Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01181

 

2020 оны 04 сарын 15 өдөр                      Дугаар 102/ШШ2020/01181                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, хуучин 2 товчоонд байрлах, регистр 2, Б ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хэтийн 2 дүгээр гудамж, 2 тоотод байрлах, регистр 2, Б ХХКомпанид холбогдох

 

45 070 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Тунгалаг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ч.Тунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б ХХК нь БД ХХК -тай 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж БД ХХК -д М150-350 маркийн хольц нийлүүлсэн.БД ХХК  нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн хооронд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр болох 45 070 200 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манайд бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн.Гэтэл БД ХХК  нь гэрээнд зааснаар бараан бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрөө төлж дуусгахгүй өнөөдрийн байдлаар 30 000 000 төгрөг байна.Талуудын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 5.2-т “үүргээ хугацаанд нь хангаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” мөн гэрээний 7.1-т “талууд гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлэлгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй үнийн дүнд хугацааа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийн төлнө” гэж тус тус заасан болон БД ХХК -ийн захирлын өгсөн бичгийг үндэслэн үлдэх төлбөрт ноогдох алданги нь 15 000 000 төгрөг болсон байна.Иймд үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, эрэн сурвалжлуулах захиамжийн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 45 070 200 төгрөгийг БД ХХК -иас гаргуулж өгнө үү, шүүхээр эрэн сурвалжлуулсны дараа 1 000 000 төгрөг манай нөхөрийн дансанд шилжүүлсэн байсан, үүнийг үндсэн төлбөрөөс хасахгүй, алдангиас хасуулна гэв.

 

Хариуцагч БД ХХК -ийн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гэрээний төлбөрийн үлдэгдэл 30,000,000 төгрөг биш, 29,000,000 төгрөг байгаа, үүнийг л төлнө гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь БД ХХК -д  худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах захиамжийн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 45 070 200 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч БД ХХК омпани нь 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б ХХКомпанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан 64 172 600  төгрөгийн үнэ бүхий М150-350 маркын бетон хольцыг худалдан авахаар тохиролцсон болох нь талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа 16062810, талуудын тайлбараар нотлогдож байна./хх 7-9/

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллага нь 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс хойш 1 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх тул гэрээний үлдэгдэл төлбөрийг 29 000 000 төгрөг гэж үзэж, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 1 000 000 төгрөгийг гэрээний үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй байна.

 

Зохигч талуудын хооронд хийгдсэн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохирсон байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 14 500 000 төгрөгийг гаргуулах нь хуулийн үндэстэй байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 101/ШШ2019/02063 дугаар шийдвэрээр хариуцагч БД ХХК омпанийг эрэн сурвалжилсан байх тул нэхэмжлэгч байгууллагаас гарсан зардлын 70 200 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч байгууллагаас гэрээний үлдэгдэл төлбөр 29 000 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөг, зардлын 70 200 төгрөг нийт 43 570 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХКомпанид олгож шийдвэрлэв.