Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмэнд                      

улсын яллагч Б.

шүүгдэгч Д.*******             

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* /цахимаар/, Б.*******, Б.*******

гэрч Э.******* /цахимаар/, Ц.*******,П.*******, Д.******* /цахимаар/, Г.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******эд холбогдох 300303 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, аймгийн , ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, аймгийн сумын баг, -р байрны - тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой гийн ******* /Регистрийн дугаар: ИО781/,

Шүүгдэгч Д.******* нь аймгийн ,ар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан “Барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах” үндсэн чиг үүргээ зөрчиж Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлэлгүй “” ХХК-нд барилга барих зөвшөөрлийг олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.*******ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан “ нийтийн  албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал  бий болгосон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                           

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.******* нь аймгийн ,ар ажиллаж байхдаа 01  оны 10 дугаар сарын -ны өдөр ХХК-нд аймгийн сумын багт үйлчилгээтэй айлын орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийг олгосон болох нь барилгын ажлын зөвшөөрлийн 30/01 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /1 хавтас 111 дэх тал/

ХХК барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргуулаагүй, тухайн компани зөвшөөрөлгүйгээр аймгийн сумын багт барилгын ажлыг эхлүүлсний дараа Д.******* уг барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Барилгын ажлын зөвшөөрөл олгосны дараа буюу 0 оны 05 дугаар сарын -ны өдөр тухайн барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, 0 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дулаан хангамжийн техникийн дүгнэлт, 0 оны 09 дүгээр сарын -ны өдөр  байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл гарсныг нотолсон аймгийн ерөнхий архитекторын даалгавар, ХХК-ны гаргасан техникийн нөхцөл, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн  69/0 дугаартай дүгнэлтийн хуулбараар, /1 хавтас, 111, 115, дахь тал/

Тус компани барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр  барилга барьж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “... Би аймгийн ын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчаар 0 оны 0 сард томилогдож байсан. Улсын байцаагчийн эрх 0 оны 05 дугаар сарын 16-нд олгогдсон ... Аймгийн Цагдаагийн газраас манай байгууллагад ирүүлсэн мэдээллийн дагуу 0 оны 04 сарын 5-ны өдөр ын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.ын хамтаар сумын багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан айлын 5 давхар орон сууцны баригдаж буй барилгаас хүн унаж гэмтсэн гэх мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг тус барилга дээр хийсэн. Ингээд очиж хяналт шалгалтыг явуулахад унасан хүн нь барилгын талбайн даамал байсан ба тухайн үед эмнэлэгт хүргэгдсэн байсан.  Хяналт шалгалтаар хэд хэдэн  дутагдал илэрсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа ******* байцаагч хяналтаа тавьсан, миний хувьд барилга угсралт, Барилгын тухай хуулийн хууль, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.  “  ” ХХК нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аймгийн , барилга хот байгуулалтын газраас 01 оны 10 сарын -нд авсан байсан. Гэхдээ тухайн барилгын ажлын зураг нь мэргэжлийн байгууллагуудаар хянагдаагүй байсан. Тодруулбал аймгийн Онцгой байдлын газар, ын газраар тус тус хянагдаагүй гэсэн үг. Уг нь эдгээр байгууллагуудаар хянагдаад Барилгын хөгжлийн төвөөр барилгын экспертээр орж магадалгаа хийгдээгүй байсан. Хяналт, шалгалтаар ийм зөрчил, дутагдал илэрсэн болохоор улсын байцаагчийн 0 оны 04 сарын 6-ны өдрийн 07-07-045/03 дугаартай акт гаргасан. Уг акт гарсны дараа Цагдаагийн газрын мөрдөгчөөр шинжээч томилох тогтоол ирсэн. Тогтоолын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч П.******* бид хоёр өмнө нь хяналт шалгалтаа хийгээд тогтоочихсон учраас 0 оны 06 сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтдээ урд өмнө  гаргасан акт дээр дурдагдсан зөрчлүүдийг оруулсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч П.*******гийн “... Би аймгийн ын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар 003 оноос хойш 0 дахь жилдээ ажиллаж байна ... Баримт бичиг дутуу байхад нь уг зөвшөөрлийг олгочихсон байсан. Барилгын тухай хуульд зааснаар Барилгын хөгжлийн төвөөр зураг төсөл нь хянагдаж батлагдсаны дараа  аймгийн Онцгой байдал газар, ын газар, , барилга хот байгуулалтын газраас тухайн тухайн чиглэлээрээ дүгнэлт гарсны дараа  аймгийн , барилга хот байгуулалтын газраас зөвшөөрлийг өгөх ёстой юм. Жишээ нь гэхэд манай байгууллагаас хоёр ч улсын байцаагчийн дүгнэлт гарах ёстой, нэг нь эрүүл ахуй, нөгөөдөх нь барилгын улсын байцаагчийн дүгнэлт...Онцгой байдлын газраас галын улсын байцаагчийн дүгнэлт гарах ёстой юм. Гэтэл манайхаар ч ороогүй, Онцгой байдлаар дүгнэлт гаргалгүйгээр зөвшөөрөл олгогдсонд нь гайхаж байна...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Х.н “... Би аймгийн Ерөнхий архитектораар 016 онд томилогдон ажиллаж байна... Энэ компанийн инженер гэх залуу 01 оны хавар барилгын ажил эхлүүлэх гэж байгаа хагас дутуу бүрдүүлсэн зураг төслөө өгөөд хянуулж батлуулъя гэсэн. Тэр өгсөн зургийг нь бичиг баримтууд нь дутуу байсан, жишээ нь хаанаас халаалт авах нь тодорхойгүй, зураг төсөвт нь тусгагдаагүй байхаар нь дулаанаа хаанаас авах гэж байгаа юм бэ, дулааны техникийн нөхцөлөө зураг төсөвтөө тусгаж оруулж ир гээд буцаасан. Тэрнээс хойш байж байгаад 01 оны 06 сарын 0-ны үеэр  байх  тэр компанийн инженер нь дулаанаа авахаар болчихлоо гээд надаар зургаа батлуулаад явахаас нь өмнө тэр залууд “ та нар ном дүрмийнхээ дагуу ажлаа явуулаарай, зураг төсөл улсын магадлалаар оруулж батлуулж барилгын ажлаа эхлүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би дараа нь , *******эд “танай байгууллага “” ХХК-ийн барьж байгаа барилгын ажилд нь хяналтаа тавьж байгаа юм уу, зураг нь эцэслэгдэж батлагдаагүй байхад барилга угсралтын ажил нь явагдаад байгаа юм биш үү гэсэн чинь “манайх хянаж байгаа, асуудалгүй” гэж хэлсэн. Миний хувьд чиг үүргийн дагуу л ны дарга *******эд хэлсэн. Тэрнээс бол би тэр байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод байх боломж байхгүй. Орон нутагт бүх барилгын ажилд хяналт тавих эрхтэй байгууллага нь Газрын  харилцаа, барилга хот байгуулалтын газар...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.*******ын “... Би аймгийн , барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнээр 013 оны 06 дугаар сарын 01-нээс хойш 9 дэх жилдээ ажиллаж байна... Барилгын зөвшөөрөл авах компани нь манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх хүсэлтээ өгөх ёстой.Түүнийг манай байгууллага хүлээн тухайн компанид Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан материалуудыг  бүрдүүлж ирэх жагсаалтыг өгдөг. Тэр дагуу тухайн компани нь бүрдүүлж ирсэн материалыг нь үндэслээд  манай байгууллага барилгын зөвшөөрөл олгодог юм. Манайхаас зөвшөөрөл олгохоос өмнө зураг төсөв нь холбогдох бүх газруудаар орж тухайн чиглэлээр дүгнэлт гарсан байх ёстой. Тухайлбал ын газраас эрүүл ахуйн дүгнэлт, Онцгой байдлын газраас галын дүгнэлт гардаг. Харин аймгийн ерөнхий архитектор нь Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт гарахаас өмнө барилга, хийц  талаас хянаж баталгаажуулдаг.  Энэ компанийн тухайд аймгийн ерөнхий архитектор дулаанаа шийд гээд баталж өгөхгүй нэлээн удаасан байсан. Гэхдээ тэгж шаардлага тавих нь зөв л дөө, дулааны техникийн нөхцөлөө аваагүй байсан болохоор...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ц.*******ийн “...Энэ компани нь манай байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авалгүйгээр 01 оны 05 сарын үед  барилгын ажлаа эхлүүлсэн байсан. Манай байгууллага энэ тухай ХХК-д албан мэдэгдэл өгсөн. Тэр мэдэгдлийг 01 оны 6 сарын 16-нд өгсөн. Мэдэгдэлд юу тусгаж шаардсан гэхээр “” ХХК-ийг барилгын ажил эхлүүлэх гэж байгаа бол Барилгын тухай хуулийн 8-р зүйлд заасан баримт, бичгүүдээ бүрдүүлж ирж зөвшөөрлөө авч барилгын ажлаа эхлүүлэх албан мэдэгдэл байгаа.  Тэрнээс хойш 01 оны 07 сарын 0-нд тус компаниас манай газарт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү гээд баримт, материалуудаа бүрдүүлээд өгсөн. Бүрдүүлж өгсөн баримт, материалыг хянахад  техникийн нөхцөлөө аваагүй байсан. Гэвч орон нутгийн байгууллагуудаар зураг төсөл нь хянагдсан байсан.  Манай байгууллагаас дулааны нөхцөлөө яагаад аваагүй талаар компанийнх нь захирал *******аас тодруулахад дулаан холбох уурын зуух олдохгүй байгаа, гэхдээ дулааныхаа асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэсэн. Энэ хооронд ын газраас барилгын ажил явуулах үйл ажиллагааг түр зогсоосон байсан. Ер нь барилгын ажил нь дулааны улиралд л явагддаг учраас  “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хүйтрэхээс өмнө  барилгын ажлаа явуулж баймаар байна, та бүхэн тусалж дэмжээд өгөөч гэдэг хүсэлтийг амаар тавьсан. Манай хэлтсийн мэргэжилтэн *******, *******, бид хэд ярилцаад орон нутагт хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил учраас мөн түрүүн хэлсэн барилгын ажил  дулааны улиралд явагддаг,  уг барилгын ажлыг явуулахад банкнаас өндөр дүнтэй зээл авсан гэдэг асуудлыг ******* хэлж байсан болохоор тэр зүйлүүдийг бид хэд хоорондоо ярилцаад ажил төрлийг нь цалгардуулаад яах вэ, дэмжье гэдэг байдлаар санал нэгдээд тэгээд газрын дарга *******эд танилцуулсан. Тэгээд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь 01 оны 10 сарын -нд олгогдож байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Э.*******гийн “... Би аймгийн , барилга хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газарт инженерийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. ” ХХК нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ 01 оны 07 сард  өгсөн. Зөвшөөрөл авахаас өмнө энэ компани нь барилгын ажлаа эхлүүлчихсэн явж байсан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг нь аймгийн ын газраас торгуулийн арга хэмжээ авсан дараа нь үйл ажиллагааг нь хүртэл түр хугацаагаар зогсоосон байсан.Тэр компанийн захирал оо гэдэг залуу нь бидэнд учир байдлаа ойлгуулж хэлж л байсан, дулааны техникийн нөхцөлөө л гаргуулаагүй байгаа бусад бичиг баримтууд нь бүрдчихсэн  тухайгаа хэлсэн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад бүх бичиг баримт бүрдсэн байх ёстой, хамгийн сүүлд улсын магадлалаар орж дүгнэлт гарсны дараа , барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл гарах ёстой. Манай хэлтсийн  ******* ах, *******, бид дөрөв хоорондоо ярилцаад барилгын ажлын зураг төсөв нь орон нутгийн  түвшинд батлагдчихсан байгаа, орон нутагт хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа орон сууц учраас  бүтээн байгуулалтын ажлыг нь дэмжээд ажлыг цааш нь явуулбал яасан юм бэ, тэр нь зөв байх гэж  ярилцаж шийдээд газрын дарга *******эд танилцуулсан. Ингээд газрын даргаас  “” ХХК-д барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь олгогдсон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.ийн “... Би ,ар 016 оны 09 дүгээр сарын 13-аас 01 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан ... багийн нутаг дэвсгэр 1-р сургуулийн хажууд зүүн тус компани барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байхаар нь энэ албан шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү албан шаардлагыг хүргүүлэхээс өмнө манай газрын Барилгын хэлтсийн хариуцсан мэргэжилтнүүд нь тухайн компанид  тавих шаардлагуудаа хэлж шаардсан байх ёстой. Нүдэн дээр хууль зөрчигдөж байгаа тохиолдолд албан мэдэгдэл, шаардлагаа өгөх л ёстой. Би энэ албан шаардлагыг 01 оны 06 сарын 16-нд хүргүүлсэн байна. Тэгээд би наадмын өмнө буюу 01 оны 07 сарын 11-ээс өмнө тэтгэвэр гарах хүсэлтээ өгч 07 сарын 1-нд албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдөж байсан болохоор тэрнээс хойш миний өгсөн албан шаардлагыг тэр компани  дагуу биелүүлж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах баримт, бичгүүдээ бүрдүүлж өгсөн, үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,

ХХК-ны үйл ажиллагаанд 01 оны 07 дугаар сарын 0-нд аймгийн ын газар шалгалт явуулахад барилгын ажлыг эхлэх зөвшөөрөлгүй барилга барьж байгаа байдал илэрсэн үндэслэлээр тус компанийн барилгын ажлыг түр зогсоосон тухай  ын улсын байцаагчийн 01 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 07-06-01/06 дугаартай акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.,  Монгол улсын Засгийн газрын 01 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн 11 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын 1 дүгээр хавсралтын 1 дүгээр зүйлийн -т зааснаар ХХК-ны аймгийн сумын багт  барьсан 5 давхар айлын орон сууц нь бага төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна.

Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан бага төвөгшилтэй барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т зааснаар аймаг нийслэлийн Засаг дарга олгохоор заасан ба  Монгол улсын Засгийн газрын 01 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн  13 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 3 дугаар зүйлийн 3. -д зааснаар аймгийн хот байгуулалтын газрын дарга Д.******* ХХК-д барилгын ажлын зөвшөөрлийг олгосон байна.

Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8. дахь хэсэгт барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд хавсаргах баримтуудыг нэрлэн заасан ба  мөн заалтын 8..-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн төсөл зураг магадлалын дүгнэлтийг хавсаргана” гэжээ. “” ХХК-ны барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд дээрх магадлалын дүгнэлт хавсаргагдаагүй байсан нь 0 оны 09 дүгээр сарын -ны өдөр Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн  69/0 дугаартай магадлалын дүгнэлт гарсан байдал болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна.

Монгол улсын Засгийн газрын 01 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заажээ.

аймгийн Д.******* Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсэгт заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглосон заалтыг мөн  Монгол улсын Барилгын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “зураг төсөлд магадлал хийгдээгүй бол барилгын ажлын зөвшөөрлийг  олгохоос татгалзана” гэж заасныг тус тус зөрчиж зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн ХХК-нд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгосныг ХХК-нд давуу  байдал бий болгосон гэж үзнэ.

Шүүгдэгчийн эрхэлж байгаа албан тушаал болох барилга хот байгуулалтын  газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсгийн .1.8-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байгаа бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д зааснаар нийтийн албан тушаалтан байна.

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т нийтийн албан тушаалтан  албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлахыг хориглосон байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүгдэгч Д.*******ийн хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн 7.3.-д “ зураг төсөлд магадлал хийгдээгүй бол барилгын ажлын зөвшөөрлийг олгохоос татгалзана” гэж заасныг, Монгол Улсын Засгийн газрын 01 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7. дахь хэсэгт “...барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглоно” гэж заасныг,  Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн 34.1.1-д “барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж барилгын ажил эхлүүлсэн байсан “” ХХК-нд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгож тухайн компанид давуу байдал бий болгосон нь төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан байна. Түүний энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.*******ийн өмгөөлөгч Б.******* урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай  хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар Д.*******ийн үйлдэл хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “урвуулан ашиглах”  шинж байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинж болох “урвуулан ашиглах” гэсэн ойлголтыг 0 оны дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “албан үүрэг, албан тушаал, албан тушаалын  байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан. Энэ тайлбар нь ямар нэгэн  байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй  байна.

Шүүгдэгчийн Барилгын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд заасан хориглосон болон хязгаарлалт тогтоосон дээрх заалтуудыг зөрчиж барилгын ажил эхлүүлсэн байсан, мөн бичиг баримтын бүрдэл дутуу байхад ХХК-нд давуу байдал бий болгон барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгосон нь албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна.

Иймд Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “нийтийн албан тушаалтан албан үүрэг, албаны бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан  ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:          Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.          

 0 оны дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялд өөрчлөлт орж торгох ялыг хассан байна.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тогтооно” гэж заасан байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих, зорчих эрх хязгаарлах ялаас хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгон оногдуулах боломжтой байсан тул Д.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал,  6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр бусдад төлөх төлбөргүйг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж  заасан   шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.          

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд                   

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг нийтийн албанд томилогдох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.  
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчид 0 оны дугаар сарын -ны өдөр  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                    

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.НАНДИНЦЭЦЭГ