Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/735

 

 

 

 

 

 

 

   2023           9            19                                      2023/ШЦТ/735   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Т.Баянмөнх,  

шүүгдэгч С......., түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ...... дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ...... овогт ...... ......д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ......  дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 06*******ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, графикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ...... дүүрэг 13 дугаар хороо ...... байрны 4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...... овогт ...... ...... /РД:....../.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч С....... нь 2023 оны 3 дугаар сарын 15*******наас 17*******ны өдрийн хооронд ...... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.......ын эзэмшлийн НААҮ*******н 12*******2*******7 тоот байшингийн цонхны гадна талын хаалт болох сараалжин төмрийг хөшиж, улмаар хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн зурагтыг нууцаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С....... мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.......ын өгсөн: “......... дүүрэг ...... дүгээр хороо НААҮ*******н 12*******2*******7 тоотод ганцаараа амьдардаг юм. Дундговь аймагт ажилтай байсан болохоор 2023 оны 3 дугаар сарын 15*******ны 12 цагийн үед ...... дүүрэг ......*******р хороо НААҮ*******н 12*******2*******7 тоот гэрээсээ гарч яваад тэр оройдоо Улаанбаатар хотод буцаж ирээд ...... дүүргийн 12 дугаар хороо 5а байрны 82 тоотод байдаг найз охин ......ын гэрт өнөөдрийг хүртэл байсан юм. Тэгсэн өдөр 15 цагийн үед манай найз ...... над руу залгаад “ндаа цонх чинь онгорхой зурагт чинь байхгүй байна, зурагтаа яасан юм бэ” гэхээр нь тоглоод байгаа юм болов уу гэж бодоод фэйсбүүкээр дүрсээ хараад ярьсан чинь манай гэрийн цонх онгорхой зурагт байхгүй байсан.

Миний алдсан зурагт 43 инчийн Тошиба брендийн хар өнгөтэй зурагт байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16*******18 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.......ий өгсөн:

“...2023 оны 3 дугаар сарын 17*******ны орой өөрийн бичиг баримтаа үзүүлж Тошиба брендийн 43 инчийн зурагт ...... ...... ...... регистрийн дугаартай залуу орж ирээд тус зурагтыг 250,000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байсан бөгөөд үнэлгээ хүрэхгүй байсан тул 150,000 төгрөгөөр бүртгэл судалгаа хийж барьцаанд авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24*******25 дугаар хуудас/,

 

******* БГДЦГ ЦХ*******1, Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагаан хуудас /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

******* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9*******12 дугаар хуудас/,

******* Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

******* “UB ломбардны барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

******* Ашид ...... ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 45*******49 дүгээр хуудас/,

******* Хохирогч Э.......ын “...хулгайд алдсан гэх 43 инчийн Тошиба брендийн зурагтын бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,  

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

            ******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С....... нь 2023 оны 3 дугаар сарын 15*******наас 17*******ны өдрийн хооронд ...... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.......ын эзэмшлийн НААҮ*******н 12*******2*******7 тоот байшингийн цонхны гадна талын хаалт болох сараалжин төмрийг хөшиж, улмаар хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн зурагтыг нууцаар авч хулгайлсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч С.......г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******т заасан үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч С.......гийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нар нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч С....... нь 2023 оны 3 дугаар сарын 15*******наас 17*******ны өдрийн хооронд ...... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.......ын эзэмшлийн НААҮ*******н 12*******2*******7 тоот байшингийн цонхны гадна талын хаалт болох сараалжин төмрийг хөшиж, улмаар хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн зурагтыг нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Э.......ын өгсөн: “...15 цагийн үед манай найз ...... над руу залгаад “ндаа цонх чинь онгорхой зурагт чинь байхгүй байна, зурагтаа яасан юм бэ” гэхээр нь тоглоод байгаа юм болов уу гэж бодоод фэйсбүүкээр дүрсээ хараад ярьсан чинь манай гэрийн цонх онгорхой зурагт байхгүй байсан.

Миний алдсан зурагт 43 инчийн Тошиба брендийн хар өнгөтэй зурагт байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16*******18 дугаар хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч Г.......ий өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 17*******ны орой өөрийн бичиг баримтаа үзүүлж Тошиба брендийн 43 инчийн зурагт ...... ...... ...... регистрийн дугаартай залуу орж ирээд тус зурагтыг 250,000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байсан бөгөөд үнэлгээ хүрэхгүй байсан тул 150,000 төгрөгөөр бүртгэл судалгаа хийж барьцаанд авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24*******25 дугаар хуудас/, БГДЦГ ЦХ*******1, Шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагаан хуудас /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9*******12 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, “UB ломбардны барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, Ашид ...... ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 45*******49 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд ...... дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С....... нь 2023 оны 3 дугаар сарын 15*******наас 17*******ны өдрийн хооронд ...... дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.......ын эзэмшлийн НААҮ*******н 12*******2*******7 тоот байшингийн цонхны гадна талын хаалт болох сараалжин төмрийг хөшиж, улмаар хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн өмчлөлийн 500,000 төгрөгийн үнэ бүхий 43 инчийн зурагтыг нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С....... нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

  Хохирлын талаар

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, хохирогч Э.......ын “...хулгайд алдсан гэх 43 инчийн Тошиба брендийн зурагтын бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,  иргэний нэхэмжлэгч Г.......ий “...ломбардны төлбөр болох 162,000 төгрөгөө авч хохиролгүй болсон..” гэх мессеж бичиж илгээснийг баримтжуулсан зэргийг харгалзан шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д зааснаар шүүгдэгч С.......г 02 жил хорих ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3*******т заасныг журамлан оногдуулах  хорих ялыг оногдуулж өгнө үү...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батболд: “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3*******т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******т зааснаар С.......д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ...... овогт ...... ......г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******т заасан тусгайлан хамгаалсан байранд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3*******т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******т зааснаар шүүгдэгч С.......г 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан С.......ий эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.......д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.......д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ