Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Гуулин ургийн овогт Цэен-Ойдовын Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 2336001350161  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Гуулин ургийн овогт Цэен-Ойдовын Мягмарсүрэн, Ховд аймгийн Жаргалант суманд1985 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Баянголын хүлгүүд ХХК-д жолоочийн ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 8-12 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сарын өрхийн орлого-2000000 төгрөг, Гуулин ургийн овогт Цэен-Ойдовын Мягмарсүрэн, регистрийн дугаар: ПЮ85100815.

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Цэен-Ойдовын Мягмарсүрэн нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны орой  22 цагийн үед  Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” бааранд хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Бадамзулын  нүүрэнд цохиж, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зулайн зүүн хэсгийн хуйхны цус хуралт бүхий  гэмтэл  учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Гэмт хэргийн талаархи... Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт  2023 оны 04 дүгээр сарын 19-ний  00 цаг 22 минутанд  согтуу хүнд зодуулсан тухай гомдол мэдээллийг Б.Бадамзул/ПЮ87010461/- аас хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал)

1.2 Хохирогч Б.Бадамзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед найз Энхцэцэгийн хамт  X club баарны караоке орсон. Бид хоёрыг 2 давхарын караоке рүү орж байхад нэг танихгүй залуу таарсан. Бид гурав хамт ярилцаж байгаад 2 давхарын караокений 4 номерийн өрөөнд дуулж, пиво ууж байхад Д.Энхцэцэгийн найз залуу орж ирсэн. Дөрвүүлээ сууж байгаад Д.Энхцэцэг найз залуугийн хамт гараад явсан. Би анх хамт орж ирсэн Ц.Мягмарсүрэн гэдэг залуутай  сууж байтал “ янханууд надаар тооцоо хийлгэчихээд гараад явдаг  хэн бэ” гэж уурлаж босож ирээд миний зүүн талын нүд рүү нэг удаа, толгой руу нэг удаа гараараа  цохисон.   Тэгээд бид цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд тэр залууг аваад явсан. Миний толгой нүүр хэсэг өвдөж байна. Гомдолтой байна. Би 72000 төгрөгний эм тариа авч хэрэглэсэн. Надад 2000000 төгрөгний хохирол учирсан. Үүнийг төлүүлэх хүсэлтэй    ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38, 41 тал),

1.3 Шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...  2023 оны 04 дүгээр сарын 18-ны  орой 22 цагийн үед  Х баарны караоке орж үл таних хоёр эмэгтэйтээ танилцсан. Бид нар хамт суухаар болоод 4 давхарын 4 номерийн караокений өрөөнд хамт дуулж сууцгаасан. Гаднаас орж ирсэн залуугийн хамт нэг эмэгтэй нь гараад явсан. Тэр хоёрыг гарч явсаны  дараа тооцооны асуудлаас болоод Б.Бадамзул гэх эмэгтэй маргалдаж байгаад би түүний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Би нэлээн согтуу байсан тул яаж цохисноо санахгүй байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Бадамзулд эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг

1.4 Эрх бүхий албан тушаалтаны үзлэг хийсэн тухай ...Х баарны 2 давхарт байрлах 4 номерын караокены өрөөнд үзлэгийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 00 минутанд явуулав. Бугат багт байрлах Х club караоке байх ба 2 давхарын 8 талаасаа байна. 4 тоот өрөөний үүдэнд коридор хэсгийг харуулсан камер байна. 4 номерын өрөөнд камерын хяналт байхгүй байна ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),

1.5 Эрх бүхий албан тушаалтаны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай ...Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт  байрлах X club баарны камерын бичлэгт үзлэг хийсэн камерын бичлэгийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний  00:52 минутанд ирсэн Ц.Мягмарсүрэн, Б.Бадамзул нар нь улаан цамцтай ажилтаны хамт 4 номерын өрөөнд орох ба  баарны ажилтан 00:53 минутанд гарч явахдаа 4 номерын хаалгыг онгорхой орхисон ба Ц.Мягмарсүрэн  00:56 минутанд хаалгыг хаасан ба 00:59 минутанд Ц.Мягмарсүрэн Б.Бадамзулыг цохиж байгаа байдалтай хаалга онгойж цохисон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. 01:03 минутанд Б.Бадамзул,  ажилтан бололтой эмэгтэйгийн хамт өрөөний гэрлийг унтраан гарч ирж байна ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 10-12 дэх тал),

1.6 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 359 дугаартай “ ... Б.Бадамзулын биед гэмтэл учирсан байна. Б.Бадамзулын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зулайн зүүн хэсгийн хуйхны цус хуралт бүхий  гэмтэл тогтоогдлоо. Б.Бадамзулын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Бадамзулын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Бадамзулын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

1.7 Согтолтыг тодорхойлсон тухай ...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баттулга Бадамзул 3.34/%ийн согтолттой ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал),

1.8 Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай ...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00:22 минутаас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл саатуулсан тухай  ... тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал),

1.9. Гэрч Д.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2023 оны 04 дүгээр сарын 18-ны  орой 20 цагийн үед найз Б.Бадамзулын хамт X club баарны үүдээр орж байхад үл таних нэг согтуу залуу “хамт суучихъя” гээд гуйж байгаад бид хоёртой хамт тухайн баарны 2 давхарын 4 тоот өрөөнд орж караоке авч дуу дуулж  пиво ууцгаасан. Тэгж сууж байгаад намайг нөхөр дуудаад байхаар нь би гэрлүүгээ харьсан. Намайг явахад тухайн бааранд танилцсан залуу болох Ц.Мягмарсүрэн болон манай найз Б.Бадамзул хоёр үлдсэн. Маргааш нь манай найз Б.Бадамзул над руу утсаар яриад “өчигдөр хамт суусан залуу намайг цохисон” гэж байсан. Б.Мягмарсүрэн нэлээн согтуу байсан. Тэр залуу миний сэтгэл санаа тавгүй байна. Би Хөшөөтөд ажилладаг гэж байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

1.10 Эд мөрийн баримтаар тооцсон тухай ...Хэрэг бүртгэлтийн 233600135 дугаартай хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримт болох Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг X club баарны хяналтын камерын сервирээс тус баарны 2 давхарын үүдэн хэсгийг харуулсан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00:51 минутаас 01 цаг 03 минутын хоорондох бичлэгий хуулбарласан 1 ширхэг CD-г энэ хэрэгт эд мөрийн баримтаар  тооцсон  ...  тогтоол (хавтаст хэргийн 47 дахь тал),

1.11 ПЮ85100815 дугаарын регистртэй, Гуулин овогт Цэен-Ойдовын Мягмарсүрэн нь  ... Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар /Тахилт/ багийн 8-12 тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63  дахь тал),

1.12 ПЮ85100815 дугаарын регистртэй, Гуулин овогт Цэен-Ойдовын Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал),

1.13 Иргэн Ц.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2336001350161 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 49-51 дэх тал)

1.14 ПЮ85100815 дугаарын регистртэй, Гуулин овогт Цэен-Ойдовын Мягмарсүрэнгийн “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг болно.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч Гуулин ургийн овогт Цэен-ойдовын Мягмарсүрэн нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023  оны 04 дүгээр сарын 18- ны орой 22 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “X club” баарны караокед “тооцоо надаар хийлгэлээ” гэх шалтгаанаар  Б.Бадамзулын нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зулайн зүүн хэсгийн хуйхны цус хуралт бүхий гэмтэл  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Б.Бадамзулын биед учирсан ... зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зулайн зүүн хэсгийн хуйхны цус хуралт бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3597 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Б.Бадамзулын нүүр хэсэгт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи ... зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зулайн зүүн хэсгийн хуйхны цус хуралт... бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Б.Бадамзулын нүүр хэсэгт цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зулайн зүүн хэсгийн хуйхны цус хуралт ... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгийн хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Ц.Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч, хохирогч нарын олон нийтийн газар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бие биенийгээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хор уршигт 1000000 төгрөг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  зэргийг  тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал) баримтаар тогтоогдож байна.

4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Л.Ганбатын өгсөн ... Ц.Мягмарсүрэн нь нийтэч, хөдөлмөрч, тусархаг, тайван зантай хүн байгаа. Ам бүлийн хувьд аав, ээж, ах, эгч, дүү нарнхаа хамт өссөн. Айлын 3 дахь хүүхэд дээрээ нэг эгчтэй, нэг ахтай, нэг дүүтэй. Одоогоор МО ЭН КО  ХХК-д жолооч хийдэг, эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг, хувийн орон сууцтай, гэмт хэрэгт  холбогдож байгаагүй   ...  гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвдоржийн ...Манай найз Ц.Мягмарсүрэн нь хүнлэг, нийтэч, сайхан сэтгэлтэй залуу. Айлын 3 дахь хүүхэд. Хааяа  нэг найз нөхдийн хүрээнд архи хэрэглэдэг. Уусан үедээ илүү, дутуу зан байхгүй агсам согтуу тавьж байхыг хараагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй.  Одоогоор МО ЭН КО  ХХК- ний Баянголын хүлгүүд ХХК-д жолоочийн ажилтай, аминдаа орон сууц нэгийн хөрөнгөтэй, амьдралын төлөө зүтгэж байгаа залуу   ... гэх мэдүүлэг,

5.ПЮ85100815 дугаарын регистртэй, Гуулин овогт Цэен-Ойдовын Мягмарсүрэн нь  ... Ховд аймгийн Жаргалант сумын 10 дугаар /Тахилт/ багийн 8-12 тоотод оршин суудаг ... гэх иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63  дахь тал) зэрэг баримтууд авагдсан байна.

6.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Б.Бадамзул нь шүүгдэгчээс хохирол 2072000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 900.000 төгрөг, шүүхийн шатанд 100000 төгрөг нийт 1000000 төгрөг  төлсөн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр  тогтоогдож байна.   

7. Шүүгдэгч Ц.Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид 1000000 төгрөгийн хохирол төлсөн, сарын өрхийн орлого 2000000 төгрөг,  мөн хувиараа тээврийн жолооч хийдэг зэрэг  шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг үндэслэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгчид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мягмарсүрэн нь хохирогчид  хор уршигт тооцож 1000000 төгрөг төлсэн гэж мэдүүлж байх тул хохирогчид 1000000 төгрөг төлөгдсөн гэж үзнэ. 

2.Шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 2336001350161 дугаартай  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

3.Шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд шүүхээс торгох ял шийтгэсэн тул  урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Гуулин ургийн овогт Цэен-ойдовын Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гуулин ургийн овогт Цэен-ойдовын Мягмарсүрэнг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2336001350161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.Мягмарсүрэнд  урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА