| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2017/0075/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2017-02-10 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2017/0075/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч*****,
Насанд хүрээгүй шүүгдэгч***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хэрэгт ****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000551 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, Дархан дээд сургууархалийн лицей 11 а ангид сурдаг, ам бүл 2, аавын хамт Дархан-Уул аймаг, ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй****** /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч***** нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан дээд” сургуулийн спорт заалны гадна *****г үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрч бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй яллагдагч*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр манай сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээн дуусаад бид нар заалнаас гараад явж байхад нөгөө багийн алдаатай тоглоод байсан **** гэж охин зогсож байхад нь би түүнд хандаж “чи яагаад алдаатай тоглоод байгаа юм бэ?” гээд тухайн охиныг татаж ******тэй уулзуулсан. Тэр үед цаанаас ****ын ангийн охин*****гэх эмэгтэй бид нар дээр хүрч ирээд “та нар жаахан юм байж яах гээд байгаан” гэж хэлээд бид нарыг хэл амаар доромжлоод хараалын үг хэлээд намайг толгойгоороо мөргөчих гээд нүүрэн дээр тулж ирээд байхаар нь би түүнийг нэг гараараа цаашаа гээд түлхчихсэн чинь тэр толгой руу гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд *****г үснээс нь нэг гараараа зулгаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна, ганц би зодоонд оролцоогүй, өөр бусад хүүхдүүд бас оролцсон байхад ганцаараа би энд зогсож байна, шүүх хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Хохирогч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр манай сургуулийн сагсны тэмцээн болсон.***** гэдэг охин ****ын цүнхнээс зулгааж татаад “чи яаж тоглоод байгаа юм” гээд орилохоор нь би дундуур нь ороод*****гийн гарыг нь тавиулж “би ангийнхаа хүүхдүүдийг аваад явлаа “гэсэн чинь***** “чи дуугүй бай гээд намайг шат руу түлхэж унагаах гэхээр нь би*****г өөрөөсөө түлхэх үед***** миний үснээс татаж толгойн дагзаар газар савж, үснээс татаад газар чирсэн. Би нэг мэдэхэд хаан алдаад сэрэхэд багш нар ирчихсэн намайг босгож бид нарыг салгаад явсан. Манай ангийнхан залаанд сууж байгаад гадаа гарсан чинь сургуулийн үүдэнд***** болон хамт байсан охидуудтай таараад***** би та нарыг алчихна шүү” гээд орилоод байсан. Хамт явж байсан залуу нь аваад цааш явсан. Миний толгой хавдаж доргисон хүзүүнд өвчин орчихсон байсан. Тухайн үед***** манай ангийн ****тай маргалдахаар нь “би дундуур нь ороод салгаад боль” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ” гээд цохисон өөр шалтгаан байхгүй ээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч*****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... хохирогчид учирсан гэх эмчилгээний зардал төлбөрийг бүрэн төлсөн, миний хүүхэд хүн зодоод танхайраад явах хүн биш, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар,
Гэрч***** мөрдөн байцаалтад өгсөн “... манайх хожоод тэмцээн дуусч би ****, *****, *****, ***** нарын хамт заалнаас гарахад үүдэн дээр 11 дүгээр ангийн лицей ангийн охидууд, банди нартайгаа зогсож байсан. Тэгээд ****ыг лицей ангийн***** гэх охин дагуулаад явахад нь *****г түлхээд газар унагаасан.*****газар унахдаа толгойгоороо унасан. Намайг***** нь өдөөд хэл амаар доромжлоод байсан. Яг зодолдож байхыг нь хараагүй.***** **** руу дайрахаар нь*****дундуур нь ороод болиулах гэтэл***** түлхэж унагаагаад марган зодоон эхэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч С.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би ****, *****, *****, ***** нарын хамт заалнаас гарахад үүдэн дээр 11 дүгээр ангийн лицейгийн охидууд банди нартайгаа зогсож байсан. ****ыг лицей ангийн***** гэх охин дагуулаад явахад нь*****очиж салгахад***** *****г түлхээд газар унагаасан.*****газар унахдаа толгойгоороо унасан.*****дундуур нь ороод болиулах гэхэд нь***** түлхэж унагаагаад маргаан, зодоон эхэлсэн. Би хажууд нь байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дугаар хуудас/,
Гэрч З.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...заалнаас гарахад ард *****, **** нарыг***** татаад үлдсэн би тэд нарын хооронд юу болсныг хараагүй. Сүүлд*****хэлэхдээ намайг***** түлхээд би газар савж унасан гэж байсан би юу болсон талаар хараагүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1072 дугаартай “...*****гийн биед тархи доргилт, хуйхны цус хуралт тогтоогдлоо, уг гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Хохирол төлбөртэй холбогдолтой баримтууд /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,
Эмчилгээний зардал 150,000 төгрөг хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,
Хохирлын 450,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны баримт /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ болон зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаартай магадлалд “...шүүгдэгч , хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн эргэлзээтэй зүйлгүй,***** нь үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрч хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийвэрлэх боломжтой байхад хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн, түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг танхайраагүй, хувийн сэдэлттэйгээр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн атлаа хэргийг шийдвэрлэхэд ямар эргэлзээтэй зүйл байгааг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэж заалгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй” гэж хэргийн талаар дүгнэжээ.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон,***** нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан дээд” сургуулийн спорт заалны гадна *****г үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрч бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь дээрхи болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч*****г бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч ***** эмчилгээний зардалтай холбогдолтой нийт 600,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба хавтаст хэргийн 75, 106 дугаар хуудсанд байгаа баримтуудаар хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул шийтгэл тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч***** нь насанд хүрээгүй байхдаа анх удаагаа гэмт хэрэгт холбогдож үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал, түүний нас сэтгэхүйн онцлог зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч*****д ял оногдуулалгүй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 .Шүүгдэгч*****ын*****г бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дэх хэсэгт зааснаар*****д засарч хүмүүжихийг 6 /зургаа/ сарын хугацаагаар даалгаж, эцэг*****ын хяналтад өгсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар иргэний хариуцагч***** нь хохирогч *****д 600,000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй шүүгдэгч, иргэний хариуцагч нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, насанд хүрээгүй шүүгдэгч***** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1,4-т зааснаар*****д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч*****д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД