| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/1013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1053 |
| Огноо | 2023-08-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Л |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд
улсын яллагч Г.Лхагвасүрэн
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******өд холбогдох эрүүгийн 2208018720972 тоот 1 /нэг/ хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *******-******* аймагт төрсөн, 24 настай, тусгай дунд боловсролтой, хөнгөн аж үйлдвэрийн сүлжмэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:ТА*******/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хохирогч Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, - тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хохирогч Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, - тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэгт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Т.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “…Миний буруу би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б:*******гийн өгсөн “…2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо - тоот гэрээ faceboor-ээр ******* авна зарна гэсэн зар байсан ба зарын дагуу дугаарын утас руу залгаж үнэ асууж байсан ба эрэгтэй хүнтэй холбогдож яг одоо авбал 5.200.000 өгнө урьдчилгаа 3.000.000 төгрөгийг хийгээд хүргүүлээд аваарай гээд тухайн *******ын зургийг харсан. Тухайн залуу тоот данс руу 60 хувиа хийгээрэй гэсний дагуу мөнгөө шилжүүлсэн боловч утас нь холбогдохоо больсон. Гэтэл удалгүй миний данс руу 5.000 төгрөг ороод гүйлгээний утга дээр дугаар луу яаралтай залгана уу гэж гэх дугаарын данснаас ирсэн. Тухайн утас руу залгаад та нарын гүүрний түцэн дээр хүрээд ир гэсний дагуу очиход 20 орчим насны хүүхэд байсан ба надад мөнгийг бооцоонд тавьсан удахгүй мөнгийг тань буцаагаад өгнө гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь хуудас/,
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Т.*******ийн өгсөн: “…би Хаан банкны тоот дансыг 2014 оноос хойш өөрийн төрсөн эх Ш.******* гэх хүнтэй хамтран эзэмшдэг дундын данс байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сард уг данс өөрийн нэр рүү хүсэлтээ өгсөн. Мөн тухайн миний -д бооцоо тавих account-тай бөгөөд фейсбүүкийн Mongolia гэх нэртэй групп 2022 оны 5 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед гэх нэртэй фейсбүүк хаягаас уг Mongolia гэх нэртэй групп-д -н account-аараа тоглуулах хүн байна уу, дансаа ашиглуулах хүн байна уу, мөнгө өгнө гэх зар байрлуулсан байсан бөгөөд миний бие тухайн зард байна гэж бичсэн юм. гэх нэртэй фейсбүүк хаяг руу миний бие асуудалгүй баталгаажсан account байна шүү гэж чат бичихэд тухайн хүнээс мөн чат ирсэн бөгөөд тухайн хүн чи өөрийгөө батлах зүйл байна уу иргэний үнэмлэхийн зураг нь энэ тэр байвал явуулаарай баталгаа харах гэсэн юм гэхээр нь иргэний үнэмлэхийн зургаа явуулсан юм. гэх нэртэй фейсбүүк хаягаас орой холбогдоод мөнгө шилжүүлнэ шүү гэж надад хэлсэн юм. Тухайн гэх нэртэй фейсбүүк хаягийн хүнтэй утсаар ярьсан бөгөөд тухайн хүний дугаарыг одоо бол санахгүй байна. 2022 оны 5 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед санагдаж байна гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн над руу утсаараа холбогдоод одоо удахгүй мөнгө шилжүүллээ accountаа цэнэглээд өгөөрэй гэж хэлсэн юм. Удалгүй дугаарын данснаас миний өөрийн эзэмшлийн тоот дансанд 3.000.000 төгрөг konteineriin uridchilgaa shiljvvlew гэх утгатай миний данс руу орж ирсэн. гэх нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй чаталж асуухад ах нь ******* зардаг юмаа, өөрийнхөө данс руу авах гэхээр эхнэр мэдчих гээд тоглуулахгүй гээд байна, ахдаа гялс цэнэглээд өгчих 2.900.000 төгрөгөөр цэнэглээд үлдсэн 100.000 төгрөгийг чи аваарай гэж над руу чат бичсэн юм. Би шууд өөрийнхөө -н account-ыг цэнэглэхээр Puna гэх агентын данс болох тоот данс руу 2.900.000 төгрөг шилжүүлээд өөрийнхөө -н account-ыг цэнэглэсэн юм. Ер нь бол тухайн гэх нэртэй фейсбүүк хаягтай хүн нь миний -н account-ыг цэнэглээд тухайн хүн тоглох ёстой байсан юм. Өөрөө над руу мөнгө шилжүүлээд миний хаягаар тоглох гэж байсан юм. 2.900.000 төгрөгөөр цэнэглэсний дараа гэнэт эвгүй санагдаад нэг л худлаа санагдаад ирэхээр нь тухайн гэх нэртэй фейсбүүк хаягтай хүнээр тоглуулахгүй, мөнгийг үрүүлэхгүй баймаар санагдаад шууд өөрийн -н account-ын кодыг сольсон юм. Сольсон даруйдаа 3.000.000 төгрөг шилжүүлсэн гэх тоот данс руу миний өөрийн эзэмшлийн тоот данснаас zalga yaraltai гэх утгатай 5.000 төгрөг шилжүүлсэн юм. Би Нарны гүүрний тэнд байх түцэнд худалдагч хийдэг байсан ба тэнд дуудсан. Тэгээд 3.000.000 төгрөг шилжүүлсэн хүнтэй уулзаж учир байдлыг тайлбарлаж өгсөн бөгөөд миний -н account-д 2.900.000 төгрөг байна гээд мөн тухайн хүнд ч харуулсан бөгөөд энэ мөнгийг шууд буцааж татаж болдоггүй болохыг тайлбарлаж хэлсэн юм. Тэр ах ахын дүү ямар нэгэн аргаар болгоод өг ах нь 50, 60 мянган төгрөг өгнө шүү гэж байсан ба тухайн ахад бооцоо тавиад алдвал яах юм бэ, эсвэл би бүх мэдээллээ өгье та өөрөө ямар нэгэн аргаар гаргаад авч болно гэж хэлэхэд хариу өгөөгүй тул мөнгийг нь байлгаж байсан юм. Маргааш нь тухайн ах залгаад ах нь хүнээс зээлсэн байсан юм гэж ярьсан тэгээд би тухайн 3.000.000 төгрөгийг бооцоонд тавиад алдсан. Контейнер зарна гэж зар байршуулж хүн залилсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 , 101-102 дахь хуудас/,
4.Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн -16 дахь хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-21дэх хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 35-36 дахь хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46, 56 дахь хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь хуудас/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 53-54 дэх хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 67-68 дахь хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “ Шүүгдэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу хохирогч Б.******* нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, - тоот гэртээ байхдаа интернэт банкаар шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай...” гэжээ.
Дээрх нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ав залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заасан.
Завших гэж бусдын өмчлөл, эзэмшилд байгаа өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар бусдын өмчлөх эрхэд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Т.*******ийн гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хоё.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т. ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүх хуралд оролцсон улсын яллагчаас:“...шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос 1.000.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 3-н сарын хугацаанд төлье гэсэн байдлаар хохирогчтой тохиролцсон баримт ирүүлсэн, 1 настай хүүхдээ хардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж байна. Иймд Т.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлах саналтай байна. Энэ зүйл анги нь 3-н ялын төрөлтэй байдаг. Үүнээс Т.******* нь бага насны хүүхдээ харж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх саналыг гаргах боломжгүй, мөн хохирогчид учруулсан хохирлоо төлөх учраас торгуулийн ялыг санал болгосонгүй. Т.******* нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй ...” гэжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүхээс шүүгдэгч Т.*******өд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 заалтад заасан учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, үлдсэн мөнгийг яаралтай нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч Т.******* нь шүүхээс оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2208018720972 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 3 /гурав/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******өөс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч Б.*******д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ