй байгаа. Миний ойлгож байгаагаар энэ компани тендерээ үнэлүүлэх ямар ч боломжгүй. Энэ компани үнэлгээнд орох ямар ч боломжгүй байхад яагаад үнэлүүлсэн юм бэ гэхэд тендерийн хорооны Д-д гэдэг хүн зүтгүүлсээр байгаад үнэлүүлсэн гэж хэлдэг. Хийсэн ажил дотор нь барилгын ажил байхгүй байна. Барилга бариагүй байж барина гээд байгааг ойлгохгүй байна. Гүйцэтгэлийн шинж чанартай зүйл маш их явагдаж байна. 2018 оны тайлан цагаанаар гэж яриад байх юм. Гарын үсэг зурж татварын албанд очихоо больсон. 2019 оны тайлан аудитаар баталгаажсан байгаа. 2020 оны тайлан байна. Манайх бүх баримтаа шилжүүлсэн байгаа. Үнэлүүлэхгүй байх ёстой компани шүүхдээд яваад байгаа юм. Сангийн яам материал нь дутуу байсан учир буцаагаад явуулсан гэж байна. Гомдлоосоо татгалзсан бичгийг сангийн яам руу явуулсан. Харин Сангийн яамнаас авмаар юм байна. Миний ойлгож байгаагаар Сангийн яамнаас шийдвэр гараад ажлын 5 хоногийн дотор өрсөлдөгч компани шүүхэд гомдлоо гаргаад явдаг. Давж заалдах шатны шүүхэд яаж авхуулсан талаар мэдэхгүй гэв.

           7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Хуягбаатар шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:   Нэхэмжлэгч талаас 17 төрлийн зөрчилтэй байсан гэж байна. Үүн дээр нэг бүрчлэн няцаалт өгч үнэлгээний хорооны дарга Б.Б тайлбар өгсөн байгаа. Нийгмийн даатгалын өртэй байсан гэдэг зүйлийг ярьж байна. 06 дугаар сарын 16-ны өдөр “С Ц” ХХК 2,093,600 төгрөгийг төрийн банкны гүйлгээгээр нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байгаа. 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш программд шивдэг учир энэ нь харагдах боломжгүй байгаа юм. Үүнийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлтэй. Х Ш А ХХК-ийнхувьд 06 дугаар сарын 20-ны өдөр 2 хуваагаад нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдаг. Эхлээд 1,500,000 төгрөгийг төлсөн, дахиад 77,700 төгрөгийг төлсөн байдаг. 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлсөн тохиолдолд өргүй гэж үздэг. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд зааснаар тухайн тендер нээх өдөр өргүй байхыг шаардаж байгаа байх. Иймээс эдгээр баримтыг үндэслээд нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон. Хоёрдугаарт: Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаагаар улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор батлагдаж байгаа. Тэгэхээр өргүй байсан байна. Тендерийн материалд байгаа 2015 оны өрийг муу зээлийн ангилалд багтсан гэж гаргаж байгаа нь Монгол банкны тодорхойлолтоор хэвийн ангилалд орсон учир үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Барилга угсралтын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгах үе шатны хуваарийг ирүүлсэн. Мөн “С Ц” ХХК болон Х Ш А ХХКбарилгын тусгай зөвшөөрөлгүй гэж ярьдаг. Туслан гүйцэтгэгч У д кг ХХК тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан тусгай зөвшөөрлийг бүрэн хангасан. Энэ нь 3 компанийн тусгай зөвшөөрөл болон гэрээгээр нотлогдож байгаа. Гэтэл зөвхөн нэг, хоёр компани хангаагүй мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Тендер шалгаруулах зааварчилгаан дээр 1 тендер ирүүлнэ гэсэн агуулгатай байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрлийн болзлыг бүрэн хангаж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түншлэлийн гэрээний 1.2 дахь заалт дээр заасан байгаа. Мөн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.3 (а), (б), (в)- д заасан байгаа. Хийх ажил бүр дээр түншлэгч компани болох Х Ш А ХХКөөрийн боломжоор хангах шалгуур үзүүлэлт хангасан бичиг баримтыг гаргаж өгсөн. Иймээс БА-8.1- г хангаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Аудит хийлгэсэн санхүүгийн баримт бичгийг баталгаажаагүй гэдэг зүйлийг ярьдаг. Цахимаар баталгаажуулдаг заавал гарын үсэг зурж тамга дарахыг шаардахааргүй болсон гэж гуравдагч этгээд тайлбартаа хэлсэн байгаа. ТОӨЗ 5.2 (в)- д заасан инженер техникийн ажилчдын нэрийг ирүүлээгүй гэж ярьдаг. Үүн дээр 27 ажилтны баримтыг ирүүлсэн гэдэг нь 2 компанийн тендерийн баримт бичиг дээр тодорхой байгаа. Х Ш А ХХКнь орон нутгийн жишиг гудамжны 2 багцад шалгарсан байсан. Гэрээ байгуулах хугацаа эхэлсэн байна гэж бичсэн байгаа. Х Ш А ХХКнь ямар нэгэн дуусгаагүй ажил байхгүй. С Ц ХХКнь Мөнххайрхан сумын барилгын ажлыг дуусгаж хүлээлгэж өгсөн акт нь ирсэн. Цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай гэдэг ******* тодорхойлолт ирүүлсэн. Тендерийн өгөгдлийн хүснэгт дээр захиалагчийн хүсэлтийг ирүүлнэ гэж заасан. Захиалагч нь ******* байгаа. Машин механизмын жагсаалтыг ирүүлэх ёстой. Үүн дээр 27 нэр төрлийн тоног төхөөрөмжийн зургийг ирүүлсэн. Энэ нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Гэтэл тоног төхөөрөмжгүй мэтээр хэт өрөөсгөл зүйл яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компани нь сүүлийн 4 жилийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн компани байгаа. Харин З Т К ХХКнь барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан нэг ч гэрээ, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй. Ийм компаниар 1 тэрбум 700 сая төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байгаа юм. Автокран түрээслэх гэрээг 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. 06 дугаар сарын 18-ны өдөр Сац-3 хайрхан компанийн краныг түрээсэлсэн. Тухайн үед түрээсэлсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, ямар ч үндэслэлээр буруутгах боломжгүй юм. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх боломжтой гэж үзэхээр байгаа. З Т К ХХКнь инженер техник ажилчдын хувьд хэд хэдэн зөрчилтэй байна гэж харж байгаа. Жишээ нь: Тендерийн үнэлгээний хороонд “Т” ХХК-ийн тодорхойлолтыг Жаргалан сумын нутагт 10 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 80 хувьтай болох нь харагдаж байгааг тодорхойлов гэсэн тодорхойлолт байгаа. Тендер зарлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байдаг. Тэгэхээр хүчин төгөлдөр бус баримтыг шүүхэд ирүүлсэн. Үнэлгээний хороо хамгийн том фактыг үзээд цаашид тодруулах боломжгүй гэж үзсэн юм болов уу гэж бодож байгаа. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/669 дугаартай ******* аймгийн Шүүхийн тамгын газраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд З Т К ХХКн сүүлийн 3 жилийн хугацаанд ******* аймгийн шүүхийн тамгын газрын лавлагаагаа гарган шийдвэрлүүлсэн болон шийдвэрлүүлэх гэж байгаа хүний тодорхойлолт байна уу гэхээр байхгүй гэсэн. Шүүхийн төрөлжсөн архиваас авах ёстой гэсэн. Ерөнхий инженерээр төрсөн ах нь ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан гэсэн давхар ажил хариуцуулсан байдаг. У овогтой Ц нь барилгын техникчээр 2011 онд төгссөн. Барилгын техникч гэдэг нь дээд мэргэжилтэй бакалавр гэсэн үг биш. Баасанжавын Хангай механик инженерийг бакалавр зэрэгтэй төгссөн. Бын Т 2020 онд сургууль төгссөн. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд барилгын инженер нь доод тал нь 3 жил, дээд тал нь 5 жил ажилласан байх ёстой. Гэтэл 2020 онд сургууль төгссөн хүүхэд яаж 3 жил ажиллах юм бэ. Хөлсөөр ажиллах гэрээгээр С овогтой А ажиллаж байгаа. Д  гэдэг хүний зөвхөн хичээлийнх нь дүнг хийсэн. Өөрийнх нь компанид ажилладаггүй хүн байгаа. Бас нэг инженер нь Д-ийн М нисэхийн механик инженерээр төгссөн. Х.А архитектур дизайнер мэргэжлээр барилга архитектурын бакалаврын зэргээр төгссөн. Б-ийн С радио электроник техник хангамжийн бакалавр гэж байгаа. Өгсөн хүмүүс нь шаардлага хангаагүй байхад хэтэрхий үндэслэлгүйгээр олон дахин нэр хүндэд халдаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн даатгуулагчийн төрөл гэж байгаа. 01 кодтой даатгуулагч үндсэн ажилтан, 40 код давхар ажил эрхэлдэг, 22 кодтой нь тэтгэврийн насны хүмүүс байдаг. 2021 оны нийгмийн даатгалын шимтгэлийг харахад Д-40, М-40, Х-40, Ц-22 кодтой байгаа. Үндсэн ажилтан нь У.Баас тусдаа 2, 3 хүн байгаа юм. Түншлэлийн гэрээг харахад тендерийн өгөгдлийн зааварчилгааны ТОӨЗ 5.3 (б)-д заасан ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх, дуусаагүй ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байх гэж заасан. ТОӨЗ 6.1-д тендерт оролцогч түншлэлийн хувьд 5.3 (а) ба (д)- д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3 (а), (б) болон (д)- д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой гэж заасан шаардлагыг хангаагүй. Хууль зүйн хувьд анхан шатны шүүх дээр 09 дүгээр сарын 17-нд хаягласан боловч ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Гомдол гаргаад гомдлыг Сангийн яамнаас буцаасан байсан. Гомдлоосоо татгалзсан баримтыг шүүх хараагүй. Давж заалдах шатны шүүх үүний хараагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа манайхыг баримтаа бүрдүүлээд явж байхад гэрээ байгуулсан байсан гэж хэлдэг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр маш тодорхой байгаа. Давж заалдах шатны шүүх ямар нэгэн гомдол гаргаж амжаагүй байхад гэрээ байгуулагдсан гэж үзээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл мөн. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Гэтэл тэр өдөр нь гомдлоосоо татгалзсан тохиолдолд гомдол гаргаагүйд тооцохоор зохицуулалт байгаа. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т гомдлоосоо татгалзвал гомдол гаргаагүйд тооцдог. 11.4 шүүх тухайн маргааныг зохицуулсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Гомдол гаргаагүй гэж үзэх боломжтой. Гомдол гаргаагүй нөхцөлд нэхэмжлэл гаргах эрхээ алдана. Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Тэгэхээр энэ 11.4-т зааснаар гомдол гаргаагүйд тооцох бүрэн боломжтой. Мөн хуулийн 14.1.1-д зааснаар дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан гомдлыг эс зөвшөөрсөн бол 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Гэрээ байгуулах эрх үүссэнээс хойш шүүхэд хандана гэж байгаа боловч тухайн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр гомдлоосоо татгалзсан баримт очоогүй байсан учраас хэрэг шийдвэрлэ гэдэг шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Тендер зааварчилгааны хүснэгтийн 29.2.1, 29.2.2-т заасан байгаа. Жижиг хэмжээний зөрүү байсан. Сүүлд шүүхийн төрөлжсөн архиваас бичиг ирээгүй гэдгийг харсан. Тендерийн тухай хуулийн 14.1.4-г хянан үзэх юм гэдэг заалт байгаа. 14.1.4-т шүүх эсхүл улсын байцаагчийн дүгнэлт гарсан бол гэж заасан. С Ц ХХКболон Х Ш А ХХК******* аймгийн шүүхээс тендерийн үнэлгээний хороонд 3 жилийн хугацаанд ямар нэгэн асуудал гаргаагүй. Үүнийг жижиг зөрүү гэж үзсэн байх, энэ нь хуулийн шаардлага хангасан байх тул алдаа гэж үзэхгүй. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл гомдлоосоо татгалзсан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байгаа. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. З Т К ХХК-ийнзахирал У.Б нь  ******* аймгийн Засаг даргын орлогч Б.Ж, Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилгын /*******, Жаргалан/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт “С Ц” ХХК-ийг шалгаруулсан  “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр”, ******* аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилгын /*******, Жаргалан/ ажлын гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргажээ./Хэргийн 1 дүгээр хавтасны 2 дахь талд/

2. Нэхэмжлэгч хариуцагчаар ******* Б.Дыг нэмж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дараах байдлаар ихэсгэж тодруулсан. /Хэргийн 1 дүгээр хавтасны 229-230 дахь талд/

  • Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай
  • 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай
  • ******* аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/20210444 дугаартай Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилга /*******, Жаргалан/ угсралтын ажлын гэрээ хүчингүй болгуулах тухай

3. Мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин тодруулсан. /Хэргийн 1 дүгээр хавтасны 229-230 дахь талд/

4. Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд өөрчлөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага ирүүлжээ. /Хэргийн 8 дугаар хавтасны 101-105 дахь талд/

  • Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, хүчингүй болгуулах тухай
  •  2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, хүчингүй болгуулах тухай
  • “******* аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/20210444 дугаартай Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилга /*******, Жаргалан/ угсралтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, хүчингүй болгуулах тухай
  • Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн үнэлгээний хороог Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилгын ажлын тендерт дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгах

Уг шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээд нарт гардуулан тайлбарыг авч 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулах, түүнд холбогдуулан нотлох баримт шаардлагатай байсан тул шүүх хуралдааныг хойшлуулсан. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох буюу үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн хувьд захиргааны актад хамаарах бөгөөд захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан, хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэлийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтооно гэж хуульчилсан. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх хүсэл зоригийн илэрхийлэл юм. Нэхэмжлэгч захиргааны гэрээнд холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргах эрхтэй байна.

5. Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар тодруулан багасгаж шүүхэд ирүүлсэн. Үүнд:

  • Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох
  • 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох
  • “******* аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/20210444 дугаартай Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилга /*******, Жаргалан/ угсралтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох”  гэжээ.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс З Т К ХХКмаргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. З Т К ХХКнь Сангийн яаманд гаргасан гомдлоосоо татгалзсан байдаг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. гэж маргадаг. З Т К ХХКнь маргаан бүхий тендерийн оролцогч мөн болно. Түүнийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаанаас татгалзсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд гомдол гаргах эрхийг тендер шалгаруулалтын үе шат бүрт өөр өөр төрийн байгууллага байхаар хуульчилжээ. Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана.” гэж заасан байна.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үздэг. Сангийн яамнаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3921 тоотоор гомдлыг буцаасан тухай албан бичиг нэхэмжлэгчид хүргүүлжээ. /Хэргийн 8 дугаар хавтасны 37 дахь талд/   Харин энэ үед гомдлыг Сангийн яам хянаагүй байсан байна. Учир нь Сангийн яам 2021 оны 07 дугаар сарын 20-ны 6-1/4072 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байдаг. /Хэргийн 2 дугаар хавтасны 82-83 дахь талд/

Үүний дагуу “С Ц” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгчийн тендерийн баталгааг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цахимаар цуцалсан болох нь хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 522 дугаар албан бичгээр нотлогдож байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 226 дахь талд/ Үүнээс өмнө нэхэмжлэгчийг гэрээ байгуулсан талаар мэдэх боломжтой байсан гэж шүүхээс дүгнэх боломжгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д зааснаар захиргааны актыг мэдсэн эсэх талаар маргаан гарвал захиргааны актыг гаргасан байгууллага мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

9. Нэхэмжлэгч маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус, хүчингүй болгуулна гэж маргахдаа тус компанийн тендерийг шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр хассан манай түншлэгч энэ шаардлагыг хангаж байгаа, гуравдагч этгээд “С Ц” ХХК-ийг шаардлага хангаагүй байхад шалгаруулсан нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа, дараа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж багасган өөрчилж, гэрээт ажил нэгэнт хийгдэж, эхний санхүүжилтээ авсан тул түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэсэн тайлбар гаргадаг.

Хариуцагчаас энэхүү тендер шалгаруулалтыг Сангийн яам хянаад Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн учир гэрээ байгуулсан. Гуравдагч этгээд шаардлага хангаж байгаа гэж тайлбарладаг.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэгч Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээний талаар маргах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хийсэн ажлын туршлага, инженер техникийн ажилчид нь шаардлага хангахгүй гэж маргадаг.

9.1. “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.1.1. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.”, 47.8-т “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл үнэлгээний хорооны тэмдэглэлээр нь тухайн цаг үед болсон үйл явцыг баримтжуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захирамжилсан байх шинжийг агуулахгүй байна. 

          Түүнчлэн үнэлгээний хорооны шийдвэр нь дүгнэлт байхаар, энэхүү дүгнэлт нь тэмдэглэл хэлбэртэй байхаар хуульд журамлан тодорхойлсон байна. Мөн нэхэмжлэгч үнэлгээний хорооны шийдвэр буюу дүгнэлттэй холбогдох тусгайлсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

          9.1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай байдаг. Иймээс үнэлгээний хорооны тэмдэглэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагад холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзав.

 

9.2. Үнэлгээний хорооны “2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.2.1. Нэхэмжлэгч З Т К ХХК-ийг2018, 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй ажил хийсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж түүний ирүүлсэн тендерээс татгалзсан. Нэхэмжлэгч манай түншлэгч компани болох Т ХХКэнэ шаардлагыг хангаж байгаа ба манай тендерээс хууль бусаар татгалзсан тул бид Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч баримтын бүрдэл дутуу гээд манай гомдлыг хянаагүй гэж маргадаг.

9.2.1.1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3.(б) “... Ижил төстэй ажлын өртөг нь сүүлийн 3 жилийн аль нэг жилд нь нийт батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй өртөгтэй барилга угсралтын ажилд Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагыг тавьжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 90 дэх талд/

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3.(и) “... Гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОӨЗ-нд дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх”, ТОӨЗ 6.1.(е) “Тендерт оролцогч түншлэлийн хувьд 5.3. (а) ба (д)-д заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн тус бүрийн үзүүлэлтийг хооронд нь нэмнэ. Гэхдээ гишүүн тус бүр 5.3. (а), (б) болон (д)-д заасан чадварын доод үзүүлэлтийн доод тал нь 25 хувийг, төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангасан байх ёстой.” гэсэн шаардлагыг тавьжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 91-92 дахь талд/

Шүүхээс маргаж буй тендерт компаниудаас цахимаар хүргүүлсэн тендерийн материалыг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулан авахад нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилд хийсэн хамгийн өндөр үнийн дүн бүхий ажил нь ******* аймгийн Дөргөн сумын Ахуйн үйлчилгээний төвийн барилгын их засварын ажил байх бөгөөд гэрээт ажлын санхүүжилт 459,836,903 төгрөг байна. /Хэргийн 6 дугаар хавтасны 233-236 дахь талд/

Харин нэхэмжлэгчийн түншлэгч Т ХХКнь 2018 онд 1,100,000,000 төгрөгийн өртөг бүхий ******* аймгийн Прокурорын газрын барилга угсралтын ажил, 2018 онд 1,895,135,319 төгрөгийн өртөг бүхий ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил, 2019 онд  1,988,296,776 төгрөгийн өртөг бүхий Увс аймгийн Цагаанхайрхан сумын соёлын төвийн барилга угсралтын ажлыг тус тус гүйцэтгэсэн байна. /Хэргийн 6 дугаар хавтасны 36-63 дахь талд/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө төлөөлөх эрх бүхий гишүүн тул нийт батлагдсан төсөвт өртгийн доод тал нь 40 хувийг дангаар хангасан байх шаардлагатай байсан байна. Энэ нь нэхэмжлэгч 1,900,000,000 төгрөгийн 40 хувь буюу 760 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг 2018, 2019, 2020 оны аль нэгэнд гүйцэтгэсэн байх ёстой гэсэн шаардлага байна.

Иймээс нэхэмжлэгчийн манай түншлэгч шаардлагыг хангаж байгаа учир нэгдсэн байдлаар бид нар шаардлагыг хангаж байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна.  

9.2.2.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс: З Т К ХХКнь барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан нэг ч гэрээ, захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа байхгүй Ерөнхий инженерээр төрсөн ах нь ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан гэсэн давхар ажил хариуцуулсан байдаг. У овогтой Ц нь барилгын техникчээр 2011 онд төгссөн. Барилгын техникч гэдэг нь дээд мэргэжилтэй бакалавр гэсэн үг биш. Бын Х механик инженерийг бакалавр зэрэгтэй төгссөн. Бын Тэмүлэн 2020 онд сургууль төгссөн. Тендерийн өгөгдлийн хүснэгтэд барилгын инженер нь доод тал нь 3 жил, дээд тал нь 5 жил ажилласан байх ёстой. Гэтэл 2020 онд сургууль төгссөн хүүхэд яаж 3 жил ажиллах юм бэ. Хөлсөөр ажиллах гэрээгээр С овогтой А ажиллаж байгаа. Д гэдэг хүний зөвхөн хичээлийнх нь дүнг хийсэн. Өөрийнх нь компанид ажилладаггүй хүн байгаа. Бас нэг инженер нь Д-ийн М нисэхийн механик инженерээр төгссөн. Х.А архитектур дизайнер мэргэжлээр барилга архитектурын бакалаврын зэргээр төгссөн. Б-ийн С радио электроник техник хангамжийн бакалавр гэж байгаа.” гэж мэтгэлцдэг.

Нэхэмжлэгчийн тендерийн материалд төслийг хэрэгжүүлэх 11 инженер техникийн ажилтны нэр ирүүлсэн байх боловч дээр дурдсанаар 2 ажилтныг тус бүр хоёроос гурван ажлын байранд давхардуулан санал болгосон байна. /Хэргийн 7 дугаар хавтасны 48 дахь талд/  Бусад инженерүүдийн мэргэжил нь тендерийн баримт бичигт заасан шаардагыг хангаагүй гэсэн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. /Хэргийн 7 дугаар хавтасны 52-83 дахь талд/

Нэхэмжлэгчийн тендерийн материалд ******* аймгийн шүүхийн Тамгын газрын лавлагаа байх боловч Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт байхгүй. /Хэргийн 6 дугаар хавтасны 188 дахь талд/

9.2.3. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “С Ц” ХХК-ийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 17 шаардлагыг хангаагүй гэж маргадаг.

9.2.3.1. Үүний эхний 5 нь нийгмийн даатгалын өртэй холбогдож байгаа бөгөөд гуравдагч этгээд “С Ц” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.4. “1. Нийгмийн даатгалын тайланг 2019 он, 2020 он болон 2021 оны 01, 02, 03, 04, 05 сарын байдлаар Маягт НД-7, НД-8 маягтаар ирүүлэх” гэснийг хангаагүй, 5 сарын НД-ын шимтгэлийн 2,093,000 төгрөгийн өртэй, түншлэгч Х Ш А ХХКнь 5 сард нийгмийн даатгалын шимтгэлийн 1,577,659 төгрөгийн өртэй, туслан гүйцэтгэгч “у д к” ХХК нь 10,875,919 төгрөгийн тус тус өртэй гэж маргадаг.

 “С Ц” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 2,093,000 төгрөг /Хэргийн 3 дугаар хавтасны 134 дэх талд/, түншлэгч Х Ш А ХХКнь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн дансанд 1,500,000 төгрөг, 77,000 /Хэргийн 4 дүгээр хавтасны 127 дахь талд/ төгрөг тус тус тушаасан баримтыг тендерийн материалдаа ирүүлсэн байна. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.2 “Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.” гэсэн шаардлага тавьсан байх ба тендерийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт нээсэн тул нийгмийн даатгалын өртэй гэж дүгнэх боломжгүй.

Туслан гүйцэтгэгч “У д к” ХХК нь 10,875,919 төгрөгийн өртэй боловч туслан гүйцэтгэгчийн хувьд тендерийн баримт бичигт “өргүй байх” шаардлага тавиагүй байна. 

 9.2.3.2. “С Ц” ХХК нь ажил гүйцэтгэх график байхгүй, үе шатны ажлын хуваарь буруу шаардлага хангахгүй байгаа гэжээ. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1.(б) “Ажил гүйцэтгэх үе шатны ажлын хуваарийг баталгаажуулан ирүүлнэ.” гэж заасан байх бөгөөд өөр тусгайлсан шаардлага тавиагүй байх тул гуравдагч этгээдээс ирүүлсэн ажлын хуваарийг шаардлагад нийцээгүй гэх нөхцөлгүй байна. /Хэргийн 3 дугаар хавтасны 46 дахь талд/

9.2.3.3. “С Ц” ХХК нь ТОӨЗ 4.4.(б)-д заасан Барилга, хот байгуулалтын тусгай зөвшөөрөл болох БА-3.4, БА-6.2 байхгүй бөгөөд туслан гүйцэтгэгч У Д К ХХК нь гэрээгээр гүйцэтгэсэн, БА-8.1 тусгай зөвшөөрөл энэ 3 компанийн алинд нь ч байхгүй гэж маргадаг.

“С Ц” ХХК нь БА-6.2 барилгын ажлын тусгай зөвшөөрлийг 2018 онд 5 жилийн хугацаатай авсан /Хэргийн 3 дугаар хавтасны 13-14 дэх талд/, Х Ш А ХХКнь 2017 онд барилга угсралт 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.2.1, 2.2.2 заалтаар 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан /Хэргийн 3 дугаар хавтасны 205 дахь талд/, туслан гүйцэтгэгч У Д К ХХК нь 2.1.1, 2.1.1*, 2.2.2, 2.2.4 зэрэг 11 заалт бүхий 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан /Хэргийн 4 дүгээр хавтасны 192 дахь талд/ байна.

БА-6.2 барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-3.4 Дулааны гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт, БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил гэсэн ажлууд байх ба тендерийн баримт бичигт “Тендер хүчинтэй байх хугацаанд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ” гэжээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын “Хоёр. Барилга угсралтын ажлын хүрээнд” гэсэн хэсэгт 2.1.1 нь БА-8.1-тэй,  2.2.1 нь БА-6.2-той, 2.2.4 нь БА-3.4-тэй тус тус дүйцэхээр заасан байх тул гуравдагч этгээд тусгай зөвшөөрөлгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            9.2.3.4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2.(в)-д заасан дуусаагүй ажлын талаар тодорхойлолт ирүүлээгүй, ажлын чанар, гүйцэтгэлийн талаар зохих этгээдээс тодорхойлолт аваагүй гэж маргах боловч энэхүү нөхцөл байдал мөн нотлогдохгүй байна. Учир нь маргаж буй асуудлаар захиалагчийн албан бичиг болон барилга байгууламжийг ашиглалтад оруулсан комиссын дүгнэлтийг ирүүлсэн байна. /Хэргийн 3 дугаар хавтасны 61-63 дахь талд/

9.2.3.5. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3.(д)-д  түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээлийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 45 хувиас /860,940,000 төгрөгөөс/ багагүй байхыг заасан боловч хангахгүй түншлэгч Х Ш А ХХКнь Төрийн банкны 700,000,000 сая төгрөгний тодорхойлолт ирүүлсэн нь 160,940,000 төгрөгөөр дутуу байх тул энэ шаардлагыг хангаагүй гэж мэтгэлцдэг.

“С Ц” ХХК нь Төрийн банкны ******* салбараас 900,000,000 сая төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт ирүүлсэн /Хэргийн 3 дугаар хавтасны 138 дахь талд/, Х Ш А ХХКнь Төрийн банкны 700,000,000 сая төгрөгний тодорхойлолт ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3.(д)-д  түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээлийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 45 хувиас багагүй байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

9.2.4. Нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгч нарын маргаж буй доорх шаардлагууд үндэслэлтэй байна. Тодруулбал,

9.2.4.1. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.4. “4. Шүүхийн тодорхойлолт”, 5.2 (з) “Одоогийн ба сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээлэл: Шаардлагатай. Шүүхийн төрөлжсөн архив, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус тус тодорхойлолт ирүүлэх. Энэхүү тодорхойлолтоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг магадлаж үзнэ.” гэжээ. “С Ц” ХХК нь Шүүхийн төрөлжсөн архиваас тухайн тендерт оролцох талаар тодорхойлолт аваагүй нь Шүүхийн тусгай архивын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1/770 дугаар албан бичгээр нотлогддог. /Хэргийн 2 дугаар хавтасны 217-220 дахь талд/

9.2.4.2. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.4. “4. Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаа” ирүүлэхийг заасан ба гуравдагч этгээд “муу” зээлийн ангилалтай байна. Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2.(б)-д “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 он Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: Шаардлагатай.” гэж заасан байх ба гуравдагч этгээд 2018 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг ирүүлсэн байх боловч санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.

9.2.4.3. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2.(в)-д “... ажлыг гүйцэтгэх 7 инженертэй байх, инженерүүдийнхээ нийгмийн даатгал төлөлтийг НД маягтаар ирүүлэх, Инженер, техникийн ажилтнуудын 80 хувиас доошгүй нь үндсэн ажилтан байна., мэргэжилтэй болон туслах ажилчид: Багадаа 20-иос доошгүй байна” гэсэн шаардлага тавигдсан байна.

“С Ц” ХХК нь Л.Т, Ц.О гэсэн 2 инженертэй, бусад инженерийг түншлэгч болон туслан гүйцэтгэгчээс бүрдүүлж байгаагаар тендерийн материалдаа тусгасан боловч халаалт агаар сэлгэлтийн инженер, дулааны инженер байхгүй. Энэ ажлыг туслан гүйцэтгэгч У Д К ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж 2 инженер санал болгосон боловч инженер Д.Д нь сантехникийн инженер, дулааны инженер Х.Сүрэн гэх боловч баримт бичиг нь зөрүүтэй байна. /Хэргийн 4 дүгээр хавтасны 214-215 дахь талд/

9.2.4.4. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3.(в)-д Тендерт оролцогч зөвхөн тухайн ажилд зайлшгүй ашиглах үндсэн машин механизмуудыг санал болгоно. ... машин механизмын талаарх баталгаажсан лавлагааг Автотээврийн үндэсний төвөөс авч хавсарган ирүүлэх шаардлагатай” гэжээ. “С Ц” ХХК болон түншлэгч Х Ш А ХХКнь Автотээврийн үндэсний төвийн лавлагааг ирүүлээгүй байдаг. Энэ нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3.(и) “...түншлэгч нь ТОӨЗ-нд дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

9.2.4.5. Тендерийн баримт бичгийг захиалагч биш Худалдан авах ажиллагааны албаны дарга баталсан нь хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Учир нь хариуцагч Б.Б  захиалагчаас тендерийн баримт бичгийг батлах эрхийг шилжүүлсэн талаар нотлох баримт гаргаагүй болно.

9.2.4.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж заасан байхад татгалзаагүй шалгаруулсан нь буруу, тендерт оролцсон түншлэлийн компаниудаас арай илүү нь байсан гэж шалгаруулах нь хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Үнэлгээний хороо “С Ц” ХХК-ийн түншлэлийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4, 15.3.2, 16.1.1, 16.1.4-т заасан нөхцөлүүдийг бүрэн магадлаагүй болох нь тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С Ц” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээт ажлын эхний санхүүжилт болох 419,243,959 төгрөгийг авсан /хэргийн 2 дугаар хавтасны 119 дэх талд/, одоо гэрээт барилгын ажлын гүйцэтгэл 45 хувьд хүрсэн болох нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 205 дугаар албан бичгээр нотлогдож байна. /Хэргийн 8 дугаар хавтасны 99 дахь талд/

Иймээс Үнэлгээний хорооны “2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлт хууль бус байсан болох нь тогтоогдож байна.

9.3. “******* аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/20210444 дугаартай Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилга /*******, Жаргалан/ угсралтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах эрхтэй тул шүүхээс энэхүү хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

9.3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байх тул Захиргааны хэргийн шүүхээс хууль бус байсан болохыг тогтоож болно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

Маргаж буй захиргааны акт болох үнэлгээний хорооны дүгнэлтийг эрх бүхий этгээд цуцлаагүй, хүчингүй болгоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч болон уг тендер шалгаруулалтад оролцогч “Д” ХХК нь тус тус Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яам 2021 оны 07 дугаар сарын 20-ны 6-1/4072 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байна. /Хэргийн 2 дугаар хавтасны 82-83 дахь талд/

Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон маргаан бүхий акт болох үнэлгээний хорооны дүгнэлтийг нэхэмжлэгч нь “бусад байдлаар хэрэгжсэн” гэсэн үндэслэлээр хууль бус байсан болохыг тогтоолгох буюу “үргэлжлүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосон. Харин маргаан бүхий акт хүчингүй болоогүй. Маргаан бүхий гэрээ нь тендер шалгаруулалтын үр дүнгээр буюу захиргааны актын үндсэн дээр байгуулагдсан байдаг. Нэгэнт захиргааны гэрээний үндэслэл болсон акт хүчингүй болоогүй тул одоо үргэлжлэн гүйцэтгэгдэж байгаа гэрээг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймээс “******* аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/20210444 дугаартай Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилга /*******, Жаргалан/ угсралтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.2-т заасныг баримтлан З Т К ХХК-ийн“Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 15 дугаар зүйлийн 15.3.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4-т заасныг баримтлан З Т К ХХК-ийн******* Б.Д, түүний орлогч Б.Ж, Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “******* аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С Ц” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторын барилга /*******, Жаргалан/ угсралтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч З Т К ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 11700  төгрөгийг гаргуулж, нийт 35100 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1, 113.2 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН