Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

 

 

2023           08           15                                    2023/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхмаа,

улсын яллагч М.Сайнзаяа,

иргэний нэхэмжлэгч Б.Нямдорж /цахимаар/,

иргэний нэхэмжлэгч Б.Бадамханд /цахимаар/,

иргэний нэхэмжлэгч Ц.Үүрийнтуяа /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Баттөмөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хонгор

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

шүүгдэгчийн өмгөөөлөгч Б.Хандмаа,

шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан С.Даваасүрэн, Г.Жаргалжав, Д.Билэгт, Д.Шинэбаяр, Д.Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 211500285009 дугаартай, 163/2023/0095/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогтой Ганпүрэвийн Жаргалжав, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо Москва хороолол 6-90 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 1 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан, 45 настай, эмэгтэй, РД:ЙР77022069.

Монгол Улсын иргэн, Дашзэвэг овогтой Даваасамбуугийн Отгонбаяр, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст баг 1-14-22 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 27 настай, эрэгтэй, РД:ГН96041519.

Монгол Улсын иргэн, Хулд овогтой Даваасүрэнгийн Билэгт, Улаанбаатар хотод 1988 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Хангай 24 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, ээж, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 35 настай, эрэгтэй, РД:УО88031636.

Монгол Улсын иргэн, Дашзэвэг овогтой Даваасамбуугийн Шинэбаяр, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 38 дугаар хороо Залуус хотхоны 48а-1323 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Батлан хамгаалах Их сургуульд багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 31 настай, эрэгтэй, РД:ГН92012718.

Монгол Улсын иргэн, Боржигон овогтой Санжаажавын Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1993 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 16-247 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт хамт амьдардаг,

-урьд сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 35А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан, 30 настай, эрэгтэй, /РД:ЙО93062851/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Цоохор морьт” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 9.899.122 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 339.308 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115001570220 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нар нь амьжиргааны эх үүсвэр болох орлого олох шунахайн сэдэлтээр санаатай нэгдэж  Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Цоохор морьт” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 9.899.122 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 339.308 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Даваасүрэн өгсөн: 2021 оны 10 сарын сүүлээр намайг Өвөрхангай аймаг руу гэртээ харьчхаад буцаад ирэхэд Отгонбаяр Бүрэгхангай сумын  “Цоохор морьт” гэх газар луу бүх зүйлээ нүүлгэсэн байсан. 3 гэр барьсан байсан. Би Цоохор морьт гэх газар очоод Д.Шинэбаяр луу залгаад ингээд нүүлгээд ирсэн байна. Энэ газар луу орж болох юм уу гэж асуусан. Д.Шинэбаяр бичиг баримт нь бүтэж байгаа чи ажилдаа ор Д.Билэгтийг 2 хүнтэй явуулна гэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны  хооронд “Цоохор морьт” гэх газар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн албан хаагч ирсэн. Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байна. Үйл ажиллагаагаа зогсоо гэсэн. Гэтэл Д.Билэгт хамт ирсэн ах эгч хоёр алга болчихсон байсан. Удалгүй хүрч ирээд цагдаатай тохирчихлоо үйл ажиллагаагаа явуул гэсэн. Би хаширлаад зөвшөөлөө гаргаад ир гэсэн. Д.Билэгт харуулах хүнд нь харуулчихсан зүгээр ажлаа хий гэсэн. Би хаширлаад хоёр хоног ажиллаагүй. Тэгээд намайг эхлүүл гээд байсан болохоор нь эхлүүлсэн. Удалгүй цагдаа ирж зогсоож битүүмжилсэн. Маргааш нь сүлжээн дээр гараад утсаар ярихад Совийн ард байна гэсэн. Би Д.Билэгт, ах эгч хоёртой очиж уулзсан. Бичиг баримт нь ирсэн гэхдээ сум талаас бичиг дутаад байна гэсэн. Тэгэхээр нь би Жаргал эгч дээр Д.Билэгт, ах, эгч гурвыг дагуулж очиж уулзсан. Би Г.Жаргалжав эгчид учир байдлаа хэлээд Д.Билэгтийг уулзуулсан. Тэр хоёр машиндаа уулзсан. Тэр хоёр машинд хэсэг ярилцсан. Удалгүй намайг дуудаад болчихлоо одоо үйл ажиллагаагаа явуул гэсэн. Тэгээд би орой нь ажлаа хийж байхад цагдаагийн албан хаагч ирж зогсоосон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Жаргалжав өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн би Даваасүрэнг таньдаг болсон. Даваасүрэнгээр дамжуулж Д.Шинэбаяр, Д.Билэгт, Д.Отгонбаяр нарыг таньдаг болсон. Анх нөхөрлөл байгуулж ашигт малтмал олборлох зөвшөөрөл гаргуулах гэж байгаа бага зэргийн асуудал гарсан. Бүрэгхангай талаас ганц нэг бичиг баримт дутсан гээд Даваасүрэн энэ хүмүүсийг надад танилцуулсан. Би найзынхаа нөхрөөс асууж сураглаж өгье гэдэг байдлаар холбогдсон. Гэм буруугийн хувьд бид 5, 5-уулаа гэм буруутай гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шинэбаяр өгсөн: Би төрийн байгууллагад 13 жил ажиллаж байна. Уг гэмт хэрэг болсон цаг хугацаанд би ажлын байран дээрээ байсан. Үүнийгээ нотлох баримтыг гаргаж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын дундуур Отгонбаяр залгаад Г.Жаргалжав гэдэг хүн ийм ажлын санал тавьж байна. Энэ дээр хөрөнгө оруулах уу, хамтарч ажиллах уу гэсэн.  Би уг саналыг хүлээж аваад өөрөө очиж үзэх боломжгүй байна гээд найзыгаа явуулъя судалж үзье гэсэн. Тэгээд найз Д.Билэгтэд уг саналыг тавьсан. Манай найз Д.Билэгт очиж үзээд хамтарч ажиллаад дэмий юм байна гэсэн. Тэгээд энэ асуудалд дахин оролцоогүй байгаа гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонбаяр өгсөн: 2021 оны 10 дугаар сард би Баярт гэдэг хүнтэй нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийдэг байсан. Манай уурхайн хажууханд үйл ажиллагаа явуулдаг байсан. Даваасүрэн нь түлшний мөнгө ч болтугай  хийе газар луугаа жоохон оруулчих гэсэн. Тэгэхээр нь за за чи ор гэхдээ өөрөө нөхөн сэргээлтээ хийгээрэй гэсэн. Даваасүрэн ухаад үлдсэн. Баярт бид нар явсан. Би Бүрэгхангайд байсан.  Цоохор морьт гэдэг газар би очиж үзээгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Билэгт өгсөн: Би бол улсдаа тангараг өргөсөн эмч хүн өдийг хүртэл эмч хийж байгаа. Анх Д.Шинэбаяр над руу залгаад ийм газар байна гээд ажлын санал хэлсэн. Хэр ашигтай ажиллах, ажиллаж болох юм уу үгүй юи уу шалгамаар байна гэсэн. Тухайн үед би ээлжийн амралтаа авсан байсан учир энэ газрыг очиж үзсэн.  2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр байсан. Намайг очиж үзэхэд бол  Цагдаагийн байгууллага ирчихсэн үйл ажиллагааг нь зогсоочихсон байсан. Би Д.Шинэбаярт хүсэлтийнх нь дагуу үзлээ дэмий юм байна гэдгийг хэлсэн. Дахин уг газар дээр очоогүй. Намайг энэ гэмт хэрэгт хамжигч гэж оролцуулж байгаад нь гомдолтой байгаа. Би энэ гэмт хэрэгт оролцоогүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цоохор морьт” нэртэй газарт Туул голоос ертөнцийн зүгээр баруун талд 120 метр орчим зайд уулын бэл газарт хэсэг газрын хөрсийг хуулж 3 метрийн гүнтэй ухсан байна. Ухагдсан газрын байдлыг нүдээр харахад урьд өмнө өвс ургамлаар хучигдсан байгалийн өөрийн тогтцоороо эрүүл тэгш газар байсан байна... Ухагдсан нүхнээс зүүн урд зүгт цэнхэр өнгийн хучлагаар хучсан усан бууны тоног төхөөрөмж байна. Усан бууны тоног төхөөрөмж нь урьд өмнө баяжмалтай шороог угааж байсан гэж хэлж болохоор шлиц төмөр, газрын гадаргууд мөстөж хөлдсөн байна. Тоног төхөөрөмжийн урд хэсэгт хүрэн өнгийн шороог овоолж асгасан байна. Овоолоостой шороо, усан бууны тоног төхөөрөмжийн хооронд гол хэсэгт улсын дугааргүй шар өнгийн ковш нэртэй механизм байх ба механизмын урд жалга дотор хүрэн өнгийн шороо байна. Эвдэгдсэн газрын хажууд шар өнгийн Volvo нэртэй 19-65 УН улсын дугаартай экскеватор байна. Эвдэгдсэн газраас ертөнцийн зүгээр урд зүгт 160 метр газарт Туул голын баруун талд эргийн тэгш хэсэгт 4 ширхэг гэр байна. Гэр кеймпийн гадна талбайд улаан өнгийн 18-45 ӨВО улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, улаан өнгийн 31-95 ОРБ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл байна...” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Б.Нямдоржийн өгсөн: “...Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цоохор морьт” нэртэй газарт 2021 оны 11 дүгээр сарын 10-нд ямар нэг бүртгэлгүй, лицензгүй газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явагдаж байсан. Ямар хүмүүс үйл ажиллагаа явуулсныг мэдэхгүй байна.  Эвдээд ухагдсан байсан газар нь шинээр ухсан байсан. Урд өмнө нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эвдэгдээгүй газар байсан....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,

3. Иргэний нэхэмжлэгч С.Амарын өгсөн: “...гэмт хэргийг улмаас байгаль экологид учирсан хохирлын үнэлгээг “Нуман алтай” ХХК-иар хийлгүүлсэн ажлын хөлс гурван сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Орхон аймаг дахь “Тольдох оюуны өгөөж” ХХК-иар хийлгүүлсэн ажлын хөлс болох хоёр сая найман зуун мянган төгрөг нийт таван сая найман зуун мянган төгрөг аймгийн газрын хэвлий, хөрсөнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээний зардлаас гаргасан учир хэрэгт холбогдсон буруутай этгээдээс буцаан нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

4. Гэрч Д.Шинэбаярын өгсөн: “...Жаргал гэдэг хүнд зөвшөөрөл байгаа үгүйг мэдэхгүй байна.С.Даваасүрэн,Отгонбаяр, Билэгт бид дөрөвт тусгай зөвшөөрөл байхгүй. Би Жаргал гэдэг хүнэээс утсаар холбогдож бичиг баримт байгаа юу гэж асуухад бичиг баримт нь байгаа асуудалгүй гэж хэлэхээр нь техник хэрэгсэлтэй С.Даваасүрэнг холбож өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 116-118 дахь тал/,

5. Гэрч Д.Билэгтийн өгсөн: “...намайг анх тухайн газар дээр очиход доошоогоо 2 метр орчим, өргөн нь 6 метр орчим урт нь 80 орчим метр газар ухагдсан байсан. Усан бууны тоног төхөөрөмжөөр баяжмалтай шороо угааж үзээд хэдэн гр алт авсныг мэдэхгүй байна. Жаргал гэдэг хүний найз Цэцэгээ гэдэг алтны ченж хүрч ирсэн байсан. Хэдэн гр алтын хэдэн төгрөгөөр худалдаад авч явсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120-123 дахь тал/,

6. Гэрч Ц.Одхүүгийн өгсөн: “...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг Цоохор морь нэртэй газарт 18-45 ӨВО улсын дугаартай “Хово” нэртэй улаан өнгийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож шороо зөөдөг. Цоохор морьт нэртэй газарт зарын дагуу С.Даваасүрэн гэдэг хүн над руу залгаад түрээсээр Хово машинтайгаа ирж ажил хийх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч 2021 оны 11-р сарын 01-ний өдөр тухайн кемп дээр ирсэн. Уурхайн ухагдаж байгаа газар нь Отгонбаяр гэдэг хүний нэр дээр байдаг гэж С.Даваасүрэн ярьж байсан. С.Даваасүрэн гэдэг хүн уурхайн ажлыг хариуцаж, шороо зөөх ажлын чиглэлийг өгдөг. Отгонбаяр гэдэг хүн ямар нэг ажлын үүрэг чиглэл өгч байгаагүй юм... Хөрс хуулалтаас гарсан шороог хуучин ухсан байсан нүхэнд хийгээд хөрсний уланд байгаа шороог шар өнгийн Volvo нэртэй экскеватороор машин дээрээ ачуулж усан бууны тоног төхөөрөмж рүү асгадаг байсан. Нийт би арав, арван хово шороо зөөсөн...” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

7. Гэрч Б.Наянтайн өгсөн: “...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн нутаг дэвсгэр Цоохор морьт нэртэй газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа кеймп дээр 31-95 ОРБ улсын дугаартай Хово загварын ачааны тээврийн хэрэгслийн жолооч хийдэг. Энэ кеймп дээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг буюу Сов нэртэй газарт түрээсийн машины зогсоол дээр байхад С.Даваасүрэн гэдэг нэртэй эрэгтэй хүн хүрч ирээд уурхайн ажилд шороо зөөх үү гэж хэлэхээр нь сарын түрээсээ тохироод ирсэн. С.Даваасүрэн нь уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь Улаанбаатар хотоос ирж байгаа гэж хэлсэн. Би ирснээсээ хойш 2 удаа нийт 1 гаран хово шороог баяжмалтай шороо угаах усан бууны тоног төхөөрөмж рүү зөөж асгасан. Уурхайн ажлыг хариуцаж байгаа С.Даваасүрэн гэдэг хүн шороо зөө гэж хэлсэн. С.Даваасүрэн зөвшөөрөл нь Улаанбаатар хотоос ирж байгаа, бүтэн байгаа гэж хэлдэг байсан юм. Усан бууны тоног төхөөрөмж нь намайг ирснээс хойш 2 удаа ажилласан хэдэн грамм алт олборлосныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

8. Гэрч С.Даваасүрэнгийн өгсөн: “... Билэгт, Отгонбаяр, нартай Цоохор морьт нэртэй газарт ашигт малтмал олборлох гэрээ нь байгаа гэж хэлсэн. Өөрсдөө тэгэж хэлсэн. Бичиг баримтаа үзүүлэх хүнд нь үзүүлнэ гээд надад үзүүлээгүй. Зөвшөөрөл нь байгаа гэж хэлж байсан. 8 сая гаран төгрөгний түлшний мөнгө Цэцэгмаа гэдэг хүнээс зээлдэж авсан байсан. Тэр мөнгөндөө Цэцэгмаа эгчид алтаа өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 131-133 дахь тал/,

9. Гэрч Д.Отгонбаярын өгсөн: “...С.Даваасүрэн нь надад хэлэхдээ Цоохор морь гэдэг газарт хулгайгаар ажиллаж үзэхэд ашиг ихтэй зохицуулаад өгчих гэж байсан. С.Даваасүрэнгийн техник хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй экскабатор, ковш нь явахаа больсон байсан. Ингээд Даваасүрэн нь би техник хэрэгсэлтэй хүн олно гэж байсан. Жаргал гэдэг хүн надад техник хэрэгсэл байгаа асуудалгүй гээд Даваасүрэнтэй хоорондоо тохирсон байх. Жаргал гэдэг хүн намайг Ашигт малтмал газрын тосны газраас таних хүн байгаа юу гэж асууж байсан. Тухайн үед би таних хүн байгаа гэж хэлж байсан. Жаргал нь надад хандаж хэлэхдээ эгчид нь ар тал зөндөө байна гэж байсан. Үүнээс хойш ерөөсөө уулзаагүй байж байгаад утсаар холбогдож би ах Д.Шинэбаярын утасны дугаарыг өгч байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/,

10. Гэрч М.Цэцэгмаагийн өгсөн: “...С.Даваасүрэн нь надаа түлш хэрэгтэй байна гээд зургаан сая таван зуун мянган төгрөгийн түлш “МТ” ШТС-аас миний таньдаг хүн болох Даваа гэдэг хүнээс зээлдүүлэн 2021 оны намар 10 дугаар сарын эхээр авахуулсан. Мөн манай дэлгүүрээс хүнсний зүйл зээлээр аваад найман сая төгрөг орчим болсон. Ингээд 30 гаран гр алтыг өрөндөө надад өгсөн. Би өгсөн алтыг нь Сов руу зарсан. Зарсан хүнээ танихгүй байна...” гэх мэдүүлэг,

11. Гэрч Э.Энхмөрийн өгсөн: “... Жаргал гэдэг хүн 2022 оны 11-р сарын 07-ны өдөр 12 цаг 26 минутад 99126831 утсаар надтай холбогдсон. Чи намайг Булганы цагдаад танихгүй гэж хэлсэн байна. Би чамайг намайг газар ух гэж хэлсэн гээд тэгээд өөрийгөө авч гарна гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг,

12. Гэрч Д.Энхзулын өгсөн: “...Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг Цоохор морьт нэртэй газарт 2021 оны 11 дүгээр сард техник хэрэгсэлтэй хүмүүс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гээд кеймп байгуулчихсан байсан... Тухайн газар нь ашигт малтмалын орд газар. Хэсэг хэсэг газарт урд өмнө уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад ашигт малтмал олборлож, техник болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн газар байсан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,

13. Байгаль орчны зөвлөх Нуман алтай ХХК-ны “...Тус талбай дахь эвдэрсэн газрын нийт хэмжээ 2500мбуюу 0.25 га байна. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 9.949.561 төгрөг бөгөөд нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 339.308 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн газар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарч байна. Тухайн талбай нь урд өмнө буюу 2020 оны дунд үеэр эрүүл газар байсан байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 186-216 дахь тал/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

            Шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нар нь урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн  Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Цоохор морьт” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 9.899.122 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 339.308 төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

         Дээрх үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,нэхэмжлэгч иргэний нэхэмжлэгч Б.Нямдорж, А.Цэнд-Аюуш,С.Амар, Д.Амгалан,Ц.Үүрийнтуяа, гэрч Б.Наянтай, Д.Энхзул, Д.Отгонбаяр, М.Цэцэгмаа нар нь шүүгдэгч нарыг  ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болохыг гэрчилж мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

          Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий зөвшөрөлтэй  байгууллага болох “Нуман алтай” хариуцлагатай хязгаарлагдмал компани нь байгаль экологид учирсан хохиролыг 9.899.122 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 339.308 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд хохирол, хор уршиг шүүгдэгч нарын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

 

 

Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р  зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Ашигт малтмал хууль бусаар олборлох гэдэгт тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг ойлгох бөгөөд ашигт малтмалд алт, үнэт металл, үнэт чулуу зэрэг хамаарах юм.

            Тодруулбал, шүүгдэгч нар хуулиар тогтоосон ашигт малтмалын олборлолт хийх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн буй орчинд хохирол учирсан гэмт үйлдлийн болон гэм хорын шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар ашиг олох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж, газрын хэвлийд халдсан нь байгаль орчинд хохирол учруулах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

          Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл “ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн”, 10 дугаар зүйлийн 2 “ газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн ”, 5.2. “ Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.3 “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно ” гэж тус тус зохицуулжээ.

       Дээр дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийн агуулгыг үндэслэвэл газрын хэвлий нь төрийн өмч, аливаа этгээд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтыг хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар хуульчилсан бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулах нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болохыг хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нар нь бүлэглэж уг талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон гэж дүгнэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд  уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч, яллагдагч нараас  мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна гэж үнэлж, дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу

            Шүүгдэгч Дашзэвэг овогтой Даваасамбуугийн Отгонбаяр, Хулд овогтой Даваасүрэнгийн Билэгт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

            Шүүгдэгч Дашзэвэг овогтой Даваасамбуугийн Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

            Шүүгдэгч Боржигон овогтой Санжаажавын Даваасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамдлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

            Шүүгдэгч Боржигон овогтой Ганпүрэвийн Жаргалжавыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч С.Даваасүрэн, Г.Жаргалжав, Д.Шинэбаяр, Д.Отгонбаяр, Д.Билэгт нарын  гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 9.949.561 төгрөгийн шууд хохирол, 339.308 төгрөгийн нөхөн сэргээлтийн хохирол  /хавтаст хэргийн 186-216/ учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч тус бүрээс 2.047.686 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас экологи-эдийн засагт учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардалд шүүгдэгч тус бүрээс 2.047.686 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв. 

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нарыг бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хэргийн 2 дугаар хавтасны 1-15, 16-28, 29-33, 34-41, 42-44 дэх талуудад авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт  1 жил 6 сарын хорих ял оногдуулж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  шүүгдэгч нар төлсөн тул бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  1845 ӨНО тээврийн хэрэгсэл нь GDB банк санхүүгийн байгууллагад бүртгэлтэй,экскаватор голомт банкны Өвөрхангай аймгийн салбарт байна. Дээрх битүүмжилсэн эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь үлдээж нийт 96.940.000 төгрөгийн хөрөнгийг эзэмшигчид нь  үлдээж 5 шүүгдэж хуваан 19.100.000 төгрөгийг төрийн санд төвлөрүүлэх саналтай байна. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн зардал 1.160.000 төгрөгийн баримтыг 1 шүүгдэгчээс 400.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Мөн эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан 14.5 кг жинтэй шороог шууд устгахаар шийдвэрлэх боломжгүй байх тул Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөх саналыг,

Шүүгдэгч Г.Жаргалжавын өмгөөлөгч З.Баттөр:  Г.Жаргалжав бол гэм буруу дээрээ маргадаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Өрх толгойлсон эмэгтэй хүн гэдгийг шүүх харгалзан үзээч гэж хүсэж байна гэв.  Торгуулийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Битүүмжлэгдсэн хураагдсан хөрөнгөнд санал байхгүй гэх саналыг,

Шүүгдэгч Г.Жаргалжавын өмгөөлөгч Т.Хонгор: Ямар хэрэг дээр ямар ял оноох уу гэдэг нь шүүхийн эрх мэдлийн хүрээний асуудал байгаа. Гэхдээ 2 шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцдог. Торгуулийн ял ч гэсэн ял. Хөрөнгийн үнэлгээн дээр 96.940.000 төгрөгийн 5 шүүгдэгч нар төлөх боломжтой гэж харж байна. Үүний учир холбогдлоо ойлгож ухаарсан байгаа. Г.Жаргалжав нь ар гэрээ авч явах гэж хичээж байгаа эмэгтэй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тус хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломж байна гэж харж байна. 5 шүүгдэгчид торгуулийн арга хэмжээ авч өгөөч гэх саналыг,

Шүүгдэгч Д.Отгонбаяр, Д.Шинэбаяр, Д.Билэгт нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн: Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй. Нэгэнт гэм буруутай гэсэн  шүүхийн шийдвэр гарсан тул үүнтэй маргахгүй. Өөрсдийнхөө гэм бурууг ухамсарлаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж өгөөч гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Д.Билэгт, Д.Отгонбаяр, Д.Шинэбаяр нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,хувийн байдлыг харгалзаж үзээч гэж хүсэж байна. Отгонбаяр ам бүлээ тэжээдэг засварчин. Энэ хүнийг хорих ял эдлэхээр болвол эхнэр хүүхэд нь яах уу үүнийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Д.Билэгтийн хувьд эмч эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлийн хүмүүжил өндөр. Мөн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна.  Шүүгдэгч нар нь шоронд орох юм бол хохирлоо яаж төлөх вэ. Эрүүгийн хариуцлагын зорилго нь нэг талдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг төлөвшүүлэх байдаг. Гэтэл энэ хүмүүсийг хорьчихвол яг төлөвших үү гэдэг нь асуудалтай. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд зааснаар тэнсэж өгөөч гэж хүсэж байна гэх саналыг,  

Шүүгдэгч С.Даваасүрэнгийн өмгөөлөгч Б.Хандмаа: С.Даваасүрэн нь торгох ял оногдуулж өгөөч ээ гэж хүсэж байна, Шүүгдэгч нарт  хорих ял оногдуулвал гэр бүл хэцүү байдалд орно. Эдгээр 5 шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг ойролцоогоор 20.000.000 гаруй төгрөг оногдож байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн хохирол хор уршиг,хувийн байдал,зэргийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна гэх саналыг,

Шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. .

 

Шүүх шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч тус бүрийг 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Наянтайн эзэмшлийн 37.524.294 төгрөгийн үнэ бүхий 31-95 ОРБ улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгсэл, Голомт банкны эзэмшлийн /төлөөлж иргэний нэхэмжлэгч Д.Амгалан/ 37.207.205 төгрөгийн үнэ бүхий Шар өнгийн “Волво” загварын 19-65 УН улсын дугаартай экскеватор, “Жи эс би капитал” ХХК-ны эзэмшлийн /төлөөлж иргэний нэхэмжлэгч Ц.Үүрийнтуая/ 34.233.825 төгрөгийн үнэ бүхий Улаан өнгийн “Хово” загварын 18-45 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, С.Даваасүрэнгийн эзэмшлийн Шар өнгийн 72-65 УБ улсын дугаартай ковш, Усан бууны тоног төхөөрөмж, Хөх өнгийн дизель хөдөлгүүртэй цахилгаан үүсгүүр зэргийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, үнэлгээгээр тогтоогдсон 96.940.000 төгрөгийг нэр бүхий 5 шүүгдэгч нараас хувь тэнцүү хэмжээгээр буюу 19.388.000 төгрөгийг тус бүр гаргуулж, улсын орлогод оруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Булган аймгийн засаг даргын тамгын газарт 5.800.000, Хөрөнгийн үнэлгээний төвд 2.000.000 төгрөг нийт 7.800.000 төгрөгийг нэр бүхий 5 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн тус бүр 1.560.000 төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Засаг даргын тамгын газар болон, Хөрөнгийн үнэлгээний төвд олгохоор тус тус шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав  нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгч Д.Билэгт, Д.Шинэбаяр нар 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Аляска” гэсэн бичиглэл бүхий савны шороог устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Дашзэвэг овогтой Даваасамбуугийн Отгонбаяр, Хулд овогтой Даваасүрэнгийн Билэгт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            2. Дашзэвэг овогтой Даваасамбуугийн Шинэбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

 Боржигон овогтой Санжаажавын Даваасүрэнг Эрүүгийнн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамдлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Боржигон овогтой Ганпүрэвийн Жаргалжавыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жаргалжав, Д.Отгонбаяр, Д.Билэгт, Д.Шинэбаяр, С.Даваасүрэн нарыг тус бүр 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.400.000 / зургаан сая дөрвөн зуу/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт нарыг нь цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжид нийт 75 нэгжээр тооцож эдлэх ялаас хасан эдлэх ялыг 6.325.000 /зургаан сая гурван зуун хорин таван мянган/төгрөгөөр тооцсугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Жаргалжав, Д.Отгонболд, С.Даваасүрэн нарт оногдуулан 6.400.000 торгох торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 266.666 төгрөгөөр, Д.Шинэбаяр, Д.Билэгт нарт оногдуулан 6.325.000 төгрөгийн торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд сар бүр 236.541 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан тогтоосон хугацаанд торгуулийн ялыг төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг торгуулийн ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Наянтайн эзэмшлийн 37.524.294 төгрөгийн үнэ бүхий 31-95 ОРБ улсын дугаартай Хово загварын тээврийн хэрэгсэл, Голомт банкны эзэмшлийн /төлөөлж иргэний нэхэмжлэгч Д.Амгалан/ 37.207.205 төгрөгийн үнэ бүхий Шар өнгийн “Волво” загварын 19-65 УН улсын дугаартай экскеватор, “Жи эс би капитал” ХХК-ны эзэмшлийн /төлөөлж иргэний нэхэмжлэгч Ц.Үүрийнтуяа/ 34.233.825 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн “Хово” загварын 18-45 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, эзэмшлийн шар өнгийн 72-65 УБ улсын дугаартай ковш, усан бууны тоног төхөөрөмж, хөх өнгийн дизель хөдөлгүүртэй цахилгаан үүсгүүр зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож үнэлгээгээр тогтоогдсон 96,940,000 төгрөгийг нэр бүхий 5 шүүгдэгч нараас  тэнцүү хэмжээнд буюу 19,388,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Булган аймаг Засаг даргын тамгын газарт /5.800.000/,  хөрөнгийн үнэлгээний төвд /2.000.000/ нийт /7.800.000/ төгрөгийг нэр бүхий 5 шүүгдэгч нараас тус бүр  тэнцүү хэмжээнд буюу 1.560.000 төгрөгөөр гаргуулж Булган аймгийн Засаг даргын тамгын газар болон Хөрөнгийн үнэлгээний төвд тус тус  олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шинэбаяр, Д.Билэгт, С.Даваасүрэн, Д.Отгонбаяр, Г.Жаргалжав нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Аляска” гэсэн бичиглэл бүхий савны шороог устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ