Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/00869

 

2020 оны 03 сарын 25 өдөр                       Дугаар 102/ШШ2020/00869                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч Д.С хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.С, Б.Б нар нь 2017 онд танилцаж дотно харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э төрсөн байна.

 

Б.Б нь Э-ын эцэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 799 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

 

Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байх бөгөөд Э-ыг эх Д.С-ээр нь овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.

 

Э нь төрсөн үеэсээ эх Д.С-ийнхээ асрамжид амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.

 

Иймд Д.С-ээс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э-ын эцэг нь Б.Б мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байна.

 

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Б.Б-ын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.