Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2023/0220/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч*******а,

Шүүгдэгч *******а,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******,******* нарт холбогдох эрүүгийн 2318000000237 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* /РД:    /,

 

Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* /РД:    /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******а,******* нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Шарын гол явах замын хажуу талын хоосон хашаанд очиж, тус хашаан дотроос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр: Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1733 дугаартай дүгнэлт /хх 44-45/, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1731 дугаартай дүгнэлт /хх 51-53/, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1732 дугаартай дүгнэлт /хх 58-60/, Сэтгэц эмгэг судлалын магадалгаа /хх 81/,  оршин суух хаягийн тодорхойлолт /хх 113/,  ял шалгах хуудас /хх 133/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүгдэгч *******а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

Шүүгдэгч *******а,******* нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Шарын гол явах замын хажуу талын хоосон хашаанд очиж тус хашаан дотроос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдлоо.

 

Уг үйл баримт нь:

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7/,

 

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх 13-14, 19-20/,

 

-Гэрчын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчимдэ гэх найзтайгаа уулзаад гадаад явах гэж байгаа гэхээр нь гаргаж өгөх гээд уулзаад ганц нэг пиво ууж байгаад архи уугаад согтоод гэртээ орох гэхээр ээжээс санаа зовоода гэх найзынхаа гэрт очсон юм. Тэнд согтуу ороод унтаад өгсөн чинь унтсан хойгуур миний машины түлхүүрийг аваад гараад явсан байсан. Биа гарч явж байгааг сайн мэдээгүй нэг сэрээд харсан чиньын гэрт би ганцаараа хэвтэж байсан. Босоод гарах гэсэн чинь намайг цоожлоод гарсан байсан. Өглөөа орж ирсэн би “хаачаад ирсэн вэ” гэсэн чинь “найз нь чиний машиныг чинь найзаар бариулаад өвс түүж хэрэглэж явж байгаад цагдаа нарт баригдсан машиныг чинь журмын хашаанд хийлгэсэн” гэж надад хэлсэн... 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдөр намайг цагдаа дээр дуудаж шээснээс дээж авч тест тавьсан ямар нэгэн зүйл гарахгүй байна гээд буцаагаад явуулсан байгаач... Би 2023 оны 03 дугаар сарын 25-ны оройа,а нартай хамт архи уусан зүйл байхгүй гадаад явах гэж байгаа манай найзэтэй хамт уусан тэгээд тэдний гэрт орж амарсан байгаа... миний машиныга,а нар унаад явна гэж бодоогүй. Тэр улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн машин бол манай ихэр ах болох гэх хүний нэр дээр байдаг.” гэх мэдүүлэг  /хх 27/,

 

-Гэрчийн өгсөн: “...   ********* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг машин юмаа энэ машиныг би эзэмшдэг юмаа. Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дүүт Өмнөговь аймаг Гурван тэс суманд байх “    ” ХХК-ийн уурхай руу ажилдаа явахдаа үлдээгээд явсан юмаа, яагаад гэхээр манай ээж тэргэнцэртэй хүн байдаг юм, ойрд бие нь өвдөөд байнга эмнэлэг яваад байгаа тэгээд ээжийг үзүүлээд байж байгаарай гээд машинаа үлдээсэн юм.” гэх мэдүүлэг /хх 29/,

 

-“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт “...Тоёота Приус -30” маркийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 10,500,000 төгрөг байна.” /хх 32/,

 

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1733 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2023.03.29 дагавар" гэж хаягласан цаасан хайрцагтай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно.

Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 117.0 грамм байна. /хх 44-45/,

 

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1731 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. " *******  , 2023.03.25" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. /хх 51-52/,

 

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1732 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "  *******а   2023.03.25" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. /хх 58-59/,

 

            -Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 34/23 дугаартай магадлагаа: Сүхтулга овогтойа нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Сүхтулга овогтойа нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Сүхтулга овогтойа нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. /хх 76/,

 

            -Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38/23 дугаартай магадлагаа: овогтойа нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. овогтойа нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. овогтойа нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. /хх 84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******а,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүгдэгч *******а,******* нарын үйлдлийг Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан ба Сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг өөрөөр хэлбэл, мансууруулах бодисыг гарган авах, түүний дотор бусад нийлмэл бодисоос цэвэршүүлэх, нэг төрлийн мансууруулах бодисоор өөр төрлийн мансууруулах бодис гарган авч байгаа бүх үйл явц, байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.

 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 

Шүүгдэгч *******а,******* нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Шарын гол явах замын хажуу талын хоосон хашаанд очиж тус хашаан дотроос Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч *******а,******* нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “  *******а,******* нарт ял, эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******а,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 115, 119, 131, 133/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******а,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

  

Шүүгдэгч *******а,******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь тэдний хувийн байдал болон гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

2.Хохирол, хор уршиг:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол тогтоогддоггүй боловч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй юм.

 

3.Бусад асуудал:

 

Шүүгдэгч *******а,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 195 грамм хатаж шарласан өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******а,******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******а,******* нарт оногдуулсан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч *******а,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 195 грамм хатаж шарласан өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******а,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******а,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ