Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1011

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд

улсын яллагч Д.Ууганцэцэг /томилолтоор/

хохирогчийн өмгөөлөгч Д. /1100/                                                       

шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Н. /ҮД:0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2308015991025 тоот 1 /нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ....... дугаар гудамж ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******ийн ******* /РД:ПЮ*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо ******* 2 дугаар гудамжинд байрлах хүнсний дэлгүүрийн урд Г.*******гийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн замыг хааж зогссоны улмаас хоорондоо маргалдан түүнийг түлхэж унаган биед нь зүүн дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо ******* 2 дугаар гудамжинд байрлах хүнсний дэлгүүрийн урд Г.*******гийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн замыг хааж зогссоны улмаас хоорондоо маргалдан түүнийг түлхэж унаган биед нь зүүн дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Ш.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ын өгсөн “…Тухайн өдөр би ******* гэдэг аваарт ороод хөл муутай болсон залууг хүргэж өгөх гээд түшээд явж байсан. Жаахан халамцуу байсан. Тэгтэл хохирогчтой тааралдаад намайг хурдан зайл гээд бид 2 барицалдаж аваад давхаралдаж унасан. Тэгээд би маргаан болох байх гэж бодоод босоод явсан...” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.гаас “…Хохирол төлбөрийн хувьд хавтас хэрэгт авагдсан 520.634 төгрөгийг шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн зүгээс баримт үйлдэн өмгөөлөгч надад өгсөн, үүнийг хохирогчид өгнө. Өнөөдрийн байдлаар хохирогч зүгээр явж байгаад санаатайгаар хүндэвтэр гэмтэл өөрт нь учирсаны улмаас хүний асрамжинд хөл дээрээ гишгэж явж чадахгүй байгаа. Мөн цаашид гарах зардлаа шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй мөн шүүхийн тогтоолд тусгуулах саналтай байна...Хохирогчийн биед нэгэнт хүндэвтэр гэмтэл учирсан тул энэ зүйлчлэлээр шүүгдэгчид ял халдаахад хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Тиймээс анхны саналаа дэмжиж байна...гэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгийн өмгөөлөгч Н.гаас: “…Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэмт хэргийнхээ талаар мэдүүллээ. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна камерын бичлэгт үзлэг хийж ямар асуудал болсон талаар шинжлэн судаллаа. Камерын бичлэгээс харахад ямар ч байсан унаж байгаа нь харагдаж байна. Тэгэхдээ унахаас өмнөх үйлдэл буюу чулуу авч шидэх гэж оролдсон, түлхсэн гэдэг үйлдэл харагдахгүй байна. Хэргийн материалын 11 дүгээр хуудсанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дээр мөрдөгчид харагдсан юм шиг, өөрөөр хэлбэл хар куртиктай, саарал өмдтэй эрэгтэй хүнтэй барьцалдаж аваад цаашаа болж газраас нэг зүйл барьж аваад цохих үйлдэл хийсэн гэдэг тэмдэглэл үйлдсэн байна. Яагаад үйлдэл нь тодорхой сайн харагдахгүй байхад ийм тэмдэглэл үйлдсэн нь сонин байна. Хэрэв камерын бичлэг шинжлэн судлаагүй бол иймэрхүү үйлдэл хийсэн юм шиг дүгнэлт хийсэн байна. Тиймээс камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл үндэслэл бүхий болж чадаагүй юм байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс камерын бичлэгт бүх зүйл байгаа, тэр л нотлох баримт болно гэж анхнаасаа хэлж байсан. Бичлэгээс харахад түлхэх үйлдэл, чулуу авсан үйлдэл огт харагдахгүй, унасан болон унасны дараах үйлдэл нь харагдаж байна. Өөрөө давхралдаж унасан, би тэр хүнийг ямар нэгэн байдлаар цохиж, түлхэж унагаасан зүйл байхгүй, унахад тэр хүний биед хохирол учирсан байхыг үгүйсгэхгүй гэж ярьж байна. Тиймээс энэ хэргийн хувьд хор уршигийг хүсэж үйлдээгүй, болгоомжгүй үйлдэл, тухайн гэмт хэргийн учрах хохирлыг урьдчилж мэдэх боломжгүй байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруугүйгээр гэм хор уршиг учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байдаг. Тиймээс өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгчийн хувьд харилцан барьцалдаж аваад 2-лаа уруу газар унасан юм байна гэсэн дүгнэлт хийж байна. Ийм учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна... Миний үйлчлүүлэгчийн зүгээс 2-лаа давхар уруу газар унасан гэж ярьдаг. Гэхдээ энэ үйлдлийн эхлэл хэнээс болсон бэ, заамдалцаж авсан зүйл нь харагдахгүй байна. Ямар ч байсан 2-лаа давхардаж унасан, энэ үйлдэл яагаад болсон бэ гэдэг шалтгаан нөхцөл байгаа, ямар нэгэн байдлаар маргаан үүссэн, зам тавьж өгөөгүй зам дээр явж байсан үйлдэл нь 2-лаа хэн хэндээ хүлээцтэй бус хандсан байна. Хохирогч бас сигналаа дараад холдохгүй бол бууж учраа хэлээд, шүүгдэгч бас учраа хэлээд аль аль нь ойлголцоод явсан бол ийм үйлдэл гарахгүй байсан. 2-лаа буруу үйлдэл гаргасан, 2-лаа уур бухимдлаа барьж чадахгүй заамдалцдаж аваад давхар унаж хохирогчийн биед гэмтэл учирсан байна. Шүүгдэгчийн хувьд энэ хүнийг гэмтээе, цохъё гэсэн санаа төрөөгүй, тохиолдлын шинжтэй гэнэт үүссэн зүйл байна. Тиймээс энэ гэмт хэргийг анхнаасаа санаатайгаар үйлдээгүй, болгоомжгүй хандсан. Мөн хийсэн үйлдэл нь ийм хор уршигт хүрнэ гэдгийг мэдэхгүйгээр гэнэт үүссэн байна. Тиймээс анхны саналаа дэмжиж байна...гэв.

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.*******гийн өгсөн “…2023 ны 4 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ байсан бөгөөд зээ хүү гадагшаа ажиллагаанд яваад ирж байсан учир зээ хүү г тосож авахаар гэрээсээ өөрийнхөө УНК улсын дугаартай автомашинтай би өөрөө машинаа бариад хашаанаасаа гараад явсан. Машинтай гудамжаар уруудаад явах гэж байтал зам дээр хоёр архи уусан хүн хөндөлдөж зогсоод байхаар нь сигнал дараад машинаа зогсоосон. Тэр хоёр хүний таягтай хүнийг бол зүс танина. Манай гэрийн ойролцоо байдаг. Нөгөө хүнийг нь бол танихгүй. Тухайн үед таяг тулсан хүн намайг таньдаг учир надруу дөхөөд ирэхээр нь би түүнд хандаж бие нь гайгүй юу, бие нь зүгээр үү ингээд явж болж байгаа юм уу гэж асуусан. Тэр үед нөгөө хүн машины урд зогсоод байхаар нь би түүнд хандаж чи зайлаад өгөөч би яаралтай юманд явж байна гэж хэлсэн чинь машины урд зогсож байсан хүн надад хандаж чаддаг юм бол намайг машинаараа дайрчих гээд чулуу бариад намайг ална гээд надруу дайрсан. Тэр үед би машинаасаа буугаад тэр хүн дээр очсон. Тэр хүнийг машины шил хагалчих байх гэж бодоод машинаасаа бууж очсон юм. Тэр хүн намайг бариад авахаар нь би бас бариад аваад байж байхад тэр хүн миний гарыг салгаж холдуулаад цаашаа эргээд чулуу аваад намайг цохиж ална гээд чулуу барьсан. Би тухайн хүнээс чулууг салгах гэхэд намайг түлхээд газар унагаасан. Тэр хүн миний дээр унаад босож ирээд дээрээс намайг зодох гээд байсан. Би тэр хүнд хандаж би бэртсэн юм шиг байна, намайг битгий зодоорой гэж хэлээд босох үйлдэл хийсэн чинь миний зүүн талын гуяны хэсэг мэдрэлгүй болоод хөл эвгүй болчихсон. Нөгөө намайг унагаасан залуу цаашаа гудамжаар явсан. Харин зүс таних таягтай залуу надтай үлдэхээр нь тэр залуугаар гар утсаа авахуулж хөрш залуу од хэлж хаана байгаа газраа зааж өгсөн. над дээр ирээд өргөх гээд даахгүй байж байтал зээ хүү ирж өргөөд машины арын суудал дээр суулгаад гэрлүү явсан. Гэртээ очиж болсон асуудлыг хэлээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод үзүүлж тэр даруйдаа хэвтэн эмчлүүлж дунд чөмөг хугарсан, түнх хугарсан ба биеийн хоёр газар хадаас хадуулж эмчилгээ хийлгэсэн. Намайг тэр үед ямар байдалтай байсныг хөрш залуу , таягтай залуу , зээ хүү нар харсан.../хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/...дор хаяж 10.000.000 төгрөг нэхэмжилнэ, учир нь машинаараа халтуур хийж сүү, талхныхаа мөнгийг өдөрт олдог байсан. Өдөрт халтууранд яваад 50.000-60.000 төгрөг би олдог байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх хуудас/

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.ын өгсөн: “…Би *******, ******* нартай ямар нэгэн хамаатан садангийн холбоо хамаарал байхгүй, зүс л мэдэх хүмүүс байгаа. 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би гэрийнхээ ойролцоо амьдардаг буюу *******той хамт гудамжинд 1 шил архи хувааж уусан юм. бид хоёр архиа ууж дуусгаад намайг гэр лүү хүргэж өгөх гээд бид хоёр хамт гудамжаар явж байсан. Манай гэр бол Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо ******* 2-218 тоотод амьдардаг. Манай гэрээс хойшоо байрлах гэх хүнсний дэлгүүрийн хажуугаар бид хоёр уруудаад алхаж байсан. Би таягтай байсан бөгөөд осолд ороод гэмтэл авсан учир бид хоёр удаан алхаж байсан. Тэгтэл ардаас нэг машин гудамжаар уруудаад гарч ирсэн. Тэр үед машины жолооч буюу аа ах машинаасаа бууж ирээд буюу *******той маргалдаж хоорондоо зууралдаад байсан. Тэр үед би гэмтэлтэй учир ойртож чадахгүй тэр хоёрыг салгаж чадаагүй юм. Тэгтэл болон аа ах тэр хоёр газар уначих шиг болсон. чулуу аваад аа ахыг цохих үйлдэл хийгээд байсан. Ер нь бол аа ахыг л түлхээд хамт л уначихсан шиг болсон. Удалгүй гэрлүүгээ явчихсан. Харин аа ах намайг машинаас утас аваад өг гэхээр нь би авч өгөх гээд машин дээр нь ирсэн чинь байхгүй байхаар нь буцаад аа ах дээр очсон. аа ах босож чадахгүй хөл хөл гээд байсан. Тэгээд аа ах гар утсаа халааснаасаа гаргаж ирээд ар гэрийнхээ хүмүүстэй утсаар яриад байх шиг байсан. Удалгүй аа ахын ар гэрийнхэн ирсэн. Би гэрлүүгээ явсан. ******* ******* хоёр хоорондоо зодолсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь хуудас/

6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.гийн өгсөн: “…Эрүүгийн 2308015991025 дугаартай хэрэгт иргэн Г.******* нь Гэмтэл согог судлалын төвд үзүүлж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан гарсан төлбөр 1.688.600 төгрөгийг Ш.*******оос гаргуулж Төрийн банкны 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх хуудас/

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5584 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Г.*******гийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь хуудас/  

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ш.*******ын өгсөн: “…2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай гэрийн ойролцоо амьдардаг ын хамтаар нэг шил 0.5 литр архи хувааж уугаад ыг дөхүүлж өгөх гээд явж байсан. Тэгтэл яг гээд хүнсний дэлгүүрийн урд болсон тэр газар бол уруу газар байдаг ба ардаас нэг машин орж ирээд сигнал дарсан. Тэр үед би тэр машины жолоочид хандаж чи байж байгаарай энэ хүнийг гаргаад өгье гэж хэлсэн. Тэгтэл тэр машины жолооч нь машинаасаа бууж ирээд гөлөгөө замаас холд гээд намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан. Тухайн үед тэр хүн намайг цохих гэхээр нь би тэр хүнийг түлхсэн чинь тэр хүн бид хоёр намайг зуурчихсан байсан учир бид хоёр хамт газар унасан. Би бол тэр хүнийг цохиж зодоод гэмтэл учруулсан зүйл байхгүй харин нэг удаа л түлхсэн. Өөр зүйл бол болоогүй юм. Тэгээд би газраас босоод шууд гэрлүүгээ явсан. Харин цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн өөр хүн оролцоогүй. Тухайн үеийн үйл явдлыг санаж байна. гэдэг нэртэй хүн бол би байгаа юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь хуудас/,  

9.Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх хуудас/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хавтаст хэргийн 5-7 дахь хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 56-57 дахь хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь хуудас/, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын мэдээлэл /хавтаст хэргийн 87 дахь хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хавтаст хэргийн 89-100 дэх хуудас/, хохирогч Г.*******гийн эмнэлгийн карт /хавтатс хэргийн 102-105 дахь хуудас/, хохиролын баримтууд /хавтаст хэргийн 106-107 дахь хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /108-110 дахь хуудас/, яллах дүгнэлт гардуулсан баримт /хавтаст хэргийн 115 дахь хуудас/,

10. Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохиролын баримт, эрүүл мэндийн даатгалын санд 1688600 төгрөг төлсөн төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч Ш.*******ын ХААН банкны дансны хуулга, өвчний карт, шүүх хуралдааны явцад төлсөн хохирлын баримт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугүйгээр бид 2 уруу газар байсан учраас давхардаж унасан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хохирогч, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч өөрийн үйлдэлдээ санаатайгаар хандсан, хууль бус шинжтэйг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, өөрөөр хэлбэл уруу газар зориуд түлхэж унагасаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч *******гийн зүгээс 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч хэргийн материалд 520.630 төгрөгний эмчилгээний зардлын баримтыг хавсаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт  155.979 төгрөгийн хохирлын баримтыг гаргасан. Нийт нэхэмжилж байгаа хохирол 676.613 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилж байна. Дээрх 676.613 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас 1.688.600 төгрөгийн эмчилгээ үйлчилгээний зардал гарсаныг шүүгдэгч нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн тул түүнийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа бусад хохирлыг хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээх саналтай байна.

...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. Сая шинжлэн судалсан камерын бичлэгийн чанар муугаас тодорхой харагдаагүй, гар утас дээрх бичлэг тод харагдаж байсан боловч улсын яллагчийн зүгээс гар утас дээрх баримтыг харах боломжгүй байна. Гэхдээ камерын бичлэгт ямар нэгэн байдлаар засвар хийх, хэрэгт өөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хавсаргах боломжгүй. Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн камерын бичлэгт үзлэг хийх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Камерын бичлэгийг үнэлдэггүй юмаа гэхэд хохирогч *******, гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авахад эхлээд чулуу авсан, машины урд хааж зогсоод холдооч гэхэд холдохгүй байгаа үйлдэл гаргасан. Түүнчлэн шүүгдэгч хөл муутай хүнд туслаад явж байсан, жаахан хүлээсэн бол ийм асуудал болохгүй байсан гэж мэдүүлдэг хэдий ч камерын бичлэгт харагдахгүй, харин ч барьцалдаж авсаны дараа ирж салгаж байгаа үйлдэл харагдаад байдаг. Тиймээс хэдийгээр уруу газар байлаа гэхэд заамдалцаж аваад байхад нь салгаад байхад чулуу авч дайраад байгаа нь шүүгдэгчийг үйлдэлдээ санаатайгаар хандсан байна гэдгийг нотлож байна гэж үзэж байгаа тул анхны саналаа дэмжиж байна...” гэжээ.

Дээрхи нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтаас шүүгдэгчийн өмгөөлөгч камерийн бичлэгийг нотлох баримтаас хасуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Жанчив нь уг камерийн бичлэгт үзлэг хийж, хөндлөнгийн гэрчээр Дархан-Уул аймгийн 18 дугаар баг 3-4 тоотод оршин суух хаягтай Нямаахүүгийн Батбаяр /РД.ТБ00250819/, Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр байр 289 тоотод оршин суух хаягтай Батжаргалын Анармөрөн /РД:98101019/ нарыг ороцуулан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлсэн байгааг нотлох баримтаар тооцох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж маргасан. Хэрэгт хохирогч Г.*******гийн “...Тэр үед нөгөө хүн машины урд зогсоод байхаар нь би түүнд хандаж чи зайлаад өгөөч би яаралтай юманд явж байна гэж хэлсэн чинь машины урд зогсож байсан хүн надад хандаж чаддаг юм бол намайг машинаараа дайрчих гээд чулуу бариад намайг ална гээд надруу дайрсан. Тэр үед би машинаасаа буугаад тэр хүн дээр очсон. Тэр хүнийг машины шил хагалчих байх гэж бодоод машинаасаа бууж очсон юм. Тэр хүн намайг бариад авахаар нь би бас бариад аваад байж байхад тэр хүн миний гарыг салгаж холдуулаад цаашаа эргээд чулуу аваад намайг цохиж ална гээд чулуу барьсан. Би тухайн хүнээс чулууг салгах гэхэд намайг түлхээд газар унагаасан. Тэр хүн миний дээр унаад босож ирээд дээрээс намайг зодох гээд байсан. Би тэр хүнд хандаж би бэртсэн юм шиг байна, намайг битгий зодоорой гэж хэлээд босох үйлдэл хийсэн чинь миний зүүн талын гуяны хэсэг мэдрэлгүй болоод хөл эвгүй болчихсон. Нөгөө намайг унагаасан залуу цаашаа гудамжаар явсан...гэх мэдүүлэг, гэрч Б.ын “...Тэр үед машины жолооч буюу аа ах машинаасаа бууж ирээд буюу *******той маргалдаж хоорондоо зууралдаад байсан. Тэр үед би гэмтэлтэй учир ойртож чадахгүй тэр хоёрыг салгаж чадаагүй юм. Тэгтэл болон аа ах тэр хоёр газар уначих шиг болсон. чулуу аваад аа ахыг цохих үйлдэл хийгээд байсан. Ер нь бол аа ахыг л түлхээд хамт л уначихсан шиг болсон...гэх мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...налуу газар байсан...гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч хэргийн нөхцөл байдлын улмаас хохирогчийн биед гэмтэл учрах боломжтойг мэдэж идэвхтэй үйлдэл хийснээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шалтгаант холбоо үүссэн болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ш.*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл хийсэн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хүндэвтэр  хохиролд зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч Ш.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эмчилгээнд 520.634 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас томилогдсон иргэний нэхэмжлэгч Ж.гаас эрүүл мэндийн даатгалын санд 1.688.600 төгрөг,  шүүх хуралдаанд хохирогчоос нэмж 155.979 төгрөгийн баримт гаргаж өгснийг шүүгдэгч Ш.******* бүрэн төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирогч Г.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлбэл, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гурав.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгуулийн ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн сонгох санкцтай байдаг. Шүүгдэгч Ш.*******ын тухайд 60 нас хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, шүүгдэгч сард 550.000 төгрөгийн тэтгэвэр тогтмол авдаг, орлоготой болох нь тогтоогдож байгаа тул түүнд торгуулийн ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөг 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирол болон иргэний нэхэмжлэлийн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн тул өмнөх саналаа дэмжиж байгаа, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа тул түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжилсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй... Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, зэрэгт үндэслэн дээрх ялын саналыг гаргасан байгаа. Хохирол төлсөн нөхцөл байдал нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд орж байгаа хэдий ч шүүгдэгч болон өмгөөлөгчийн хувьд гэм буруу дээрээ маргаж орж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэрэгт тохирсон ял гэж үзээд анхны дүгнэлтээ дэмжиж оролцож байна” гэжээ.

Шүүх хуралд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.гаас: “…Улсын яллагчийн ялын саналтай маргах тусгай санал байхгүй…” гэв.

Шүүх хуралд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.гаас: “…Ш.******* нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, мөн шүүхийн шатанд гаргасан хохирлын баримтыг нөхөн төлж байгаа, эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг төлсөн учраас хохирол гэм хор арилсан, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, тохиолдолын шинжтэй, гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас хэрэг үйлдсэн гэдэг нь харагдаж байгаа, мөн ар гэрийн хувьд эхнэртэйгээ 2-лаа амьдардаг, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, үр хүүхдүүд нь тусдаа гарч өрх тусгаарласан, өөрөө тэтгэвэрээс өөр орлогогүй, 60 нас гарчихсан, даралт өндөртэй, хараа муу зэрэг байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү Хэргийн болсон асуудлыг хуульч хүний хувьд бид өөрсдөө бодитоор хараагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр дүн шинжилгээ хийхэд эргэлзээтэй зүйл байсан учраас камерын бичлэгийг шинжлэн судлаж болсон асуудлыг бодитоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд шинжлэн судалсан. Тэгтэл бодит байдалд нийцэхгүй зүйл харагдсан учраас хүний эрхийг хамгаалж байгаа өмгөөлөгч хүний хувьд хэлэхээс өөр аргагүй, өмгөөлөгч хэрэг хүлээхгүй гэдэг асуудал байхгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж үнэн зөвийг шийдүүлэхийн тулд хууль зүйн дүгнэлт хийж байгаа тул шүүгдэгч болон өмгөөлөгч хэрэг хүлээхгүй гэдэг дээр дүгнэлт хийх нь хууль бус, болсон асуудлыг үнэн зөв бодиттой шийдүүлэхийн тулд дүгнэлт хийсэн. Нэгэнт шүүхээс гэм буруутай гэж тооцож байгаа бол өмгөөлөгчийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд торгуулийн ялын доод хэмжээг оногдуулах боломжтой гэж үзэж байна…” гэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Ш.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохиролыг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ш.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308015991025 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ш.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь хохирогч Г.*******д 676.613 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.688.600 төгрөг тус тус төлж барагдуулсныг дурдсугай.

6.Хохирогч Г.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлүүлбэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ