Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 28

 

 

Р.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 154/ШШ2018/00078 дугаар шийдвэртэй, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* ******* *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч , нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 2002 оны 10 сараас хүн эмнэлэгт сантехникийн слесарь ба галчаар одоо хүртэл тасралтгүй 16 жил ажилласан. Энэ хугацаанд улсад төлөгдөх эрүүл ******* болон нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан.

Ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг болон ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Улсад тасралтгүй 36 жил ажилласан. 2002 онд эрхлэгч эмч тай хөмөрийн гэрээ хийж галчаар ажилд авсан.

Үүнээс хойш ажилд орсон, ажлаас гаргасан ямар нэгэн тушаал гаргаагүй. Эрхлэгч эмч Н.Солонго мэргэжлээ дээшлүүлэхээр хот явсаны дараа эмч 2017 оны 10 сарын 01 -ний өдөр тус сумын эмнэлэгт сан техникийн слесариар гэрээт ажилчнаар авч ажиллуулж байсан бөгөөд хөмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй. ******* аймгийн ******* сумын эмнэлэгт галчийн орон тоо 4 байдаг.

Гэвч 2002 оноос одоог хүртэл 2 галч ажилладаг. Хэрэв тус сумын эмнэлэгт орон тоогоороо 4 галч ажиллахаар нэг галчийн амралтын хугацаа 72 цаг байдаг. Гэтэл 2 галч 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Илүү цагаар ажилласны хөлс өгдөггүй мөн амралтын хугацаа бага байдаг. 2018 оны 01 сарын 02-ны өдрийн дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган, 2018 оны 01 сарын 07-ны өдөр надад гардуулан өгсөн. Миний бие 2019 оны 08 сард тэтгэвэрт гарах тул ажилласан жилийг таслахгүйгээр үргэжлүүлэн ажиллуулж өгөхийг хүсэж байна.

Иймд миний бие ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд сэлгүүлэн томилуулж, мөн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай ******* ******* ******* нь 2017 оны 10 сараас эхлэн нэгдсэн дулаанд холбогдоод галч нарыг чөлөөлөх болсон. Р.******* ах ХХК-д шилжихгүй гэсэн тул Р.******* ахтай хугацаатай гэрээ байгуулаад авч ажиллуулсан.

Энэ гэрээг байгуулахдаа бид 2 нэлээн сайн ярилцсан. 2017 оны 05 сард бид хоёрыг чөлөөлсөн одоо яах бэ? гэхээр нь би 3 сар түр ажиллуулах тохиролцооны дагуу гэрээ байгуулсан. Би ажлаас чөлөөлөх талаараа бичгээр бол мэдэгдээгүй. Амаар бол байнга мэдэгдэж байсан. 2018 онд гэрээтийн цалин гэж орж ирээгүй, шууд халаалтын зардал гэж төсөвт орж ирсэн. Цалин, орон тоо байхгүй учраас цаашид ажиллуулах боломжгүй байна гэжээ.

 

******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр:

 

1. Хөмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Р.*******ын, ******* аймгийн ******* сумын ******* ******* *******д холбогдуулж гаргасан, ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн эрхлэгч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт, мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч Р.*******ын гаргаж өгсөн нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

Ажил олгогч ******* аймгийн ******* сумын ******* ******* *******, ажилтан сантехникч Р.******* нарын хооронд хөмөрийн эрхийн харилцаа хөмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн ба Хөмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэйболно гэжээ.Хэрэгт ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байнгын ажлын байранд сантехникчээр ажиллуулах хөмөрийн гэрээ хийгдсэн байхад хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй хуулийг буруу тайлбарлаж хариуцагч ******* аймгийн ******* сумын эрүүл ******* *******ийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна.

Хөмөрийн тухай хуулийн 40.5-д ажил олгогч нь хөмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэжээ. Гэтэл ******* аймгийн ******* сумын эрүүл ******* *******ийн эрхлэгч нь Р.*******ыг ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдээгүй ажлаас нь халсан шийдвэр гаргаж Хөмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Р.******* нь ******* аймгийн ******* сумын ******* ******* *******д холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн эрхлэгч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, өөр ажил албан тушаалд томилуулж, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын ******* ******* *******ийн эрхлэгч эмчийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргасан бөгөөд үндэслэлээ “нэхэмжлэгчтэй хугацаатай хөмөрийн гэрээ байгуулж, түр тушаалаар ажилд авсан, энэ гэрээний хугацаа дууссан, мөн манай эрүүл ******* ******* эмнэлэг *******лөрсөн дулааны шугамд холбогдсон тул сантехникийн ажилтны орон тоо манайд байхгүй гэж” тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” гэж анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Гэтэл шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлагыг хариуцагч талд гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтыг зөрчсөн байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч талд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлэх боломж олгоогүй байх бөгөөд мөн хуулийн  6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            Мөн нэхэмжлэгч Р.*******ын  нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тус бүрийг тодруулаагүй байна.

Тухайлбал “ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас өөр агуулгатай байхад  шүүх энэ шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн, эсхүл нэхэмжлэгч нь энэ шаардлагаасаа татгалзсан эсэх нь тодорхойгүйгээр орхигдуулсан байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн” давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. *******  аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 154/ШШ2018/00078 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ТУЯА

 

                      ШҮҮГЧИД                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

                                                                                     М.НЯМБАЯР