Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Р.Зориг,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч З.Ганбаяр, өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат нарыг нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч З.Ганбаяр, өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат нарт холбогдох эрүүгийн 2315001470146 дугаартай, 163/2023/0164/Э индекстэй хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ын Анхбаяр, Булган аймгийн *******анд 2003 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Булган аймаг, *******,******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хорих 439 дүгээр ангид харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 6, эмээ, эгч, дүү нарын хамт амьдардаг, 19 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:*******.

Монгол Улсын иргэн, *******ын Ганбаяр, Булган аймгийн *******анд 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, Булган аймаг, *******,******* оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 17 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:*******.

Монгол Улсын иргэн, *******ий Баасанбат, Булган аймгийн *******анд 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймаг, *******, суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг, 16 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД:.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Анхбаяр, З.Ганбаяр, Э.Баасанбат нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2023 оны 03 дугаар сард Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "" гэх газарт байрлах хохирогч Д.ын зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 1.716.800 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан,

Шүүгдэгч О.Анхбаяр, З.Ганбаяр, Э.Баасанбат нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2023 оны 03 дугаар сард Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "” гэх газарт байрлах хохирогч Д.Пгийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 137.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан

Шүүгдэгч О.Анхбаяр, Э.Баасанбат нар нь бүлэглэн Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "" гэх газарт оршин суух хаягтай иргэн Б.ын зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2023 оны 03 дугаар сард хууль бусаар нэвтэрч жижиг саарал хөргөгч, 5-6 хүний майхан, төмөр эвхэгддэг ширээ зэргийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ байшингийн вакум цонх, вакум цонхны порчикны түгжээ зэргийг эвдэж нийт 1,390,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт зорилгоо гүйцэлдүүлж хөнгөвчлөхийн тулд О.Анхбаярын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан,

Шүүгдэгч О.Анхбаяр, Э.Баасанбат, 3. Ганбаяр нар нь бүлэглэн Булган аймгийн *******ын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Ц.Батбаатарын зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2023 оны 03 дугаар сард хууль бусаар нэвтэрч Панасоник маркийн 40 инчийн зурагт 1 ширхэг, Цагаан өнгийн тень 1 ширхэг, 4 хүний майхан, Зөөврийн өсгөгчтэй хөгжим 1 ширхэг, шорлогны зуух 1 ширхэг, 5 ширхэг аяны сандал зэргийг хулгайлж нийт 1,898,800 төгрөгийн хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт зорилгоо гүйцэлдүүлж хөнгөвчлөхийн тулд О.Анхбаярын эзэмшлийн 17 улсын дугаартай Nissan X-Trail загварын тээврийн хэрэгслийг ашигласан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315001470146 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

О.Анхбаяр, З.Ганбаяр, Э.Баасанбат нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2023 оны 03 дугаар сард Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "" гэх газарт байрлах хохирогч Д.ын зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 1.716.800 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан,

Шүүгдэгч О.Анхбаяр, З.Ганбаяр, Э.Баасанбат нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2023 оны 03 дугаар сард Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "” гэх газарт байрлах хохирогч Д.Пгийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 137.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан

Шүүгдэгч О.Анхбаяр, Э.Баасанбат нар нь бүлэглэн Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "" гэх газарт оршин суух хаягтай иргэн Б.ын зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2023 оны 03 дугаар сард хууль бусаар нэвтэрч жижиг саарал хөргөгч, 5-6 хүний майхан, төмөр эвхэгддэг ширээ зэргийг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ байшингийн вакум цонх, вакум цонхны порчикны түгжээ зэргийг эвдэж нийт 1,390,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт зорилгоо гүйцэлдүүлж хөнгөвчлөхийн тулд О.Анхбаярын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан,

Шүүгдэгч О.Анхбаяр, Э.Баасанбат, 3. Ганбаяр нар нь бүлэглэн Булган аймгийн *******ын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Ц.Батбаатарын зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2023 оны 03 дугаар сард хууль бусаар нэвтэрч Панасоник маркийн 40 инчийн зурагт 1 ширхэг, Цагаан өнгийн тень 1 ширхэг, 4 хүний майхан, Зөөврийн өсгөгчтэй хөгжим 1 ширхэг, шорлогны зуух 1 ширхэг, 5 ширхэг аяны сандал зэргийг хулгайлж нийт 1,898,800 төгрөгийн хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлт зорилгоо гүйцэлдүүлж хөнгөвчлөхийн тулд О.Анхбаярын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Анхбаярын өгсөн “ Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй“ гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбатын өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй“ гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч З.Ганбаярын өгсөн “ Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй “ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд

Хохирогч Д.ын зуслангийн байшингаас эд зүйлс алдагдсан хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дахь тал/

Хохирогч С.Батмөнхийн “...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зуслангийн байшин дээрээ очиход манай зуслангийн байшинд хулгай орж 2 ширхэг аккумлятор, 4-6 хүний майхан, газын плетка газын баллон, хийлдэг гудас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан... Би өөрийн 4 хүний майхан, хийлдэг гудас, газын баллон, газан плетка эд хөрөнгийг буцаан авсан, аккумлятор 40-тэй, 60-тай эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 280,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авсан одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Лхагвасүрэнгийн “...Манай найз охины найз залуу Баасанбат надад хэлэхдээ манай найз Анхбаяр машинаа янзлуулах гээд мөнгөний хэрэг болоод хямдхан гэрийнхээ эд зүйлийг зарах гэж байгаа. Майхан, эвхэгддэг сандал зэрэг байгаа та үзэх үү гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь үзье гээд тэр найздаа хэлчих гэж хэлсэн чинь Баасанбат Анхбаяр руугаа яриад аваад ир гээд машинтайгаа ирсэн. Яг тэр үед манай найз хүүхэн Лхагваа манай гэрт ирж таарсан. Тэгээд Лхагваа 1 майхан, 1 эвхэгддэг сандал, 1 хийлдэг гудас зэргийг200 билүү250 мянгаар худалдаж авсан. Би 1 майхан, 1 эвхэгддэг сандал зэргийг 140,000 авсан юм. Түүнээс нэлээн дараа дахиад тоос сорогч байгаа хямдхан зарна гэж Баасанбатнадад хэлэхээр нь би авъя гээд Баасанбатын гэрт нь очиж үзээд тоос сорогчийг нь 60,000 төгрөгт авсан... Би хохирлоо барагдуулсан бэлнээр 200,000 төгрөг авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  77-78, 81 дэх тал

Гэрч Ш.ын “...2023 оны 03 дугаар сарын эхээр байх гэж бодож байна ажлаасаа буугаад Булган руу ирж явах замд Анхбаяр надтай хамт явж байсан. Тэр үед намайг газын плетка авах уу хямдхан зарна гэж асуухаар нь би үзье гэж хэлсэн. Тэгсэн манай гэрт газын плетка аваад араас хүрч ирээд би нөгөөхийг нь үзээд хүнээс асуугаад манай нөгөө ярьсан хүн хямдхан байна авчих гэхээр нь би 150,000 төгрөгөөр газын баллонтой нь хамт худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал/

Гэрч Г.Баярцэцэгийн “...2023 оны 03 дугаар сарын үед байх яг хэзээ гэдгийг нь бол санахгүй байна. Хар өнгөтэй дөрвөлжин өсгөгчтэй хөгжим авсан. 2 ширхэг яригчтай тийм эд зүйл авсан. Мөнгө төгрөг бол аваагүй мал таргалахаар нэг хонь өгнө гэж авсан юм. Хонийг нь өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал/

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №ТХҮ-423/00016 дугаартай “...алдагдсан эд зүйлсийг нийт 1.716.800 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх тал/

Өсвөр насны яллагдагч З.Ганбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/

Өсвөр насны яллагдагч Э.Баасанбатын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал/

Яллагдагч О.Анхбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал/

Хохирогч Д.Пгийн зуслангийн байшингаас эд зүйлс алдагдсан хэргийн талаар:

Хохирогч Д.Пгийн өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед намайг Эрдэнэтэд байхад төрсөн эгч /95511866/ дугаарын утсаар над руу залгаад манай зуслангийн байшинд хулгай орсон байна танайхыг үзэхэд бас хулга орсон байна гэхээр нь би Булган аймгийн *******ын анд байрлах дугуй хэлбэртэй 1 давхар хар цаасан дээвэртэй байшинд очиход баруун талын цонх онгорхой төмөр хаалт газар унасан байдалтай байсан. Дотогшоо ороход зуухны ойр орчимд хулдаасан дээр гутлын мөр харагдаж байсан. Тэгээд гал тогооны өрөөний ширээн дээр байсан индукцин плетка, баруун талын орны хөлд ил байсан аккумлъятор зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд гарсан мөнгөн дүнг авсан байгаа...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 239, 242 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Г.Билгүүнбатын “...Эрдэнэт рүү явахад... хар өнгийн нимгэн зурагт, цагаан тень, 2 ширхэг аккумлятор, индукцин плетка, ногоон газын баллон плеткийн хамт байсан. Машиныхаа арын тээшинд овоолчихсон байсан. Анхбаяр ах зурагтаа арын сандал дээр налуулаад тавьчихсан арагшаа налаад зурагт хагалаад хаячив гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн №423/00020 дугаартай “алдагдсан эд зүйлсийг 137.500 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт/2 дугаар хавтаст хэргийн 20-21дэх тал/

Яллагдагч О.Анхбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62-64 дэх тал/

Өсвөр насны яллагдагч З.Ганбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/

Өсвөр насны яллагдагч Э.Баасанбатын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 89-90 дэх тал/

Хохирогч Ц.Батбаатарын зуслангийн байшингаас эд зүйлс алдагдсан хэргийн талаар:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 109-112 дахь тал/

Хохирогч Ц.Батбаатарын өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Булган аймгийн *******ын 1 дүгээр багий нутаг “” гэх газарт байх өөрийн зуслангийн байшин дээрээ очиход манай байшингийн цонхоор нь ороод дотроос нь хар өнгийн панасоник загварын 40 инчийн хананы зурагт, том монгол майхан, аяны том 2ш хар, 2ш цэнхэр, 1 саарал зэрэг нийт 5ш сандалнууд, шорлогний зуур ногоон ууттай, хар өнгийн дөрвөлжин өсгөгчтэй хөгжим, цагаан өнгийн тень зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/

Иргэний нэхэмжпэгч С.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2023 оны 03 сарын үед л байх манай охины найз залуу Баасанбат гэх залуу та майхан, аяны сандал зэрэг эд зүйлс авахгүй юмуу гэж асуухаар нь би харий гэж хэлсэн. Тэгээд Баасанбат нэг хүн рүү яриад нөгөөх нь хүрээд ирий гээд байж байтал манай найз Лхагваа гэх эмэгтэй мөн манай гэрт ирж таарсан. Тэгээд нөгөө залуу нь саарал өнгийн машинтай манай гэрийн гадаа ирсэн тэгээд би үзэж байгаад нэг том майхан, аяны 1ш сандал зэрэг эд зүйлийг авсан. Мөнгийг нь Баасанбат болон хамт ирсэн Анхбаяр ах гээд байсан залуу нарт өгсөн. Тэгсэн манай найз Лхагвасүрэн би бас майхан байвал авий гээд тэд нараас майхан, аяны сандал, хийлдэг гудас, шорлогний зуух зэрэг эд зүйлсийг худалдан авсан гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/

Гэрч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн: “... Би найз Лхагваа гэх айлд очиход тэнд Бааска гээд ахыг нь Амараа гэдэг залуугийн дүү нь майхан, аяны сандал зэрэг зарна гээд байж байхаар нь би ахиад байвал авий гэхэд байгаа шдээ гэхээр нь би машиных нь ард байсан эд зүйлээс майхан, аяны сандал, хийлдэг гудас, шорлогний зуух зэрэг эд зүйлсийг 250000 төгрөгөнд худалдан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний хохирлыг Баасанбатын ах гээд байсан залуу бүрэн барагдуулсан гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал/

Гэрч Б.Билгүүний “...Би Оллмартын 2 давхарт зурагт засварын үйлчилгээ хийгээд 1 жил гаран болж байна. Би 2023 оны 03 сарын 09-ний өдөр ажил дээрээ сууж байхад нүд нь жоохон солирч гэмээр юмуу нэг өндөр туранхай залуу орж ирээд тэгээд зурагт авах уу гэж асуусан. Би тэгэхээр нь үзий гэхэд нөгөө залуу гарч яваад ах гээд нэг өөрөөсөө арай намхан, туранхай бүлтгэр нүдтэй залуу дагуулж орж ирээд хар өнгийн 40-42 инчийн панасоник маркийн нимгэн дунд хэсэгтээ цуураад нар гарсан зурагтыг авах уу гэсэн. Би тэгэхээр нь тухай үед сэлбэгт авчихъя гэж бодоод 40 мянган төгрөгт зараад мөнгийг нь тэр хамт орж ирсэн гээд байгаа ах гэх залуугийнх нь данс руу хийсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал/

Гэрч Ш.ын өгсөн:“...Би Анхбаяраас газын плитк болон газын баллон авсны дараахан 2023 оны 03 сарын 07-ны өдөр зөөврийн 2 микрофонтой, хөгжим авсан. Би 5 удаа ажил руу үнэ өртөггүй авч явахаар тохиролцоод би тэр хөгжмийг нь авсан. Анх тэр хөгжмийг авахад тэр хөгжим нь ажиллахгүй байсан би тэрийг нь янзлаад Баярцэцэг гэх найздаа шөлний хониор авахаар тохиролцоод найздаа өгчихсөн. Би урд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрөө аваад зарчихсан учраас хамаагүй юм байх гэж бодоод энэ талаар хэлээгүй юм..." гэсэн мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал/

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №ТХҮ423/00021 дугаартай “...Панасоник маркийн 40 инчийн зурагт 1 ширхэг 400,000 төгрөг, Цагаан өнгийн тень 1 ширхэг 224,000 төгрөг, 4 хүний майхан 291,000 төгрөг, Зөөврийн өсгөгчтэй хөгжим 1 ширхэг 840,000 төгрөг, Шорлогны зуух 1 ширхэг 64,000 төгрөг 5 ширхэг аяны сандал 79,800 төгрөг нийт 1,898,800 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 171-172 дахь тал/

Өсвөр насны яллагдагч З.Ганбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ Зоригтбаатар гэжхэлсэн нь үнэн. Өөрийгөө Зоригтбаатар гэж ойлгоод явсан. Ганбаярын төрсний гэрчилгээ дээр Зоригоо гэсэн байдаг. Тухайн үедээ бичвэрийн алдаа гарсан байх. Иргэний үнэмлэх дээр Зориг гэж байгаа энэ Зориг гэдэг нэрээрээ албан ёсоор явж байгаа” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/

Өсвөр насны яллагдагч Э.Баасанбатын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 212-213 дахь тал/

Яллагдагч О.Анхбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 224-225 дахь тал/

Хохирогч Б.ын зуслангийн байшингаас эд зүйл алдагдсан хэргийн талаар:

Хохирогч Б.ын "... би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр байх байшингаа барьж дуусгачхаад ажлын газрынхаа хүмүүсийг оруулж хоол идүүлье гэж бодоод *******ын төвд байсан өөрийн гэрийн эвхдэг аяны төмөр ширээ, 4- 6 хүний майхан, жижиг саарал хөргөгч гудас зэргийг аваачиж тавьсан юм... 2023 оны 03 дугаар сарын сүүлээр ирсэн чинь урагшаа харсан порчик нь онгорхой, порчикны баруун талд байрлах том цонх нь хагарчихсан байсан. Тэгэхээр нь ороод үзэхэд 1 давхарт байсан жижиг хөргөгч, төмөр эвхэгддэг аяны ширээ, шар өнгөтэй 5-6 хүний майхан зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 50-51 дэх тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Б.т эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болох майхан, төмөр эвхэгддэг ширээ, хөргөгч зэргийг харуулахад эдгээр эд зүйлс бүгд мөн байна... Майхны саарал оосор болон хөргөгчийг онгойлгон үзэж дотор шилэн тавиур, ширээний хөл зэргийг зааж мөн гэж хэлэв...” гэсэн , түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 41- 44 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Г.Билгүүнбатын өгсөн: “...тэгж явснаас хойш 10-20 хоногийн дараа байх манай хуурай ах Жавхлан гэх залуугийн машин нь эвдэрсэн гээд байж байхаар нь би очоод байж байхад Анхбаяр араас машинтай ирсэн. Тэгээд эхлээд машиныг нь ухаад холбож асаах гээд асахгүй байсан. Тэгээд Анхбаяр ахын машинд суусан чинь нэг саарал жижиг хөргөгч машины арын тээшинд байсан. Тэгэхэд нь Жавхаа ах энэ юун хөргөгч юм гэхэд манай ажлын газрын ахынх гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №323/0051 дугаартай “...жижиг саарал хөргөгч 175,000 төгрөг, 5-6 хүний майхан 720,000 төгрөг, төмөр эвхэгддэг ширээ 225,000 төгрөг, вакум цонх 225,000 төгрөг, вакум цонхны порчикны түгжээ 45,000 төгрөг, нийт 1,390,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 82-84 дэх тал/

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ны №23/06/29 дугаартай “06-62 БУА улсын дугаартай Nissan Х-ТгаН загварын тээврийн хэрэгслийн 3,273,722 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 120-124 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан,эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Шүүгдэгч О.Анхбаяр, З.Ганбаяр, Э.Баасанбат нар нь бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэн үргэлжилсэн удаагийн үйлдлүүдээр 2023 оны 03 дугаар сард Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "" гэх газарт байрлах хохирогч Д.ын зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 1.716.800 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан,

Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "” гэх газарт байрлах хохирогч Д.Пгийн зуслангийн байшинд 2023 оны 03 дугаар сард хууль бусаар нэвтэрч 137.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс хулгайлсан,

 Булган аймгийн *******ын 1 дүгээр багийн нутаг "" гэх газарт оршин суух хаягтай иргэн Б.ын зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2023 оны 03 дугаар сард хууль бусаар нэвтэрч жижиг саарал хөргөгч, 5-6 хүний майхан, төмөр эвхэгддэг ширээ зэргийг хулгайлсан,

 Булган аймгийн *******ын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Ц.Батбаатарын зуслангийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2023 оны 03 дугаар сард хууль бусаар нэвтэрч Панасоник маркийн 40 инчийн зурагт 1 ширхэг, Цагаан өнгийн тень 1 ширхэг, 4 хүний майхан, Зөөврийн өсгөгчтэй хөгжим 1 ширхэг, Шорлогны зуух 1 ширхэг, 5 ширхэг аяны сандал зэргийг хулгайлж нийт 1,898,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдэхээ тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 Дээрх үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч нарын мэдүүлэг,гэрч иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, алдагдсан эд  эд зүйлийг үнэлсэн  үнэлгээ шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдолтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн шинжээчдийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн хохирлыг хэрэг тус бүр дээр тогтоосон бөгөөд шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч З.Ганбаяр, Э.Баасанбат нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад ангилагддаг бөгөөд “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч З.Ганбаяр, Э.Баасанбат нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, бүлэглэн  үйлдсэн байна.

Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг  заавал шаардахгүй бөгөөд бусдын эд зүйлийг хулгайлах идэвхитэй үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг.

Харин хууль бусаар авсан гэж бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч З.Ганбаяр, Э.Баасанбат нар  нь бусдын эд зүйлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, машин механизм ашиглаж үйлдсэн бөгөөд “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хангаж байна.

Шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч З.Ганбаяр, Э.Баасанбат нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан гэмт хэргийг үйлдсэн гэх  хүндрүүлэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч З.Ганбаяр, Э.Баасанбат нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын төлөвшил,  ар гэрийн хараа хяналт сул, гэмт хэргийн хор уршиг, үр дагаварыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарлаагүй байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Анхбаяр, Э.Баасанбат, 3.Ганбаяр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.ад 1,716,800 төгрөгийн, хохирогч Д.Пд 137,500 төгрөгийн, хохирогч Б.т 1,390,000 төгрөгийн, хохирогч Ц.Батбаатарт 1,898,800 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Анхбаяр, Э.Баасанбат, 3.Ганбаяр нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлбөрийг төлж, хохирогч иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, 3.Ганбаяр нарыг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл, хувцас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй,шүүгдэгч О.Анхбаяр нь насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Э.Баасанбат, З.Ганбаяр нар нь өсвөр насандаа байгаа, зан төлөв, хүмүүжлийн хувьд бүрэн төлөвшөөгүй, гэмт хэргийн хор уршиг, үр дагаварыг бүрэн дүүрэн ойлгож ухамсарлах түвшинд хүрээгүйгээс өөрсдийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож ухамсарлаагүй хөнгөмсгөөр найдаж гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал харагдаж байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх 2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал З.Ганбаярын төрсний гэрчилгээний хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал З.Ганбаярын насыг тоолсон тухай тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал Э.Баасанбатын төрсний бүртгэлийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал Э.Баасанбатын насыг тоолсон тухай тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 32-35 дахь тал З.Ганбаярын сурагчийн хувийн хэргийн хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 40-43 дахь тал Э.Баасанбатын сурагчийн хувийн хэргийн хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 44-49 дэх тал ирцийн бүртгэл, 2 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал З.Ганбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 51 дэх тал О.Анхбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал Э.Баасанбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат нарыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, өсвөр насны З.Ганбаярыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.Анхбаярт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нарт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, Өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбатын биечлэн эдлэх ялыг 1 жил, 1 сарын, Өсвөр насны шүүгдэгч З.Ганбаярын биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох ялын саналыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир: Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг хоёр дахин багасгаж, харин шүүгдэгч О.Анхбаярт оногдуулах ялыг тэнсэж өгөөч гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх  өмгөөлөгч П.Ган-Очирын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан,эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтанд заасан хорих ял оногдуулахаар тэнсэж болно” гэж хуульчилжээ. 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Шүүгдэгч О.Анхбаярт, өсвөр насны шүүгдэгч Э.Баатанбат, З.Ганбаяр нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, түүний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

          Шүүгдэгч О.Анхбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн, 4 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.Анхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн болон ерөнхий боловсролын сургуулийн  сурагчид  болох тэдний нас биеийн онцлог, цаашид сурч боловсрох нөхцөл боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нарын биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр заахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний хууль ёсны төлөөлөгч нарт тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Анхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, эд мөрийн баримт, иргэний бичиг баримтгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******ын Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч *******ын Ганбаяр, *******ий Баасанбат нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, машин механизм ашиглаж үйлдсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Анхбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр  нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгчийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Р.Зориг, Б.Энхтүвшин нарт тус тус даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгох, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Э.Баасанбат, З.Ганбаяр нарт тус тус сануулсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 06-62 БУА улсын дугаартай “Nissan X-Trailтээврийн хэрэгслийн үнэ болох  3.273.722 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.091.240 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
  8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Баасандаш, З.Ганбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.
  9. Энэ хэрэгт шүүгдэгч О.Анхбаяр, өсвөр насны шүүгдэгч Э.Баасандаш, З.Ганбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.СУВД-ЭРДЭНЭ