Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

 

 

2023           08            01                                   2023/ШЦТ/145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч Ц.******* /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татсан С.*******д холбогдох эрүүгийн 2315000520049 дугаартай, 163/2023/0109/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******гийн *******, 1987 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, Булган аймгийн ******* сумын Жаргалант, 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ******* сумын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэлгүй, /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд  шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэний нэхэмжлэгч Н.*******ийн засвар хийж байсан байшингийн цонхыг хагалж 737,990 төгрөгийн,мөн түүний эзэмшлийн ******* загварын тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шил зэргийг хагалж 250,000 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн эзэмшлийн П******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шилийг хагалж 460,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан мөн Н.*******ийн завсар хийсэн байшинд унтаж байсан хохирогч Ц.*******ыг эхнэр тай хардсаны улмаас толгойн тус газарт нь хатуу биетээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  тус тус  холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000520049 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэний нэхэмжлэгч Н.*******ийн засвар хийж байсан байшингийн цонхыг хагалж 737,990 төгрөгийн, мөн түүний эзэмшлийн ******* загварын тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шил зэргийг хагалж 250,000 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн эзэмшлийн П******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шилийг хагалж 460,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан мөн Н.*******ийн завсар хийсэн байшинд унтаж байсан хохирогч Ц.*******ыг эхнэр тай хардсаны улмаас толгойн тус газарт нь хатуу биетээр цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд  шилжих шөнө энэ үйл явдал болсон.  Шөнө 3 цаг 45 минутын үед гадаа цас орж байсан. Би тухайн үед хөдөө дуудлаганд яваад гэртээ ирсэн. Гэтэл манай эхнэр гэртээ байгаагүй. Хүүхдээсээ асуусан чинь өглөө машинтай хүн ирээд аваад явсан гэсэн. Эрдэнэчимэг гэдэг сувилагчтай хамт явсан байсан. Тэгээд засвар хийж байсан айлын байшинд очиход хойд талын байшинд нь манай гэр бүлийн хүн болон ******* нар хагас нүцгэн байдалтай унтаж байсан. Тэгээд би цонхыг нь хагалж орсон. Эхнэр маань тэндээс гараад Эрдэнэчимэгийнд очсон. Би араас нь очсон. Ингээд гэртээ харих үед 5 цаг болж байсан гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ын өгсөн: Би Булган аймгийн Баян-Агтад байшин бариад дуусаж байсан. Шинэтөр гэдэг залуу Булган аймгийн ******* суманд байшин барьж байгаа хамт бариад өгөөч гээд намайг дагуулж явсан. Очоод 3 хонож байхад энэ асуудал болсон. Миний гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв. С.******* гэдэг хүн над руу удаа дараа залгаад цонхоор гарч явахдаа цонхны шилэнд толгойгоо цохисон гээд хэлчих гээд ятгаад байхаар нь би сүүлийн шүүх хуралдаан дээр худлаа мэдүүлэг өгсөн. Шүүх хурал эхлэхээс өмнө хүртэл над руу залгаад ятгаад байсан юм. Тэгээд тэгж болдог юм бол хүний амьдралд гай болоод яах вэ гэж бодсон. Худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна, намайг яллагдагчаар татсан байгаа, надад санал, гомдол байхгүй. Маргааш өглөө нь харсан чинь хамт байсан 2 залуугийн машины цонх, байшингийн цонх хагарсан байсан. Гэгээ ороогүй байхад ирсэн. Тэгсэн чинь цонхнууд хагарсан байсан. Асуудал болсны маргааш нь ирээд намайг ална гэсэн. Би шүүх хуралдаанд очихгүй байгаа шалтгаан маань С.******* гэдэг хүнээс айж байна. Би энэ хүнтэй уулзмааргүй байна, таармааргүй байна. Би өмнөх шүүх хуралд худлаа мэдүүлэг өгсөн. Тэгээд худлаа яриад нэмэргүй гэдгийг мэдсэн. Тиймээс үнэн зөвөөрөө явъя гэж бодоод ярьж байна гэх мэдүүлэг,

3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл “...Уг байшингийн урд талын 3 ширхэг вакум цонх, арын 1 ширхэг вакум цонх хагарсан байдалтай байх уг байшин нийтийн орон сууцны зохион байгуулалттай..” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

4. Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-23 дахь тал/,

5. Тээврийн хэрэгсэлд хийсэн: “...саарал өнгийн Тоёото Альфа загварын 08-28 БУН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба гэрэл дохио ажиллуулж үзэхэд хэвийн урд салхины шил зүүн дээд зүүн дээд орчимд хагарсан байх ба зүүн талын хаалганы цонх хагарсан, уг хагарсан шил цонхыг скочоор нааж битүүлсэн байдалтай.Уг тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож үзэхэд зүүн урд талын зорчигчийн суудал болон шалан дээр хагарсан шилний хэлтэрхийнүүд байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 39 дэх тал/,

6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30 дахь тал/,

7. Тээврийн хэрэгсэлд хийсэн: “...цагаан өнгийн Приус 20 загварын 67-63 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан байдалтай зогссон байв. Урд салхины шил нь жолоочийн урд хэсэгтээ болон жолоочийн эсрэг талын хэсэгтээ хагарч цөмөрсөн байдалтай шил арчигчийн хэсэгт цас бороо мэт зүйлээр бохирлогдсон... “ гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дахь тал/,

8. Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36 дахь тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.*******ын өгсөн: "...цонх хагарах чимээ гараад сэрэхэд цонхоор нэг хүн орж ирсэн, "хэн бэ" гээд босоод ухас хийсэн чинь миний толгойн зулай хэсэг рүү нэг хатуу юмаар цохисон, би цохиулчихаад эргэж ухас хийгээд өрөөний гэрэл асаасан чинь нэг бараан өнгийн хувцастай хүн дахиад миний толгой мөн зулай хэсэг рүү хатуу юмаар цохисон. Тэгээд би ухаан балартаад байсан ба нэг сэргэхэд би ганцаараа, хаалга онгорхой байсан. Би дээлээ өмсөөд байшингаас гарсан чинь ******* урдаас ганцаараа гүйж ирээд "гийн нөхөр нь хутга барьчихсан алах гээд байна нааш ир зугтаая гэсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.*******ийн өгсөн: "...тэгээд хэсэг хугацааны дараа гийн шанаа хэсэг нь цус болчихсон орж ирээд "манай нөхөр ******* цонх хагалж орж ирээд танай найзыг зодоод байна, бушуу очиж салга" гэхээр нь би босоод гарах гэтэл ******* гэж цагдаа Эрдэнэчимэгийнд "би хүн алчихлаа" гэж хашгирч орж ирснээ намайг хараад "одоо чамайг ална" гээд гал тогооны тийшээ яваад нэг жижиг хутга барьчихаад үүдэнд зогсоод эхнэр тай хэрэлдээд ******* нь би хүн алчихлаа гэж хэлж байсан болохоор яасан юм бол гэж бодоод буцаад барьж байсан байшин руу явж байсан чинь өөдөөс ******* толгой нь цус болчихсон яваад ирсэн.Байшингийн урд байсан миний машин болон *******ийн машин хоёрыг харахад бид хоёрын машины урд салхины шил, хажуугийн хаалганы цонх зэрэг нь хагарсан байсан. Тэгээд пиво ууж байсан байрны нөгөө талын хаалгыг нь цохиход ******* онгойлгож өгсөн.Тэгээд цонх хагарсан,*******ын толгой хагарсан, машинуудын цонх хагарсан байна гэдгийг *******ид хэлэхэд "за өглөө бол, цагдаад мэдэгдье" гэж хэлсэн...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

11. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.*******ийн өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө байшиндаа унтаж байхад *******, ******* нар хаалга нүдээд намайг сэрээгээд байшинд орж ирсэн.Орж ирэхдээ *******ын толгой зулай хэсгээс цус гарсан байдалтай ******* зүгээр байсан. Тэр хоёр хэлэхдээ шөнө гийн нөхөр зодоод, цонх хагалсан байна гэсэн утгатай юм ярьсан.Тэгэхээр нь би гараад харахад баруун талын байшингийн 1 цонх порчикны хамт хагарсан, 1 цонх нь порчикноос бусад нь хагарсан, миний унтаж байсан талын байшингийн зүүн захын цонхны 1 босоо шил, хойшоо харсан цонхнуудаас 1 босоо шил нь тус тус хагарсан байсан. Мөн байшингийн урд байрлуулсан байсан миний эзэмшлийн 67-63 ОРО улсын дугаартай Тоёота Приус-20 загварын машины урд салхины шил, хажуугийн хаалганы шил хагарсан байсан. Миний машины ойролцоо байсан *******ийн эзэмшлийн Приус-41 загварын машины мөн салхины шил, хаалганы шил хоёр хагарсан байсан .." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70, 72-73 дахь тал/,

12. Гэрч М.Эрдэнэчимэгийн өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө би жижүүрээс буугаад гэртэй байж байсан чинь миний гар утасруу манай ажлын сувилагч миний гар утас руу залгаад чи хүрээд ирээд надад тариа хийгээд өгөөч би үхэх гээд байна гэхээр нь би ажил дээрээс очоод тариа аваад гийн гэрт очих гэсэн чинь надад машин олдохгүй  болохоор манай ажлын урд талд гаднаас  ирж барилга барьж байгаа хүмүүс дээр очоод Жигмээ машинаараа намайг айлд хүргээд өгөөч гэж хэлж гуйсан чинь Жигмээ зөвшөөрч хамтаар Намдаваагийн гэрт явж очоод тариагийн хийж өгөөд байж байсан чинь надтай цуг ирсэн тэр Жигмээ гэх, залууг усанд яваад өгөөч гэж гуйсан чинь Жигмээг зөвшөөрөхөөр нь би Жигмээг усанд, явангаа 1 пиво аваад ирээч гэсэн чинь тэгье гэж хэлээд Жигмээ усанд яваад ирэхдээ , 2,5 л нийслэл пиво авчирч ирэхээр нь бид гурав хувааж уучхаад би Жигмээгийн хамтаар харих гээд явсан. Жигмээ намайг гэрт хүргэж өгчхөөд засвар хийж байгаа байшинлуугаа явсан. Тэгээд би гэртэй орж цай хоол хийж гэр оронгоо цэвэрлээд барилгын засвар хийж байгаа хүмүүст хоол хийж өгчихөөд гэртэй хэсэг амраад байж байгаад үдээс хойш 16 цагийн үед байх би барилгын дотор засал хийж байгаа хүмүүс дээр очоод өөрийн орж амьдрах байрны өрөөнүүдээ угааж цэвэрлээд байж байсан чинь миний гар утас руу залгахаар нь авсан чинь намайг чи юу хийж байна гэхээр нь би засвар хийж байгаа байран дээр ирээд өөрийн амьдрах байрныхаа өрөөг угааж цэвэрлэж байна барилгын засвар хийж байгаа хүмүүс гадна талын хог шороог цэвэрлээд байж байна гэсэн чинь би очьё чи хүрч ирээд авчих би унаагүй байна гэхээр нь Жигмээг чи өглөөний очсон айлд очоод г аваад хүрээд ирээч гэж гуйгаад гийн гэрлүү Жигмээг машинтай явуулсан чинь удалгүй Жигмээ тэр хоёр хүрч ирсэн. Тэгээд хүрч ирээд миний амьдрах гэж байгаа байшин луу ороод их гоё засвар хийсэн байна гэж ярьж байгаад засвар хийж байгаа Жигмээ, Отгоо бид дөрөв 2.5 литр Нийслэл нэртэй 3 ширхэг пиво ууж байгаад сүүлийн нэг пиво ууж байгаад бид хоёр юунаас болсныг сайн санахгүй байна бид хоёр маргалдсан. Тэгээд бид маргалдаж байгаад гэртээ харьж унтлаа гээд байрнаас гарч яваад гэртэй хариад унтаж амарсан. Тэгээд би гэртэй хүүхдийнхээ хамтаар унтаж амарч байсан чинь гэрийн хаалга тогшихоор нь онгойлгосон барилгын засвар хийж байсан ******* орж ирээд нөгөө 3 үлдэгдэл пиво ууж байна би бүүр ядраад байна би ямар пиво уух биш танай гэрт хэсэг амарчих уу гэхээр нь би зөвшөөрөөд газар гудас дэвсэж өгсөн чинь ******* тэр гудсан дээр унтаж амарсан би мөн адил орон дээрээ хүүхдийнхээ хамтаар унтаж амарсан нэг мэдсэн чинь унтчихсан байсан чинь гаднаас хэн ороод ирэхээр нь харсан чинь орж ирээд Эрдэнэчимэг манай нөхөр алах нээ гэж хэлээд миний сууж байсан орон дээр суусан гаднаас ******* цагдаа баруун чамархай хэсгээс нь цус гараад урсчихсан орж ирээд манай гэрийн гал тогооны шүүгээний тийш яваад хутга аваад бид нар луу ирээд та нарыг бүгдийг чинь ална гэхээр нь бид охин бид гурав айсандаа орноос буугаад шалан дээр өвдөглөөд *******гаас битгий ингээч яагаад байгаа юм тайвшраач гаж хэлээд гуйсан чинь ******* дуугай бай гээд хашиграад гийн зуун хөлний өвдөгний доод хэсэг рүү хутгаараа хатагчихаар нь бид нар хашигарсан чинь ******* дуугай бай гэж хэлээд намайг чи Нямдаагийн хөлийг боо гаж хэлхээр нь би гийн хөлийг нь хөвөнгөөр дараад боож байсан чинь ******* манай гэрийн гал тогооны өрөөрүү ороод нэг хүнтэй утсаар ярихаар нь би ******* луу толгойгоор жижиг өрөөний цонхоор гараад зугт гэж дохисон чинь ******* жижиг өрөөний цонхыг онгойлгоод зугтаад гараад явсан. Тэгтэл ******* гал тогооны өрөөнөөс гарч ирээд Чинториг зутаачихсан уу гэж хэлээд би уул нь г ингэнэ гэж бодоогүй энэ ёстой санамсаргүй юм боллоо гэж хэлээд хутга шалруу шидээд хэсэг зогсож байснаа дахин хутга шалнаас аваад хаалганы хоёр талын ханыг хутгаар хатгаж байгаад гэрээс нь бүгдийг нь ална даа гэж хэлээд гараад явахаар нь би *******гийн араас гэрээс гарч харсан чинь манай гэрийн урд талын засвар хийж байгаа байшин луу явж байхаар нь гэр лүү ороод д за би явлаа шүү би үнэн дээ айж байна охиноо аваад явлаа гэж хэлээд охиноо аваад зугтаагаад гүйж байхдаа *******гийн явсан зүг рүү харсан чинь ******* цагдаа засвар хийж байсан хүний машины цонхыг модоор цохиж хагалж байсан би охиныхоо хамтаар чигээрээ гүйсээр байгаад ажлынхаа үйлчлэгч эгч Наранцэцэгийн гэрт очиж унтаж амарчхаад маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өглөө Наранцэцэг эгчийн гэрт байж байсан чинь 09 цаг өнгөрч байхад миний гар утас руу залгахаар нь авсан чинь чи манай гэрт хүрээд ирээд оёдол тавиад өгөөч гэхээр нь би Рачааг гайгүй болчихсон байх гэж бодоод за за би түргэн аваад очьё гэж хэлээд би ажил дээр очоод дуудлагын эмч аваад гийн гэрт явж очсон чинь *******, мөн охин нь байсан. Тэгээд дуудлагны эмч гийн өвдгөнд 2 оёдол тавьсан харин *******гийн шанаа хэсэгт нэг оёдол тавьчихаад дуудлагын эмч явсан харин би *******г тайвширихаар нь тариа хийж өгье гэж бодоод үлдсэн. Тэгээд *******гийн гэрт байж байсан чинь ******* намайг чи тай нийлж архи уулаа гээд загнасан чинь Эрдэнэчимэгийн буруу гэж юу байхав гэсэн чинь охин нь бас ээж өглөө Эрдэнэчимаг эгчийг дуудсан энэ хүнд ямар буруу байдалгэж хэлээд уурласан. Тэгээд би хэсэг байж байгаад харихаар гараад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-88 дахь тал/,

13. Гэрч Ч.Энхтайваны өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд ээжийндээ очих гээд гэрээсээ гараад явж байхад манай хойд талын гудманд *******гийн хашааны гадаа урд талын том шил нь хагархай цагаан өнгөтэй суудлын машин зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

14. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 1798 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг: Зулайн оройн урд хэсгийн хуйханд босоо 3.0*0,2 см цагаан өнгийн гялгар, товгор сорвитой байв. Ц.*******ын биед зулайн хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

15. Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “...Салхины шил Тоёото Приус 41 загварын тээврийн хэрэгслийн 350.000 төгрөг, Тоёото Приус 41 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалганы шил 110,000 төгрөг, Тоёото Приус 20 загварын тээврийн хэрэгслийн салхины шил 200.000 төгрөг, Тоёото Приус 20 загварын тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы шил 50.000 төгрөг бүгд 710.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 131-133 дахь тал/,

16. Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “…Вакум цонхны үнэлгээ 737.990 төгрөг…” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 138-141 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан, сэргээн дүрслэх замаар шалгахад,

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө өөрийн эхнэр Ж.г хайх зорилгоор Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.*******ийн засвар хийж байсан байшинд очин эхнэр Ж., Ц.******* нарыг цээж нүцгэн байхыг харж улмаар  байшингийн цонхыг хагалж, цонхоор орж Ц.*******ын толгойн тус газар хатуу биетээр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Н.Жигмиддоржийн засвар хийж байсан байшингийн цонхыг хагалж бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 737.990 төгрөгийн хохирлыг,

Н.*******ийн эзэмшлийн 67-63 ОРО улсын дугаартай Тоёота-Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шил зэргийг хагалж 250.000 төгрөгийн хохирлыг,

А.*******ийн эзэмшлийн Тоёота-Приус 41 маркын 08-28 БУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шилийг хагалж, 460 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтууд  нь хохирогч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... гэнэт цонх хагараад гаднаас цонхоор хүн ороод ирэхээр нь юу хүн бэ гээд цочоод хартал бараан хувцастай хүн миний зулай хэсэг рүү тоосгоор 2 удаа цохисон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******: С.******* цонх хагалж ирээд тоосгоор 1 удаа, дрилл багажаар 1 удаа толгойн тус газар цохиж миний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх мэдүүлгийг тус тус мэдүүлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг давхар гэрч А.*******, М.Эрдэнэчимэг нар гэрчлэн мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 1798 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг: Зулайн оройн урд хэсгийн хуйханд босоо 3.0*0,2 см цагаан өнгийн гялгар, товгор сорвитой байв. Ц.*******ын биед зулайн хуйханд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр  сорив гэмтэл үүсгэгдсэн  уг гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.*******гийн хатуу биетээр цохисон үйлдэлтэй  шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

         С.******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Мөн Н.Жигмиддоржийн засвар хийж байсан байшингийн цонхыг хагалж бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 737.990 төгрөгийн хохиролыг,

Н.*******ийн эзэмшлийн 67-63 ОРО улсын дугаартай Тоёота-Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шил зэргийг хагалж 250.000 төгрөгийн хохирлыг,

А.*******ийн эзэмшлийн Тоёота-Приус 41 маркын 08-28 БУН улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шилийг хагалж, 460 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хохирогч А.*******, Н.******* нарын мэдүүлгийн эх сурвалжийг давхар гэрч Ж., М.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдсон бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.*******гийн бусдын эд хөрөнгийг гэмтээх үргэлжилсэн үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.447.990 төгрөгийн хохирол учирсан болохыг үнэлгээ хийх эрх бүхий байгууллага Дамно хөрөнгийн үнэлгээний байгууллагын шинжээч тогтоожээ.

Шүүгдэгч С.*******гийн гэм буруутай үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд зүйлийг гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, яллах талын байр суурийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар: Гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг нотлогдоогүй,  эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тул ашигтайгаар шийдвэрлэж, цагаатгах өгнө үү гэх байр суурийг,

Хохирогч Ц.*******: Гэм буруутай гэх байр суурийг тус тус илэрхийлэн, мэтгэлцэж оролцсон болно.

Шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гэмт хэрэг үйлдээгүй, нотлогдоогүй, эргэлзээтэй байх тул цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн болно.

Учир нь хохирогч нь Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт ... “ Булган аймгийн ******* сумын 5 дугаар багт бусдад зодуулсан” гэх утга бүхий гомдлыг гаргаж, уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд шүүгдэгч С.******* нь хатуу биетээр толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд давхар гэрч М.Эрдэнэчимэг, А.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хохирогч Ц.******* нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “ ...С.******* намайг цохиогүй, С.*******гийн хагалсан цонхоор гарах явцдаа хагарсан шилэнд зүссэн” гэх утга агуулга бүхий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс агуулгын хувьд эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар прокурорт даалгавар бичиж, шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогч Ц.******* нь мөрдөн байцаалтын шатанд гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг үнэн зөв, С.******* удаа дараа залгаж намайг ятгаад байхаар нь би хүний амьдралыг бодоод шүүхэд худал мэдүүлэг өгсөн, энэ буруугаа ч хүлээн зөвшөөрч байгаа, намайг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд прокурорын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2315000000179 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол хэрэгт авагдсан байна.

Шүүх хохирогч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийн эх сурвалж, хэрэгт цугларсан бусад нотлох баримттай агуулгын хувьд тохирсон байх тул үнэн зөв гэж үнэлсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч С.******* нь засвар хийж байсан байшингийн ганц цонхыг л хагалсан, бусад цонхыг хагалаагүй, тээврийн хэрэгслийн шилийг хагалаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг мөн хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч А.*******ийн “...байшингийн урд байсан миний машин болон *******ийн машин хоёрыг харахад бид хоёрын машины урд салхины шил, хажуугийн хаалганы цонх зэрэг нь хагарсан байсан. Тэгээд пиво ууж байсан байрны нөгөө талын хаалгыг нь цохиход ******* онгойлгож өгсөн.Тэгээд цонх хагарсан,*******ын толгой хагарсан, машинуудын цонх хагарсан байна гэдгийг *******ид хэлэхэд "за өглөө бол, цагдаад мэдэгдье" гэж хэлсэн...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Хохирогч *******ийн “ ...тэгэхээр нь би гараад харахад баруун талын байшингийн 1 цонх порчикны хамт хагарсан, 1 цонх нь порчикноос бусад нь хагарсан, миний унтаж байсан талын байшингийн зүүн захын цонхны 1 босоо шил, хойшоо харсан цонхнуудаас 1 босоо шил нь тус тус хагарсан байсан. Мөн байшингийн урд байрлуулсан байсан миний эзэмшлийн 67-63 ОРО улсын дугаартай Тоёота Приус-20 загварын машины урд салхины шил, хажуугийн хаалганы шил хагарсан байсан. Миний машины ойролцоо байсан *******ийн эзэмшлийн Приус-41 загварын машины мөн салхины шил, хаалганы шил хоёр хагарсан байсан .." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70, 72-73 дахь тал/,

Гэрч М.Эрдэнэчимэгийн “...би үнэндээ айж байна охиноо аваад явлаа гэж хэлээд охиноо аваад зугтаагаад гүйж байхдаа *******гийн явсан зүг рүү харсан чинь ******* цагдаа засвар хийж байсан хүний машины цонхыг модоор цохиж хагалж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85-88 дахь тал зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан,мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдаагүй, яллах дүгнэлтэнд тусгагдаагүй нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******гийн бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч С.*******г бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан С.*******гийн үйлдэл идэвхтэй, үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж гэмтээх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

 

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.******* нь мөрдөн байцаалтын шатанд нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй, би төлөхгүй байх байсан, эхнэр Ж. төлсөн үгүйг мэдэхгүй байна гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт түүний эхнэр Ж. бодит хохирлыг төлж барагдуулсан хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.*******г хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ялын саналыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх торгуулийн ялыг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр тогтоох саналыг, 

Шүүгдэгч Ч.******* нь тусгайлан гаргах саналгүй гэх байр суурийг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт сонгох санкцтай эрүүгийн хариуцлагын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүр оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 цагаар тогтоов.

Хавтаст хэргийн 151-175 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.******* нь Булган аймгийн ******* сумын Жаргалант, 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ******* сумын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн үрлэн сумаар бууддаг тоглоомон гар буу 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  21.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: / тогтоох хэсгийн бичих/

1. Шүүгдэгч *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д сануулсугай.

 5. Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн үрлэн сумаар бууддаг тоглоомон гар буу 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ