Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

 

Дугаар 2023/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч ************ , түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулн тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны "Ж" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дугнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ******** **********-д холбогдох эрүүгийн  220604693 3501 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дүүрэн Ганзага нэртэй дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, *********** **-*** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар *************, ****** овгийн ******************** *************

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ****************** нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, "Дүүрэн Ганзага" гэх хүнсний дэлгүүгийн гадна хохирогч Б.Б-ын автомашин эвдэрч явахгүй болсон байхад нь "дэлгүүрийн орлого хаагаад байна, эндээс яв" гэж хэлж маргалдан түүнийг автомашинаас нь хүчээр гаргаж улмаар газар унаган, нүүрэн тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ: "Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй." гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр хохирогч Б.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-07/, гэрч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-13/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12474 дугаартай дүгнэлт, /хх 14-15/, шүүгдэгч *************-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-48/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, "Дүүрэн Ганзага" гэх хүнсний дэлгүүгийн гадна хохирогч Б.Б-ын автомашин эвдэрч явахгүй болсон байхад нь "дэлгүүрийн орлого хаагаад байна, эндээс яв" гэж хэлж маргалдан түүнийг автомашинаас нь хүчээр гаргаж улмаар газар унаган, нүүрэн тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ын өгсөн "...Миний автомашин эвдрээд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, "Дүүрэн-Ганзага" гэх газрын үүдэнд зогссон ба найзынхаа хүүг дуудаж машинаа янзлуулах гээд түүнийг хүлээгээд байж байхад... оройн 21 цагийн үед тэр дэлгүүрээс нэг эрэгтэй гарч ирээд дахиад "машинаа холдуул" гэж дахиад хэлсэн. Би "машин эвдэрсэн хөдөлж чадахгүй байна" гээд машин дотроо сууж байхад намайг хаалга онгойлгож машинаас буулгаж ирээд чирээд ойрхон байсан жалга руу унагаагаад миний дээр гараад баруун гараараа миний нүүр рүү цохисон мен 4 удаа цохисон..." гэх мэдүүлэг /xx 07,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б-гийн өгсөн "...2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр манайд хүрээд ирээч, би Дарь эхийн дэлгүүрийн гадна байна" гэсэн. Би ярьсан цагаас хойш 40-50 аавын хар багийнх нь найз болох Б ах залгаад "миний машин явахгүй байна", минутын дараа очиход..."намайг дэлгүүрийн гарц хааж зогслоо гээд намайг зодчихлоо" гэхээр нь би цагдаа дуудъя юу болж байгаа юм бэ гэсэн чинь эмэгтэй нь наад ах чинь аймаар юм байна юу юу үгүй дайраад байсан гэж хэлсэн... Хамар нь шалбараад цус гарчихсан байхаар нь арчиж өгөөд бид 2 машинаа асаагаад явсан. Б ах намайг зодчихлоо гээд уурлаад байсан. Б ахын хувцас нь шороо болчихсон газар унасан бололтой харагдсан..." гэх мэдүүлэг, /хх 13/.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн

  1. Б.Б-ын биед хамар ясны зөрүүтэй далд хугарал, дух, хамар, баруун сарвууны долоовор хуруу, баруун дал, өвдөгт зулгаралт, зүүн зулай чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт, /хх 14-15/

Шүүгдэгч *************  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгэх хуудас /хх 48 / зэрэг болно.

 

 

 

Дээрх нотлох баримтууд "хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч **************  нь 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, "Дүүрэн Ганзага" гэх хүнсний дэлгүүгийн гадна хохирогч Б.Б-ын автомашин эвдэрч явахгүй болсон байхад нь "дэлгүүрийн орлого хаагаад байна, эндээс яв" гэж хэлж маргалдан түүнийг автомашинаас нь хүчээр гаргаж улмаар газар унаган, нүүрэн тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч **********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

 

 

 

Дээрх байдлаар шүүгдэгч ************  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д "...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж хуульчилсан ба хохирогч Б.Б нь гэм хорын хохирол 64.640 төгрөг нэхэмжилсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1; 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч ***********-с 64.640 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан "эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч *********-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *********** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ********* овгийн ********** *************-г “Хүний эрүүл мэндэд мөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарын зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ************** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хоррих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***************-с  64.640 төгрөгийг гаргуулж хохирогч ********** овогт ************ *********** /аа***********/-д олгосугай.

 

  1. Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ************-д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ***********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  1.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 Э.ЧИНГИС