Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1040

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс

улсын яллагч Ж.Сувданчимэг

хохирогч, шүүгдэгч Н.*******

хохирогч, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 28000001222 дугаартай хэргийг оны 8 дугаар сарын 18-ны өдөр энэ өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын *******-ны өдөр- аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт, ... аймгийн сум ... дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай,

Урьд:- аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын хэмжээ авагдсан, ******* овогт *******ын ******* /РД:БЮ9412*******11/,

Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 8-ны өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, зах дээр хүүхдийн хувцасны лангуу ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн, ...дүүргийн ...дүгээр хороо, Цэргийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух,

Урьд: дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 21/321 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх ******* ******* овогт ******* ******* /РД:ИМ891008*******/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.******* нь оны 6 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн дугаар хороо дүгээр байрны орчим зам хааж машин тавьлаа гэх асуудлын улмаас Б.*******тай маргалдан муудалцаж улмаар түүний биед халдан зодож, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл  бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь оны 6 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн дугаар хороо дүгээр байрны орчим зам хааж машин тавьлаа гэх асуудлын улмаас Н.*******тэй маргалдан муудалцаж улмаар түүний биед халдан зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.******* нь оны 6 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн дугаар хороо дүгээр байрны орчим зам хааж машин тавьлаа гэх асуудлын улмаас Б.*******тай маргалдан муудалцаж улмаар түүний биед халдан зодож, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл  бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Н.******* гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Б.******* нь оны 6 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн дугаар хороо дүгээр байрны орчим зам хааж машин тавьлаа гэх асуудлын улмаас Н.*******тэй маргалдан муудалцаж улмаар түүний биед халдан зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Н.*******ийн өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэв.

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б.*******ын өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэв.

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Н.*******ийн өгсөн “… оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед сурын харвааны бэлтгэлээ тарчихаад өөрийнхөө - улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ дүү нар болон найзуудаа авах гээд эхлээд хороолол орж дүү Алтантулга болон нутгийн дүү нарыг авах гээд хороолол явсан. Тухайн өдөр 22-23 цагийн үед хороололд өөрийнхөө машинтай ирээд зогсоол олдохгүй болохоор нь машины араас тавьчихсан чинь араас нэг риер маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу намайг холдооч гэхээр нь би хажуугаар гараад явчих машинууд багтаж байна гэсэн чинь миний машин багтахгүй гээд машинаасаа буугаад ирэхээр би машинаасаа буугаад очтол пизда минь холд гээд байгаа юм биш үү гээд тухайн риер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан залуу миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод миний баруун талын нүдрүү оночихоор би тухайн залуутай зууралдаж аваад би тухайн залуугийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод тухайн залуу бас миний нүүрлүү гараараа 2-3 удаа цохилцоод бие биентэйгээ нилээн зууралдсан. Хамраас цус гарч баруун нүд хавсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.*******ын өгсөн “… оны 6 дугаар сарын 16-ны өдөр гадуур ажилтай явж байгаад төрсөн аав ******* хамтаар гэрлүүгээ дүүргийн дугаар хороо хорооллын дүгээр байр луу орох гээд машинтайгаа явж байтал урд талд машинтайгаа зам хаагаад тавьчихсан - гэсэн улсын дугаартай саарал өнгийн Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь хөөе зам хаагаад тавьчихлаа, зам хааж тавьж болохгүй ш дээ гэж хэлэхэд наад чинь хангалттай багтахаар байна ш дээ гээд тэрнээс болж хоорондоо үг амаа ололцоогүйн улмаас маргалдаж, муудалцаж тухайн ганцаараа явж байсан залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь цохисон, бид хоёр тэгээд барьцалдаж аваад харилцан бие биенийгээ цохиж зодсон. Тэгсэн найз нь гэх залуу цаанаас гарч ирээд миний бие хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тухайн машины эзэн гэх залуу бас намайг нэмж олон удаа цохиж зодоод аав маань салгах гээд дийлэхгүй байсан. Бид хоёр ер нь л харилцан бие биенийгээ олон удаа цохисон, мөн найз нь миний бие хэсэг рүү нэг удаа цохисон, найз нь гэх залуу намайг цохиход надад учирсан гэмтэл учирсан зүйл байхгүй, тэгсэн нэмж тухайн машины жолооч гэх залуу намайг нэмж цохисон. Миний хамар гэмтсэн байна. Хүзүү хэсэгт маажсан сорвитой байна. Энэ гэмтлийг - гэсэн улсын дугаартай саарал өнгийн Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч буюу жижиг биетэй залуу учируулсан, өөр хүн учируулаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8023 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Б.*******ын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл 

тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/  

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8024 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Н.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхинд цус хуралтгэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/  

7. Б.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, эд хөрөнгтэй эсэх дэлгэрэнгүй  лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас/,

8. Н.*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нарын нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Н.*******, Б.******* нарын гэмт үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Н.*******, Б.******* нар харилцан маргалдаж, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба хэрэгт хохирлын талаархи баримт авагдаагүй, аль аль нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд оролцсон улсын яллагчаас: “...шүүгдэгч Н.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай...” гэжээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Н.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч  Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч Н.*******, Б.******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 28000001222 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, .1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Б.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХЦЭЦЭГ