Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч  П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Баярмэнд

Иргэдийн төлөөлөгч М.*******         

Улсын яллагч  Б.*******

Шүүгдэгч   А.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* /цахимаар/

 Э.*******                                                                                

Хохирогчийн өмгөөлөгч Э.******* /цахимаар/

Шинжээч Ц.******* /цахимаар/

 Гэрч  О.*******, Б.*******, А., Б. /цахимаар, Л. /цахимаар/ 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******ид холбогдох 2323000000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт амьдардаг, аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /Регистрийн дугаар: ИК8618/

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газар хаваржиж байсан Ц.гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Ц.гийн дагз болон далны баруун доод хэсэг, баруун мөрний хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан буюу зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ц.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч Ц. нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газар хаваржиж байсан хохирогч Ц.гийн гэрт түүнтэй маргалдаж улмаар түүний дагз болон далны баруун доод хэсэг, баруун мөр хэсэгт хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

А.*******ид хутгалуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.гийн “...2023 оны 03 дугаар сарын 03-04-ний орой ... Малаас ирээд удаагүй байхад А.******* нь 2 найз болох , нарын хамт гурвуулаа манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ хоол хийж өг гэж хэлээд манай эхнэрийн хүзүүнд А.******* нь өөрийн саарал түрийтэй гутлаас хар гэртэй бор өнгийн хутга гаргаж ирээд тулгасан. Би эхнэрээ өмөөрч босож ирэхдээ айсандаа болоод түр зуур ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод гэрийн хоймортоо очиж суухад А.******* нь чамайг би алаад хаячихъя гэж хэлээд над руу хутга бариад дайрсан. Манайд байсан болиулах гэтэл чамайг бас ална шүү гэж бор өнгийн хутгаараа сүрдүүлсэн. холдоход миний толгойн дагз хэсэгт бор өнгийн хутгаар миний баруун талаас хутганы ир хэсгээр удаа дараа хутгалсан би тухайн үед ухаан алдсан хэд хутгалсан талаар мэдэх зүйл байхгүй толгойн хэсэгтээ 12 оёдол тавиулсан. Ухаан ороод сэрэхэд өглөө болсон байсан. Миний хажууд А.*******, эхнэр *******, , нар байсан. Тэгээд А.******* тэмээн дээр намайг суулгаад нуур хүртэл 20 км газар явсан. Нуурын цаана хүргэний хамт машинаар сумын эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлгээр,

А.*******  Ц.г хутгалсныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч О.*******гийн “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед манай нөхөр бид хоёр оройныхоо хоолыг идчихээд амраад байж байхад А.*******, , ******* гэдэг гурван залуу согтуу орж ирсэн. гэдэг залуу нь архи гаргаж ирээд уух гээд байхаар нь би боль би гэртээ архидуулахгүй, зайл гээд архийг нь аваад шидчихсэн чинь А.******* над руу хутга гаргаж дайраад чамайг ална толгойндоо маастай юм гэж доромжлон намайг хана руу түлхэж унагаахад манай нөхөр болиулах гэхэд манай нөхөр рүү бас хутга барьж дайраад байсан. Би согтуу хүмүүсээс айгаад гэрээсээ гараад гадаа байж байгаад гэртээ ороход *******, , ******* манай нөхөр гурав 2 шил 0,75 литрийн архи тавьчихсан ууж байсан. Намайг гэртээ орж ирээд байж байтал ******* нь биеэсээ хутга гаргаж ирээд манай нөхөр гийн дал нь болон толгойн тус газар нь хутгалчихсан тэгтэл манай нөхөр орилоод хэвтэж байснаа чимээгүй болчихоор унтчихлаа гэж бодсон. , *******, ******* гурав үлдсэн байсан тал шил архиа уучхаад манайд унтчихсан. Өглөө нь манай нөхөр босож чадахгүй байхаар нь би манай нөхөр д ямар нэгэн юм болбол та гуравтай ярина шүү хэлдэг газарт нь хэлсэн байгаа гэж хэлэхэд ******* нь хувцсаа өмсөөд гэдэг хүнийг машинтай нь дуудаад манай нөхөр г аваад сумын төв рүү явсан. , ******* нар яваад би гэртээ үлдсэн....” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Э.ын “...Тухайн өдөр ...Ц. гэдэг айлд очиж хоноод явъя гээд 23 цагийн үед очоод тэднийх банш жигнэх хооронд А.******* ах нөгөө авсан 2 шил архиныхаа бүтэн шил архийг гаргаж ирээд Ц.д хийж өгөөд бид нар хуваалцаж уусан. Тэгээд би тасраад унтчихсан байсан. Шөнийн 03 цагийн үед ******* намайг сэрээгээд утас чинь цэнэгтэй юу утсаар чинь ярьж түргэн дуудмаар байна гэхээр нь би яасан гэхэд ******* г ******* аягаар цохичихсон гэж хэлсэн. ******* нь гийн толгойныхон ар хэсэгт даавуу тавиад цусыг нь тогтоох гээд байж байсан. Тэгээд бид хоёрыг сүлжээнд гарч утсаар яриад түргэн дуудаадах гэхээр нь ******* бид хоёр урд манхан дээр нь гарч хүмүүс рүү залгахад утсаа авсан хүн байгаагүй. Тэгээд ******* бид хоёр гийнд очоод гал түлээд байж байтал үүр цайсан. Өглөө 5 цаг өнгөрөөд 6 цаг болох гэж байх үед А.******* нь Ц.г тэмээн дээр мордуулж хойш нь гэх газар руу авч явсан Б.******* бид морьдоо авчраад ******* адуундаа яваад би гийн хонийг харж үлдсэн. Би тухайн үед архи уугаад тасраад унтаж байсан болохоор энэ талаар мэдэхгүй байна. Миний хувьд хутгалж байхыг бол хараагүй намайг босож ирэхэд ямар ч байсан толгойны ар хэсэгт хуйх нь язарсан байдалтай ангаасан шарх байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.*******ын “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А.*******, Э. ах бид гурав ...Ц. ахынд очиж хоноод явъя гээд 23 цагийн үед очоод тэднийх банш жигнэх хооронд А.******* ах нөгөө тал шил архиа гаргаж ирээд Ц. ахад хийж өгөөд бид нар хуваалцаж ууссан. Би тэгээд банш идчихээд гэрээс гарч унаж явсан морьдынхоо эмээлүүдийг авч чөдөрлөж тавьчхаад орж ирэхэд тэд нар үлдсэн нэг шил архиа гаргачихсан уугаад юм яриад сууж байсан. Би ороол шууд дээлээ тайлж нөмрөөд хэвтсэн доороо унтчихсан байсан. Тэгтэл шөнө дундын юм дугарах шиг болохоор нь нойрмог сэртэл Ц. ахын толгойны араас цус нэлээн гарчихсан А.******* ах эрээн цоохор өнгийн малгай бас даавуугаар дарчихсан сууж байсан. Тухайн үед Э. ах унтаж байсан. Би дуудаж сэрээгээд бид хоёр шөнө хүмүүс рүү утсаар ярих гээд залгасан боловч хүмүүс утсаа аваагүй, зарим утас нь холбогдохгүй байсан. Тэгээд гал түлж гэрээ дулаацуулсан тухайн үед эхнэр нь гэртээ байхгүй байсан. Гэрийнхээ ойролцоо шаваг түлээд сууж байсан. Тэгж байж байгаад өглөө 07 цагийн үед нар гарахаар нь А.******* Ц. ах хоёрыг тэмээн дээр мордуулж хойш нь гэх газар руу явуулсан Э. ах бид хоёр морьдоо авчраад адуундаа явсан...” гэсэн мэдүүлгээр,

Ц. биедээ гэмтэл авсан байсан тухай мэдүүлсэн гэрч Ө.гийн “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөө эрт 09 цаг өнгөрч байхад ахын хүүхэд буюу *******ийн дүү над руу утсаар яриад урьд шөнө *******, Ц. нар нь архи уугаад хоорондоо маргалдаад нэгнийгээ гэмтээсэн юм шиг байна. Одоо элснээс Ц.гийн гэрээс тэмээгээр наашаагаа гарч ирж байгаа гэнэ. Та бор өндөрт байх Б.ийн малчныд ирээд энэ хоёр нөхрийг аваадхаач гэхлээр нь би сумын төвөөс гарч яваад Б.ийн малчны гэрт очиход ******* нь г тэмээн дээр дүүрээд авчирлаа гээд ирчихсэн нь хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд шууд машиндаа Ц.г өргөж суулгаад, *******ийн хамт аваад шууд сумын төв орж ирээд Эрүүл мэндийн төв дээр буулгаж оруулаад хэвтүүлсэн. Ц. гадна байдлаас харахад толгойн ар хэсэг буюу дагзны орчим зүсэгдсэн шарх байсан...” гэсэн мэдүүлгээр,

Ц.д эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухай мэдүүлсэн гэрч Э.ын “...Би 2023 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө намайг жижүүртэй 00 цаг өнгөрсөн байхад аймгийн сумаас Ц. гэх өвчтөн хүргэгдэж ирсэн. Уг өвчтөн нь сумынхаа эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн байсан. Би өвчтөн Ц.гаас биед учирсан гэмтлээ хэзээ яаж авсан талаар нь асуухад 2023 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө аймгийн сумын нутаг дэвсгэрт хүнд хутгалуулсан. Намайг хутгалсан хүн энэ  байна гээд зааж өгч байсан. Мөн хутгалсан хүний ээж нь гэх хүн хамт явж байсан. Уг хутгалуулсан гэх Ц. нь биеийн байдал хүнд, асуусан, асуултад ойлгомжтой хариулна, байрлал хэвийн ухаан саруул байсан. Биед үзлэг хийхэд толгойн дагзны баруун ар талд доод хэсэгт нэг газарт хутгалагдсан шархтай мөн баруун далны хэсэгт хутгалагдсан шархтай, шарханд оёдол тавигдсан шүүс багатай байсан. Зүүн, хөл гар нь хөдөлгөөнгүй мэдээгүй байсан. Ц.гийн дал руу хутгалуулсан шарх нь цээжний хөндий рүү нэвтэрсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Б.ын        “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед манай сумын гэх хүн өөрийнхөө машинаар нэг хүн аваад ирлээ, биеийн байдал нь хүнд хүн байна гэж хэлэхээр нь Ц. гэх хүнийг хүлээн авахын өрөөнд орж үзсэн. Тухайн үед Ц. гэх хүний биеийн байдал хүндэвтэр, уушги баруун талд сонсогдохгүй, байрлал хэвтрийн, зүүн гар хөлөө хөдөлгөж чадахгүй, баруун хацар дээр зүсэгдсэн шинэ нэг шархтай мөн дагз, хүзүүнд 6 см орчим урттай зүсэгдсэн шинэ шархтай байсан. Баруун мөрний дээд хэсэгт зүсэгдсэн шархтай, баруун далны доод хэсэгт гүнзгий хатгагдсан шархтай байсан. Мөн амьсгалын дутагдалтай, захын цусанд дахь хүчилтөрөгчийн хэрэгцээ 95-аас дээш байхад 85 хувьтай, артерийн даралт нь баруун талдаа 150/90, зүүн талдаа 140/90-тэй байсан. Ц. гэх хүн өмдөндөө шээж, баасан байсан бөгөөд түүнийгээ өөрөө мэдээгүй байсан. Би Ц.д цус тогтоох тариа, тархины хаван буулгах шингэн, өвдөлт намдаах тариа хийсэн. Цус их алдсанаас болоод царай цонхигор байхаар нь шингэн сэлбээд яаралтайгаар хэсгийн мэдээ алдуулалд хийж 10 гаруй оёдол тавьсан. Шилэн хүзүүнд 8 оёдол, мөрөнд 3 оёдол, далны доор 3 оёдол тус тус тавьсан. Хамрын гуурсаар хүчилтөрөгч байнга өгсөн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч гаас зөвлөгөө авч 3 хоногийн эмчилгээ хийсэн. Ц. гэх хүн анх ирж байхдаа ухаан санаа балартсан байдалтай байхаар нээх олон зүйл асуугаагүй. Харин маргааш нь би хутгалуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Л.гийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 09-ний  өдөр 15 цаг 40 минутад Ц. гэх хүнийг хүлээн авч үзлэг хийсэн. Ц. гэх хүн тухайн үед биеийн байдал хүнд байсан бөгөөд түүнээс биед учирсан гэмтлээ хэзээ яаж авсан талаар нь асуухад шилэн хүзүү рүүгээ хутгалуулсан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Ц.гийн хүзүүний арын шарх болон даланд учирсан шарханд боолт хийлгэсэн байхаар нь шалгаж үзэхэд хүзүүний шархнаас цус биш шар өнгийн шингэн гоожиж байсан. Цээжний КТГ-ын зураг авхуулахад баруун уушги уналттай, баруун талын плеврийн хөндийд сул шингэнтэй байхаар нь баруун талын 7-8 дугаар хавирганы завсраар 1 см зүслэг хийж жадтай гуурс тавьж 100 мл цусыг соруулж авсан. Түүний цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь далныхаа араас хутгалуулснаас болоод үүссэн байх магадлалтай. Хамт явсан залуу  нь тэмээн дээрээс хэдэн сарын өмнө унасан гэсэн зүйл  ярьж байсан. Гэхдээ тухай гэмтлийн цусны өнгө нь шинэ гэмтлийнх байсан. Хэрэв удсан бол цусны өнгө нь хүртэл өөрчлөгддөг. Тэглээч ийм гэмтэлтэй хүн удаан явах боломж багатай. Өвчтөний биед учирсан шархнууд нь гүн хатгагдсан, зүсэгдсэн хурц ир, үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шархнууд байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ц.гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай “1.Ц.гийн биед дагзны баруун доод хэсгээс хүзүүний С1-2-р нугалмын шар холбоосыг гэмтээж урагдсан нугасны хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, нугасны няцрал, мөчдийн талласан саа, саажилт цээжний баруун далны доод хэсгээс баруун дал ясны сэлтэрсэн хугарал, цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус, хий хуралдалт, баруун мөрний зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д, 3.1.-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогчийг хутгалахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч А.*******ийн хохирогч Ц.г хутгалсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба дээрх тайлбарт заасан хүйтэн зэвсэг гэдэгт  хүний биед  гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий  эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Ц.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч хохирогчид гэмтэл учруулсан байна” гэснийг харгалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дүгнэлт гаргасан шинжээчийг нарийн мэргэшсэн гэж үзэхгүй. Шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн  цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна. Учир нь шинжээч Ц.******* компьютер томографийн CD-г  өөрөө унших чадваргүй гэдэг нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Тэрээр уг CD-г    гэх хүнээр уншуулж үр дүнг нь дүгнэлтийн үндэслэх хэсэгт дурдсан нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Шинжээч Ц.******* нь  шинжилгээний байгууллагад тодорхой шалгуурыг хангаж ажиллаж байгаа шинжээч байна.

 Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын 3 дугаар зүйлийн 3.6.2-т зааснаар шинжээч дүгнэлт гаргахдаа “үзлэг шинжилгээний цаг хугацааны тухай тэмдэглэл дүрслэл оношилгооны болон эмнэл зүйн, лабораторийн үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө зэргийг оролцуулна” гэж заасан ба  шинжээч Ц.******* нь дүрс оношилгооны эмч О.гийн бичсэн дүрслэл оношилгооны хариуг шинжээчийн дүгнэлтийнхээ үндэслэх хэсэгтээ тусгасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Ц.гийн өвчний түүхэнд “ үндсэн онош: Хүзүүний С12 түвшинд нугасны гэмтэл, няцрал, 4 мөчний саа, саажилт, цээжний гэмтэл, цээжний хөндийд гуурс байрлуулах гэж тэмдэглэсэн хэсэг, оношилгоогоор илэрсэн өөрчлөлт хэсэгт : Хүзүүний баруун ар хэсэгт арьс зүсэгдсэн шархтай, Шархны доор баруун дээд хэсэгт 4,6 см өргөн, 1,8 см өндөртэй, 1.5 см урттай Т 2 горимд жигд бус өндөр дохионы эрчимтэй зөв бус хэлбэртэй каксулгүй, хүзүүний нугалмын баруун ар хэсэг, хүрсэн шингэн голомттой. / цус хуралт/ С1, С2-ын баруун хэсэгт нугасны сувгийн хатуу хальсны бүрэн бүтэн байдал алдагдсан ба энэ түвшинд нугасны эхлэл  хэсэгт, ар гадаргууд нугасны хальс зөөлөн бүрхүүлийн бүрэн бүтэн байдал алдагдсан...” гэж тэмдэглэсэн байдал, дүрс оношилгооны дүгнэлт хэсэгт  “Цээжний томограммууд өмнө зурагтай харьцуулахад  баруун плеврийн шингэн багассан орой хэсгээр  хийтэй,  цээжний хөндийд гуурстай, зүүн уушгинд доод дэлбэнд 3,6*3,0 см хэмжээний нэвчдэстэй, бага хэмжээний шингэнтэй...“ гэж тэмдэглэсэн байдлыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан уг дүгнэлт үнэн зөв байна гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* “шүүгдэгч хохирогчийг айлгах зорилгоор хуйтай хутгаар хатгасан боловч хутганы хуй урагдаж хохирогчид гэмтэл учруулсан. Иймд хэргийн газрын үзлэг дахин хийж хутганы хуй болон хутгыг гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч хохирогчийг шууд санаатай үйлдлээр хутгалсан нь хангалттай тогтоогдож байх тул шүүх дээрх дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын газар нь хохирогчийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардал нийт 9,921,700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд нийт 9,922,000 төгрөгийг төлсөн нь  2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 4,422,000 төгрөгийг шилжүүлсэн  баримтаар тогтоогдож байна.

Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчээс нийт 45,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой ямар нэгэн баримт шүүхэд ирүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн байх ёстой бөгөөд нотлох баримтгүйгээр шүүгдэгчээс 45,000,000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

Шүүгдэгч хохирогчийн эмчилгээнд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 250,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нь шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -д зааснаар “иргэний нэхэмжлэгч болон хохирогчид хохирлыг нөхөн төлсөн,  хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй  хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж  заасан   шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Э.******* нар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлсөн, шүүгдэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан байна. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэмт хэргийн шинжийг харгалзан уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч А.*******ийг 05 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******ид оногдуулсан 05 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчийн  эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй  болохыг  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч,  түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ 

ШҮҮГЧИД  Н.ДЭЛГЭРМАА

П.ДОРЖБАЛ