| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/1014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1028 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1028
2023 08 28 2023/ШЦТ/1028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Б.Булгантамир, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,
улсын яллагч Т.Төмөртулга,
иргэдийн төлөөлөгч Т.Болдбаатар, Б.Лхагвасүрэн
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308000000843 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19** оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ах, дүү, охины хамт *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суудаг гэх (*** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2002 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***д иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдаж улмаар машины амортизатораар нүүр, толгойн тус газарт нь удаа дараа цохиж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
- шүүгдэгч *** “...*** ах, *** ах бид 4-лээ байсан. 2 шил 500 граммын архи авч уусан. Тэгээд манай ах “шараа тайлъя шартаж үхлээ, дахиад архи авч ууя” гээд байхаар нь “одоо яах юм бэ, надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгтэл *** ах “*** рүү очиж мөнгө авъя” гээд дагаад явсан. *** ах айлын эзгүй хашаа руу явсан. Би хүлээгээд зогсож байхад дугуйны обуд тэврээд гараад ирэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “тушааж мөнгө болгоно” гэсэн. Тушаасан чинь 30.000 төгрөг болоод мөнгөө халаасандаа хийх гэсэн чинь манай ах “энэнд мөнгө өгч яадаг юм” гээд надаас булааж авсан. Тэгээд 500 граммын архи аваад гэр рүү нь дагаж яваад уусан. Тэгтэл талийгаач “дэрэн доор байсан утас байхгүй байна” гээд хайгаад олохгүй байснаа “чи л аваа биз, гаргаад ир” гээд над руу дайраад, миний хөл рүү 2 удаа өшиглөсөн. *** ах “*** аваагүй байх, авсан юм бол гаргаж өгөөч” гэж хэлэхэд нь би “аваагүй” гэхэд “***гаас өөр хэн авдаг юм, дандаа миний утсыг авч зардаг” гээд над руу дайраад, бөөн хэрүүл маргаан болсон. Тэгээд миний хажууд сууж байснаа алга болчихоор нь би ахаас ”хаачсан бэ” гэж асуухад “чиний хажууд сууж байсан биз дээ” гэж хэлсэн...” гэв.
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “...2023 оны 4 дүгээр сарын 28-нд 7-8 цагийн үед ажил дээрээ байж байтал манай хүргэн дүү утсаар яриад ”танай ажил дээр яваад очъё, *** ахын гэрт очсон чинь нүүр ам нь битүү цус болчихсон дуудаад сэрдэггүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хурдан хүрээд ир” гэж хэлээд бид 2 *** ахын гэрт яваад очиход аль хэдийн нас бараад хөшчихсөн байсан. “Миний ахыг хэн алчхав” гээд уйлаад, тэрхэн зуур ухаан санаа орж гараад байхад хүргэн дүү түргэн цагдаа дуудсан. Бид 4 дүгээр сарын 28-нд ахыгаа олсон. Энэ хүмүүс 4 дүгээр сарын 25-нд аль хэдийн манай ахыг цохиж алчхаад, одоо үхчихсэн юм байна гаръя гээд хаяад явсан байдаг. *** гэдэг эрэгтэй хүнийг анх барьж өгсөн. Яагаад гэвэл манай дүү хамт явж байхыг нь харсан болохоор гэрийн хаягийг нь олоод цагдаатай хамт гэрт нь очиход “Би хамаагүй, уулзаагүй” гээд байсан. Тэгтэл прокурор, цагдаа шүүх шинжилгээний хүмүүс ирээд нас бараад 72 цагаас дээш болсон байна гэж хэлсэн. Талийгаачийн ажил явдлыг хийгээд алтан хайрцгийг нь нээлгэх болоход нас барсан өдөр, хоногийг нь мэддэггүй, ***аас асуухаар эхэндээ “би мэдэхгүй” гэж худлаа ярьсан. Миний гомдоод байгаа зүйл бол яагаад хүн цохиж алчхаад 3-лаа үхчихсэн байна гээд хаяад гараад явж байгаа юм бэ, эмнэлгийн тусламж үзүүлж болох байсан. Миний том ах байсан доороо 3-н дүүтэй, дээрээ 2 эгчтэй, архи уудаг байж болно. Гэхдээ бид нарт ямар ч гай, тотгор нөлөө болоогүй, ахыгаа хүн барьж аваад зодоод байдаг гэдгийг нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Бас архи уусан үедээ ямар авир гаргаж, ямар үйл явдал болсныг мэдэхгүй, худлаа ярьж болохгүй. Эмэгтэй хүн байж хүн цохиж алчхаад архинд буруу өгөөд зогсож байгаад нь гомдолтой байна. Бид нар өөрсдөө гаргасан болон буяны ажилд зориулсан зардлаа баримтжуулж чадаагүй, оршуулгын багцыг 7.000.000 төгрөгөөр авснаа баримтжуулаад аваад ирсэн. Үүнийг гаргуулж авмаар байна, сэтгэл санааны хохирол барагдахгүй байх. Энэ хүнийг хуулийн дагуу шийтгэж өгнө үү...” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 875 дугаартай яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, Я.***, ***, ***, ***, насанд хүрээгүй гэрч *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2128, 1236 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 11-27, 34-38, 41-46, 51-56, 64-68, 76-77, 95-96, 135, 155, 151-153, 147-148, 157, 163-164, 2 дугаар хавтаст хэргийн 61, 76-79, 91-92, 105-114, 135-136 дугаар хуудас)”,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэрч ***ийн мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 134, 2 дугаар хавтаст хэргийн 97, 142, 146 дугаар хуудас),
- Шүүгдэгчээс “байхгүй“,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “байхгүй, хохирлын баримтыг гаргаж өгөв” гэцгээв.
1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***д тоотод иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар автомашины амортизатораар нүүр, толгойн тус газарт нь удаа дараа цохиж онц харгис хэрцгийгээр хүнийг алсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 11-38 дугаар хуудас),
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 41-50 дугаар хуудас),
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64-68 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн “...Би талийгаачийн төрсөн дүү, эцэг эхээс наймуулаа, *** нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***ны задгай *** тоотод ганцаараа амьдардаг байсан. Бага наснаасаа ял эдэлж байгаад 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хорих ангиас суллагдсан. Түүнээс хойш ямар нэгэн асуудалд оролгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон...2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр талийгаачийн гэрийн ойролцоо байдаг найз *** руу утсаар залгаж “ах *** харагдсан уу, утас нь холбогдох боломжгүй байна” гэж асуухад “ойрд надтай *** ах тааралдаагүй, бас харагдаагүй” гэж хэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө хүргэн *** залгаад “*** ах гэртээ газар ямар ч хөдөлгөөнгүй нүүр ам нь цус болчихсон байж байна” гэж хэлсэн. Ажлаасаа шууд ахын гэрийн гадаа ирэхэд манай ах *** гэрийнхээ хойморт дээшээ харсан байрлалтай нүүр ам нь нил цус болчихсон байсан. *** цагдаа, түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),
- Гэрч ***ы “...Баянгол дүүрэг 10-р хорооллын урд талд байдаг пункер болон өдөржин гадуур хог түүж явдаг. Төрсөн эгч ***ийн охин *** надтай тааралдаж “*** намайг гэрээсээ хөөхөөр нь дургүй хүрээд түүний толгойны араас плиткаар цохисон. Газар унахад нь толгой руу цохисон” гэж хэлсэн. Хоёр жилийн өмнө *** намайг ***тай танилцуулж байсан. Тухайн үед ***ын гэрт байгаа гэж надад хэлж байсан...тухайн өдөр би ***г “чи болиоч, наад хүнээ аллаа” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гээд намайг түлхээд унагасан. Тэгээд нэмж цохиод байх шиг байсан. Миний харснаар машины амаржин төмрөөр цохисон. *** тэр өдөр ***г нэг удаа л цохиж, гар утаснаас болоод маргалдаад байх шиг байсан. Бид нар 2-3 шил архи уусан нэлээд согтсон байсан. Намайг харахад машины амаржинаар толгой түрүүгүй цохиод л байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82, 155 дугаар хуудас),
- Гэрч ***ын “...гадуур хог түүн, олсон эд зүйлээ Хархорин захын хажууд бусдад зарж борлуулдаг. 2023 оны 04-р сарын 25-ны өдөр Хархорин зах дээр бараа зарж байхад ***, ***, *** нар над дээр ирсэн. Бид нар архи уухаар болоод ***ын гэр рүү явсан. Замдаа дэлгүүрээс 0,75 литрийн чанар нэртэй архи хоёр ширхгийг авсан. Алхсаар байгаад гэрт нь ирээд *** мах хэрчээд, би гурил хэрчсэн, *** гурил элдсэн. *** хуушуур хайрч, *** архи хундагалж тойруулаад бид нар юм яриад уусан...Архи дууссаны дараа *** ***г “чи миний гар утсыг байнга зардаг, муу янхан гичий минь зайл, та хоёр зайл” гэж хэлсэн. *** уурлаад орны доор байсан төмрийг аваад ***ын нүүр, толгой руу удаа дараа цохисон. *** босоод толгойгоо бариад орны урд явган сөхрөөд суусан. Тэгээд бид гурав хурдан явъя гээд *** цаашаа ганцаараа явсан. Харин *** бид хоёр ***ийн гэрт очсон. ***ийн гэрт 2, 3 хоног хамт архи уусан...“ гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141, 147-148 дугаар хуудас),
- Насанд хүрээгүй гэрч ***ын “...2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хичээл 17 цаг 15 минутад тараад гэртээ очоод хувцсаа солиод цайгаа уучхаад гадаа бие засахаар гарсан чинь манай гэрийн зүүн талд байдаг хашаагүй задгай гэр лүү тухайн гэрт амьдардаг ах, жижигхэн үстэй нэг эгч, нэг ахын хамтаар гурвуулаа орж байгаа харагдсан. Ээж, аав хоёр ажлаа тараад 20 цагийн үед ирсэн. Мөн гадаа гарч бие засаж байхад тухайн задгай гэрт хүмүүс маргалдаад байсан. Нэг эрэгтэй хүн “ална чамайг муу гөлөг, пизда, гичий”, нэг эмэгтэй хүн “болиоч” гээд орилоод байсан. Тэгтэл гэрийнх нь хаалга түлхэгдэж онгойж гэрийн эзэн ах гэр лүү орж байсан ахтай зууралдаад “чи муу намайг хулгайч гэж хэлдэг хэн бэ” гээд орилоод, нөгөө эмэгтэйг “чи дуугай бай гичий минь” гээд орилоод байсан. 22 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад тэр айл руу харсан чинь гэрлээ унтраачихсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас),
- Гэрч ***ийн “...2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад ***, *** хоёр манай гэрт ирсэн. 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цагийн үед манайхаас гарч яваад орой 22 цагийн үед ***, *** нар архи хэрэглэсэн байдалтай ирж хоносон. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед манайхаас гараад орой 17 цагийн үед ***, ***, *** нарыг дагуулж ирээд архи хувааж ууцгаасан. Манай нөхрийг унтсаны дараа *** *** эгчийг ***тэй хардаж уурлаад манай галын хайчаар ***гийн нүүр хэсэг рүү цохисон. *** *** эгчид хандаж “Би нөхрөө алчихсан хүн шүү, цагдаа нар одоо болтол олоогүй байна, би одоо энд алаад хаячихад хэн ч намайг олохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд бид нар салгаад унтсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151-153 дугаар хуудас),
- Гэрч ***ийн “...2023 оны 4 дүгээр сарын 25-наас 26-ны өдрийн шилжих шөнийн 2-4 цагийн үед гаднаас ***, *** хоёр орж ирсэн. Маргааш өглөө нь би ажилдаа явсан. Гэртээ очиход *** ах, *** хоёр манайд байсан. Гаднаас ***, *** хоёр орж ирээд манай зуны байшинг барилцах талаар ярьсан. 18-19 цагийн үед Дулам эгч нэг шил архитай орж ирсэн. Тэгээд бид хэд тэр архинаас ууж байгаад амарцгаасан. Маргааш орой нь мөн архи ууж байгаад би тасраад унтчихсан. Намайг сэрэхэд манай эхнэр “Өчигдөр *** эгч, *** хоёр хоорондоо маргалдсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас),
- Гэрч ***ийн “...*** гэх хүний гэрт очиж архи уусан. *** намайг “архи авчих” гэж хэлэхээр нь “мөнгө дууссан одоо архи авах боломж байхгүй” гэж хэлсэн. *** над руу уурлаад намайг алгадахдаа “Би нөхөр тэрийг гээд *** ч билүү ***тай нэр хэлээд алсан. Чамайг бол алчихна шүү. Төрийн цагдаа нар тоодоггүй юм байна лээ. Өдийг хүртэл намайг олоогүй байхад таныг алчихад намайг олохгүй шүү” гээд байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2128 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “RVB” гэсэн бичигтэй автомашины амортизатор, “AXITI” гэсэн бичигтэй автомашины амортизатор, зуухны дээд хэсгийн төмөр нь шинжилгээнд тэнцэж байна. “RVB” гэсэн бичигтэй автомашины амортизатор дээр цус илэрсэн, зуухны дээд хэсгийн төмөр дээр цус илрээгүй. Илэрсэн цус нь хүний цус байна. Уг цус нь A (II) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1236 дугаартай “Талийгаач *** цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун чамархай яс, суурь ясны баруун дунд хонхор, хөхлөг сэтрэн дайрсан цөмөрсөн хугарал, тархины зүүн дух, чамархай, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доор тархмал цус харвалт, зүүн чамархайн болон зүүн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруул, эрүү, ооч, баруун чихний суваг, хөхлөг сэртэн, чихний мөгөөрс сэтэрсэн дээд эрүүний баруун дотор буйланд шарх, баруун нүдний дэд доод зовхи, цээж, эрүү болон эгэм, бугалга, мөр хамарсан цус хуралт, дух баруун хацар, баруун шанаа, зүүн мөр, шуу, хэвлий, баруун гуя, баруун хөхлөг сэртэн эрүүнд зулгаралт, Эрүү ясны хоёрлосон хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Баруун чамархай хуйхны зөөлөн эдийн няцрал, доод уруул, эрүү ооч, баруун чихний суваг, хөхлөг сэртэн, чихний мөгөөрс сэтэрсэн, дээд эрүүний баруун дотор буйланд шарх, баруун нүдний дээд доод зовхи, цээж, эрүү, болон эгэм, бугалга мөр хамарсан цус хуралт, дух, баруун хацар, баруун шанаа, зүүн мөр, шуу хэвлий, баруун гуя, баруун хөхлөг сэртэн, эрүүнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь баруун чамархай яс, суурь ясны баруун дунд хонхор, баруун хөхлөг сэтрэн дайрсан цөмөрсөн хугарал, тархины зүүн дух, чамархай, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доор тархмал цус харвалт, зүүн чамархайн болон зүүн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цус нь A(II) бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Талийгаач нас барах үедээ хүндэвтэр зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудас),
- Шүүгдэгч ***гийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 04-р сарын 25-ны өдөр ах ***, ***, *** нарын хамт ***ын гэрт байж байхад *** ах шартаж үхлээ доошилмоор байна гэсэн. Бид нар бөөнөөрөө гараад доошоо түүхий эд авдаг цэг рүү алхсан. Нэг айлын хашаанаас машины обуд аваад түүхий эд авдаг газарт 30.000 төгрөгөөр тушаасан. Тэр мөнгөөр архи авсан. Бид нар хамт ***ын гэрт очиж архиа хувааж ууцгаасан. Бас хуушуур хийж идсэн. *** согтчихоод над руу дайраад “чи нөхрөө аваад манай гэрээс зайл” гээд миний хөл рүү өшиглөсөн. *** ах “чи одоо болиоч” гэсэн чинь талийгаач чимээгүй болсон. Тэгээд “чи миний гар утсыг яачхав” гээд асуухаар нь “мэдэхгүй” гэсэн чинь “чи л авсан, дандаа миний гар утсыг аваад зарчихдаг” гээд над руу уурлаад дайраад “чи одоо яадаг новш вэ чамаас өөр хэн авдаг юм, гаргаж өгөөч” гэхээр нь миний уур хүрээд гартаа тааралдсан юмаар талийгаач ***ын толгой руу цохиход уначихсан. Газар унасан байхад нь нүүр рүү нь барьж байсан зүйлээрээ хэд хэдэн удаа цохисон...Тэгээд орон дээр суугаад байж байсан чинь *** ах миний хажууд ирж суугаад “*** бос хоёулаа гарья наад пиздаг хаяа”, *** ах “хурдлаач хойноос гараад ирээрэй” гээд дуудаад байсан. Тэгээд *** ахын гэрт бид нар очиж хоноод ***ын бид хоёр ***ийн гэрт очоод хэд хоносон...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын “*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *** нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна. *** нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ***д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад нотлох баримтаар тогтоогдсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий мэдүүлэг гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, амь хохирогч ***ын нүүр, толгойн тус газарт авто машины амортизатораар удаа дараа цохисны улмаас тэрээр баруун чамархай яс, суурь ясны баруун дунд хонхор, баруун хөхлөг сэтрэн дайрсан цөмөрсөн хугарал, тархины зүүн дух, чамархай, чамархайн суурь хэсгийн аалзан хальсан доор тархмал цус харвалт, зүүн чамархайн болон зүүн чамархайн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдлаар нас барсан шалтгаан холбоотой байна гэж үзэж шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нөгөөтээгүүр “онц харгис хэрцгий” гэдгийг хууль зүйн хувьд хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулах, хохирогчийг өвтгөн шаналгах, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгох зэргийг ойлгодог бөгөөд энэхүү нөхцөл байдал Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1236 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.
Шүүгдэгчээс “хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна”, өмгөөлөгчөөс “...гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нараас “***г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна” гэх дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал...шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Тус гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч ***ээс оршуулгын зардалтай холбоотой баримтаар 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 7.000.000 төгрөгийн зардлыг шүүгдэгч ***гаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч, өмгөөлөгчөөс “хохирол төлбөр төлөх завсарлага” авах эрхээ эдлэхгүй гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***д 13 жилийн хорих ял оногдуулах, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...”
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон. Улсын яллагчийн дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулсан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “...13 жилийн хорих ял бага байна” гэх саналыг гаргав.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 111, 113-120 дугаар хуудас) зэргээр *** нь урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан улмаар автомашины амортизатораар амь хохирогчийн толгой, нүүрэн тус газарт удаа дараа цохиж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, *** настай, эмэгтэй, бага насны хүүхэдтэй)-ыг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, гэм буруутай үйлдэлд тохирсон /дээр дурдсан/ байхаас гадна гэмт этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзан шүүх бүрэлдэхүүн улсын яллагч, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар захирамж (1 дүгээр хавтаст хэргийн 179, 194 дүгээр хуудас)-аар ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөдрийг хүртэл нийт 121 хоног цагдан хоригдсон байгааг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.
Бусад асуудлын талаар.
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороон засаг даргын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 132 дугаар тал)-д “*** нь охин ***ын ***ийн хамт “Ганц зам” Төрийн бус байгууллагын орон байранд хамт амьдардаг“ гэх баримт авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт “...эх нь хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалалтад байна”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “..хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ...” гэж заасны дагуу ***ын ***д асран хамгаалагч тогтоох, түүнтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 2308000000843 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины амортизатор /RVB, AXITI гэсэн бичиглэлтэй/-2 ширхэг, төмөр эд зүйл /зуухны дээд хэсэг/-1 ширхэг, мод /гурилын элдүүр/-1 ширхэг, тамхины иш /гялгар ууттай/-16 ширхэг, хоолойн цацлага /Септидин гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар тагтай, бор хүрэн өнгийн жижиг шилтэй/-1 ширхэг, юүдэнтэй цамц /ногоон өнгөтэй North grove гэсэн бичиглэлтэй/-1 ширхэг, бэлтгэлийн өмд /Puma гэсэн бичиглэлтэй хар өнгөтэй/-1 ширхэг, юүдэнтэй өвлийн куртик /алаг эрээн өнгөтэй/-1 ширхэг, дотоож /Lacoste гэсэн бичиглэлтэй саарал өнгөтэй/-1 ширхэг, өмд /улаан хүрэн өнгийн нимгэн ягаан цэцгийн зурагтай/-1 ширхэг, гутал /саарал өнгийн даавуун материалтай үдээстэй спорт загварын, хар өнгийн түрийтэй өвлийн цасны, хар өнгийн үдээстэй, хар өнгийн богино түрийтэй арьсан/-4 хос, үсний даруулга, боолт /хар өнгөтэй, цэнхэр өнгийн бөмбөлөгтэй/-1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,
- гялгар ууттай хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх биологийн дээж /7 ширхэг/-ийг хэрэгт хавсарган үлдээж,
- жийнсэн өмд /хар хөх өнгөтэй/, тэлээ /төмөр аралтай, хар өнгөтэй/, фудболк /New York гэсэн бичиглэлтэй хар хөх өнгөтэй/, богино хүрэм /хар хөх өнгөтэй/, ноосон цамц /гурвалжин захтай саарал өнгөтэй/, дотоож /хар хөх өнгөтэй/, бэлтгэлийн өмд /Stigma ltd гэсэн бичиглэлтэй хар өнгийн нимгэн/-тус бүр 1 ширхэг, оймс /бор саарал өнгөтэй ноосон/-1 хос, гутал /Humtto гэсэн бичиглэлтэй хар өнгийн үдээстэй/-1 хос зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** /талийгаачийн эд зүйлсийг авна гэх хүсэлтийг гаргасан/-т олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ”хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д арван таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон нэг зуун хорин нэгэн хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***гаас долоон сая төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар ***ын ***д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.
7. Эрүүгийн 2308000000843 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины амортизатор /RVB, AXITI гэсэн бичиглэлтэй/-2 ширхэг, төмөр эд зүйл /зуухны дээд хэсэг/-1 ширхэг, мод /гурилын элдүүр/-1 ширхэг, тамхины иш /гялгар ууттай/-16 ширхэг, хоолойн цацлага /Септидин гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар тагтай, бор хүрэн өнгийн жижиг шилтэй/-1 ширхэг, юүдэнтэй цамц /ногоон өнгөтэй North grove гэсэн бичиглэлтэй/-1 ширхэг, бэлтгэлийн өмд /Puma гэсэн бичиглэлтэй хар өнгөтэй/-1 ширхэг, юүдэнтэй өвлийн куртик /алаг эрээн өнгөтэй/-1 ширхэг, дотоож /Lacoste гэсэн бичиглэлтэй саарал өнгөтэй/-1 ширхэг, өмд /улаан хүрэн өнгийн нимгэн ягаан цэцгийн зурагтай/-1 ширхэг, гутал /саарал өнгийн даавуун материалтай үдээстэй спорт загварын, хар өнгийн түрийтэй өвлийн цасны, хар өнгийн үдээстэй, хар өнгийн богино түрийтэй арьсан/-4 хос, үсний даруулга, боолт /хар өнгөтэй, цэнхэр өнгийн бөмбөлөгтэй/-1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, гялгар ууттай хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх биологийн дээж /7 ширхэг/-ийг хэрэгт хавсарган үлдээж, жийнсэн өмд /хар хөх өнгөтэй/, тэлээ /төмөр аралтай, хар өнгөтэй/, фудболк /New York гэсэн бичиглэлтэй хар хөх өнгөтэй/, богино хүрэм /хар хөх өнгөтэй/, ноосон цамц /гурвалжин захтай саарал өнгөтэй/, дотоож /хар хөх өнгөтэй/, бэлтгэлийн өмд /Stigma ltd гэсэн бичиглэлтэй хар өнгийн нимгэн/ тус бүр 1 ширхэг, оймс /бор саарал өнгөтэй ноосон/-1 хос, гутал /Humtto гэсэн бичиглэлтэй хар өнгөтэй үдээстэй/-1 хос зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***гийн эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
ШҮҮГЧИД Б.БУЛГАНТАМИР
М.МӨНХБААТАР