Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

Ш.Ханишаагийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 153/ШШ2018/00161 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, Жантекей ботахара овогт Шамийгийн Ханишаагийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

            Хүсэлтийн агуулга: “Би ээж, ах нарын хамт амьдардаг байсан. Аав маань эрт нас барсан тул миний ажиллаж байсан баримт ахын хөдөлмөрийн хөлстэй хамт бичигдсэн байна. Гэр бүл болсны дараа нөхрийн нэр дээр хөдөлмөр хөлс бичигдсэн байгаа. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж шүүхэд хүсэлт гаргасан. Намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна....Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ажиллаж байхад намайг Хадижа, Ханишай гээд янз янзаар дууддаг байсан. Миний нэрийг бичихдээ мөн хэллэгээрээ янз янзаар бичээд байдаг юм гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/00161 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жантекей ботахара овогт Шамийгийн Ханишаагийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ногоочноор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Ханишаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Ш.Ханишаагийн Хөдөлмөрийн дэвтрийг байгууллагын тамгаар баталгаажуулаагүй, нүүрэн хэсгийг хоёр өөр өнгийн балаар бичсэн байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нотлох баримтыг үнэлээгүй байна. Энэ нь Ш.Ханишаагийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй. Ш.Ханишаа нь хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийх эрх бүхйи албан тушаалтан биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал бөгөд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг хэрэг юм. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн шаардлага хангаагүй байх тул  хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн  хэрэгт хамааралтай  ач холбогдолтой талаас үнэлж шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ. Хүсэлт гаргагч нь 1984 оны 01 дүгээр сарын 05-ний өдрөөс  1989 оны 12 дугаар сарын 31-нийг  дуустал Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

             Шүүх   хүсэлт  гаргагчийн  шаардлагын  зарим хэсгийг нь хангаж  шийдвэрлэснийг түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

             Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа нотлохоор 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн 1984-1990 оныг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 130 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 бригадын 1984,1985,1986,1987,1988,1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд  зэрэг баримтуудыг  шүүхэд   гаргаж өгч улмаар тодорхойлолт ирүүлсэн  2 хүнийг  гэрчээр асуулгажээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Хэрэгт авагдсан 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн 1984-1990 оныг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийг эх хувьтай нт харьцуулан үзэхэд тухайн дэвтэр нь байгууллагын тамгаар баталгаажаагүй, нүүрэн хэсгийг хоёр өөр өнгийн балаар бичигдсэн  нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Хэргийн 4-6 дугаар талд дээрх хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх бөгөөд уг дэвтрийн  нүүрэн хэсэгт боловсрол бага, мэргэжил үгүй, нэгдлийн дарга Дамдин гэх бичилт нь өөр өнгөөр бичигдсэн, Ховд сумын “Тариалан” нэгдлийн тамгаар баталгаажаагүй байна.Тухайн үеийн ажил олгогчийн бичсэн бичилт болон дэвтрийн нүүрэн хэсэгт тамга дарж баталгаажуулаагүй байгаа эс үйлдэхүйд ажилтныг буруутгах боломжгүй байна. Дээрх хөдөлмөрийн  дэвтрийн Ховд аймгийн Ховд сумын “Тариалан” нэгдэл, овог Шамий, нэр Ханишаа,төрсөн он 1968 сар 4 өдөр 23  гэх   бичилт нь хүсэлт гаргагчийн одоогийн нийгмийн даатгалын НДД№ А 0704171 дугаарын дэвтрийн бичилтэй тохирч байх тул шүүх уг хөдөлмөрийн дэвтрийг хүсэлт гаргагч Ш.Ханишаагийн хөдөлмөрийн дэвтэр мөн байна гэж үзлээ. Хүсэлт гарагчийн хөдөлмөрийн дэвтрийг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон хуульд заасан үндэслэл  журмын дагуу цуглуулж авсан гэрч Б.Кадирхан,Н.Сесерхан нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг  тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас харьцуулан судлахад  хүсэлт гаргагч Ш.Ханишаа нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 4 бригадад  1984 оны 01 дүгээр сарын 05-ний өдрөөс  1989 оны 12 дугаар сарын 31-нийг  дуустал ногоочноор ажиллаж байсан байдал  тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д заалттай нийцэж байна  гэж давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийн 12.17 дугаар талд авагдсан нотлох баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч хэргийн 8-10 дугаар талд авагдсан баримтуудыг үндэслэн гэрч Б.Кадирхан, Н.Сесерхан нараас мэдүүлэг авсан атлаа тухайн баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

            Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг захирамжаар түүнд буцаан олговол зохино. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2018/000161 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Жантекей ботахара овогт Шамийгийн Ханишаагийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож” гэснийг “Жантекей ботахара овогт Шамийгийн Ханишаагийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн дөрөвдүгээр бригдад  1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож”,  1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг хүчингүй болгосугай. гэж тус тус өөрчилж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг зохих данснаас гаргаж Н.Оюунчимэгт буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

          

                  ШҮҮГЧИД                                     Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

                                                                                   Н.ТУЯА