| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2022/0019/з |
| Дугаар | 121/ШШ2022/0016 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 121/ШШ2022/0016
2022 оны 04 сарын 21 өдөр Дугаар 121/ШШ2022/0016 Өвөрхангай аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-д холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-н 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.Б, Х.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0160141, 0160142 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.Оч-с 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О би Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Ц-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг Андайн шанд гэх газарт 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар ашигт малтмал олборлосон иргэн Ц.Б, Х.Б нарт холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10.1-д заасны дагуу тус бүр 150 нэгжээр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
Иргэн Ц.Б 0160142, Х.Б нарт 0160141 дугаартай шийтгэлийн хуудсаар тус тус оногдуулсан 150.000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байна.
Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Ц-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай” Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 0160141, 016042 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул, уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-д холбогдох “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.Б, Х.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0160141, 0160142 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...1.15-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх”, 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж тус тус зааснаар прокурор нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хүрээнд хянаад хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах эрхтэй байна.
Зөрчлийн холбогдогч Ц.Б, Х.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй бөгөөд холбогдогчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар эхэлж шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь тус зөрчлийн холбогдогч Ц.Б, Х.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.Б, Х.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0160141, 0160142 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.О зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ