Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/952

 

      2023          09         20                                  2023/ШЦТ/952

                       

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч: А.Оргилбаяр,

Хохирогч Б.Б-н өмгөөлөгч Р.Батцогт,

Шүүгдэгч: У.Ж, түүний өмгөөлөгч М.Чинзориг нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ц овогт У.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309 00000 0945 дугаартай  хэргийг тус шүүхийн хуралдааны “Ё танхимд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын талбайн даамал мэргэжилтэй, “М Т И” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн ............................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Ц овогт У.Ж /РД:......................../.

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч У.Ж нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус бааранд хохирогч Т.Этай маргалдан, толгойгоороо түүний нүүр хэсэгт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” бааранд хохирогч Б.Бтай маргалдан, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, төмөр ширээ мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 495 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол

Шүүгдэгчийн өмгөөлөгч: У.Жгийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 40 дүгээр тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн У.Жгийн дансны хуулга, хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол, хохирогчийн өмгөөлөгч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч У.Ж нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” бааранд  хамгаалагчаар ажилладаг байсан бөгөөд  2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус бааранд зөөгчөөр ажиллаж байсан хохирогч Т.Э-ыг “таньдаг хүмүүс гаргалаа” гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б-тай маргалдан, түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, төмөр ширээ мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

-Хохирогч Т.Э-ын: "...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Л" бааранд зөөгчийн ажлаа хийгээд 2022 оны 08 сарын 20-ны өглөө үүрээр ажил тарах болсон. Тэгээд баараа хаагаад байж байхад хамт ажилладаг Ж гэх залуугийн хамт таньдаг хүмүүс байсныг намайг гаргасан гэх шалтгаанаар Ж миний нүүр хэсэгт нэг удаа толгойгоороо мөргөөд, гар, нуруу, гэдэс хэсэгт 3- 4 удаа цохисон. Тэгээд намайг камерын өрөө рүү дагуулж ороод гараа миний цээж хэсэгт 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар тал/,

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11524 дугаартай  “Т.Э-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний гадна, зүүн нүдний дотор булан, хамар, дээд уруулын дотор салст, буйл, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн чихний ар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны хугарал, таславчийн мурийлт нь дангаараа хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжилгээ  /хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/,

 

 3. Шүүгдэгч У.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Э-ын нүүр хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж гэмтэл учруулсан тухайгаа мэдүүлжээ.

Дээрх баримтуудаар хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэг рүү нь цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

-Хохирогч Б.Б-н “...Би 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ...машинтайгаа дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Л бааранд очсон. Тэгээд ороод ширээн дээр сууж байхад Д 4 шил пиво нэг ундаа авчирсан.  Тэрийгээ уугаад сууж байхад 05 цаг өнгөрөөгөөд уг баар нь хааж байна гээд байсан.Тэгсэн Д би доошоо бууж тооцоо хийгээд ирье гэж хэлээд алга болсон. Тэгсэн уг баар заалны гэрлээ асаагаад нэг зөөгч охин ирээд  манайх хааж байна тооцоогоо хийгээрэй гэхээр нь би юу яриад байгаа юм Д хийсэн биз дээ гэхэд тэр хүн чинь байхгүй байна гэсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ тооцоогоо хийе хэд болсон бэ гэхэд 67.000 төгрөг болсон байна гэсэн тэгэхээр нь би мөнгө алга дүү Өлзийдэлгэрийг ломбард явуулъя гээд бөгжөө өгөөд дүүгээ явуулсан.Тэгсэн нээлттэй ломбард байхгүй олдохгүй байсан учир манай дүү буцаад ирсэн.Тэгэхээр нь би гар утсаа үлдээе гэхэд бөгжөө хамт үлдээ гэсэн. Тухайн зөөгч, хамгаалагчийн хамт байсан ба миний бөгжийг хараад за за ахаа та бөгжөө үлдээхэд болно, маргааш орой 19 цагт ирж аваарай гэсэн. Би үлдэгдэл пиво ууж дуусгаад гарах гэж байтал текний хажууд хамгаалагч нар байж байсан ба хажуу нь саарал өнгийн биеийн тамирын хослолтой залуу тэр хамгаалагч нартай маргалдаж байгаад над уруу ирээд хаанахын адуучин байна, гар гээд хөөгөөд байсан. Тэгсэн чинь хажууд зогсож байсан хамгаалагч залуу намайг өшиглөсөн. Тэгээд унахдаа ширээ мөргөж унасан.Тэгсэн амнаас хугарсан шүд нил цустай гарч ирээд юм ярьж болдоггүй. Намайг өшиглөсөн залуу наадхаа өргөөд гаргаад хаячих гэхэд намайг хоёр хамгаалагч нь өргөөд гаргасан. Уг бэртсэн гэмтлийг “Л” баарны хамгаалагч /сүүлд нэрийг нь мэдсэн/ Ж гэх залуу цохиж зодож учруулсан гэх “ мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

-Гэрч С.Өийн “...2023 оны 03 сарын 29-ний өдрийн 01 цагийн орчимд ах Бнь машин бариад өгөөч гэсэн би за гээд ахын машиныг бариад хоёр найз Н-Э З-лаа нарын хамт явсан.Тэгээд 25 дугаар эмийн сангийн хажууд байдаг Кокобанана гэх нэртэй бааранд очсон. Тэгээд Б ахын дүү гэх залуу Д тэнд хамгаалагч хийдэг байсан тэгээд ах болон манай найзуудад  дайлж байна гээд лааз пиво нэг ундаа авч өгсөн тэгээд тэнд ярьж сууж байгаад 03 цагийн орчимд уг баар хаагаад бид хэд хамт гараад Л бааранд ирж орсон. Д такс зохицуулаад орсон ба ороод 4 шил пиво нэг ундаа авчирсан тэрийгээ уугаад сууж байгаад Д тооцоогоо хийгээд ирье гээд алга болсон 05 цаг өнгөрөөгөөд уг баар нь хаах болсон.Тэгээд хамт явсан найзуд маань гарч машинд суусан.Тэгээд би Б ахтай хамт үлдсэн байсан. Тэгсэн зөөгч ирээд  манайх хааж байна тооцоогоо хийгээрэй гэхэд бид хоёр мөнгөгүй байсан учир ах намайг яваад гар утсаа ломбарданд тавиад хүрээд ирээ гэсэн тэгээд би ломбард хайж яваад олохгүй болохоор буцаад ирсэн.Тэгсэн яг орж ирсэн чинь саарал өнгийн биеийн тамирын хослолтой залуу ахыг өдөөд юм хум яриад байж байсан. Тэгээд харж байхад нэг нүд нь цагаан өнгөтэй Ж гэх залуу ирээд би нэртэй пизда гээд ахын нүүр хэсэгт нь гараараа цохисон тэгээд тэр залуу эргэж хараад миний араас гүйсэн тэгээд би гүйж гараад машинаас утсаа авахад араас зөөгч залуу гарч ирээд миний гар утсыг булаагаад намайг баар уруу авч ороод хувцасны өлгүүрийн хажууд аваад очсон өөдөөс Ж гэх залуу ирээд намайг доошоо суу одоо та хоёрыг ална гээд байсан.Тэгээд хажууд зогсож байгаад яваад өгсөн тэгээд би гараад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4420 дугаартай “...Б.Б-н биед эрүү ясны хоёрлосон зөрүүтэй ташуу, хөндлөн далд хугарал, үүдэн зүүн доод 3 дугаар шүдний булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний цөгцний хугарал, зүүн доод 1, 2 баруун  доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо бүхий зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр 1-2  хоногийн өмнө үүсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн доод 3 дугаар шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Бусад шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх шинжилгээ /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

-Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

 

4. Шүүгдэгч У.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-н нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон, нүүрээр нь төмөр ширээ мөргүүлж гэмтэл учруулсан тухайгаа мэдүүлжээ.

Дээрх баримтуудаар хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэг рүү нь цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.  

 

Хохирол, төлбөрийн талаар:

 6. Шүүгдэгч нь хохирлын төлбөрт хохирогч Т.Э  1.500.000 төгрөг, хохирогч Б.Б-д 3.000.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, хохирогч нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нар нь баримтаа бүрдүүлсний үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах  дүгнэлт, санал гаргасан бол хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар тусгайлан санал хэлээгүй болно.

Шүүгдэгч У.Ж-ийн өмгөөлөгч Д.Чинзоригоос “Миний үйлчлүүлэгч У.Ж нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, ахтайгаа нийлж шорлог хийн бусдад худалдаж, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хуульд заасан хамгийн бага ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэжээ.

 

8. Шүүгдэгч У.Ж-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Шүүхээс шүүгдэгч У.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

10. Шүүгдэгч У.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Ж-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Ц овогт У.Ж /РД:....../Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж-д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1.650.000 /нэг сая зургаан  зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч У.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Т.Э, Б.Б нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧАНЦАЛНЯМ