Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

 

 

 

2022 оны 12 сарын 23 өдөр           Дугаар 2023/ШЦТ/16                    Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ********** овогт ************ **************-т холбогдох эрүүгийн 2206 00000 3822 дугаартай хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны 10 дугаар сарын 11-ний өдөр ************ хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш мэргэжилтэй, “Май кар” ХХК-нд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******** хорооллын *** дугаар байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгуй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ***************, ********* овог ************** ***************.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

 

 

Шүүгдэгч *********** нь 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын ***-*** тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр П.Ч-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: ”...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Дахиж ийм зүйл хийхгүй...” гэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн хохирогч П.Ч-ын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6 /, хохирогч П.Ч-ын өгсөн мэдүүлэг /хх 12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15400 дугаартай дүгнэлт /хх 17-18/, Г.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 24/, шүүгдэгч Г.У-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** хорооллын ***-*** тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр П.Ч-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Ч-ын өгсөн: "2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр нөхөр ********** ажилгүй амарч байсан бөгөөд хүүхдүүдийн хамт гадуур ажил амжуулж байгаад гэртээ буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хотхон орж ирэд ***  дугаар байрны гадна талбай дээр машинаа байршуулах гэж байгаад манай нөхөр гэнэт намайг хотхон руу ордог машины чип хаясан гээд зүүн гарын ар хэсгээрээ миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь чимээгүй гэр лүүгээ орох гээд явж байхад 8 давхарт гарч ирээд, намайг гэрт оруулахгүй зайл гэхээр нь би хувцсаа аваад явъя" гэхэд намайг түлхээд газарт унагаагаад өөрөө гэр лүү ороод байж байгаад хүүхэд авах цаг болохоор нь гэрээс гарч яваад би гэртээ орсон. Би гэртээ ороод нөхөртэйгөө юм ярихгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад хамт кино үзээд байж байхад манай нөхөр У гэнэт" Энэ зургаа тайлбарла" гээд өөр нэг эрэгтэй, эмэгтэй хоёртой авхуулсан зураг харуулахаар нь би нөхөртөө уурласан байсан учир юу ч дуугараагүй. Тэгсэн чинь намайг "гөлийсөн юм, гөлийчөөд дуугарч чадахгүй, чи бараг явалдсан юм биш үү" гээд миний зүүн шанаа хэсэгт гараа атгаж байгаад цохиод, зүүг талын гуя болон шилбэ рүү хөлөөрөө өшиглөөд, зүүн гарыг хугалах болно гээд мушгиад толгой руу цохиод, ална гээд дайраад байхаар нь охин Н /Знастай/-г тэврээд суусан чинь намайг зодож цохихоо болиод, өөрөө хувцаснуудаа аваад гэрээс гараад явсан" гэх мэдүүлэг /хх12-13/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15400 дугаартай:

  1. П.Ч-ын биед цээжинд эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 24.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх 17-18/

Иргэн хохирогч П.Ч-ын гаргасан "Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хорооллын ***-*** тоотод 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө бусдад зодуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/.

 

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч ***********-ын өгсөн: " Би өөрийн эхнэр Ч-ын эрүүнд учирсан гэмтлийг нэг удаа алгадаж учруулсан. Цээжинд учирсан гэмтлийг түлхэх үед үүсгэсэн. Гуянд учирсан гэмтлийг өшиглөх үед үүсгэсэн байх. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна" гэх мэдүүлэг /хх 24/ зэрэг болно.

Шүүгдэгч ***********-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 95/

Шүүх дээрх нотлох баримтууд "хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч ************* нь хохирогч П.Ч-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шуугдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч *********-ын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********** хорооллын ***-*** тоотод гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр П.Ч-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсн байна" гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч П.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч *************-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ************* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *********** ********-ыг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар **********-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **********  нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ************ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ************ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл **********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС