| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
2023 08 17 2023/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч *******,
хохирогч П.Ч*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татсан эрүүгийн 2315000000161 дугаартай, 163/2023/0144/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******ын Зоригт, Увс аймгийн Сагил суманд 1979 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Арал” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Арал гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай “Mitsubishi autlander” загварын тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн ард байсан *******ийг 2 удаа дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Арал гэх газарт хохирогч П.Ч******* нь *******од хандан манай нөхрийг дайрчихлаа шүү дээ гэж хэлсэнд дургүйцэн хохирогч П.Ч*******гийн мөр орчимд цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Арал гэх газарт эхнэр Алимаатай хувийн шинжтэй хэрүүл маргаан хийж улмаар нүүрэн тус газарт нь цохиж зодон хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттулгын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000830069 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Б.Баттулга нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутагт 18-84 БУА улсын дугаартай саарал өнгийн УАЗ-220595 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын Хөдөлгөөний дүрмийн 3.1-а заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/,12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэснийг тус тус зөрчиж тухайн ангилалд тохирсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.Нарантуяагийн биед хүнд хохирол учирсан буюу “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь: 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Зоргтын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ах, эгч нараасаа уучлалт гуйж байна гэх мэдүүлэг, 2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр малаа хөнгөлүүлсэн. Тэгээд нэг шил архи мал хөнгөллөө гээд уусан. Дараа нь ахдаа юм авч өгнө гээд сумын төв яваад 2 шил архи аваад замдаа эхнэртэйгээ зодолдохоор нь салгаад ард нь тамхи татаад сууж байхад дайрсан. Тэгээд эхнэр маань бие засаад босохдоо хараад хэлсэн сандрахдаа урагшлахдаа дахиад дайрсан. 8 хавирга хугараад нэг хавирга бяцарсан гэх мэдүүлэг, 3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ч*******гийн өгсөн: 2023 оны 5 дугаар сарын 22-нд манай хүнээр мал хөнгөлүүлэх гээд аваад явсан. Хялганатаас наашаа ирж байгаад ийм зүйл болсон. Эхнэр нь юм уухаараа агсам тавиад элдвээр хэлээд байдаг. 2 дугаар гол гартал тэсэж байсан. Машинаа зогсоогоод эхнэртэйгээ зодолдсон. Хөгшин ард нь тамхиа ороогоод ард нь сууж байсан. Машин руугаа орохоор нь ухарна гэж бодоогүй. Босоод ирэхэд дайрсан байсан. Тэгээд хэлсэн урагшлахдаа дахиад дайраад модоор 2-3 удаа цохисон. Би үхэр тэргэн дээр өвгөнөө ачаад гэртээ харьсан. Энэ хүү өөрөө их дөлгөөн хүн. Энэ хүүхэд амьдралаа авч явдаг. Согтууруулах ундаа хэрэглээд эхнэртээ уурласан уураа бид хоёрт гаргасан байх. Бид хоёрыг хорлох санаа төрөөгүй байх гэж бодож байна. Гүйцэд бороолоогүй байгаа. Гэмтэл хожуу илэрдэг. Залуу хүүхэд байна нэгийг бодлох байх. Бие хаа нь өвдөхөд харж үзэх байх гэж бодож байна. гэмтсэнээс нь хойш тархи, нугас нь өвдөөд байгаа. Залуу хүүхэд байна, харж хандах байх гэж бодож байна. Тохиролцооны мөнгө, эмчилгээний мөнгийг өгөх юм бол өөр хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг, 4. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хялганат тосгон орж “Увс нуур” нэртэй дэлгүүрээс сэржим нэртэй 2 шил 0.5 литрийн архи аваад манай гэрт очиж 2 шил архи Алимаа, Зоригт, манай эхнэр бид 4 хувааж уусан. Тэгээд Алимаа, Зоригт, манай эхнэр Ч******* бид 4 Хялганат тосгон орж нэр нь мэдэхгүй дэлгүүрээс пиво 2.5 литрийн 1 ширхэгийг аваад буцаад гэрийн зүг Арал руу явж байгаад 2 дугаар гол дээр очиж зогсоод Зоригт Алимааг машинаа зогсоогоод машин дотор зодож байгаад эхнэр Апимаагаа машинаасаа Зоригт буулгаж байгаад зодсон. Тэгтэл би Зоригтыг чи дандаа эхнэрээ зодох юм гэтэл Зоригт гэнэт машин руугаа гүйж ороод машинаа асаагаад намайг дайрчихсан. Тухайн үед би машины ард зогсож байсан. Эхнэрээ зодох оо больж байгаа юм байна гэж бодсон намайг дайрчихна гэж бодоогүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 15-17 дахь тал/, 5. Хохирогч П.Ч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цаг болж байсан байхаа манай хөгшин Бадарч, Зоригт, Алимаа нар Зоригтын машинтай халамцуу 2 шил архитай ирсэн. Тэгээд инээд хөөр болчихсон орж ирцгээсэн. Тэгээд нөгөө 2 шилтэй архийг бид 4 хувааж уусан... Тэгээд бид хэд гол дээр ирээд машинаасаа буугаад нөгөө пиво оо ууж байснаа Зоригт, эхнэр Алимаадаа уурлаад Алимааг зодсон. Тэгээд зодоод байхаар нь манай нөхөр Бадарч болиулах гээд дундуур нь ороод салгасан. Тэгээд Алимааг Зоригтын машины араар оруулаад байж байтал Алимаа цаашаа зугтаасан. Манай нөхөр Бадарч, Зоригтын машины ард сууж байсан тэгтэл Зоригт машинаа асаагаад араас нь очиж гэж байсан юм шиг байна лээ асаагаад хөдлөхдөө манай хүнийг хараагүй ухрах үйлдэл хийгээд манай нөхөр Бадарчийг мөргөсөн. Тэгээд би хүүе манай нөхрийг мөргөчихлөө гэсэн чинь буцаж урагшлаад дахиад дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд би Зоригтыг чи яаж байгаа юм бэ 2 удаа дайрчихлаа гэсэн чинь намайг 2 удаа миний мөр хэсэг рүү цохиж авсан... Тухайн үед намайг бол модоор 2 удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, 6. Хохирогч Д.Алимаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд замдаа явж байхдаа авсан пиво оо уугаад явж байсан. Би нэлээн согтуу байсан тэгээд гол дээр ирээд нөхөр Зоригттой муудалцаад байсан. Тэгээд голын эрэг дээр Зоригт машинтайгаа ухарсан чинь Ч******* эг хүн дайрчихлаа гээд орилсон. Миний ухаан санаа жоохон орж гараад байсан нэлээн согтуу байсан. Гэртээ ирээд өглөө толинд харсан чинь 2 нүд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, 7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №151 дугаартай “...*******ийн биед цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, зүүн 1,3,5,7,8-р хавирга, 2,4,6-р хавирганы хоёрлосон зөрүүтэй хугарал, зүүн эгмийн бяцарсан хугарал, сүүжний дэлбээ яс баруун талдаа салсан хугарал, зүүн талдаа дээрээс доош цуурал, бүсэлхий нурууны 3-р нугалмын баруун хажуу сэртэн, 4-р нугалмын зүүн хажуу сэртэнгийн зөрүүтэй хугарал, баруун чамархай, мөр, тохой, хэвлийн баруун хэсэгт хүрэн өнгийн зураасан зулгаралт, баруун бугалгын гадна болон дотор хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, мөргүүлэх, шидэгдэх хүчний үйлчлэлээр үүсэх гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, 8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №146 дугаартай “...Д.Алимаагийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, 9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “П.Ч*******гийн биед зүүн мөр, бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/, 10. Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн №23/80 дугаартай “Mitsubishi autlander” маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-74 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна. Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад, Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Арал гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай “Mitsubishi autlander” загварын тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх явцдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн 3.7 а ... согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн ард байсан *******ийг 2 удаа дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Мөн тухайн цаг хугацаанд П.Ч******* нь *******ыг манай нөхрийг дайрчихлаа гэж шаардлага тавихад нь эсэргүүцэн П.Ч*******гийн мөрөн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Үргэлжилсэн удаагийн үйлдлээр эхнэр Д.Алимаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдлоо. Дээрх үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч *******ийн намайг ******* ухрах хөдөлгөөн хийж байхдаа хоёр удаа дайрсан гэх мэдүүлэг, хохирогч П.Ч*******, Д.Алимаа нарын мэдүүлгийн эх сурвалж болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдсон бөгөөд тэдний мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.Зоригтын гэмт үйлдэл хийсний үр дүнд *******ийн эрүүл мэндэд хүнд, П.Ч*******, Д.Алимаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй,хохирогч,иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх шинжтэйгээр нэг цаг хугацаанд П.Ч*******, Д.Алимаа нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас Х.Бадарчийн эрүүл мэндэд хүнд, П.Ч*******, Д.Алимаа нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Х.Бадарч, П.Ч******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ, хохирогч Д.Алимаа нь мөрдөн байцаалтын шатанд санал гомдолгүй гэдгээ тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв. Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно. Хавтаст хэргийн 105-118 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч ******* нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Арал” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 810 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 810.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 810.000 төгрөгийн торгох ялыг хорих ялын 54 хоногоор тогтоон, шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 8 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэж албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна. Шүүх шүүгдэгч *******ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2- т зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирох шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар санал гомдол нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч *******ын Зоригтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжээр буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахыг шүүгдэгч *******од сануулсугай. 8. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ