Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 102/2019/04206/И |
Дугаар | 845 |
Огноо | 2020-03-23 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 845
2020 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2020/00845 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, хороо, хороолол, байр, тоотод оршин суух, Бу овогтой Ням Со /РД:Ч/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, хороо, хороолол, байр, тоотод оршин суух, Хо овогтой Оюун Ама /РД:Х/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.14-ний 0570 дугаар шийдвэрээр “Газар капитал партнерс” ХХК-д олгуулахаар шийдвэрлэж 2016.09.16-ны 2759 шүүхийн гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Уг ажиллагааны хүрээнд БГД, 8 хороо, 4 хороолол, 31/1 байр, 21 тоот 77.79 м2 талбайтай орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хурааж, битүүмжилж уг хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан. Бид уг хөрөнгийг 240.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж улмаар “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2019.11.28-ны өдрийн дүгнэлтээр 141.577.800 төгрөгөөр үнэлж зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх, үнэлгээний зүйлийн шинж онцлогт үндэслэсэн байх зэргийг зөрчсөн байх тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг үнэлгээний дүгнэлтийг 2019.12.03-ны өдөр надад танилцуулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээг зөвшөөрөхгүй бол 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019.11.28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.14-ний өдрийн 570 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.15-ны өдрийн 725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.06.24-ний өдрийн 809 дүгээр тогтоолоор Н.Содцолмон, О.Амаржаргал нараас 51.584.866 төгрөг гаргуулж “Газаркапитал партнерс” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч О.Амаржаргалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205025968 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 31/1 байр, 21 тоотод байрлах 77,71 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилоход 141.577.800 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Шинжээчийн үнэлгээг талуудад 2019.12.03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасны дагуу биечлэн гардуулж мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н.Содцолмон, О.Амаржаргал нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, хуульд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх, үнэлгээний зүйлийн шинж онцлогт үндэслэсэн байх зэргийг зөрчсөн гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ үнийн саналаар тохиролцоогүй тул шинээж томилсон, ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж маргалаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.01.14-ний өдрийн 570 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.04.15-ны өдрийн 725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2016.06.24-ний өдрийн 809 дүгээр тогтоолоор Н.Содцолмон, О.Амаржаргал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,584,866 төгрөг гаргуулж “Газаркапитал партнерс” ХХК-д олгожээ.
Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, 2016.09.16-ны өдрийн 2759 дугаар Гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч О.Амаржаргалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205025968 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 31/1 байр, 21 тоот, 77,71 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан байна.
Хариуцагч нь төлбөр төлөгч Н.Содцолмон, өмчлөгч О.Амаржаргал нар нь 2019.11.01-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Газаркапитал партнерс” ХХК-д танилцуулахад зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас авах ажиллагааг гүйцэтгэхээр зохицуулжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудад дээрх байдлаар мэдэгдсэнийг санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас авах ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзнэ.
Ийнхүү мэдэгдэж төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийн талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилоход 141.577.800 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасанд нийцжээ.
Хариуцагч нь үнэлгээг 2019.12.02-ны өдөр нэхэмжлэгч нарт мэдэгдсэн, нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдол гаргасан байна.
Иймд хариуцагчийн шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх бөгөөд өөрийнх нь үнэлгээнээс хэт доогуур үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч тал өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасанд нийцүүлэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээх нь зүйтэй.