Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1013

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд

улсын яллагч А.Намдаг

хохирогч М.*******

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2308000480541 тоот 1 /нэг/ хавтас хэргийг 2023 оны 7 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 5-ны өдөр аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, угсармалын мужаан мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д  хүний нөөцийн менежер ажилтай , ам 2,  эцгийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... ны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:ЧО*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүгдэгч Б.******* нь оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, - тоотод *******ийн бүхий хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь татаж нүүр лүү алгадаж гар хуруу руу нь цохиж хурууг нь мушгиж, эмзэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд доод зовхи, баруун бугалга шуу зүүн бугалга шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, ны тоот гэртээ *******ийн бүхий харилцаатай хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ор луу түлхэж унаган гараараа хоолойн тус газраас боож зодон эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, баруун чихний хөхлөг сэртэн, баруун шилбэ, тавхайн цус хуралт бүхий хөнгөн хохирол,

оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баруун чих рүү нь гартаа барьж байсан гар утсаар цохиж зодон эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү баруун чихний хөхлөг сэртэн баруун шилбэ тавхайн цус хуралт бүхий хөнгөн хөнгөн хохирол,

оны 12 дугаар сарын 01-ний өдөр нүүрэн тус газарт нь цохих хоолойн тус газраас гараараа боож, алгадах, гар утсаараа шанаа тус газарт нь цохиж, гарын бугуй хэсгийг мушгин хэвлий хэсэгт цохих зэргээр зодож, эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацрын зулгаралт, 2 гарын сарвуу, зүүн шилбэний цус хуралт, бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр хөнгөн хохирол санаатай учруулж *******ийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, - тоотод *******ийн бүхий хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь татаж нүүр лүү алгадаж гар хуруу руу нь цохиж хурууг нь мушгиж, эмзэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд доод зовхи, баруун бугалга шуу зүүн бугалга шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “*******ийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, ны тоот гэртээ *******ийн бүхий харилцаатай хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ор руу түлхэж унаган гараараа хоолойн тус газраас боож зодон эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, баруун чихний хөхлөг сэртэн, баруун шилбэ, тавхайн цус хуралт бүхий хөнгөн хохирол,

оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баруун чих рүү нь гартаа барьж байсан гар утсаар цохиж зодон эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү баруун чихний хөхлөг сэртэн баруун шилбэ тавхайн цус хуралт бүхий хөнгөн хөнгөн хохирол,

оны 12 дугаар сарын 01-ний өдөр нүүрэн тус газарт нь цохих хоолойн тус газраас гараараа боож, алгадах, гар утсаараа шанаа тус газарт нь цохиж, гарын бугуй хэсгийг мушгин хэвлий хэсэгт цохих зэргээр зодож, эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацрын зулгаралт, 2 гарын сарвуу, зүүн шилбэний цус хуралт, бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан *******ийн хүчирхийлэл үйлдэж *******ийн бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Маш их харамсаж байна...”гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******гийн өгсөн: “...Бид 2-ын харилцаа сайхан байдаг байсан, манай хүний танидаг эмэгтэй с улсад байхад хов жив зөөгөөд, түүнээс болж 2-3 удаа хэрэлдсэн. Бид 2 салахгүй насан туршдаа амьдарна гэж суусан. Манай хүний ээжийнх нь бие 7 хоногийн дотор муудаад 5 дугаар сарын сүүлээр нас барсан. Бид 2-ыг ганц дэмждэг хүн нь ээж л байсан. Тэгээд ээж өнгөрсөний дараа хойд аав нь хөрөнгийн маргаан үүсгэж, над руу дайрч давшилж бид 2-ын хооронд маргаан үүсгэсэн. Тэр үед бид 2 хоорондоо ярилцахгүй даамжирч явсаар байгаад жижиг асуудлаас болж 7 сард хэрүүл болсон. 11 дүгээр сарын 27, 29-ний асуудал болоогүй, би буруу бичигдсэн байна гэж д хэлээд, прокурорт хүсэлт гаргасан. Тухайн үед бид 2 маргалдаад намайг ор руу түлхэхийн хувьд түлхсэн. Манай хүн юмыг хүндээр тусгаж авдаг, шоконд орохоороо удаан тайвширдаг. Ээж нь нас бараад удаагүй, дээр нь аав нь бид 2-с бүх зүйлийг авч орох оронгүй ч болгосон. Одоо бид 2 болно доо гээд л буудал түрээслээд амьдарч байгаа...Бид цаашдаа хамт амьдарна. гомдолгүй, хохирол төлсөн байгаа ... ” гэв.

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.*******ын өгсөн: “…Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялыг би хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна. Би хувиараа таксинд явж байгаа, мөн барилга дээр дотоод засал чимэглэлийн ажил хйиж байгаа, сардаа 2.000.000 орчим төгрөгийн орлоготой байна. Миний олсон мөнгө 5675418468 дугаарын Хаан банкны дансанд ордог. Миний санаж байгаагаар эмийн сан болон эмнэлэгээр хамт явж 600.000  төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Зарим баримт нь бол байгаа.../хавтаст хэргийн 99 дэх тал/... оны 7 дугаар сарын 8-ны өдөр эхнэр бид хоёр хоорондоо юм ярьж байгаад маргаан үүсээд байхаар нь би гарч явах гээд гарах гэтэл эхнэр надтай зууралдаад салахгүй байхаар нь гарыг нь мушгиад хэд хэдэн удаа цааш нь түлхсэн. Мөн хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөж, толгой хэсэгт ганц нэг удаа цохиод авсан.../хавтаст хэргийн 117 дахь тал/...******* гэх эмэгтэйтээ хамт амьдараад 2 жил гаран болж байгаа юм. ******* бид 2 Бүгд Найрамдах с улсад 1 жил гаран ажиллаж  амьдарч байгаад оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монголд ирээд Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, ны тоотод эхнэрийн 2 хүүхдийн хамт 4-лээ хамт амьдардаг байсан. оны 7 дугаар сарын 8-ны өдөр эхнэр бид хоёр аймаг явчихаад гэртээ ирэх замдаа *******ийн асуудлаас болоод маргалдсан. оны 6 дугаар сарын 12-ны өдөр манай төрсөн ээж нас бараад буяны ажил явдалын үеэр манай хамаатнууд намайг хүүхэдтэй хүнтэй суусан байна. *******тэй суулгахгүй гэсэн яриа гарч байсан юм. Тухайн асуудлаас болоод бид хоёр маргалдсан. ******* манай хамаатнууд ингэдэг, танайхан ингэдэг гээд яриад байсан. Тэгээд гэртээ орж ирээд үргэлжлүүлэн маргалдаж байгаад би явлаа гээд гарах гэтэл ******* намайг гаргахгүй гээд надтай зууралдаад байхаар нь би гарыг нь мушгиад хэд хэдэн удаа цааш нь түлхсэн, мөн хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөж, толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд гэрээсээ гараад явсан. Тухай үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би өмнө нь *******г зодож цохиж бэртэл гэмтэл учируулж байгаагүй. Хааяа *******ийн асуудлаас болж маргалдах үе гардаг ч зодож байгаагүй. Энэ явдлын дараа буюу оны 11 сарын сүүлээр бас л *******ийн асуудлаас болоод хоорондоо маргалдаад би уурандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******д гар хүрч зодсон асуудал болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 161-162 дахь хуудас/

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.*******гийн өгсөн “…Би оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 00 цагийн үед хүү Хатанбаатарын хамт гэрт байхад манай нөхөр ******* нь архи уучихсан бололтой нилээн согтуу орж ирсэн. Намайг оронд хэвтүүлэхгүй хөөгөөд байсан. ******* согтуу үедээ их агсам согтуу тавьдаг болохоор нь хүүтэйгээ хамт жижиг өрөөндөө орж унтсан. Тэгээд маргааш өглөө буюу оны 12 дугаар сарын 01-ний 10 цагийн үед унтаж байтал хаалга дуугараад харахад ******* дахин дэлгүүрээс 2.4 литрийн Боргио пиво гэж санаж байна оруулж ирээд ганцаараа уугаад суучихсан. Тэгэхэд ******* уусан пивондоо эргэж согтоод надад хандан чиний хов арай хэтэрээд байна гээд хэлэхэд нь би хаана ямар хов хутгасан юм гэж хэлэхэд гичий, янхан, дэвсгэр, лалар минь гэж хэл амаар доромжилоод босож ирээд цохих гэж далайгаад аманд минь салаавч хийж миний уруул руу нэг удаа цохиод хэрүүл маргаан болж байгаад өрөөндөө ороод үлдсэн пивоо уугаад суусан. Тэгээд би 15 цагийн үед булган шуба зарсаны дараа хэдэн төгрөг болсоны асуухад нь зарсан үнээ хэлэхэд хэл амаар доромжилоод байсан. Үүний дараа цагийн үед ******* бид хоёр хамт хэвтэж байтал гэрийн гадна нөхрийн ээжийнх нь дүү гадаа ирээд хаалга нүдээд байхад нь ******* надад хандан онгойлгож өгөх юм бол ална шүү гээд агсараад байхад нь үеэл нь над руу хаалгаа онгойлго гээд мессэж бичээд байгаа талаар хэлэхэд яахаараа чамруу мессэж бичдэг юм гэж намайг хардаад шууд миний дээр гараад чи энийг хүсээд байгаа юм уу гэж хэлээд хоолойг маань 2 гараараа боож 2-3 минут дарж байгаад хоёр гараараа ээлжлэн алгадаж миний гар утсыг баруун дээд шанаа руу шидэж амны доод уруул хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж хоёр гарын бугуйг боож гарыг маань мушгиж хэвлий хэсэгт хоёр гараараа ээлжлэн 2-3 удаа цохиж зодсон. Миний дээр сууж байгаад намайг хэсэг зодож байхад нь ухаан алдаад сэргээд намайг битгий зодооч гэж гуйхад жин*******минь би чамайг алчъя гэж байгаад 10 минутын дараа зодохоо болиод би сэргээд цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй хэсэг хугацааны дараа цагдаа нар орж ирэхээс өмнө нь ******* зугтахдаа миний нүүр лүү 2-3 удаа алгадаж зодсон. ******* бид хоёр 2020 оны 11 сард с улсад цайны газар танилцаад одоог хүртэл хамт амьдарч байгаа. ******* манай нөхөр. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй, харин миний дагавар хоёр хүүхэд байдаг. Миний хоёр хацар луу 7-8 удаа ээлжлэн алгадаж баруун дээд шанаа руу гар утсыг маань шидэж уруул хэсэгт баруун гараараа 2 удаа цохиж, хоёр гарыг эргүүлэн мушгиж, хоёрын гарын хурууг хойшоо эгц дарж, хэвлий хэсэгт 2-3 удаа хоёр гараараа ээлжлэн цохиж зодсон. Миний хавирга хугарчихсан бололтой их өвдөж байна. Мөн хоёр хацар хавдаж хөндүүртэй, толгой янгинаж уруул хагарч хавдсан, хоёр хөл гар хөхөрч хавдсан байдалтай байна…./хавтаст хэргийн 15-16 дахь тал/...******* намайг зодсон гэх оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 7 хоногийн өмнө 11 дүгээр сарын 27-ны өдөр гэж санаж байна, тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, тоотод байх гэртээ амарч байсан юм. Тэр үед ******* гадуур ажилтай явж байсан бөгөөд би гэрээсээ хамтран амьдрагч *******ын ээжийнх нь ахын бие муу байхад нь хоёулаа ахыг чинь чадлаараа зөндөө эргэсэн, одоо ингээд болъё нэгэнт ах чинь найдваргүй болчихсон гэж фэйсбүүк чатруу нь мессэж бичсэн юм. Тухайн үед ******* гэнэт уурлаж бухимдаад чатаар гичий жин*******минь гээд хараагаад гар утас руу маань залгаад байхаар нь утсаа авахгүй байж байтал гаднаас орж ирээд үхэж байгаа хүн дээр би очих эрхгүй юу гэж хэрүүл маргаан болж байгаад хоёр гараараа ор луу түлхэж унагаагаад хоолойноос хоёр гараараа багалзуурдаж байгаад суллаад босоод явчихсан. Тэгээд би тэр өдөртөө гэртээ ирж хонолгүй гадуур 2 хоносон. Түүнээс хойш оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн үед гэж санаж байна. Би гэртээ ирэхэд ******* ганцаараа архи уугаад сууж байсан бөгөөд надтай өмнө нь болсон асуудлаараа дахин хэрүүл маргаан болоод миний баруун чих рүү гартаа барьж байсан утсаараа баруун чих хэсэг рүү нэг удаа цохиод гарын хуруунуудыг эргүүлэн мушгин дарж цохиж *******ыг өшиглөх гэж байгаад гарынх нь ясанд хөлөө гэмтээсэн. ******* намайг цохиж зодсон. Би гомдолтой байна... /хавтаст хэргийн 20 дахь тал/...би хамтран амьдрагч Б.*******тай 2021 оны 8 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Урьд өмнө нь намайг 7 удаа зодож байсан. Урьд өмнө нь хүчирхийлэлд орох үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг оны 7 дугаар сарын 8-ны орчим 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, --б тоотод хамтран амьдрагч болох ******* нь хэл амаар доромжилж үснээс татаж нүүр рүү алгадаж, гар руу цохиж мушигсан. Хуруу мушгиж, эмзэг эрхтэн рүү өшиглөсөн. Урьд өмнө нь зодуулсан гэмтэл арилаагүй байгаа. ...Миний охин болон *******гийн нүүр хэсэг рүү зурагтийн удирдлага шидэж гэмтээсэн.../хавтаст хэргийн 113 дахь хуудас/...гомдол саналгүй.../хавтаст хэргийн 167 дахь хуудас/ гэх мэдүүлэг,

5. Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны хамтарсан багийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл...Нийгмийн ажилтан Ж.: 2023 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирсэн мэдүүлэгийн дагуу хохирогч овогтой *******тэй уулзан, *******ийн хүчирийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлээ. Аюулын зэргийн үнэлгээ бага гарсан. Тус хорооны ны 39 тоотод оршин суугч ******* овогтой ******* хамтран амьдрагч М.******* болон түүний дагавар 2 хүүхдийн хамт ам 4-лээ амьдардаг. ******* нь *******тэй Бүгд Найрамдах с улсад байхдаа танилцаж нийт 3 жил хамтран амьдарсан. Дундаасаа хүүхэд байхгүй. Монголд ирээд 7 сар болж байгаа. *******ын дүү хамаатнуудын зүгээс байнга хэл ам хийж амьдралд нь оролцдогоос болж хоорондоо муудалцан ийм байдалд хүрсэн. с улсад амьдарч байхдаа ******* *******д хэд хэдэн удаа гар хүрч байсан. Мөн оны 7 дугаар сарын 27-ны өдөр дахин зодож 102-т дуудлага өгсөн. Цагдаагийн 1 дүгээр хэсгээс ирсэн мэдүүлгийн дагуу хорооны нийгмийн ажилтан *******ийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ хийж хэсгийн байцаагч хууль эрх зүйн зөвөлгөө өгсөн. оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *******ын хамаатны залуу гаднаас орж ирэхдээ хаалга тайлаарай гэж ******* рүү мессэж бичин орж ирснээс үүдэн эхнэрээ хардан зодсон, зодох үедээ согтуу байсан учраас юу болсныг санахгүй байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж уучлалт гуйсан байна. Удаа дараа хүчирхийлэлийн нөхцөл байдал үүсч хоорондоо таарч тохирохгүй гэж үзсэн тул *******, ******* нар харилцан ойлголцож салахаар шийдсэн байна. *******гийн улс руу явах виз нь гарсан. Удахгүй явахаар төлөвлөж байгаа. Явах хүртлээ хамт амьдрах бодолтой байгаа. Хүүхдүүдийн хувьд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн зүйл байхгүй. Гэр ийн гишүүдтэй эерэг харилцаатай. Ээжийгээ явахаар урьд нь харж өгдөг байсан нагац эгч нь асран хамгаална. Тус хорооны ны тоотод оршин суугч ******* ******* нарын салах шийдвэр үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хамтарсан багийн хяналтад авахгүй бөгөөд цаашид зохих хууль журмын дагуу шийдвэрлэхийг хуралд оролцсон гишүүдийн саналаар дэмжив...гэх эрсдэлийн түвшинг тогтоосон аюулын зэргийн үнэлгээ... /хавтаст хэргийн 46-47 дахь хуудас/

6. Цагдаагийн байгууллагын 102 буюу ESS программд 95033517 дугаарын утаснаас ирүүлсэн дуудлага мэдээллийн жагсаалт... оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14:48:26 цагт мэдээлэл өгөгч *******гийн... оны 7 дугаар сарын 8-ны өглөө 09 цагиййн үед гэрээсээ надтай маргалдаад 34-85 УАС 30 маркийн автомашин унаад гарсан сураггүй, хэд хоногийн өмнө нь ээж нь нас барсан сэтгэл санаа нь тогтворгүй яваа... оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 14:48:38 цагт мэдээлэл өгөгч *******гийн... оны 7 дугаар сарын 8-ны өглөө 09 цагийн үед гэрээсээ надтай маргалдаад 34-85 УАС 30 маркийн автомашин унаад гарсан сураггүй, хэд хоногийн өмнө нь ээж нь нас барсан сэтгэл санаа нь тогтворгүй яваа... оны 7 дугаар сарын 12-ний өдрийн 23:22:00 цагт зодолдоод байна гэх дуудлага, ...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 23:22:00 цагт зодолдоод байна гэх дуудлага...Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18:36:18 цагт согтуу эмэгтэй хүн орж ирээд шалан дээр унтаад дийлдэхгүй байна, хурдан ирээрэй...Тээврийн Цагдаагийн албаны оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 22:30:01 цагт 34-85 УАС дугаартай хөх өнгийн 30 маркийн машин намайг мөргөөд зугтаачихлаа гэх, духнаас цус гойжоод байна гэх...Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 22:40:10 цагт эхнэр нөхөр хоёр маргалдаад нөхөр нь эхнэрээ 34-85 УАС дугаартай хөх өнгийн -30 машинаараа мөргөөд чирж зугтаачихлаа гэх дуудлага... Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 22:40:10 цагт эхнэр нөхөр хоёр маргалдаад нөхөр нь эхнэрээ 34-85 УАС дугаартай хөх өнгийн -30 машинаараа мөргөөд чирж зугтаачихлаа гэх дуудлага.../хавтаст хэргийн 58-60 дахь хуудас/

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 16362 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1. М.*******гийн биед тархи доргилт доод уруулын шарх, цус хуралт, баруун хацрын шонтонд зулгаралт, хүзүү, баруун чихний хөхлөг, сэртэн, 2 гарын сарвуу, баруун гуя, шилбэ, баруун тавхай, хоёр шилбэний цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх тархи доргилт, доод уруулын шарх, цус хуралт, баруун хацрын шонтон зулгаралт, хоёр гарын сарвуу, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь шинэ, хүзүү баруун чихны хөхлөг сэртэн баруун, гуя, шилбэ, тавхайн цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоогдох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь хуудас/,

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9730 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1. М.*******гийн биед баруун дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

3. Дээрх гэмтлүүд нь оны 7 дугаар сарын 8-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоолоо... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 1-120 дахь хуудас/,

9. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 90-93, 155-156 дахь хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 63-, 127-136, 142-144, 146-148 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 36, 124 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 222 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: ..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргаж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт тай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. 

      Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.******* хохирогч М.******* нар нь дундаасаа хүүхэдгүй, дагавар хоёр хүүхэдтэй хамтран амьдардаг эхнэр, нөхрийн харилцаатай байх бөгөөд Гэр ийн хүчирийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эхнэр, нөхөр, *******ийн бусад гишүүн, хамтран амьдрагч ...тухайн *******д хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна, Гэр ийн хүчирхийлэл гэдгийг Гэр ийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан...үйлдлийг махбодийн хүчирхийлэл гэнэ гэж тус тус заасан.

            Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийн давтамжийн төрөл болох байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж тодорхойлдог.

            Шүүгдэгч Б.******* нь *******ийн бүхий хамтран амьдрагч М.*******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдлүүд нь прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдснаар оны 07 дугаар сарын 8-ны  үснээс нь татаж нүүр рүү алгадаж гар хуруу руу нь цохиж хурууг нь мушгиж, эмзэг эрхтэн рүү нь өшиглөсөн, оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ор руу түлхэж унаган гараараа хоолойн тус газраас боосон, оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баруун чих рүү нь гартаа барьж байсан гар утсаар цохьсон, оны 12 дугаар сарын 01-ний өдөр нүүрэн тус газарт нь цохих хоолойн тус газраас гараараа боож, алгадах, гарын бугуй хэсгийг мушгин хэвлий хэсэгт цохих зэргээр зодсон үйлдлүүд нь давтамжийн хувьд байнга гэх шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “*******ийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хохирол, хор уршигт хүргэсэн байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.******* оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, - тоотод *******ийн бүхий хамтран амьдрагч М.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь татаж нүүр лүү алгадаж гар хуруу руу нь цохиж хурууг нь мушгиж, эмзэг эрхтэн рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд доод зовхи, баруун бугалга шуу зүүн бугалга шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан Гэр ийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан байна.

Гэр ийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.

Шүүгдэгч Б.*******ын үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцогдоно.

            Шүүгдэгч Б.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, ялын хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна...гэжээ.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын эрх, эрх чөлөөнд удаа дараа халдсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдал, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн, цаашдаа хамт амьдарна гэж байгааг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, ялын хязгаарыг Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөдлөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308000480541 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “*******ийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “*******ийн бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6/ зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* 7 /долоо/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

7.Шүүгдэгч Б.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ