Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 121/ШШ2022/0018

 

2022 оны 04 сарын 25 өдөр                     Дугаар 121/ШШ2022/0018                           Өвөрхангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй би, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нийн дүгнэлттэй, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эт холбогдох “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд шуудангаар ирүүлсэн хүсэлтдээ: “...Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Нн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох прокурорын дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай тус тус танилцлаа.

Эрх бүхий албан тушаалтан Д.Эрдэнэчимэг би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эт холбогдох “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нь прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлжээ.                                                         Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...1.15-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх”, 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ”, Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, ...12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж тус тус зааснаар прокурор нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хүрээнд хянаад хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах эрхтэй байна.            Зөрчлийн холбогдогч Л.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй бөгөөд холбогдогчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар эхэлж  шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна.                                                                                             Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь тус зөрчлийн холбогдогч Л.Бн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Э зөвшөөрснийг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.НЭРГҮЙ