| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2020/00317/И |
| Дугаар | 102/ШШ2020/00883 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2020/00883
2020 оны 03 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2020/00883 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дүгээр хороо, Алтайн 2-А-д байрлах, регистр 2, Б ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хорооллын эцэс Либерти нийтийн байрны 2 тоотод оршин суух, регистр 2, Д.О-д холбогдох
4 440 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэдэнпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б ХХК нь Д.О-ын хүсэлтээр 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж 4 440 000 төгрөгийг зээлдүүлсэн.Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Д.О нар нь үүргээ биелүүлэхгүй байна.Иймд зээлдэгч Б.О-аас зээлийн төлбөр 4 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.О нь Б ХХК -иас 4 440 000 төгрөгийн зээл авахыг хүсэж 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан.Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б ХХК-иас 4 440 000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, хоногийн 2 хувийн хүүтэй зээлсэн, гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан.Уг гэрээний хугацаанд 2 400 000 төгрөгийг хариуцагч эргэн төлсөн.Гэрээний хугацаа дууссан учраас талууд харилцан тохиролцож гэрээг дүгнэхэд 6 119 800 төгрөгийн төлбөр гарсныг хүлээн зөвшөөрч Д.О хүсэлт гаргаж төлсөн 2 400 000 төгрөгийг нийт тооцоо нийлсэн 6 119 800 төгрөгөөс хассан.Үндсэн төлбөр болох 4 440 000 төгрөг дээр дахин гэрээ байгуулж зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхийг шаардсан боловч Д.О гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул нийт 4 440 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Д.Б-ын Б.О-ай байгуулсан зээлийн гэрээний дагуу 4 440 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.Гэвч Д.О нь дээрх зээлийн гэрээний дагуу 4 440 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан үүргийн харилцаа үүсэн юм уу? Хэн хэний хооронд эрх зүйн харилцаа үүссэн бэ гэдэг дээр хариуцагч талаас мэтгэлцэнэ.Хавтаст хэрэгт 2 гэрээ байна, цаг хугацааны хувьд эхний гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 14-нд Д.О болон Б ХХК -иудын хооронд байгуулагдсан.Тэгэхдээ хариуцагч гарын үсэг зурсан хэдий ч гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх эргэлзээтэй байна.Мөнгө өгсөн хэдий ч хуулийн этгээдээс мөнгө шилжсэн зүйл байхгүй.Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлд зээлдүүлэгч гэрээнд заасан хэмжээний мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулагдсанд тооцно гэжээ.Тэгэхээр Б ХХК -иас санхүүгийн анхан шатны эсвэл дансны гүйлгээгээр шилжүүлсэн баримт байх ёстой.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үүргийн харилцаа үүсэхийн тулд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө шилжүүлсэн байхыг шаарддаг, 4 440 000 төгрөгийг хариуцагч Д.О авсан. Тэгэхдээ Б ХХК-иас аваагүй Д.Б гэдэг хувь хүнээс дээрх мөнгийг авсан.Энэ талаар баримт хэрэгт байгаа.Эхний гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй бол сүүлийн гэрээ мөн адил байгуулагдаагүй гэж үзнэ.Д.Б гэдэг хүнтэй амаар зээлийн гэрээ байгуулсан.Д.Б гэдэг хүн хариуцагчийн зээлийг хааж өгсөн. Хариуцагч төлбөрийг компанийн данс руу биш Д.Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн.Эдгээр үйл баримтыг харах юм бол хоёр иргэний хооронд аман хэлбэрээр зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэхээр харагдаж байна.Түүнээс биш зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар байгуулагдсан гэж үзэхгүй.Өөрөөр хэлбэл бодит үйлдлээр буюу мөнгө шилжүүлснээр хийгддэг гэрээ.Тиймээс хариуцагчийн зүгээс дээрх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Харин Д.Б, Д.О нарын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан.Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнүүд байгуулагдаагүй учраас Б ХХК 4 440 000 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.О-аас зээлийн гэрээний үүрэгт 4 440 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.О нь Б ХХК -иас 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 4 440 000 төгрөгийг, 89 000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэй зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Зээлийн мөнгө болох 4 440 000 төгрөгийг Б ХХК-ийн захирал Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Вишнфанд ББСБ-д шилжүүлж, уг ББСБ-д байсан зээлдэгч Д.О-ыг төлбөрийг барагдуулсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгааг зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн байна гэж үзнэ.
Хариуцагч Д.О Д.Б нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний дагуу мөнгө бодитоор шилжүүлээгүй, өмнөх буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний мөнгөн дүнг бичсэн байгааг тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан байх бөгөөд зохигчдын хооронд хийгдсэн гэрээний 6 дугаар зүйлд зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлбэл 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцож шаардсан нь үндэстэй байна.
Зээлдэгч Д.О нь зээлийн төлбөрөөс эргүүлэн 3 600 000 төгрөгийг төлсөн болох нь түүний Хаан банкан дахь депозет дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иймд үндсэн зээлийн 4 440 000 төгрөг, зээлийн хүүгийн 89 000 төгрөг, алданги 2 264 500 төгрөг нийт 6 793 500 төгрөгийн үүргээс хариуцагчийн буцаан төлсөн 3 600 000 төгрөгийг хасаж нийт 3 193 500 төгрөгийг Д.О-аас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.