| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2023/0114/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******д холбогдох 22000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл , эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. ******* аймгийн ******* сум баг тоотод оршин суух хаягтай, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 9 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 9/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож байсан овогт н ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч М.******* нь 202 оны 0 дугаар сарын 16-ны шөнийн 12 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.ын гэрт Э.гийн нүүрэнд шаазан аяга шидэж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний гадна хэсэгт шарх хаван, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Э.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч овогт н ******* нь 202 оны 0 дугаар сарын 16-ны шөнийн 12 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутагт дэвсгэрт байх иргэн Д.ын гэрт шалтгаангүйгээр Э.гийн нүүр рүү шаазан аяга шидэж цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
М.*******д аягаар цохиулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Э.гийн “...202 оны 0 дугаар сарын 16-ны өдөр эгч эгч бид гурав 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи эгчийн приус 0 маркийн тээврийн хэрэгсэл дотор хувааж уугаад нэлээд их согтоод байхаар нь тэдний гэрт ороод баруун талын өргөн орон дээр унтсан. ... оройны 2 цаг 10 минутын орчимд... ******* ах зүүн талын орон дээр сууж байснаа над руу аяга аваад шидсэн чинь тэр аяга нь миний баруун талын нүдний хажуу тал руу оноод хацар дагаад цус урсаад ороод ирэхээр нь нүүрээ дараад цусаа тогтоогоод доошоо хараад суусан чинь эгч миний нүүр рүү урсаж орж ирсэн цусыг угааж өгөхөөр нь би цусаа жаахан тогтоочхоод эмнэлэг дээр ирж их эмч аар нүүрэндээ оёдол тавиулаад өвчин намдаах эм авч уугаад гэртээ харьж амарсан...” гэсэн мэдүүлгээр,
М.******* Э.гийн нүүрэнд аягаар цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.ын “...202 оны 0 дугаар сарын 16-ны өдөр ... эгч 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи оруулж ирээд тэгээд бид хоёр тэрийг уугаад сууж байсан гаднаас айл сураад манайд ороод ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг хувааж уучхаад эгч бид хоёр манай гэрийн зүүн талын орон дээр манай нөгөө талын орон дээр согтоод унтаад өгсөн.Тэгээд бид гурав байж байтал манай салсан нөхөр ******* гаднаас согтуу орж ирээд энэ унтаж байгаа хэн бэ юу хийж байгаа юм гэж надаас асуухаар нь согтоод унтчихлаа сэрэхээр нь явуулчихна гэж хэлсэн чинь рүү шилэн аяга аваад шидчихсэн чинь гийн баруун талын шанаа руу нь оноод зүсээд хаячихаар нь эгч бид хоёр босоод цусыг нь тогтоож өгсөн чинь гэртээ харилаа гээд гараад яваад өгсөн. *******, хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн асуудал ерөөсөө гараагүй ******* г унтаж байхад нь аяга авч шидчихээд л нүүрнээс нь цус гарангуут нэг ч үг хэлэлгүй шууд гэрээс гараад явсан.Тухайн үед гийн баруун талын шанаа хэсэгт нь зүсэгдээд цус их гоожоод байсан болохоор бинтээр ороож цусыг нь тогтоож өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.ийн “...202 оны 0 дугаар сарын 16-ны өдөр ******* сумын багт манай найз , Э. бид гурав 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уучхаад бид хоёр тэдний гэрийн баруун талын орон дээр зүүн талын орон дээр унтаж байсан чинь 202 оны 0 дугаар сарын 16-ны шөнийн 2 цагийн орчимд ын салсан нөхөр ******* гаднаас архи уучихсан орж ирээд бид хоёрын унтаж байсан орон дээр ******* суусан. Тэгээд орон дээр дөнгөж суунгуутаа нөгөө талын орон дээр унтаж байсан рүү хараад энэ хэн бэ гэж хэлээд сэнжтэй шилэн цоохор стакан аваад шидчихсэн. Тэр нь гийн баруун талын шанаа хэсэг рүү нь оночихсон. Тэгээд юу болсон бэ гэж хэлээд нүүр дараад босоод ирсэн чинь баруун талын нүдний хажуу талд нь нэлээд том хэмжээтэй зүсэгдчихсэн тэрнээс цус их гоожоод байхаар нь би босож очоод цусыг нь угааж цэвэрлэж өгсөн. би гэртээ харилаа гээд гараад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Э.д эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн тухай мэдүүлсэн гэрч Б.ын “...202 оны 0 дугаар сарын 16-аас 0 дугаар сарын 17-нд шилжих шөнө 00:20 цагийн үед манай сувилагч над руу утсаар залгаад нэг хүн нүүр рүүгээ цохиулаад цус алдаад байна та хүрээд ирээч гэж дуудахаар нь эмнэлэг дээр яваад очсон чинь гэх залуу бага зэрэг архи уучихсан баруун талын хөмсөгний хажуу талдаа яз цохиулчихсан цус гоожоод нүүр, цамцаар нь дүүрэн цус болчихсон байсан. Тэгээд шархыг нь цэвэрлээд үзсэн чинь баруун хөмсөгний хажуу талд 2 см орчим урттай 1 см орчим гүн шархтай тэрнээс бага зэргийн цус гоожиж байсан. Тэгээд би гээс юу болсон талаар асуухад ******* ах гаднаас орж ирээд над руу аяга аваад шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд би тухайн шархыг оёх гэсэн боловч дотор талд жижиг жижиг шилний хэлтэрхийнүүд байсан болохоор түүж цэвэрлээд оёдол тавьж өгөөд өвчин намдаах тариа хийж өгөөд гэр рүү нь явуулсан...” гэсэн мэдүүлгээр, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.*******ийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Э.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 0 дугаар сарын 2-ний өдрийн 000000299 дугаартай “...1.Иргэн Э.гийн биед баруун хөмсөгний гадна хэсэгт шарх хаван, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. .Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 202 оны 0 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой. .Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Э.гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч М.******* хохирогч Э.гийн нүүрэнд аягаар цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч М.******* нь хохирогчийг шаазан аягаар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч М.******* нь хохирогч Э.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай аягаар цохисон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчээс хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.
Шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 6. дугаар зүйлийн , 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид М.*******д 202 оны 0 дугаар сарын 0-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 7, дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 1 хоногийн дотор ******* аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ