| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2019/3441/И |
| Дугаар | 102/ШШ2020/01126 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2020/01126
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 359 790 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 873 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 209 дүгээр зүйлийн 209.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч Веллком ХХК-д холбогдох хохирол 111 028 037 төгрөг гаргуулах, Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Монтеаррөүд ХХК-ийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 016 270 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713 091, 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 956 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 4 087 750 төгрөгийг мөн гаргуулан улсын орлогод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ