Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1021

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд

улсын яллагч Ж.Сувданчимэг

хохирогч Б.

хохирогч, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

дүүргийн Прокурорын газраас ******* овогт *******ы *******,  ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2208011480874 тоот 2 /хоёр/ хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. ******* Улсын иргэн, оны 5 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *******ийн ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /РД:/

 2. ******* Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 50 дугаар сургуульд хэлний багш ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:ЖИ/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр дүүргийн дугаар хороо, ын - тоот хашаан дотор насанд хүрээгүй М.аас гар утасны мөнгө нэхэж түүний биед халдаж байх үед тэднийг болиулахаар ирсэн М.ын ээж Н.*******ын үснээс зулгааж газарт унагах, толгойн ар хэсэг рүү нь чулуугаар шидэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, баруун шилбэ, шуунд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр хүү М.аас гар утасны мөнгө нэхэж биед нь халдсан гэх асуудлын улмаас Б.тай муудалцаж, улмаар өөрийн эзэмшлийн дүүргийн дугаар хороо, ын - тоот хашааны гадна байхдаа Б.ы доод уруулыг нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь доод уруулын салстад няцарсан шарх, бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр дүүргийн дугаар хороо, ын - тоот хашаан дотор насанд хүрээгүй М.аас гар утасны мөнгө нэхэж түүний биед халдаж байх үед тэднийг болиулахаар ирсэн М.ын ээж Н.*******ын үснээс зулгааж газарт унагах, толгойн ар хэсэг рүү нь чулуугаар шидэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, баруун шилбэ, шуунд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулах,

Шүүгдэгч Н.******* нь 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр хүү М.аас гар утасны мөнгө нэхэж биед нь халдсан гэх асуудлын улмаас Б.тай муудалцаж, улмаар өөрийн эзэмшлийн дүүргийн дугаар хороо, ын - тоот хашааны гадна байхдаа Б.ы доод уруулыг нь хумсаараа маажиж эрүүл мэндэд нь доод уруулын салстад няцарсан шарх, бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. өгсөн “…Мэдүүлэг өгнө гээд 2022 оны 2 дугаар сарын -нд дүү тайгаа гар утсаа нэхээд Н.*******ын гэрт нь очсон, би *******ыг огт танихгүй. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай дүү д Америкаас 2 гар утас ирсэн, утасны код гаргана гэсэн. тэр утсыг аваад фейсбүүкээр холбогдож гэдэг хүүхдэд утасны код гаргуулахаар 2 утсаа 800.000 төгрөгтэй өгсөн. Манай дүү утсаа өгчхөөд 1 сар гаруйн дараа утасны код гаргаж өгөхгүй байна, нөгөө хүүхдийн гар утас холбогдохгүй байна, фейсбүүкээр ээжтэй нь холбогдлоо гэртээ олон хоног ирээгүй гэж ээжтэй нь холбогдсон гээд байсан. Анх Өргөө кинотеатрын ойролцоо манай ээж, 2-той тааралдахад Н.******* хүүхдээ РС-нээс оллоо гээд явж байсан гэсэн. Тэр үед утас яасан бэ, цагдаа дээр очъё гэхэд эгчээ 1 утсыг нь алга болгосон, нөгөө утас нь энэ байна гээд гаргаж өгсөн байгаа юм. Тэгэхээр нь манай ээж за тэгвэл цагдаа дээр очъё гэхэд ******* замын брожур дээр сөгдөж суугаад уйлаад би ганцхан хүүхэдтэй, ээж хүү 2-оо ганцаараа тэжээдэг, утсыг чинь төлж өгнө гээд байхаар нь за яахав гээд фейсбүүк хаяг, болон гудасны дугаараа солилцоод явсан байгаа юм. Тэгээд 1 сарын дараа нөгөө утас маань алга болсон гэж хэлэхээр нь би гэдэг хүүхэдтэй холбогдох гэтэл холбогдож чадахгүй байсан. Тэгээд сар гаруйн дараа 2022 оны 2 дугаар сарын -нд дүү аагийн гар утсанд *******ын утаснаас салтааг чинь ухна, янхан, гичий гэж зөндөө доромжилсон мессеж ирсэн тул дүүтэйгээ хамт машинаар Н.*******ын гэрийн хаягийг заалгаад очсон. Очоод хаалгыг нь тогшиход өндөр хүүхэд гарч ирээд хаалга онгойлгохоор нь гэдэг хүүхэд мөн гэж бодоод куртикнээс нь татаад цагдаа руу явъя гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэд намайг заамдаж авахад миний хүзүү өвдөж байсан. Тэр үед аа гэрийн хаалгыг нь тогшиход 1 хүн гарч ирэхээр нь би боль гээд гарыг цохисон. Би очоод сайн байна уу та, ын ээж нь үү гэхэд над руу 1 ч үг хэлэхгүйгээр шалны мод барьж гарч ирээд миний зүүн гар, зүүн ташаа руу шууд цохисон. Тэгэхээр нь би шалны модыг нь авахад миний үснээс түрүүлж зулгааж аваад газар унагахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаахад миний үсийг тавьчих гэхээр нь би тавьсан. Тэгтэл хүүхэд нь ирээд миний хойноос зулгаасан, аа *******ыг үснээс нь тавиач гэхэд миний үсийг тавьсан. Би газраас босож ирээд гар утас авах гэтэл утас байхгүй байсан. Би хүүхдийг нь авсан уу гэхэд аваагүй гэхээр нь газар тэмтчиж байгаад утсаа олж авсан. Тэгээд харсан чинь аагийн үснээс зулгаачихсан, доошоо хараад зогсож байхаар нь би орилоод дүүгээ татахад миний дүүгийн уруул завжнаас цус урсчихсан, *******ын гар цустай байсан. Тэгээд дүүгээ аваад машиндаа суугаад араагаа хойшлуулсан чинь уруу газар байсан тул ухрахад дайрсан гээд байгаа. Тэгээд харахад ******* зам руу гүйж байхаар нь би чулуу авч шидсэн нь үнэн. Цагдаа дээр очоод дараа нь гэмтлийн эмнэлэгт очиход аагийн уруулыг яаралтайгаар оёно гэхэд манай дүү би гоо сайханч оёулахгүй гэж хэлсэн. Маргааш нь би ажилтай байсан болохоор мэргэжлийн эмнэлэгт үзүүлж чадаагүй. Одоо болтол утас төлж өгөөгүй, би юмаа авах гэж очсон болохоос биш хэрүүл хийх гэж очоогүй. Эхлээд надад гэмтлийн зэрэг гарсан, дараа нь байхгүй болсон гэж хэлсэн гомдолтой байна... 2022 оны 2 дугаар сарын -нд дүү тайгаа гар утсаа нэхээд Н.*******ын гэрт нь очсон, би *******ыг огт танихгүй. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай дүү д Америкаас 2 гар утас ирсэн, утасны код гаргана гэсэн. тэр утсыг аваад фейсбүүкээр холбогдож гэдэг хүүхдэд утасны код гаргуулахаар 2 утсаа 800.000 төгрөгтэй өгсөн. Манай дүү утсаа өгчхөөд 1 сар гаруйн дараа утасны код гаргаж өгөхгүй байна, нөгөө хүүхдийн гар утас холбогдохгүй байна, фейсбүүкээр ээжтэй нь холбогдлоо гэртээ олон хоног ирээгүй гэж ээжтэй нь холбогдсон гээд байсан. Анх Өргөө кинотеатрын ойролцоо манай ээж, 2-той тааралдахад Н.******* хүүхдээ РС-нээс оллоо гээд явж байсан гэсэн. Тэр үед утас яасан бэ, цагдаа дээр очъё гэхэд эгчээ 1 утсыг нь алга болгосон, нөгөө утас нь энэ байна гээд гаргаж өгсөн байгаа юм. Тэгэхээр нь манай ээж за тэгвэл цагдаа дээр очъё гэхэд ******* замын брожур дээр сөгдөж суугаад уйлаад би ганцхан хүүхэдтэй, ээж хүү 2-оо ганцаараа тэжээдэг, утсыг чинь төлж өгнө гээд байхаар нь за яахав гээд фейсбүүк хаяг, болон гудасны дугаараа солилцоод явсан байгаа юм. Тэгээд 1 сарын дараа нөгөө утас маань алга болсон гэж хэлэхээр нь би гэдэг хүүхэдтэй холбогдох гэтэл холбогдож чадахгүй байсан. Тэгээд сар гаруйн дараа 2022 оны 2 дугаар сарын -нд дүү аагийн гар утсанд *******ын утаснаас салтааг чинь ухна, янхан, гичий гэж зөндөө доромжилсон мессеж ирсэн тул дүүтэйгээ хамт машинаар Н.*******ын гэрийн хаягийг заалгаад очсон. Очоод хаалгыг нь тогшиход өндөр хүүхэд гарч ирээд хаалга онгойлгохоор нь гэдэг хүүхэд мөн гэж бодоод куртикнээс нь татаад цагдаа руу явъя гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэд намайг заамдаж авахад миний хүзүү өвдөж байсан. Тэр үед аа гэрийн хаалгыг нь тогшиход 1 хүн гарч ирэхээр нь би боль гээд гарыг цохисон. Би очоод сайн байна уу та, ын ээж нь үү гэхэд над руу 1 ч үг хэлэхгүйгээр шалны мод барьж гарч ирээд миний зүүн гар, зүүн ташаа руу шууд цохисон. Тэгэхээр нь би шалны модыг нь авахад миний үснээс түрүүлж зулгааж аваад газар унагахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаахад миний үсийг тавьчих гэхээр нь би тавьсан. Тэгтэл хүүхэд нь ирээд миний хойноос зулгаасан, аа *******ыг үснээс нь тавиач гэхэд миний үсийг тавьсан. Би газраас босож ирээд гар утас авах гэтэл утас байхгүй байсан. Би хүүхдийг нь авсан уу гэхэд аваагүй гэхээр нь газар тэмчиж байгаад утсаа олж авсан. Тэгээд харсан чинь аагийн үснээс зулгаачихсан, доошоо хараад зогсож байхаар нь би орилоод дүүгээ татахад миний дүүгийн уруул завжнаас цус урсчихсан, *******ын гар цустай байсан. Тэгээд дүүгээ аваад машиндаа суугаад араагаа хойшлуулсан чинь уруу газар байсан тул ухрахад дайрсан гээд байгаа. Тэгээд харахад ******* зам руу гүйж байхаар нь би чулуу авч шидсэн нь үнэн. Цагдаа дээр очоод дараа нь гэмтлийн эмнэлэгт очиход аагийн уруулыг яаралтайгаар оёно гэхэд манай дүү би гоо сайханч оёулахгүй гэж хэлсэн. Маргааш нь би ажилтай байсан болохоор мэргэжлийн эмнэлэгт үзүүлж чадаагүй. Одоо болтол утас төлж өгөөгүй, би юмаа авах гэж очсон болохоос биш хэрүүл хийх гэж очоогүй. Эхлээд надад гэмтлийн зэрэг гарсан, дараа нь байхгүй болсон гэж хэлсэн гомдолтой байна…” гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч  Н.*******ын өгсөн: “…Би руу мессеж бичиж хэл амаар доромжилсон бол баримтыг нь гаргаж ирээд баримттай зүйл ярих хэрэгтэй, би тийм зүйл бичих хүн биш. 2022 оны 1 дүгээр сарын 20-нд гэртээ байж байтал хашааны хаалга нүдсэн. Онгойлгоход 0 гаруй настай эмэгтэй хүн дагуулаад ууртай ирээд, танай хүүхдэд 2 утасны блок гаргуулах гэж өгсөн одоо болтол өгөөгүй, танай хүүхдийн авсан утаснаас болоод манай гэрт хэрүүл гараад байна гээд ээж нь над руу чичирч ундууцсан. Тэгэхэд нь би та тайван бай, хүүхэдтэйгээ ярилцаад учрыг нь олно гэж хэлсэн. Тэгээд би хүүхэдтэйгээ хүний юм аваад хохироосон зүйл байна уу гэж ярилцахад надад   гэдэг эгч 2 гар утасны код гаргуулах гэж өгсөн, нүүрний ай пи кодтой хэрэглэх тайлуулах боломжгүй байсан гэж хэлсэн. Би хүүхдээ багаас нь компьютер болон хэлний сургалтуудад сургаж л байсан. Манай хүү код гаргадаг юм сурсан байсан. Цагдаа хэлэхдээ энэ бол буруу зүйл биш гэхдээ хулгайн утасны код гаргачих вий, болох болохгүй хүмүүстэй учраад буруу зүйл хийчих вий энэ талаас нь анхаараарай гэж зөвлөсөн. 800.000 төгрөг гэж ярьж байна, 00.000 төгрөг өгөөд 2 ширхэг айпони гар утас өгсөн юм байна лээ. Манай хүү хэлэхдээ ээжээ би 1-ийг нь алга болгосон, анги дээрээ юм уу таксинд юм уу хаана алга болгосноо мэдэхгүй байна, өмдний халаасанд байсан танд хэлж чадаагүй өөрөө авчихъя гэж бодож байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би үүнээс чинь болоод би гэрт ирээд сэтгэл амар байж чадахгүй хүмүүс ирээд хэл ам хийгээд байна, дээрээс нь миний эрүүл мэнд муу, чи ээжийгээ ингэж болж байгаа юм уу гэхэд ээжээ би ойлгож байна гээд бид 2 ярилцсан. Дараа нь Өргөө кинотеатрт аа болон ээжтэй нь тааралдаад эгчээ 1 утас нь байна, 1-ийг нь алга болгосон тул би төлөх учиртай, миний хүүхдээс битгий нэхээрэй, сандраад ямар нэгэн юм хийчих вий, би хариуцна гэдгээ хэлсэн, түүнээс биш хэлсэн шиг би гудамжинд сөхөрч суугаад гуйсан зүйл байхгүй, надад тэгэх шаардлага байхгүй. Би миний хүүхэд 1 утсыг чинь алга болгосон байна гээд учир явдлаа тайлбарлаад хэлж байхад тэр олон хүний өмнө миний хүүхдийг чирч, шалны шороо арчаад байхад миний нулимс гараад, настай хүн учраас өөдөөс нь үг хэлээгүй. Тэгээд 1 сарын 24-ний өдөр Хас банкны дансаараа данс руу 290.000 төгрөг шилжүүлсэн. Бэлэн өгсөн 00.000 төгрөгийг нь төлөх гээд хичээгээд цаг хугацааны хувьд удаасан нь үнэн, энэ бол миний буруу. Яагаад гэвэл би ерөнхий боловсролын сургуульд ажилладаг, цалин хэд билээ, дээрээс нь цалингийн зээлтэй байсан. Дараа нь 2 сард 0.000 төгрөг нийт 570.000 төгрөг шилжүүлсэн. Би кодтой утасны үнэлгээг судлаад үзэхэд 500.000 төгрөгтэй байсан. Тэгтэл энэ хүмүүс өөрсдөө шинэ утас өгөөгүй, кодтой утас өгчхөөд шинэ утасны үнэлгээ гаргуулаад нэхэмжлээд байгаа тул бид нарын маргаан болоод байгаа. Би *******д кодтой утсаа ав эсвэл кодтой утасны үнийн дүнд таарсан төлбөрөө ав гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би энэ хүмүүстэй ойлголцох гэж маргалдаж үзсэн аргадаж үзсэн, ерөөсөө хэл амаа ололцохгүй шүүх хүртлээ явж байна. Намайг нэг өдөр ажлаасаа ирэхэд ээж хүний утсыг өгсөн үү, хурдан өгөөрэй гэхээр нь руу утсаар яриад та нар настай хүн рүү залгаад байх шаардлага байхгүй, надтай яриарай гэж хэлэхэд чиний сургууль ажлыг чинь мэдэж байгаа чамайг гишгэх газаргүй болгож чадна шүү гэж хандсан. 1 удаа ч биш урьд нь бас утасны код гаргуулж байсан юм билээ. Мобиком, Монтел гэдэг зөндөө утасны код гаргах үйлчилгээ үзүүлдэг газар байхад заавал гэр хороолол руу очоод насанд хүрээгүй хүүхдийг сонгоод үйлчлүүлээд байдаг юм, энэ талаар чинь шалгуулна, та нар хулгайч байхыг үгүйсгэх гэж хэлснээсээ болж зодуулсан. Тэгэхэд ******* чамайг гэрт нь очиж ална гэсэн. Тэр үед унтах гээд хэвтэж байтал хашааны хаалга яаж онгойлгосныг мэдэхгүй, гаднаас дайраад ороод ирэхэд хүү сандраад гарсан. Тэгтэл энэ хүмүүс эрүүлээр биш маш их орилж чарлаад байхаар нь хүүгээсээ юу болов нөгөө хүмүүс чинь ирнэ гэж байхгүй биз дээ гэхэд тиймээ гэж хэлээд сандраад гараад гүйсэн. Би араас нь хувцсаа өмсөж байгаад хаалгаар шагайгаад харахад миний хүүг заамдаад цохиж байхаар нь 2 эмэгтэй хашаанд дайрч орж ирээд хүүхэд аллаа гэж цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгснөөс хойш 20-иод минутын дараа цагдаа ирсэн. Би гэрээсээ гарахдаа үүдэнд байсан шалны модыг нэг гартаа бариад гарахад ******* миний хүүхдийг зуурчхаад зогсож байхаар нь хүүхэд тавь гээд зулгаасан. Тэгтэл ******* баруун гараараа хүүг маань зуурчхаад зүүн гараараа намайг савардахаар нь би зөрүүлээд зулгаагаад авахад хүү холдсон чинь намайг цохиод авахад би газар унасан. Яаж унаснаа санахгүй байгаа, тавиулах гэж оролдоод тавиач гэхэд тавихгүй дараад байсан. Хүчний харьцаагаа бодсон ч надад энэ эмэгтэйд гэмтэл учруулах боломж байгаагүй. ******* намайг дараад авчихсан, нь миний ар нуруу руу өшиглөөд нүүрийг нь маажаач маажаач гээд орилоод байхад миний хүү болиочээ хүн аллаа ш дээ гээд холдуулах гээд Уянгыг татсан. Би нүүрээ маажуулчихгүй санаатай мултрах гээд байж байхад яаж мултарсныг санахгүй байна, нэг юм мултраад хашаанаас гараад гүйсэн чинь араас ирээд гараас зуурсан. Тэгэхээр нь би болиоч чи бас яах гээд байгаа юм гэж хэлээд гараараа савардсан. Би ыг үг хэлж ямар нэг аргаар хохироогоогүй, ярьсан шиг ы амыг цуулаагүй, ямар ч ийм асуудал болоогүй. Тэгээд би цаашаа гүйгээд явахад ******* гарч ирээд машинаа асаагаад намайг дайрна гээд давхиснаа, машинаасаа буунгуутаа чулуу аваад шидсэн. Тухайн үед гэрэлтүүлэг байхгүй харанхуй байсан, миний азгүйнх тэр харанхуйд шидсэн чулуунд оногдож байгаа юм. Гэнэт толгой халуу дүүгээд ирэхэд бариад автал цус гарсан байхаар нь доошоо суугаад зам руу харахад цагдаагийн машин ирж байсан. Энэ явдал 10 гаруй минутын дотор болсон, утасны төлбөрийг чинь төлөхгүй гэсэн зүйл яриагүй, надад энэ 2 эмэгтэйг зодож цохьё гэсэн үйлдэл сэдэл байгаагүй. Прокурор намайг яллана гэхээр нь би харанхуй шөнө 2 эмэгтэй гэрт дайрч орж ирээд чамайг ална гэж заналхийлээд, хүүхэд рүү маань дайраад байхаар нь цагдаа дуудаж эрх ашгаа хамгаалуулах гэсэн байхад ялтан болох шийдвэрийг сонсох надад харамсалтай байна. Надад төлөвлөөд байгаа ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж дараагийн шатны прокурорт хандахад хэрэгсэхгүй болгосон. Надад ямар нэгэн арын хаалга танил тал байхгүй, хуулийн байгууллага ингэж ажилладаг гэж би бодохгүй байна. Миний ээж насаараа шүүгч, өмгөөлөгч хийж байсан хүн, аав маань ч гэсэн цагдаад ажиллаж байсан. Хууль ямар байх ёстойг мэднэ, тэгтэл ийм үед ялтан болчхоод, хүүхдээ ч гэсэн ялтан ээжтэй болгохыг хүсэхгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Би *******ийн дуудсанаар байцаалтаа өгч байсан, анх Анар-Эрдэнэ гэдэг ******* байцаалт авахдаа тайван байдлаар мэдүүлэг авсан, дараа нь Цогтбаяр гэдэг ******* мэдүүлэг авахдаа наад маскаа доошлуул, хаалгаа хаа, чамайг оносон чулуу чинь хаана байна, байна уу гэх зэргээр албаны бус байдлаар хандсан. Надтай яагаад тэгж харьцсаныг энэ хүмүүстэй холбож ойлгосон. Цогтбаяр ******* мэдүүлэг авах болгондоо намайг загнаад байхаар нь ийм асуудалд холбогдсон хүнтэй ингэж харьцдаг юм байна гэж бодсон. Тэгтэл 5 сарын 10-ны өдөр ууртай ******* утсаар яриад нөгөө хавтаст хэргийг чинь хаах гээд байна, хэзээ завтай вэ, хаана байна гэхээр нь аан за би одоо явж очоод зурчихъя, ажил дээрээ байна гэхэд би хаа байгаа газар чинь очоод зуруулчихъя гээд 14 цаг 40 минутаас 15 цагийн хооронд цагдаагийн машинтайгаа ирж 2-3 цаас дээр гарын үсэг зуруулсан. Хэргийн материалтай танилцуулаагүй, надад хэлэхдээ таны хэрэг хохирогчоор хаагдаж байна гэж хэлэхээр нь би итгэсэн. Яагаад гэвэл би тэгэх ёстой гэж бодож байсан. Тэгээд байж байтал 10 сарын үед гэнэт Батхолбоо гэдэг ******* утсаар яриад та яллагдагч болсон мэдүүлгээ ирж өг гэхээр нь яваад очтол хаагдаагүй гэж хэлсэн. Цогтбаяр гэдэг ******* надад хэрэг хаагдлаа гэж хэлээд гарын үсэг зуруулаад явсан, *******тай уулзъя гэхэд надад хавтас хэргийн материалтай танилц гээд өгөхөөр нь харахад хөх няц болчихсон, аймар зураг хавсаргасан материал үзүүлсэн. Тухайн үед энэ 2 эмэгтэй тэгж их гэмтсэнийг би мэдэхгүй байна. Цагдаагийн газар очиход миний урд талын үс тугаараа унаад халзарчихсан байсан. Би тэр үед эмнэлгээр явах цаг зав, мөнгө төгрөгийн боломж байхгүй байсан тул гайгүй болчих байх гээд хаячихсан. сард ******* хэлэхдээ өмгөөлөгч ав гэж зөвлөхөөр нь би яллагдагч болох гээд байна, яах вэ гээд өмгөөлөгчтэй уулзахад 2 талаасаа тохироод бид нарт хохирол байхгүй, гомдол санал байхгүй гэж хэлэх юм бол хэрэгсэхгүй болох боломж байдаг гэсэн. Тэгэхээр нь би *******д хэлэхэд тийм боломж байвал болж байна гэж ярилцаж үзсэн. Тэгтэл хуучин утсаа 1.300.000 төгрөгөөр үнэлүүлээд нэхэмжлэхээр нь би үнэлсэн газраас нь яагаад хэрэглэх боломжгүй, нүүрний кодтой хуучин утсыг ингэж үнэлдэг юм бэ гэхэд бид нар шинэ утасны үнийг гаргаж өгдөг болохоос биш кодтой хуучин утасны үнэлгээг хийхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******д 300.000-500.000 төгрөгтэй байдаг юм байна, чи мөнгөө авах уу, утсаа авах уу гэхэд утсаа таслаад ерөөсөө холбогдоогүй. Би бүх талаас нь болгох гэж зөндөө оролдсон, тохиролцож чадсангүй өнөөдрийг хүрлээ... араас ирээд цохигдсон юм уу, би маажсан гэж бодохгүй байна, энэ байр суурь дээрээ байгаа. миний араас гүйж ирээгүй бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан. намайг гүйцэж ирээд зулгаах нь ямар зорилготой байсан юм, би өөрийгөө хамгаалсны төлөө хэрэгтэн болж байгаад харамсалтай байна. Би санаатай, зорилготойгоор ы биед гэмтэл учруулаагүй...” гэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ы өгсөн “…2022 оны 2 сарын -нд 8-9 цагийн үед *******аас чи миний хүүхэдтэй явалддаг, уулздаг байсан байна лээ гэж над руу мессеж бичсэн байсан. Би үр хүүхэдтэй хүн, юу бичих гээд юу бичээд байгаа юм гэхэд та нар хөгшин настай хүн дээр ирж дарамталсан байна лээ гэж мессеж бичээд байсан. Би утас руу нь залгаад та юу ярих гээд юу яриад байгаа юм гэхэд битгий солиор, гичий минь чи миний хүүхэдтэй явалддаг юм байна лээ, миний ээжийг ирж дарамталж үүд хаалга нүдсэн гээд байхаар нь надад танай гэрт очих зав ч алга гэхэд үнэн биз дээ гээд орилоод байхаар нь би утсаа тасалсан. Би хүүхэд рүү нь нотолгоо гаргаад ир, юу яриад байгаа юм гэж бичсэн боловч хүүхэд нь уншаагүй. Тэгээд гэртээ хариад шатан дээрээ сууж байгаад нөгөө хүүхдийн ээж нь намайг хүүхэдтэй нь яваад байна, салтааг чинь ухаж үзүүлж харуулна шүү гээд доромжилж байна гэж эгч дээ хэлэхэд гэрт нь очъё гээд явсан. Очоод хаалгыг нь нүдэхэд хүүхэд нь гараад ирэхэд эгч барьж аваад одоо цагдаа дээр очъё гэхэд та намайг яагаад байгаа юм гээд заамдалцаад авсан. Би *******а болиоч хүүхэдтэй хэрүүл битгий хий гэж хэлээд гэрийн хаалгыг нь тогшиход цоожтой хаалгаа онгойлгохгүй байхаар нь та гарч ирж учраа олооч гэж хэлсэн. Тэгтэл ээж нь шалны мод барьж гарч ирээд *******агийн гарыг тавиулаад өөдөөс нь цохиод 2-лаа зэрэг үсдэлцэж аваад унасан. Би хажууд нь яагаад зодолдож байгаа юм бэ, болиоч гээд сууж байхдаа хүүг нь чи ээжийгээ болиулаач гэж хэлэхэд хүү нь хараад байсан. Би өөрөө гоо сайханд ажилладаг, над дээр нүүрээ маажуулсан олон хүмүүс лазер хийлгэхээр ирдгийг мэдэх учраас би нүүрийг нь мааж гэж хэлэхгүй, надад хүнтэй зодолдож байсан түүх байхгүй. Тэгээд зодооныг болиулахад ******* гараад гүйхээр нь би машины цонх хагалчих вий гэж бодоод араас нь гараад болиоч та нар учраа олооч гэхэд миний үснээс зулгаад доош нь дарсан. Би тавиач гээд тавиулахад дахин миний уруул руу цохиход уруулаас цус гарлаа гэхэд би яагаа ч үгүй юм уу гээд харанхуй гудам руу гүйсэн. Тэгтэл эгч гарч ирээд болиулаад машин руу орсныг мэдэхгүй, хий юм руу чулуу аваад шидсэн. Харанхуй байсан болохоор яг толгойг нь оносон үгүйг мэдэхгүй, яая гэж дугарахыг нь сонсоогүй. Би 5 удаа хагалгаанд орж байсан, өвчтэй гэвэл хэн ч өвчтэй, зодооны дараа 3-4 удаа хагалгаанд орсон. Энэ явдал 10 гаруй минутын хугацаанд болсон. Чиний дансанд зөндөө мөнгө орж ирдэг, хүүхдээ ийм зүйл хийж байгааг мэддэг хэр нь өөхшүүлдэг. Хүүхэд чинь Тэди дээр 1 залууг дагалдаж утасны код гаргадаг байсан гэдгээ өөрөө хэлсэн. Хангай хотхоны эгчийн чинь байранд утасны код гаргуулах гэсэн хүмүүс оочирлоод байж байдаг, энэ бүх мөнгө нь чиний дансанд ордог. Ээжийн дансанд мөнгө орвол зүгээр, би хүүхэд болохоор асуудалтай гэж өөрөө хэлж байсан. Танай хүүхэд болон бид нарын буруугаас болж энэ хэрэг гарсан...” гэв.

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.ы өгсөн “…Би өмнө нь буюу 2019-2020 оны хавьцаа гар утасны программ янзалж өгдөг гэдэг хүүхэдтэй фейсбүүкээр холбогдож танилцаж гар утасны программ уншуулж янзлуулж байсан. Тэгтэл 2022 оны 01 дүгээр сард Америкийн нэгдсэн улсад байдаг, манай төрсөн дүү Амарзаяа манай эгч *******д I phone-11 pro, I phone-12 pro маркийн хоёр ширхэг гар утас явуулсан юмаа. Ингээд би тэр хоёр гар утсыг нь гэдэг нөгөө хүүхдээр кодыг нь тайлуулах гэж өгсөн байсан. нэг гар утсыг нь 300.000 төгрөгөөр, нийт хоёр гар утсыг 00.000 төгрөгөөр кодыг нь тайлж өгнө гэсэн учраас би 00.000 төгрөгийг ын данс руу нь шилжүүлж өгсөн. Тэгээд 10-аад хоногийн дараа миний хоёр ширхэг гар утасны кодыг нь тайлж чадахгүй байна гээд миний данс руу 290.000 төгрөг буцаагаад шилжүүлсэн. Ингээд миний хоёр ширхэг гар утсыг өгөхгүй байхаар нь Баянхошуунд гэрт нь очоод ээжтэй нь уулзтал ээж ******* нь би хүүгээсээ асуугаад маргааш хэлье гэхээр нь би буцаад явсан. Маргааш нь 3, 4 дүгээр хороололд явж байгаад тай тааралдсан чинь миний хоёр гар утасны нэг болох I phone-11 рrо гар утсыг хаячихсан нөгөөх нь байгаа гэхээр нь би түүний ээж *******ыг 3, 4 дүгээр хороололд дуудаж уулзахад, хүүхдийнхээ цүнхийг барьчихсан ирсэн. Дотор нь миний I phone-12 pro маркийн ногоон өнгийн гар утас байсныг надад буцааж өгсөн. Ингээд *******, хоёр миний I phone-11 рrо маркийн гар утас болон үлдэгдэл 320.000 төгрөгийг нь буцааж өгнө гэж хэлээд явцгаасан. Хоёр хоногийн дараа ******* данс руу 0.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд түүнээс хойш гар утас болон үлдэгдэл мөнгөө өгөхгүй утсаар ярихаар хэл амаар доромжлоод загнаад байсан. Ингээд л 2022 оны 02 дугаар сарын -ны өдрийн орой 22 цагийн орчим миний гар утас руу ******* устаар залгаад та нар хөгшин настай хүн дээр гэрт ирж мөнгө төгрөг нэхэж дарамталлаа гээд байхаар нь би өөрийн төрсөн эгч *******тай *******ын гэр рүү очиж гар утас, мөнгө төгрөгөө авъя гэж бодоод гэрт нь очсон. Ингээд *******а эгч бид хоёр хашааны хаалгыг нь тогшоод хүн гарч ирэхгүй болохоор нь хашаа руу нь ортол өөдөөс гараад ирсэн. Тэгтэл ******* эгч ын куртикнээс нь зуураад цагдаа руу явъя гээд зогсож байтал цаад монгол гэрээс ******* шалны мод барьж гарч ирээд манай эгч баруун гуя руу хоёр удаа цохиод авсан. *******а эгч шалны модыг нь булаагаад авсан чинь ******* үснээс нь зулгаасан манай эгч зөрүүлж үсдээд тэр хоёр хамт газар унасан. хараад зогсоод байхаар нь болиулаачээ гэж хэлсэн чинь *******аг татаад холдуулсан. Би *******ын хөл, гараас нь бариад болиулсан. ******* цагдаа дуудна гээд хашааны гадаа гүйгээд гарахаар нь би араас нь гараад цагдаа дууд гэж хэлсэн чинь ******* миний үснээс зулгаах гэж оролдсон байх баруун гараараа самардах хөдөлгөөн хийхэд миний доод уруулын дотор талын буйлнаас маажаад цус гаргачихсан. Тэгээд ******* ахин далайгаад үсдээд авсан. Араас нь *******, нар гарч ирсэн. Тэгтэл ******* цаашаа цагдаа дуудна гээд гүйсэн. Араас нь ******* чулуу аваад шидсэн гадаа харанхуй байсан болохоор *******ыг оносон үгүйг мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирсэн. Ингээд бид нарыг наашаа цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм.../1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, шүүгдэгч Н.*******ын өгсөн “…2022 оны 02 дугаар сарын -ны орой би дүүргийн дугаар хороо ын - тоотод байхад манай ээж Мягмарсүрэн рүү манай хүүгээр өмнө нь утасны код гаргуулж байсан гэх 2 эмэгтэй утасны мөнгө гээд 300.000 төгрөг өг гэж ярьсан байсан. Би тэр хоёр эмэгтэй рүү настай хүн рүү битгий яриад бай гэхэд танай хүүхэд хүний утас аваад гэхээр нь би өмнө нь тохиролцсон байсан тул мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр эмэгтэй очиж ална аа гээд хашааны хаалгаар орж ирээд манай хүүтэй маргалдаад байхаар нь би хүүгээ өмөөрөөд гарах гэтэл тэр хоёр эмэгтэй хоёулаа нийлж зодоод нэг нь намайг маажаач маажаач гээд байсан. Хар өнгийн куртиктэй эмэгтэй нь газраас чулуу аваад миний толгойны ар хэсэгт оносон. Өмнө нь манай хүү тэр хоёр эмэгтэйн Iphone-11 pro max-ын код гаргуулах гээд өгсөн юм байна лээ. Тэгтэл манай хүү цүнхэндээ хийж авч явж байгаад алга болгочихсон юм байна лээ. Манай хүүг 00.000 төгрөг бэлнээр, нэг кодтой адилхан утас өг гэхээр нь би цагаан сарын үеэр 00.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлээд кодтой утсыг нь авч өгөх гэтэл 300.000 төгрөг гэсэн ба тухай үедээ би мөнгөгүй байсан, цалин орохоор аваад өгье гэхэд ойлгохгүй маргалдаж эхэлсэн. Миний толгойны зүүн хойд хэсэгт хагарсан, мөн уг туг тугаараа унаад байна. Баруун гарын шууны дотор талыг хумслаад урчихсан. Толгойны гэмтлийг хар өнгийн куртиктэй байсан эмэгтэй чулуу авч шидээд оносон.../1 дүгээр хавтас хэргийн 9 дэх хуудас/...ална хядна гээд байхаар нь би утсаа салгаад орондоо ороод амарсан. Удалгүй хашааны хаалга нүдээд хүн ороод ирэх шиг болсон. Манай хүү түрүүлээд гарсан. Удалгүй орилолдоод явчихаар нь гарахад ыг нөгөө хоёр хүүхэн хоёр талаас нь зулгаачихсан зогсож байсан. Очоод хүүгээ салгах гэтэл нөгөө хоёр эмэгтэйн хэн нь мэдэхгүй үснээс зулгаагаад унагаачихсан. Тэгтэл нөгөөх нь наадхаа маажаач маажаач гээд миний ар нуруу руу 3-4 удаа өшиглөөд байсан. Манай хүү салгах гэж нэгийг нь татсан, би арай гэж мултраад хашаанаас гүйгээд гарсан. Тэгтэл хар куртиктэй эмэгтэй машинаа асаагаад дайрна гээд машинаа хөдөлгөөд над руу ирсэн. Би айгаад зам руу зугтаасан. Машинаасаа буугаад хар куртиктэй эмэгтэй чулуу аваад шидээд байсан. Тэгтэл нэг чулуу нь миний толгойн баруун хойд хэсэгт оносон. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд толгойн баруун хойд хэсэгт хагарсан, миний үсний урд хэсэг болон ар хэсгээр үс туг тугаараа унасан байсан. Баруун гарын шууны дотор хэсэг, зүүн гарын дунд хурууны дотор талд шалбарсан байсан.../1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь хуудас/...би тэр хоёр хүүхэнд гар хүрээгүй. Чухам хэдийдээ уруулыг нь маажсанаа мэдэхгүй байна. Шалны мод барьж гарч ирээгүй, харин үүдэнд байдаг шалны модыг барьсан, шалны модоор ямар нэг хүнийг цохиж зодоогүй. Толгой хагараад гайгүй болсон болохоор гайгүй гээд хаясан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь хуудас, 208-210 дахь хуудас, 2 дугаар хавтаст хэргийн - дахь хуудас/

.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч М.ын өгсөн “…Би хоёр жилийн өмнө Facebook хаягтаа гар утасны код тайлна гэсэн зар оруулж байсан. Тэгтэл 2022 оны 01 дүгээр сар өмнө нь гар утасны код тайлуулж байсан аа гэж эгч над руу залгаж Америкаас хоёр ширхэг Iphone 12 pro, 11pro гар утасны кодыг тайлуулах хэрэгтэй байна гэхэд нь 2 гар утасны код тайлахаар авсан. Хоёр гар утасны кодыг 00.000 төгрөгөөр тайлахаар тохирч мөнгөө дансаар авсан. Тэр хоёр гар утасны кодыг тайлж чадахгүй байна гээд аа эгч рүү 290.000 төгрөгийг буцаагаад шилүүлсэн. Би нэг ширхэг Iphone 11pro гар утсыг цүнхнээсээ санаандгүй алга болгосон. Нөгөө гар утсыг аад буцаагаад өгсөн. Тэр орой 23 цагийн орчим хашааны хаалга нүдээд байхаар нь гартал аа, ******* хоёр хашаанд орж ирээд ******* намайг заамдаад ээжийг чинь ална гээд миний нүүрийг маажих гээд байсан. аа салгах гээд гарыг нь барьж байтал ээж гараад ирсэн. ******* ээжийн үснээс зулгааж газар унагаасан. Ээж бас *******аг зөрүүлээд үсэдсэн. аа ээжийн нурууны араас өшиглөөд байсан. Ээж салаад гүйгээд явахад хойноос нь нөгөө хоёр гүйгээд гараад явсан. *******а машинаа асаагаад ээжийг дайрна гээд байсан. *******а машинаас бууж ирээд ээжийн араас чулуу шидэж байгаад толгойг хагалчихсан. Ээж *******аг үсэдсэн. Өөр хүн цохиж зодоогүй.../1 дүгээр хавтас хэргийн 17 дахь хуудас/...*******а эгч куртикнээс заамдаж аваад ээжийг ална гээд дайраад байсан. Миний араас ээж шалны мод бариад гараад ирсэн. аа эгч ээжийн нурууны араас өшиглөөд байсан. Ээж хашааны гадаа гүйгээд гарахад аа эгч араас нь гарч би *******а эгчийн хамт араас нь гарсан. Ээж аа эгч хоёр гар гараасаа бариад зууралдаад зогсож байсан. Ээж тухайн үед шалны мод бариад гарч ирж байсан боловч ямар нэг хүнийг цохиж гэмтээгээгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь хуудас/

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б. өгсөн “…2022 оны 01 дүгээр сард Америк улсаас манай төрсөн дүү Iphone 12 pro, 11pro маркийн ногоон өнгийн хоёр ширхэг гар утас өгч явуулсан. аа гар утасны код гаргадаг хүүхэд таньдаг гээд надаа хоёр гар утсыг аваад явсан. Нэг гар утасны кодыг 300.000 төгрөгөөр гаргана гээд нийт 00.000 төгрөг аваад явсан. Нөгөө хүүхэд Iphone 12 pro маркийн гар утасны кодыг тайлж чадахгүй байна гээд 0.000 төгрөгийг гар утастай хамт өгсөн. Удалгүй Iphone 11pro гар утсыг хаясан гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын -нд Баяраагийн ээж нь аа руу залгаад манай хүүхэдтэй явалддаг хүүхэн, манай ээж рүү битгий залгаад бай, мөнгө төгрөгийг чинь өгөхгүй гэхээр нь аатай Баяраагийнд Баянхошуунд очсон. Миний Баяраагийн куртикнээс татаад Цагдаа явъя гээд байж байтал ээж нь шалны мод барьж гарч ирээд миний гуя руу хоёр удаа цохисон. Шалны модыг булаагаад авсан чинь Баяраагийн ээж миний үснээс зулгаахад нь би зөрүүлээд Баяраагийн ээжийн үснээс зулгаагаад хамт газар унасан. Намайг Баяраа татаж босгох гэж оролдсон, ээжийг нь аа ээжийг араас нь татаад байсан. Баяраагийн ээж цагдаа дуудна гээд хашаанаас гарсан, аа араас нь гарсан. Би араас нь хашааны гадаа гарахад аа нөгөө хүүхэн хоёр үсдэлцээд зогсож байсан. Миний машин асаалттай байсан учир машинаа эрүүлтэл Баяраагийн ээж цагдаа дуудна гээд явахаар нь би машинаасаа бууж чулуу аваад 1-2 удаа шидсэн. Би Баяраагийн ээжийг оносон эсэхээ мэдэхгүй байна. Баяраа, аа, түүний ээж гэх эмэгтэй байсан. аа, Баяраагийн ээж хоёр үсдэлцээд зогсож байсан тэр үед аагийн амнаас цус гарч байсан. аа тэр хүүхэн миний амруу гараа хийгээд татахад хумсаараа миний доод уруулын дотор буйлнаас маажчихсан гэж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь хуудас, 178-179 дэх хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 77-79 дэх хуудас/

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.ы өгсөн: “…би өмнө буюу 2019-2020 оны хавьцаа гар утасны программ янзалж өгдөг гэдэг хүүхэдтэй холбогдох гар утасны программыг янзлуулж байсан. 2022 оны 01 дүгээр сард Америкаас ирсэн хоёр гар утасны кодыг тайлуулахаар гэдэг нөгөө хүүхдэд 00.000 төгрөгийн хамт өгсөн. 10-аад хоногийн дараа би кодыг нь тайлж чадахгүй байна гээд 290.000 төгрөг шилжүүлсэн. миний гар утсыг өгөхгүй байхаар нь Баянхошуунд ээжтэй нь очиж уулзахад хүүгээсээ асууя гэсэн. Маргааш 3, 4 дүгээр хороололд тай тааралдахад Iphone  11pro маркийн гар утсыг хаясан нөгөөх нь  байгаа гээд ээжийг дуудаж уулзахад ээж нь цүнхийг барьчихсан, цүнхэнд Iphone 12 pro маркийн гар утас байхад нь надад буцааж өгсөн. , ******* нар 11prо гар утас болон 320.000 төгрөгийг надад буцааж өгнө гээд явсан ба хоёр хоногийн дараа 0.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш гар утас болон үлдэгдэл мөнгө өгөхгүй байсан. 2023 оны 2 дугаар сарын -ны орой ******* над руу утсаар залгаад настай хүн дээр ирж мөнгө төгрөг нэхэж дарамталлаа гэхээр нь төрсөн эгч *******тай хамт ын гэрт очиж хашаа нь нүдээд хашаа руу ороход гарч ирсэн. *******а эгч ыг цагдаа руу явъя гэхэд ******* гэрээс ******* шалны мод барьж гарч ирээд *******а эгчийн баруун гуя руу хоёр удаа цохисон. *******а эгч шалны модыг холдуулсан чинь ******* *******а эгчийн үснээс зулгаасан, манай эгч зөрүүлээд үсдээд тэр хоёр газар унасан. *******аг татаад холдуулсан, би *******ын хөл гараас нь бариад болиулсан. ******* цагдаа дуудна гээд хашааны гадаа гүйгээд гарахаар нь дууд цагдаа дууд гэхэд ******* миний үснээс зулгаах гэж оролдсон байх баруун гараараа самардах хөдөлгөөн хийхэд миний доод уруулын дотор талын буйлнаас маажаад цус гаргачихсан. ******* дахин далайгаад үсдээд авсан. ******* цагдаа дуудна гээд гүйгээд явсан, ******* чулуу аваад шидсэн оносон үгүйг мэдэхгүй, харанхуй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25- дахь хуудас, 185-18 дахь хуудас/

9.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.Бадрахзулын  өгсөн: “…дуудлагаар очиход зодоон болоод дууссан байдалтай хэрүүл хийгээд зогсож байсан. ******* гэх хүүхэн хумс хугалж уруул маажсан, нөгөө эмэгтэй чулуугаар миний толгойг хагалсан гээд байж байсан. *******ын дагз бага зэрэг шалбараад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн дахь хуудас/

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“...Н.*******ын биед тархи доргилт, дагз, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, баруун шилбэ шуунд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх хуудас/  

11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“...Б.ы биед доод уруулын салстад няцарсан шарх, доод уруулд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх хуудас/  

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.03.04-ний өдрийн 32 дугаартай шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. Б.ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүснэ. Б.ы биед учирсан гэмтэл тус бүр нь 2022.02.-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Б.ы биед учирсан доод уруулын салстын няцарсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулд зулгаралт зүүн гуянд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.ы биед учирсан доод уруулын салстын няцарсан шарх нь эрүүл мэндийг сарниулсан хугацаагаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх хуудас/  

13. Б.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх хуудас/, Н.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь хуудас/, Б.******* иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх  хуудас/, Н.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь  хуудас/, гэрч М.д дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс мэргэжилтэн Г.Анандыг томилсон албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь хуудас/,  Б.ыг хохирогчоор тогтоох тухай /1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь хуудас/, Б.ы биеийн эрүүл мэндийн байдлын талаарх баримт /1 дүгээр хавтаст хэргийн 187-195 дахь хуудас/, Н.*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь хуудас/, Б.*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 48, 7-8 дэх хуудас/, Н.*******д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дахь хуудас, 2 дугаар хавтас хэргийн 19-22 дахь хуудас, 107-110 дахь хуудас,  Б.Уянгыг эрэн сурвалжлах болон дуудан ирүүлэх тухай мөрдөгчийн тогтоол, албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 52-5 дахь хуудас, 15-171 дэх  хуудас, 173 дахь хуудас/, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 2-11 дэх хуудас/,

  14.Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн: “...Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлыг тодруулсан 13 хуудас баримт...” зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “…Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 375, 32 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 12 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, хууль бус үйлдэл бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирогч Н.*******, Б. нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хохирогч Н.*******, Б. нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй байна... Шүүгдэгч Б.******* гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүүгдэгч Н.******* гэм буруугийн тал дээр маргаж байгаа тул энэ талаар нэмэлт тайлбар хийе. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч Б. өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч Н.******* учруулсан гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Түүний мэдүүлэг насанд хүрээгүй гэрч ын мэдүүлгээр давхар нотлогддог. Б.ы биед учирсан хөнгөн хохирол нь тухайн цаг үед буюу 2022 оны 2 дугаар сарын -ны өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтэл үүссэн байна гэдэг нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс шүүгдэгч Н.*******ын үйлдлийн улмаас Б.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Н.*******ын үйлдлийг аргагүй хамгаалалт болон гарцаагүй байдлын улмаас үйлдсэн гэж дүгнэх боломжгүй. Учир нь Б.ы зүгээс тухайн цаг үед хашааны гадна гарсан үедээ түүний эсрэг чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн, довтолгоо үйлдэл хийгээгүй учраас өмгөөлөгчийн хэлсэн аргагүй хамгаалалт юм уу гарцаагүй байдал гэж үзэх гэмт хэргийн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.*******ын үйлдэл төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа, мөн хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, өөрийн идэвхтэй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдэх боломжтой байсан гэж дүгнэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан төгссөн гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс анхны саналаа дэмжиж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.*******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдсэнтэй холбогдуулан хохирогч ы биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийг үйлдсэн гэж зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн зөвшөөрдөггүй. Хохирогч ы биед би гэмтэл учруулаагүй, харин би энэ 2 хүнд өөрөө үсдэж зодуулсан учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг. Хавтаст хэргийн материалтай хэрэг шүүхэд ирсэн хойно танилцсан. Танилцаад харахад миний үйлчлүүлэгч хохирогч ы биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурдсан улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдээд яллах гээд байгаа хохирогчийн биед хөнгөн гэмтлийг санаатай учруулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд гэрээс гарахад хүүхдийг нь заамдаад авчихсан байхаар нь яваад очиход үсдээд авсан, зөрүүлээд үсдээд авахад 2-лаа газар унасан. Газар унасан байхад нь нуруу хэсэг рүү нь өшиглөөд байсан. Энэ үед Уянгыг салгаад татаж авахад арай гэж мултарч гараад хашааны гадаа гүйж гарахад араас нь гүйж очоод зүүн гарын шуунаас нь татаж зуураад байхаар нь салгасан. Дээрээс нь машинаараа дайрч ална гээд хөөсөн, ******* чулуу авч шидээд *******ын толгойг хагалсан нөхцөл байдал өнөөдрийн шүүх хуралдааны явц болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа хохирогч ы биед учирсан доод уруулын няцарсан шархыг ******* яаж учруулсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хавтас хэрэгт авагдсан дангаараа болон бүрэлдэхүүнтэй хийгдсэн шинжээчийн дүгнэлтэд хохирогч ы уруулд учирсан гэмтлийг ******* учруулсан гэх зүйл байхгүй, энэ гэмтэл нь хөнгөн гэмтэл байна гэсэн байгаа. Мөн гэрч мэдүүлэхдээ ээж *******аг үсэдсэн, өөр ямар ч үйлдэл хийгээгүй гэдэг. ******* анхнаасаа би энэ 2 хүнийг цохиж зодсон үйлдэл хийгээгүй, гэртээ амарч байхад ирээд үсэдсэн, нуруу руу өшиглөсөн, гүйгээд гарахад араас ирээд зууралдаад татаад байсан, арай гэж мултраад зам руу гүйхэд цагдаа ирсэн гэж хэлдэг. Мөн гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэг, бас ы гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэг, ын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ хэргийн хувьд хэзээ, хаана үйлдэгдсэн нь ойлгомжтой байна, харин гэмтлийг хэн учруулсан гэдэг нь тогтоогдоогүй. ******* мэдүүлэхдээ ******* ы ам руу гараа хийчихсэн уруулыг татаад байж байсан гээд яг харсан хүн шиг ярьж байна. , ******* 2 мэдүүлэхдээ тухайн үед хашаа болон хашааны гадна талд харанхуй байсан гэж хэлсэн. Тиймээс ******* харах боломжгүй байсан, мөн ын мэдүүлгээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Миний үйлчлүүлэгч санаатайгаар энэ гэмтлийг учруулаагүй, мэдүүлэг нь тогтвортой байгаа учраас өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд мохоо зүйлийн 2-3 удаагийн буюу олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэсэн байна. Хэрэв ы биед учирсан гэмтлийг миний үйлчлүүлэгч учруулсан бол болгоомжгүйгээр учруулсан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжтой боловч мэдэхгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-д өөрийн амь нас эсхүл бусдын хууль бус тулгарсан довтолгооны эсрэг үйлдсэн гэмт хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг. Аливаа хүн бусдаас тусламж авах боломжгүй бол аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Аргагүй хамгаалалтыг хууль бус халдлага эхлэх нь тодорхой болсон үед хийнэ. Энэ үйлдлийн хувьд довтолгоо эхэлсний дараа манай үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хийсэн. Тиймээс энэ гэмтлийг ******* учруулсан гэж үзвэл ялт ч гүй аргагүй хамгаалалт байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3-т гарцаагүй байдалд хохирол учруулах, тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдал учирсан бол учирч болох байсан хохирлын аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр бусдад хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ үйлдлийн хувьд өөрт учирсан аюулаас хамгаалах гэж ийм үйлдэл гаргаад байна. Улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг ******* санаатай үйлдээгүй. Өөрөө зугтаж, зайлах оролдлого хийгээд байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой, мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Гэтэл *******ын үйлдэлд энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. Миний үзэж байгаагаар эргэлзээгүйгээр тогтоогдоод шүүхэд ирээд шүүх хурлаар орж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тиймээс миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...Улсын яллагч болон өмгөөлөгч нарын хэлээд байгаа зүйлийг өмгөөлөгч миний бие үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. ы биед учирсан гэмтлийг ******* учруулсан гэдгийг хэлээд байгаа боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддоггүй. Гэрч болон ******* нар энэ талаар хэлдэггүй, харин ******* хэлдэг хэдий ч тухайн үйлдлийг хараагүй. Яагаад гэвэл гадаа хав харанхуй байсан тухай хохирогч болон тэнд байсан хүмүүс хэлдэг. Мөн ын мэдүүлгээр нотлогддог гэж байна. *******ыг ы аманд гараа хийгээд, доод уруулыг нь хумсаараа шалбалж, манай ээж энэ гэмтлийг учруулсан гэж 1 ч үг өгүүлбэр байхгүй. Хашааны гадаа гарахад ээж 2 зууралдсан байсан л гэж хэлсэн. Улсын яллагч хангалттай нотлогдсон, хүсэж үйлдсэн гээд яриад байх юм. Хангалттай нотлогдохгүй байна, миний үйлчлүүлэгч хүсэж үйлдээгүй, аль болох зугтаагаад гүйгээд байсан байдал хавтас хэрэгт авагдсан хүмүүсийн мэдүүлгээр харагддаг. Түүнээс биш хүсээд цохиод байсан зүйл байхгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт л байдаг. Мөн хохирогч хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ ******* намайг санаандгүй маажсан байх гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс миний үйлчлүүлэгч санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй тул анхны дүгнэлтээ дэмжиж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б. хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Н.******* хохирогч Б.ы биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. ******* өөрөө мэдүүлэхдээ би цохисон нь үнэн хохирол учирсан үгүйг мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. Хувь хүн гэм буруугаа хүлээх, хүлээхгүй нь эрхийн асуудал, аливаа зүйл үнэнд гүйцэгдэж, ёс зүй жудаг гэдэг зүйл байгаа. Тиймээс шүүгдэгч нарын гэм буруу хангалттай нотлогдсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна...Хохирогчид хууль сануулж байцаалт авдаг, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж. Хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болдог, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед хууль сануулж мэдүүлэг авахад ******* хэрхэн яаж өөрийг нь зодож гэмтэл учруулсан талаараа ярьж байна. Хэрэв Н.******* болон түүний өмгөөлөгчийн ярьж байгаагаар худал гүтгэсэн бол хохирогчийг яллах ёстой. Энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчил байхгүй, хамааралгүй хүн болох Бадарч намайг очиход нөгөө эмэгтэй нь зодчихлоо гэж нүүрэн дээр хэлж байсан гэх гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Төсөөллөөр дүгнэлт хийж болохгүй, мөн аргагүй хамгаалалтын талаар ярилаа, ******* руу довтолсон, идэвхтэй үйлдэл хийгээгүй байна. Өөрөө хүнийг үсдээд, өшиглөөд, алгадаад байгаа үйлдэл нь санаатай үйлдэл, гэтэл санамсаргүй юм шиг ярьж байгаа нь хэдийгээр шүүгдэгчийн эрх хэдий ч хуульд нийцүүлж ёс зүйтэй ярих нь зөв. Өвчтэй хүн байж болно, багш хүн байж болно тэгэх тусмаа ёс зүйтэй, үлгэртэй байх ёстой. Шүүх нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргана гэж хуульд заасан байгаа. Тиймээс *******, ******* нар хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн учраас эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь ******* Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч Г.Алтанчимэгээс аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа боловч хохирогч шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Б.*******, хохирогч Б. нар нь тухайн нөхцөлд таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь насанд хүрээгүй гэрч М.ын өгсөн “...Ээж хашааны гадаа гүйгээд гарахад аа эгч араас нь гарч би *******а эгчийн хамт араас нь гарсан. Ээж аа эгч хоёр гар гараасаа бариад зууралдаад зогсож байсан....гэх мэдүүлэг, гэрч Ж.Бадрахзулын  өгсөн: “…дуудлагаар очиход зодоон болоод дууссан байдалтай хэрүүл хийгээд зогсож байсан. ******* гэх хүүхэн хумс хугалж уруул маажсан, нөгөө эмэгтэй чулуугаар миний толгойг хагалсан гээд байж байсан. *******ын дагз бага зэрэг шалбараад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг аргагүй байдалд хүрч өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн  аргагүй хамгаалалт гэж  үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Иймд шүүгдэгч Н.*******, Б.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Харин шүүгдэгч Н.******* түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаж оролцсон болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б., шүүгдэгч Н.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан хэдий ч хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.******* Н.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, уг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг хэрэг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай...”гэжээ.

Шүүх хуралд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгээс:  “…Шүүхээс эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул улсын яллагчийн зүгээс 800.000 төгрөгөөр торгох ял, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд шүүх гэм буруутайд тооцсон 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 450.000 төгрөгөөс 1.350.000 төгрөгөөр торгох санкцтай тул миний үйлчлүүлэгчийн хувийн байдал буюу өрх толгойлсон эмэгтэй, хүүхэд нь сургуульд сурдаг, өөрөө багш ажилтай, элэгний 4-р зэргийн хатууралтай, бусдад төлөх төлбөргүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрөө гэм буруугүй, энэ гэмтлийг санаатай учруулаагүй гэж үзээд байгаа зэргийг харгалзан үзэж 500.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс болж гарах болсон. Тиймээс ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй. Н.******* гэм буруугаа хүлээхгүй байгаа хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан 500.000 төгрөгөөр торгож өгөөч...” гэв.

Шүүх хуралд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос: “…Миний үйлчлүүлэгч Б.******* бол шүүгдэгч Н.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан байна. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр маргахгүй байгаа. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, түүнийгээ илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахад харгалзах үзүүлэлт болох байх гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Б.******* 3 хүүхэдтэй, ажил хийдэггүй, сүрьеэ өвчтэй тиймээс энэ их хэмжээний мөнгийг төлөхөд хүндрэлтэй. Тиймээс хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг нь харгалзан үзэж 450.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг оногдуулж өгнө үү. гэм буруугаа хүлээсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа миний үйлчлүүлэгч ажил хийдэггүй, 3-н хүүхэдтэй, өөрөө өвчин зовуурьтай байгаа зэрэг байдлыг нь шүүх харгалзан үзэж энэрэнгүй ардчилсан нийгэмд амьдарч байгаа тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрх толгойлсон ганц бие эх, эрүүл мэндийн байдал зэрэг ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

 Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Н.*******, Б.******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2208011480874 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 3.2, 3., 3.7, 3.8 дугаар зүйлийн 1, 4, 3.10 дугаар зүйлийн 4, 3.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ы ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.******* нарын цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 4, 3.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ