Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 876

 

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/00876

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэг болон орлого агуулгаар шилжүүлсэн мөнгийг, түүнчлэн бусад этгээдээс шилжүүлсэн мөнгийг болон Ц.Нармандахаас Л.Эрдэнэмөнхөөр дамжуулан С.Уд шилжүүлсэн мөнгө зэргийг өөр үндэслэлээр нэхэмжлэхэд энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 831,337 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.