Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00911

 

2020 оны 03 сарын 27 өдөр                       Дугаар 102/ШШ2020/00911                           Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 2 дүгээр байрны  2 тоотод оршин суух, эрэгтэй, регистр 2, Я.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, тоосго 2 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, Баянзүрх дүүргийн 2 дүүргийн 2 тоотод оршин суух, эрэгтэй, регистр 2, А.Б-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:А.Б нь миний төрсөн дүү Я.Б-тэй 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ захиргааны журмаар батлуулсан. Тэдний дундаас 2004 онд охин Б.Э төрсөн. А.Б нь 2008 онд эхнэр, охин хоёроо орхиж явсан бөгөөд миний дүү Я.Б охиныхоо хамт 2008 оноос манайд нэг гэрт амьдарч байгаад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Миний нагац дүү Б.Э эхийгээ нас барснаас хойш надтай хамт амьдарч байгаа бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр А/351 тоот захирамжаар Б.Э-ийн асран хамгаалагчаар Я.Б намайг тогтоосон тул дүүгийнхээ хүүхдийн тэтгэлгийг төрсөн эцгээс нь гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би шүүхэд өөрийн төрсөн дүү болох Я.Б-ийн охин Э-д нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Миний төрсөн дүү Я.Б нь 2019 оны 05 сарын 01-нд зуурдаар таалал төгссөн, дүүгийн маань хүүхэд болох Б.Э-ийн асран хамгаалагчаар 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/351 тоот захирамжаар Я.Б намайг тогтоосон.Я.Б-ийн нөхөр А.Б нь 2004 оноос хойш хамт амьдараагүй, архи уудаг хүн байгаа.Миний дүү Я.Б нь хүүхдийнхээ хамт надтай амьдарч байсан, түүний нас барснаас хойш охин Элбэрэл нь надтай амьдарч байгаа, одоо Ган зам 20 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг.А.Б нь эцэг хүний үүргийг биелүүлж байгаагүй, хүүхдийн ирээдүйг бодож эцэг А.Б-аас нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа:А.Б миний бие 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Я.Б-тэй албан ёсоор гэр бүл болсон. 2004 онд миний охин Б.Э төрсөн. 2008 онд Я.Б бид хоёр Бүгд Найрамдах Хятад ард улсад ажиллахаар явсан. Тэр үеэс эхнэр, охинтойгоо тусдаа амьдарсан, 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдөр эхнэр Я.Б нас барсан.Нас барах хүртэл би эхнэр, охинтой уулздаг байсан. Миний охин одоо 16 нас хүрч байгаа би охинтойгоо байнга холбоотой байдаг. Тиймээс би охиныхоо асран хамгаалагч нарт мөнгө өгөхгүй.Харин охиныхоо нэр дээр хугацаатай хадгаламж нээлгэн сар бүр тэтгэлгийн мөнгө хийж байх болно гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Б хариуцагч А.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

А.Б, Я.Б нар 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бүргүүлж, 489 дугаар гэрлэлтийн гэрчилгээг олсон байна.

 

А.Б, Я.Б нарын дундаас 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдөр охин Э төрсөн болох нь хүүхдийн 0012534 дугаартай төрсний гэрчилгээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Б.Э-ийн төрүүлсэн эх Я.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нас барсныг 2019 оны 5 дугар сарын 03-ны өдөр бүртгэж, 0000237166 дугаар нас барсны гэрчилгээ олгосон байна.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/351 дугаар захирамжаар Я.Б-ийг охин Э-ийн асран хамгаалагчаар тогтоосон байна.

 

Иймд Б.Э-д эцэг А.Б-аас хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байна.

 

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар А.Б-ын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.