Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0019/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн 2218003850496 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,*******, /РД: *******  /******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны сарын 14-ний өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах “Зулзагын гол” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 12 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баатарван” амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Шинэ зах дотор байрлах сэлбэгийн тос масло зардаг контейнерын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Шинэ зах дотор байрлах сэлбэгийн тос масло зардаг контейнерын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө, 2021 оны 04 дүгээр сарын 10, 2021 оны 12 дугаар сард, 2022 оны 01 дүгээр сарын 06, 2022 оны 03 дугаар сарын 08, 2022 оны 04 дүгээр сарын 21, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрх чөлөөнд нь халдаж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

-Шүүгдэгч *******ын: “...Бид хоёр салаад бараг 2 жил болж байна. Би өөрийнхөө бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

 

-“Аюулын зэрэг 4-7 буюу дунд” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14/,

 

-Хохирогч*******ээс гаргаж өгсөн бичлэг бүхий 2 ширхэг си ди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30, 32, 39-40/,

 

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 46-50/,

 

-хохирогч*******ээс Цагдаагийн газарт ирүүлсэн дуудлага, мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 59-63/,

 

-Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охин*******ийг 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр нөхөр болох нь зулзагын амралт дээр байхад нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цохиж зодоод өндгөвч болон баруун чихний хэнгэрэг цоорох гэмтэл авч байсан тухайн үед нь эгч нь зулзагаас очиж авч байсан. Тэгээд 7 хоногийн дараа буюу Нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага өгөөд өндгөвчний болон хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орж байсан.

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр охинийг гэртээ байхад нь согтуудаа хардаад хоолой амыг нь боож унагааж хамар луу нь өшиглөж байсан гэсэн. Тэр асуудлаа дараа нь надад ярьж байсан.

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөн адил гэртээ байхад нь согтуу орж ирээд намайг найзуудтай маань явуулсангүй гэдэг шалтгаанаар зодож цохиод асуудал үүсгэж байсан. Тухайн үед надад болсон асуудлаа уйлаад ярьж байсан.

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар багт ажил дээрээ байхад нь зодож цохиод тухайн асуудлаараа шүүхээр шийдүүлж байсан.

Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зодуулаад одоо шалгагдаад явж байгаа юм. Ер нь миний охин нь нөхөрт зодуулсан үйл явдлаа надад байнга утсаар болон уулзахдаа хэлж ярьдаг. Мөн эгч дүү охин нарт хэлж ярьдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89/,

 

-Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн эгч******* нь нөхөртөө зодуулсан бүх үйл явдлаа надад хэлж ярьдаг байсан юм. нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нөхөртөө зодуулаад хэнгэрэг нь цоороод хэнгэрэг нөхөх хагалгаанд орж байсан юм байна лээ. Тухайн асуудал нь гэр бүлийн хүрээнд маргалдсанаас болоод нөхөр нь согтуудаа чих рүү нь цохичихсон юм байна лээ.

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэж санаж байна гэртээ согтуу ирээд агсам согтуу тавиад эгчийг зодоод чих рүү нь цохиод, үсдэж аваад хана мөргүүлсэн асуудал гаргасан. Тэгээдт зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан юм.

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баатарван амралтад найзуудтайгаа хамт амарч яваад бас согтуудаа уурлаад зодож цохисон бөгөөд тухайн үед нь уур амьсгал эвдээд яах вэ гэж хэлээд цагдаад хандаагүй чимээгүй өнгөрөөсөн юм байна лээ.

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээжийн маань төрсөн өдрөөр эгчийн нүд рүү цохиод хөхрүүлсэн байсан.

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр билүү 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зах дээр байхад нь тамхи захиална гээд уурлаад эгчийг маань бас зодож тухайн асуудлаараа шүүхээр шийтгүүлсэн юм байна лээ.

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан зах дээр болсон асуудал байгаа юм. намайг бичлэг хийж байхад утас булааж аваад утас унагаасан. Гэхдээ утсанд ямар нэгэн эвдрэл гараагүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93/,

 

-Гэрчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан зах дээр байхад нь манай дүүийг түүний нөхөр нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож тухайн асуудал нь шүүхээр орж шийдэгдсэн юм билээ.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Баатарван амралт дээр байхдаа дүүг маань согтуудаа цохиж гэмтээсэн байсан. Хүзүү амыг нь боогоод нүд амийг нь хөхрүүлчихсэн байсан.

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ согтуу ирээд чи намайг Хөвсгөл рүү найзуудтай маань явуулсангүй гэж хэлээд зодож цохиод нуд амыг нь хөхрүүлж байсан. Дараа нь дүү маань надад болсон асуудлыг нь хэлсэн юм. Тухайн үед цагдаад хандаагүй эмнэлэгт үзүүлээгүй өнгөрөөчихсөн.

Дараачийн асуудал нь Дархан зах дээр манай дүү, хоёр ажлаа хийж байхад нь согтуу ирээд агсам согтуу тавиад цохиж зодоод боож унагаасан юм байна лээ. Тухайн үед нь манай дүү утсаараа бичлэг хийгээд авчихсан байсан. Тэгээд бас ээжийн төрсөн өдрөөр нүдийг нь хөхрүүлээд зодчихсон байсан. Сүүлд нь хоёр хоногийн дараа ээжид хэлж мэдэгдсэн.

Мөн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад нь манай дүүг зодчихсон байсан. Би тухайн үед цагдаад дуудлага өгсний дараа явж очиход гэр нь ундуй сундуй болчихсон ширээгээ эвдлээд голоор нь хуваачихсан байсан.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж байсан чинь согтуугаар агсам тавьж дүүгийн маань чих болон өндгөвч рүү нь цохиод гэмтээсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98/,

 

-Гэрчий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, болон түүний хоёр найз, миний бие эхнэрийн хамт Зулзагын голын амралт дээр очоод архи, дарс ууцгаасан. Шөнө дунд, хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би гаднаас орж ирээд юу болсон талаар ахаас асуусан чинь эгч хажуугаас “миний чих рүү алгадсан” гэж хэлсэн. Тэгээд би хэрүүл маргааныг болиулсан юм. Тэгээд эгч төрсөн эгчийг дуудаад бид нар явцгаасан.

...Энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан захын контейнер дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь, эгч хоёр маргалдаж муудалцаад цаашаагаа контейнер лүү ороод “чи яахлаараа намайг цохидог юм бэ” гээд эгч хэлээд байсан. Харин ах машинаа унаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100/,

 

-Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүүлийн 2-3 жил ******* нь эхнэр*******ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. 2021 оны 12 дугаар сард бид нар гэр бүлийн найзуудаараа Булган аймагт байрлах Баатарван амралтын газарт очиж амарцгаасан юм. Тухайн үед миний бие нөхөр,г, найз******* түүний нөхөр ******* нарын хамтаар явцгаасан юм. Тухайн үед бид нар өдөржингөө архи уугаад орой нь караокены өрөөнд сууцгааж байсан чинь*******ийг дагуулаад явсан. Тэгээд ирэхгүй удаад байсан чинь манай нөхөр араас нь явчхаад удалгүй буцаж ирээд “тэр хоёр нойлын өрөөндөө байж байх шиг байна, би зүгээр үү гэж асуусан чинь зүгээрээ бид хоёр удахгүй очлоо гээдийн өмнөөс хариулсан” гэсэн зүйл яриад ороод ирсэн. Тэгээд удалгүй, хоёр орж ирээд эрчүүд тамхилах гэж гараад эмэгтэйчүүдээрээ үлдсэн чинь уйлаад “намайг сая нойлын өрөөнд элэгдээд, хавирга руу аймар хүчтэй цохисон хавирга хугарсан байж магадгүй” гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь Тамираа бид хоёр өвчин намдаах эм өгсөн юм. Тухайн үед бид нар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Найз нөхөдтэйгөө явж байсан болохоор асуудал гаргахгүй гээд чимээгүй өнгөрөөсөн.

2021 оны зун наадмын өмнө 6 сарын эхээр гэж санаж байна ...Хүслийн хотхоны гражийн үүдэнд зогсож байсан чинь ньийг нөхөр бид хоёрын нүдэн дээр машинаас буулгаж чирээд гараараа бие, цээж, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108/,

 

-Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан зах дээр зогсож байсан чинь согтуу ирээдийг зодож нүдээд хамаг барааг нь тарааж авч шидээд агсам согтуу тавьж байгаад яваад өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бас согтуу ирээдийг “чамайг ална, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ, намайг шоронд явуулахыг чинь харна аа, чамайг алсан байхад яадаг юм” гэдэг байдлаар аймар дарамталж байсан. Ер нь олон нийтийн газар тэгж аймар зодож нүдэж байгаа юм чинь гэр орондоо ямар байх нь ойлгомжтой байх гэж би бодож байна. ер нь их л сагсуу, дээрэлхүү зан авиртай, муухай зантай залуу гэж би хардаг.тэй дандаа муухай хар яр гээд дээрэлхүү байдалтай харьцдаг юм. Миний мэдэхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болон 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зодож нүдэж байсан. Тэр үед нь би холоос хараад байж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110/,

 

-Насанд хүрээгүй гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аав маань 1 жилийн өмнө гэж санаж байна хугацааг нь сайн санахгүй байна. Согтуудаа гэртээ дүү бид хоёрыг байхад ээжийн үснээс зулгаагаад чирч яваад хана руу толгойг нь миний харснаар 5 удаа савж цохиж байсан.

...Мөн аав ээжийг маань 1-2 жилийн өмнө гэж санаж байна гэртээ байхдаа чих рүү нь цохиод хэнгэргийг нь 2 удаа хагалж, ээж маань 2 удаа мэс засалд орж байсан. аав маань эрүүл байхдаа ч, согтуу байхдаа ч ээжийг зоддог. Архи уусан үедээ бол дандаа зоддог. Тэр үед нь би айгаад өрөөнөөсөө гарч чаддаггүй.

...Аав маань гэртээ байх үед биеэ бариад чөлөөтэй байж чаддаггүй. Ээж, аав хоёр цаашдаа тус тусдаа байгаасай гэж хүсэж байна. Аавгүйгээр ээж, дүү бид 3 амьдарвал дарамтгүй гоё байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118/,

 

-Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд бид хоёр караокены өрөөнд орсон чинь надад “  намайг сая зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд биийн толгойг нь барьж үзсэн чинь толгой нь 2 газраа хавдаад бондойсон байсан. Тэгээд хөлийн шилбэ нь хавдаад улайчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120/,

 

-Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-нд манай нөхрийн төрсөн өдрийг Зулзагын гол дээр,,ын хоёр ажилчинтай /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ бид зургаа тэмдэглэж байтал нь ажилчин залуугийн эхнэрийн хамт ор луу хэвтлээ гээд хэвтсэн. Тэгсэн гэнэт сууж байгаадийг ямар нэгэн шалтгаангүй шууд очоод толгой болон нүүр хэсэгт нь хоёр гараараа нэлээн олон цохисон /хэд удаа гэдгийг мэдэхгүй байна/ мөн хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн.

...    ********** ньийг ер нь маш олон удаа зодож дарамталдаг, хэзээ гэдгийн сайн мэдэхгүй байна 2021 оны энэ үйл явдлын дараа 8 сард гэж санаж байна нөхөртөө зодуулсан гээд аймаар нүүр амтай болсон, нөхрөөсөө айгаад гээд хотод байр түрээслээд 2 сар гаруй болсон. Тэгээд бас зах дээр зүгээр эрэгтэй хүнд бараа зарахад “чи эрэгтэй хүнтэй ярилаа” гэх жишээний над руу байнга зодуулсан талаараа утсаар хэлдэг., нар нь гэрлэснээсээ хойш байнга гэр бүлийн хүчирхийлэлд байсаар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124/,  

 

-Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ********* ах гал тогооны ширээн дээр байсан тогооны тагийг зурагтын тавиур руу шидэж хагалаад модон ширээ сандлыг хугалж хаяад аниаг буйдан руу түлхэж унагаагаад боох үйлдэл хийчих гээд байхаар нь би салгасан.

...Тэгээд эгч маань өрөө рүүгээ орох үед нь ах эгчийг барьж аваад хавирч унагаагаад гуяны гадар хэсэг рүү нь 2 удаа дэвсэж цохихоор нь би “та арай даварч байгаа юм биш үү” гээд түлхсэн чинь “би чамайг ална шүү, гөлөг минь” гээд намайг хананд шахаж боогоод аниа намайг хамгаалаад тэгээд цагдаад дуудлага өгөх гэж байсан чинь гар утсыг нь авчхаад өгөхгүй байсан. ах эгчийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127/,

 

-Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...********** нь өндгөвчний задрал, дотуур цус алдалт гэсэн оноштой 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7 цаг 52 минутад эмнэлэгт хэвтэж, яаралтай мэс засалд орсон байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130/,

 

-“...************ биед “зүүн өгзөгт цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 825 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 133/,

 

-“Эрсдэл өндөр буюу аюултай түвшин” гэх гэрч, хохирогчийн аюулын эрсдэлийн түвшинг үнэлэх маягт /хавтаст хэргийн 137/,

 

-********* эмнэлэгт эмчлүүлсэн тухай өвчний түүх /хавтаст хэргийн 142-159/,

 

-      ************* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 214/,

 

-************ иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 213/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175/

 

-Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг Си Ди болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. .

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана гэж үзнэ.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө, 2021 оны 04 дүгээр сарын 10, 2021 оны 12 дугаар сард, 2022 оны 01 дүгээр сарын 06, 2022 оны 03 дугаар сарын 08, 2022 оны 04 дүгээр сарын 21, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрх чөлөөнд нь халдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх бие даасан шинжийг хангаж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 214/-гаар тогтоогдоно.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “байнга үйлдсэн” байхыг шаардсан тул хууль хэрэглээний хувьд хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.   

  

Иймд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 213/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-т зургаан сараас нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

 

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэв.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч******* нь “надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хоёр хүүхдийн эцэг нь учраас ямар нэгэн ял, шийтгэхийг хүсэхгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх 12/ өгсөн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар *******ыг 1  /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Баянгол дүүргээс гадагш гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

4.Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ГЭРШИХБӨРТЭ