Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 26 өдөр         Дугаар 2023 ШЦТ/23                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх

хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

Шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд "Ж" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **** овгийн ***********  *********-д холбогдох эрүүгийн 2206 04739 3810 дугаартай хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны 5 дугаар сарын 29-ний өдөр ****** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ***************** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ***************, ****** овгийн ************** *************.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шимт" нэртэй

 

хүнсний дэлгүүрийн гадна хохирогч М.З-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унагааж түүний биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: "...Мөрдөн шалгах

ажиллагаанд бүх мэдүүлгийг үнэн зөв өгсөн. Дахиж нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/, хохирогч М.З-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/, гэрч Э.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16/, гэрч Д.Д-ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 23/, гэрч Ц.Д-ын мэдүүлэг, /хавтаст хэргийн 36/, хохирогч М.З-ын Өмгөөлөгч Ц.Нэргүйгээс гаргаж өгсөн 3 ширхэг фото зураг /хавтаст хэргийн 40/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12818 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-48/, яллагдагч *********-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93-р тал/ шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шимт" нэртэй хүнсний дэлгүүрийн гадна хохирогч М.З-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түлхэж унагааж түүний биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.З-ын өгсөн: "...Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр 12 цагийн үед гэр рүүгээ харих гээд явж байхад "Шим супермаркет" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа цагаан өнгийн машинаас багын найз Давааням бууж ирээд шууд миний нүүрний зүүн хэсэгт гараараа 1 удаа цохисон, бас миний биеийн хэсгүүд рүү хэд хэдэн удаа цохиод байсан. Удалгүй машинаас дахиад нэг зүс таних эрэгтэй бууж ирээд миний бие рүү цохиод байсан Би нэг мэдсэн газар унасан байсан. Тэгээд босч чадахгүй хэвтэж байхад манай эхнэр А ирж байсан. Би босох гэсэн хөл өвдөөд босож чадахгүй байсан. Харин сүүлд машинаас бууж ирж намайг цохидог үл таних эрэгтэй бол Баялаг эрдэнэ дэлгүүрийг ажиллуулдаг. Би тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр 0,75 литрийн Хараа нартай архи найз М, Ж нарын хамт хувааж уусан.... гэх мэдүүлэг /хх-10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гарч Э.А-ийн өгсөн: ....Би өчигдөр буюу 2022 оны 09 дугээр сарын 16-ны өдрийн 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ************* ***** тоот гэртээ байж байхад гаднаас манай тэр хавьд байдаг зүс таних эмэгтэй орж ирээд "Агааг машинтай хүн түлхээд унагаачихлаа" гэхээр нь би гараад Энхжин дэлгүүрийн орчим очиход манай нөхөр З газар хэвтэж байсан. Тэгээд би нөхөр дээрээ очоод босгох гэтэл баруун ташаа нь өвдөөд байна гээд босож чадахгүй байхаар нь хүүхдүүд рүүгээ утасдахад манай бэр Ц.Нэргүй ирсэн... гэх мэдүүлэг /хх-15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Д-ын өгсөн: ....Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэдэн цагийг нь санахгүй байна, Э, Д бид гурав Э-ын машинаас Дорцоов авах гээд цагаан өнгийн Приустай явж байсан. Тэгээд Шимт гэдэг нэртэй хунсний дэлгүүрийн гадна байсан чинь З гадаа хүн явуулахгуй зууралдаад байхаар нь би өшиглөх гэсэн чинь хүрээгүй, тэгэхээр нь хацар хэсэгт гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд машиндаа суугаад хөдлөөд явсан чинь З хойноос ирээд салахгүй байхаар нь Э машинаас буугаад З-г машины хажуу талаас холдуулсан. Э бид хоёр эрүүл байсан..." гэх мэдүүлэг /хх-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Д-ын өгсөн: ....Баянзүрх дүүргийн ** дугаар хороо Агт дэлгүүрийн өмнө машинтайгаа явж байсан чинь Э, Д хоёртой таарсан. Тэгсэн намайг Э, Д хоёр Баянзүрх дүүргийн товчооны тэнд машин дээр хүргээд өгөөч гэхээр нь би "Тэгье" гээд бид гурав машинтай хөдлөх гэсэн З гэдэг хүн явуулахгүй машины урд хойно гараад байсан. Тэгэхээр нь би машинтай хөдлөөд жаахан яваад төв зам руу орох гээд зогсож байсан чинь З араас ирээд явуулахгүй байсан чинь Э би холдуулаадахъя гээд машинаас буусан. Удалгүй Энхбат машиндаа суугаад бид гурав хөдөлсөн..." гэх мэдүүлэг /хх-36/,

 

Хохирогч М.З-ын өмгөөлөгч Ц.Нэргүйгээс гаргаж өгсөн 3 ширхэг фото зураг /хх-40/,

Шүүгдэгч *********-ын яллагдагчаар өгсөн: "...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу..." гэх мэдүүлэг/хх-92-93/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 12818 дугаартай:

  1. М.З-ын биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлууд болно.
  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хx-47-48/,

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/

Шүүгдэгч ***********-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-98/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтууд "хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч ************  нь хохирогч М.З-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болохыг хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

 

Иймд шүүгдэгч *********  нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Шимт" нэртэй хүнсний дэлгүүрийн гадна хохирогч М.З-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар тулхэж унагааж түүний биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хун, хуулийн этгээдийг цээрлуулэх, гэмт хэргийн улмаас зарчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд.

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн уйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *********-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

 

Хохирогч М.З нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүхээс шүүгдэгч **********-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ********** нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн ********** *********-ыг "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсугэй.
  3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
  5. Хохирогч М.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, ************ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл **********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                              Э.ЧИНГИС